Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ
Showing posts with label Гамп. Show all posts
Showing posts with label Гамп. Show all posts

1/28/2010

Хиймор гэж юу болох түүнийг хэрхэн сэргээх вэ?

Хиймор гэж мэдхүү. Хиймор гэдэг нь их эмзэг юу юугүй доройтчихдог юм байдын. Сэргэх хэдхээн сайхан аргатай шүү дээ. Таануус бүгдээрээ хиймор нь доройтсон байгаа. Худлаа гэвэл чи одоо байгаагаасаа мундаг баян явах ёстойн хиймортой байсан бол. Тэхээр та ч гэсэн хиймороо сэргээх хэрэгтэй боллоо гэсэн үгээ дээ.

Сайхан хүүхэн, сархад архи, мөнгө доолор хараад хүмүүсийн хиймор эднүүс нь сэргэж байна уу даа гэмээр нүд нь гялалзаад сүйд болоод байдын тэгсэн би буруу боджээсийн байлээ. Өөрөөр хиймороо сэргээхийн байлээ.

Хамгийн мундаг хиймор сэргээлт болбоос: Сая шинэ оны анхны нар харах ёслолын ажиллагаа 1 сарын 1-ны өглөө вогоонд сууж яваад нэг газар очоод сүртэй болсон тухай тэлвийзүүдээр ярьжээн. Япон амеерк улсууд анхны нар бусдаас түрүүлж харчаад тэмээний бөхөн дээрээс нар харж 12 жилийн нэг болсон хулгана мэт баярлаж дэвхцэж байгааг нь хараад тэр газар лавтай дэлхийн хязгаар байсан байж таараа гэж бодсон. Яаж уначаагүй юм дэлхийгээсээ. Шинэ оны анхны нар зөвхөн монголд монголдоо бүүр тэнд гардаг гэхээр бахархамаар ч юм шиг. Дэлхий бөөрөнхий биш гээд ном гарцан байсан тэр үнэн болтой. Би багдаа бөөрөнхий гэж заалгуулаад бараг итгэж байсын. Золигын дэлхийг хавтгай ч байсан болуу гэж эргэлзээд байсымаа.

Тийшээ яваагүй нэг нь харамсах хэрэггүй удкуу цагаан сараар бас анхны нар харах юм болдог байх. Жилд 2 удаа болдог жилийн анхны нар харах үйл ажиллагаанд оруул хүн цаанаасаа нэг хиймор лундаа нь сэргээд шаал ондоо болдог гэнэлээ. Тэгэхээр энүүнд нэг оролцох төлөвлөгөө тавьчаал суужээн.

Үүний дараагын том хиймор сэргээлт бол төрсөн бууцан дээрээ хөрвөөх. Дээр үеийн бууцан дээр төрсөн гарууд бол яахавдээ очоод хонь үхэрний бууцтай холилдоод хиймороо байдгаар нь сэргээчдийн байж. Төрхөд төрсөн улс бол яахвээ. Хэдэн хийморгүй улс сая тэр нэгдүгээр төрхийн орон дээр хөрвөөж заваарч байгаад хүйн халдвар гаргсан даа аягүү бол. Энэ аргыг бол болимоор юм байшүү.

Зиа тэгээд үүнээс хоцруул бас нэг арга байнаа. Удкуу цагаан сараар зайсан толгойн хажууд байдаг Хийморийн овоо дээр гараад гараа өргөөд орилж болдын. Худлаа гэвэл тэр овоо чинь битүү хийморгүй хүнээр дүүрцэн идээ будаа хадаг яндар болоод аймаар юм болдын. Тэгээл ирхээр нээх гоё хиймор сэргэцийм шиг сайхан болдын сэтгэл санаа манаа бол сэмбийгээл ирнэ шүү дээ.

Зиа Сүхбаатар аймгийн Шилийн богд дээр гарч болно. Дээр үед малын хулгайч нар гарч хиймороо сэргээдэг байсан гэдийн. Хиймороо сэргээж л байвал хэн гаржээсэн нт ямар хамаа байнаа. Бас л дээд талын маягаар гараа өргөөл орилно. За даа үзсэн хүн бол жилийхээ хийморийг гарцаагүй авж байна л гэхийн байлээ.

