Загас тэжээж явлаа. Гээ л нээх өдөрт дөчин өндөг идэж явлаа гэжугаам шиг хэлчлээ. Аа үнэн юм чинь, загас тэжээж явлаа. Тэднүүсийг талхны үртэснээс эхлээд циклопоор хүртэл хооллож явсан толгой би. Эхлээ л яаху хэнлигээр эхэлсэн л дээ. Нэг царай муутай бор бор юмнууд тээ. Жирэмсэн загас нь маангар том цагаан гэдэстэй байдийн. Тэр чинь арьс нь сунаад өнгөний нягтрал нь сийрэгжжаахгу юу. Тэгээ яг төрөхдөө тэр зулзага нь голоороо нугаларцан гардийн. Гарангуутаа сүүлээ хөдөлгөө л тэгшрээ л сэлээд явчна. Хамаагүй ээжийнхээ амны хажууд сэлхийм бол сап гээ л залгиулчна, хэ тэнэг хогнууд шүү. Маангар хурдан залгина. Ер нь харжаахад том егзөр загас зогжээлаа тээ, тэгэнгүүт хажуугаар нь зулзага ойртонгуут нэг хөдлөх шиг л болно. Харин зулзага яг л анхнаасаа байгаагүй юм шиг л алга болно. Хий юм ч харциймуу гэж бодмоор. Би тэхдээ тэгж бодож байгаагүй, би чинь маш залуудаа загас тэжээж байсан хүн. Тийм болохоор төрөх гэж байгаа загасыг шүүж аваад барээний шилэнд оруулдаг байхгүй юу, дээрээс нь малгай тавинаа бас. Харанхуйлж байгаан. Тэхгү бол мэдээгүй байхад төрөөд зулзагаа идчнэ. Нэг харахад бүгдий нь идцэн, ерөөсөө төрөөгүүм шиг, -яасан? гэцэн царай гаргацан байжаах вий. Үхтэл нь хоол өгөөд өгөөд зулзагаа бас л иднэ. Юм идхийн сан, юу ч хамгаагүй идхийн сан л гэж бодож явдаг байх, манай Гомбоо шиг. Загас ер нь хэр зэрэг идэмхий амьтан болох тухай ард яринаа угаасаа. Ер нь загасаа их ажигладаг байсан боловч яаж сээгсдээд байгааг нь л олж мэдэж чадаагүй. Худлаа эр нь эмийгээ баахан дагах нь дагадийн. Тэгээд кантаакт авч өхгүү хүүрнүүд чинь хүн тамлааядаг байж билээ. Жоохон байсийм чинь дээ. Харин нэг удаа тэгж ажиглалт явуулж байгаад гэнт эгдүү хүрээд модоор акуурмаа хутгаад хаяж билээ. Хамаг юм нь бужигнаад, бөөн юм болсон хэ. Ахиж тэгээгүй ээ.
Нэг удаа хичээлдээ явахдаа барээний шилтэй жирэмсэн загасаа малгайгаар даруулж орхихдоо айх байх даа гэж үнэнгээсээ бодож билээ. Тэгээ л эргэж хараад цүнхээ хайгаад мартцан л даа. Харин эр хэнли нь цоглог өнгөтэй. Үүнэн ганган амьтад даа. Хорвоо дэлхий гэж сонин байхым. Хүнээр болуул нэг ганган шаавай шавилхаан залуу нэг том... аа за өөрим ярийдө.
Дараа нь харин скляр, алт эднүүс тэжээсий шүү. Тэднүүс амархан үхчдиймаа хөгийн. Тилскооп гээд нэг муухай нүд нь гарцан загастай байж билээ. Хар алт эднүүс ай. Бас л ёоз ёозын амьтад байжээ байж. Захаас авдаг байсийн.
Нэг лут ховдог загас манайд ирсийн. Нэг танилынхаа ажилдаг цэцэрлэгээс нь сокны шилээр туусан сан. Том жижиг 2-г. Том нь сокны шилэнд арайхийж багтсан лут том эд байсан даа. Жижиг нь томдоо шахуулаад нэг хөдөлгөөнгүй шахуу амьтан л ирсэн. Дараа нь оюутан болчоод, өглөө болгон 26-д алалцжаахад дагтан тэр санаанд орно. Тэгээд тэр 2-г авчирсан оройноо жижигт нь хуруун дээрээ мах нааж идүүлсээр байгаад гэдсий нь хагалаад алцы шд. Хурууныхаа өндгөнд жижхэн мах наагаа л ус руу ойртуулангуут гарч ирээд идээд байсан байхгүй юу. Хуруу жоохон үмхээд. Бараг 20 удаа идүүлсэн байхаа. Том нь угаасаа ёроол сахиж хэвтчээд дээшээ иркүү байсийн. Хөгшин загас байсан байх. Тэгээд зурагтаар гудзоний харцага ч билүү нэг панаалтай пүх пах кино үзчээд ирсэн чинь нөгөө идэмхийгийн гэдэс нь доороо цоорцон юм хум унжцан явжээдэг байгаа. Пал гээ л явчиж билээ. Тэгэнгүүт давстай усанд хийхээр үххкжээсэн загас босоод ирдийм чинь гээд давстай усанд хийгээд. Тэгээд удаагүй, маргааш өглөө нь харахад л мажийцан байсан даа. Ийм л муухай ховдог хомхой амьтад шүү дээ тэр загаснууд чинь. Гэхдээ одоо бодоод тэр гэдэс нь давсанд яасан их хорсоо бол гэж шимширдийн. Хүүхэд байсийм чинь дээ би. Ингээд ганц томтой үлдсийм. Тэр лутаа. Харж сууж байгаад заримдаа шараад идчмээр ч санагддаг байж билээ. Гэхдээ картын бараанаас дөнгөж гарсан байсантай холбоогүй л дээ, зүгээр тийм л сайхан ханагар амьтан байсийм даа. Акуурам дотроо нөмөр нөөлөгтэй гэж жигтэйхэн.