Зиа ингэж гараа өргөж орилох нь жоохон эвгүй санагдаад ичээд байгаа бол чоно алж болно. Тэхийн тулд Ланд гэдэг машин хурдан буу 2 хэрэгтэй. Цаад лүдийн чоныг чинь алчуул тэрнээс илүү хиймортой болно шүү дээ. Ганц хэцүү нь дараа нь хамаг юмыг нь түүхийгээр нь идэх болдын байлээ. Гүү ээ хиймор сэргэж байвал түүхий чоно идэх бол лайл байна шүү дээ.

Зиа бас нэг арга байна. Вогооноор яваад. Энэ төмөр замыхан хиймор сэргээх үйлчилгээнд их нэмэр болжоогоо шүү. Энээргийн төвд очно. Батрээн дууссан улс бол тэнд харин бэлчиж өгнө шүү дээ.

Аа тэгээд элмэнтаарны хиймор сэргээлтүүд бол малгай бүс дээгүүрээ хүн алхуулкуу эднүүс бол байнаа байна.

Эдгээр аргууд зөвхөн эрчүүдэд үйлчилнэ гэдгийг анхаарна уу. Яагаад гэхээр уулаасаа ийм л байсын. Эмэгтэй хүн тэр уул овоон дээр гаруул шууд эрчүүдийн хиймор будаа болно. бүүр малгай эднүүс дээгүүр нь алхуул хачин юм болно.Ийм л эмзэг хиймор шүү дээ. Тэгээд бодоод байхнээ эмэгтэйчүүдэд хиймор байдгүйн байна, бүүр хийморийн эсрэг улс гэж оюун дүгнэлтэнд хүрлээ би. Нэг бодлын азтай ч юм шиг. Хиймор доройтлоо эднүүс гэхгүй. Нөгөө бодлын уул овоон дээр гарч болохгүй эмэгнэлтэй ч уйтгартай ч юм шиг чааваасдаа.


1/19/2010

Өлсөхүйн гайхамшиг

Артгаа авгай шоудаад бичлэгээ таслаад заваараад байхын. Би нэг юм оромдоод хаяхаас

Муухай өлсөх бас хэцүү шүү. Би ер нь голдуу өлсөж явдын. Юугаа нуухав дээ. Хар багын л юм идхийсэн. Юу ч хамаагүй идхийсэн, айлын хоол буудхысан, ганц гөөхий идхийсэн, ус болтугай балгахысан гээл. Уг нь байнга юм идээстэй байж улам л юм идмээр болоод байдаг байж билээ. хөгжөөнтэй ч цус байж дээ. Энэ миний гэдэс гүзээ урагшаа ингэж хүч түрэмгийлэн цүлхийсэн маань ч үүнтэй холбоотой гэж боддын шүү.

Яг өлсөж явхад сайхан хоолны үнэр гархым бол ёстой сэлэм авжаагаад гэдсээ хүүлээд, эсвэл өндөр байшин дээрээс үсрээд үхчмээр л болдогсон. Хүн юм яриад байхад өөдөөс нь ойлгохгүй толгой дотор зөвхөн хоол эргэлдсээр. Юун хүүхэн, шуухан, архи пиав, мөрийтэй тоглоом, ажил үйлс, аав ээжийн ачлал, нохой гахай дайрч байсан ч тоохгүй. Нэг бодлын аймаар мэдрэмтгий тухайн хоолны мах, төмсний эд эс бүрийг үнэрлээд байгаа хэрнээ ийм мундаг мундаг юмнуудыг үнэрлэхгүй бүүр тоохгүй байгаа нь ёстой мэдрэлээ ч алдаж байгаам шиг. Зөвхөн хоол мэдэрдэг болцон.

Өлсөх тэгээд бас их гайхамшигтай эд шүү. Би их хурдан хөдөлгөөнтэй болжээн, тэхдээ зөвхөн хоол хийхдээ л дээ. Хоол ундыг оогт голохгүй иджээн. Давуу талууд бас байнаа. Бас хэцүү юм байхын. Хүн амьтан эд хөрөнгийг идэх юм болгож хараад болдогүй. Буянгын Жаргалсайханархуу хүн бол шагшуураг шиг харагдана, дуучин Болд бол зайдас мэт, мисс Содтуяа шиг хүн бол гоймон мэт, ерөнхийлөгч шиг хүн бол бол 1-р гурилын боорцог мэт, Амбий шиг бол татцан мах, Арго багш шиг хүн бол буурал пираанаг, Арноолд Шаварцнээгр бол хар чавга, Асашоорюу бол талх болж гэх мэт бүгд л идэх юм болж харагдана. Зиа тэгээд Содтуяа Амбий 2 явжээвэл шпаагээтий харагдах нь, Асашоорюу дуучин Болдтой гар бариад зогсож байвал хоот доогоо гэх нь байшд. Зиа зиа зүгээр зүйрэлжаагаан шүү.

Хар талх шиг хар нөхдүүд, хавирга шиг тахир хүмүүс, пэрэшгий мэт гүзээлэг гээл төрөл бүрийн хүн байхаас гадна бүүр бялуу шиг газраар нэг тарсан нөхөр, хонины хошного шиг хүн ч бас байна. Өгөрций мэт өндөр шар байхад, помьдоор шиг намхан улаан нөхөр байна. Би өгөрций помьдоорний салаад гэдэг байсын.

Зиа таануус дунд ч бас янзан бүрийн улс байгаа л даа. ямар хоолнууд болмоор байна нэрээ үлдээнэ үү. Бас ангийхаа нөхдийг ямархуу нөхөд байгаа гэж таажээн гэдгээ ч бичиж болно чөлөөтэйшдээ.
Тэнд мал зүгээр үхэж байхад би энд өлсөж байдаг, тэнд

1/14/2010

Мэргэжил бүхэн сайхан: Малчин "туслахуу эс туслахуу"

Сүүлийн үед дэлхий даяар юу болоод байнаа. Энд тэндгүй Испаан, Монголгүй хүйтрээд дээр нь, 7 нар гараад, газар Гайтид бас манайд хөдлөөд, энд тэндгүй онгоц барьцаалаад, зарим газраа үер болоод, Тогогын хөлбөмбөгчидийг буудаад сайн юм ердөөсөө дуулдкуумаа. Хуучин цагт чинь Бритни нүцгэн зургаа авхуулав, БийЭэкс боссдоо алгадуулав, Британика хэвлэгдэв, Архангайн айраг ирэв, айлын охин өсөв гээд дандаа сайхан мэдээ байдагсан.

Гадаа тас няс хийсэн хүйтэн болоод алжээнаа. Даанч дэлхийн дулааралтай тэмцэж байна гээд дарвагналдаад Копэнгаагэнд цуглаад улсыхаа мөнгийг үрцгээгээд байсымаа. Ерөнхийлөгч л болсон хойно аль улсыхч бай гадагшаа дотогшоо татварын мөнгөөр нисэх завшаан олдвол яаж алдахав дээ нисээд очдын байгааз дээ. Энийг нь тэр уулзалтанд 192 орны удирдлагууд очсоноороо шууд нотолж байна. Халуун орныхон дэлхийн дулааралтай тэмцэж байхад хүйтэн бол аюул болдог улсуудын ерөнхийлөгч нар гаригаа андуураад очцон шүд мүдээ чигчийлцэн яаж дарвайчаад үнэн хайнга суужээсэн болдоо. Тэгээд хэтэрхий их тэмцэснээсээ болоод одоо байгаа байдлаа хар мал нь хэдэн мянгаараа осгож үхэж, мань мэт гадуур явах гэж нус нулимстайгаа холилдож байшд. Одоо миний хүч хүрдэг бол дэлхийн хүйтрэлтэй тэмцэмээр байгаан манай энэ их хурлын гишүүд бол. Дэлхийгээ байгээ ядаж монголыхоо аан.