Гэтэл нэг удаа хичээл тараад ороод ирсэн чинь шалан дээр нэг хар юм хэвтжийнаа. Хариугүй гишгэчих дөхөө л тонгойгоод харсан чинь пүү, нөгөө муу загас маань хэвтжээдэг байгаа. Бас л пал гээ явцан. Энэ багадаа олон удаа пал гэх ер нь хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлдөг байх шүү. За тэр яахуу тэгээд нөгөөхийгөө шалнаас авлаа даа. Унасан талаараа шалан дээр наалдцан, шархийтэл нь хуулж аваад. Нээх сүртэй ч шархийгээгүй ээ, жоохон шархийсийн. Тэгээд жоохон эргүүлж тойруулж харж зосжаагаад жорлонд аваачаа хийчий гэснээ бас юмыг яаж мэдхү гээд давстай усанд хийчвээ. Усанд хийнгүүт л нэг хөшцөн хатуу юм зүгээр л живж энэ тэр. Тэгээ л гувц хунараа солио л, цай ундаа уучаад эргээд ирсэн чинь хөөе, нөгөөх чинь харин амилцан ам нь өмөлзөөд байжийнэ. Ёстой үхэх шахлаа, баярласий шүү л гээд байгаа болтой. Би л тэгж таасын. Хөөрхий минь. Миний баярласан гэж. Франкэнштэйний аав л франкэнштэйнийг амь ороход нь тэгж баярлаж байсан байх гэж боддийн. Тэгээ л акуурамд нь буцааж хийгээ л. Сайн таглаж авсаан. Харин хөөрхий газар наалдаастай байсан талынх нь нүд сохорцийшд. Нэх муухай цэхэр, цэнкэр саарал нүд. Тэрнээс хойш өрөөсөн нүд нь боолттой кино гаруул л тэрийгээ санадаг болсон. Кийл бийл-2 энэ тэр гээд. Гэснээс багадаа тэр кийл бийл 2-ий чинь үзчээд хүүхэн залуу 2-ийг нь л кийл бийл 2 гээд байна даа гэж боддог байж билээ. За тэгээд загасаа ярихад хөөрхий минь ахиад нэг арваад хоногийн дараа акуурмаа таглахаа мартаж яваад эргээд иртэл ахиад нөгөө газраа унацан, харин тэр удаад жинхэнэ мод болцон байж билээ дээ. Давстай усанд хийгээд хийгээд амилаагүй. Тэгээ л жорлонд хийгээд усы нь гунигтайгаар татсан даа. Тэр сайхан тэнхээ тамиртай том загас, аргагүй миний акуурамд давчдаад хүч чадлы нь сорьсон өөр ертөнц, өөр учрал хайж үсэрч гарах гэж тэмүүлдэг байсан нь түүнийг тийм байдалд хүргээ байх даа. Таглацан байхад хэчнээн удаа таг мөргөж муужирч унаа бол. Эсвэл мангардуу нөхрийг бусад загаснууд ятгаж үсэргээ дээ. Тэр жижиг нь үхчингүүт ганцаардаад амиа хорлосон ч байж магад. Тэр өмөлзөөд байсан нь ер нь, "хүн мөрөөр нь үхүүлчкүү гай болоод бацаан чинь!" гэжээсэн ч юм билүү. Немог үзсэнээс хойш би ер нь их юм бодоод байгаа. Маниусын хардаг шиг зүгээр нэг тийм дагтан нааш цаашааа сүлжилдэж байдаг зорилгогүй амьтад бас биш юм шиг байлээ шүү.
За даа өөр ч нээх тод томруун дурсамж үгүй шив дээ. Нээрээ мичнооснууд нэгнийхээ арьсыг хуулаад идчдийм байлээ. Надад 2 удаа тийм юм тохиолдсон. Зөвхөн нэгнийхээ. Бүгдээрээ нэг рүү дайрна. Тэр яагаад тэгдгийг иста мэдээгүй. Бодуул жоохон хутган үймүүлэгч загас, тэр нь баригдаа л алуулж байгаа болуу гэж бодсон. Жоохон байсийм чинь дээ. Гэхдээ урт төмөр оруулж байгаад хазаад байгаанууды нь зодсы шд уул нь. Гээд хашрахгүй дайрсаар байгаа л алчдым байлээ. Тэр үед уран зохиол дээр цуутын цагаагч гүү үзэж энэ тэр. Баахан тогоруунууд гүү рүү дайраад гэнгүүт л нөгөө мичносууд нүдэнд харагдаа л. Мөн дарамттай байжээ загаснууд.
Аа нээрээ дун. Дун ярькуу бол ямар юмных нь загасчин байху дэ. Алт нээрээ дунгийн доторхийг ухаад идчдийм байлээ бас. Балиар хог шүү. Яахав акуурамны хананд наалдцан дунгийн ам л жоохон эвгүй харагддаг болхоос гэмгүй л амьтан шдээ чааваас.
Тэгээ л гэнт нэг өдөр бүх загасаа хүүхдэд зүгээр өгөө л, акуурмаа бас өгөө л ширээгээ сайхан цэвэрлэж аваа л загасчны түүх дууссан даа.
Subscribe to:
Posts (Atom)
Хичээлийн хуваарь
Монголика - товчилсон үгс
Журнаалын ирц
testelj bna.