Малчид л хөөрхиймдөө мань мэт ч энд тэндхийн аптек, дэлгүүрт орж дулаацаад нэг болоод л байна. Эртүүд нэг аптекийн эгч яаваа "юм авахгүй хурдан гараачээ чи, чамайг байхаар хүмүүс сэжиглээд орж ирэхгүй байна аан" гэж хөөж мөөгөөд. Дахиж 2 дэлгүүрээс хөөгдөж байж арай гэж хөлдөлгүй автуусандаа суулаашд. Ингэж байхаар ерөөсөө малчин болдог байсымаа. Би малчин бол үнэн сүрлэг байгаа даа. Өдийд чинь гүзээ ч юм уу, дарваан ч юмуу нэг хочтой болцон ааль 20 хүрээгүй байхдаа авгай аваад хэдэн бор хүүхэдтэй болцон, мянга гаруй малтай болцон.

Яагаад заавал 1000 гэжүү. 1-рт малчин болхын тулд "мал байх" хэрэгтэй. 2-рт малчдийн хөрөнгийг чинь малын тоогоор хэмждэг болхоос банкин дахь мөнгөөр, байр сууцаар нь хэмждэгүй юм. Тэхээр мал нь 1000 байх хэрэгтэй байх нь. Зиа мянгат Гаамп иржээнэ одоо ч ууж идэх гэж үзүүлж өгнө дөө гэж мэгэх нь байна шүү дээ.


Тэгээд нэг малчин найзтайгаа хэдэн юм уужаахдаа ярьсанаа бичий дээ өөр ч бичих юм олдкуум. Зий тэгээд морь уяаад, нэг сайхан хөөрөгтэй, гаднаа нэг 69 сойцон, нарны энээргийн гэрэлтэй болход болоод явчина дөө ерөнхийдөө. Зун бол хамгийн сайхан хот суурин газраас амьтан ах дүү ирээд. Тэд чинь их өдцөөн. Ирчээл "хөдөө ёстой сайхан агаар магаар нь, хөдөөнийхөн л ёстой монголоороо байгаа, жинхэнэ монгол ахуй чинь энэ, болдогсон бол энд ингээд сайхан амьдархысан" гэнэ. Дугай л айраг ууж мах идэж байгаадл явахгүй. Жинхэнэ монгол гэхээрээ ус цасанд ордогүй, боловсрол нимгэн, эцэж туйлдатлаа ажилдаг, тэдэнд хамаг юмаа хэдэн талх боовоор өгөөд суужээдэг улс юмуу хаашаан. Амьдархыг нь хүн байг гэцийм шиг болдогсон бол гэнэ. Яс юман дээр хот орхоороо нэгнээ тэр мууг хөдөө мал маллуулах юмсан гэж хараадаг улс шүү дээ.

Өө тэгээл юу ч хийхээс буцахгүй хэдэн чээнж нь ирээд махыг маань испээрт, таван төгрөгөөр аваад явчина. Сонгуулийн үер уг нь сайхан. Зурагтаар гардаг дарга нар чинь манайд хонож этэр. Өвөл зоволтгүй шүү өвс явуулна. Хүүхдүүдийг чинь сургуульд сургана, Ямаанд чинь мөнгө өгнө, авгайд чинь пүүдр өгнө, алив чамд архи өгий гэж мэгээд. Би бүр жил бүр сонгууль хийж байяаа гэж ерөнхийлөгчөд захидал бичих гэж байгаан.

Өвөл дарга нарыг нь үнэгүй өвс өгий гэхээр бид чинь хадланд гармааргүй болчихын, малаа цаазлаад зарий гэхээр чээнжүүд хямдхан авчихгээд байхын. Ууг нь баруун саахалтын Балбартай нийлж чээнжэд өгөлгүй хот орж зармаар байвч энэ туучий мөнгө идчиж магадгүй туучий байгаамаа. Ууг нь өгсөн өвснийхөө тоогоор мал аваад явчдаг бол бид чинь тэгэж өвсөөр малаа өгөхгүйн тулд хадлангаа хадаад илүү гарсан малаа өөрснөө алаад идэхээ бодно биддээ. Тэхдээ зуд бол байгалийн гамшиг шүү дээ.

1/06/2010

Хүний госчоомтой шинэ жил

Шинэ жил дуусчаад байхад надаа орсон шинэ жилийн наастр гарахгүй шаналгаж байнаа. Өшөө их уудаг байсан юм. Тээр жил нэг шинэ жилээр нэг их ууж билээ. Тэр сайхан шинэ жил байсаан. Өмнөх өдөр нь унтаж чадалгүй улаан нүдэлчээд ажилдаа очиж билээ. Ажлыхан аая нөгөө гүзээт хар чинь шинэ жилээр үнэгүй архи ууна гээд шөнө нойр нь хүрээгүй байшд зайлуул их догдолж дээ гэж мэгээд. Би архиндааа бишээ гол нь энэ чинь сайхан баяр шүү дээ гээл байлаа. Гүү ээ ямар 3 аяга нийслэл салаат идцэн чинь шөнөжин чанга чанга унгаад, тэр дуундаа өөрөө цочиж сэрээд унтаж чадаагүй ээ гэлтэй биш. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг. Сэрүүн байсан бол ар сүвээ айхтар аргагүй хавчаад үнгахгүй, за унгалаач дуу шуугүй аваад хаялгүй яахав дээ даанч дээ энэ чинь одоо өдий насны эр байна даа. Унтаж байгаа болхоор хүн хамаг биеэ суллаад ар сүвний амсараа ч суллаад даанч контороолгүй болдын байлээ дээ. Аргагүй ганцаараа байдаг тулдаа л хүн амьтан сэрээхгүй өөрөө сэрээд байж дээ хөөрхий. Зиа тэр унтах ч хэнд хамаа байна.

Шинэ жилдээ бүх хүн гангарцан байхад нэг найзынхаа госчоомыг гуйгаад ханцуйг нь дотогш эргүүлээд яг тааруулж аваад шинэ жил дээрээ очсын. Аа тэр үсээ чанх урагш нь гээлдэж босгох, цагаан оймс, хар бажийнк, бэрүүкэн өмдөө мөр гартал нь индүүдэх зэрэгээ яаж мартахав дэээ. Тэгээд яахав шинэ жилийн баярын ёс байна даа энгэрээ задгайлаад, индүүдсэн цамц, зангиагаа гаргачаад, кармаандаа гараа шаачаал, үнэртэй ус үнэртүүлээл нойлын хавиар өөртэйгээ адилхан ганган залуустай тамхи татаал пан дан гээл. Хүүхнүүд хувцасаа сольж гүйлдээл, хөгшид ширээнд сууцан зуушнаас идхүү байхуу гээл ганц нэг хиам өгөрций сэрээдэж амруугаа хийгээл, байдаг л нэг дүр зургаар эхэллээ дээ. Гүй тэгээд эхлэлгүй яахав дээ.

Би ч бас хүний хувцас өмсцөн хүн урьд урьдаас илүү цэмцэгнээл сүртэй байлаа шүү дээ. Зиа эхлээд архи уудаг хүн байдагүй бие биенээ хараал, дарга цэргээсээ санаа зовцгоогоол байсан. Залуус бүжиглээл эхний хэдэн хундага яваал иржээнэ шүү. Хүний госчоом тамхины галаар түлчиж мэднэ, тоорт, уруулын будаг элдэв юм болгочиж магад гээл би бүжиглэхгүй байсын. Тэгсэн тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв гэгчээр хэдэн зуу татцан чинь босож өөр ширээнүүдээр аялан тоглолт хиймээр бодогдоод болдогүй. Настай эгээ нар хүртэл гараа хагас атгаад нуглаад өргөцөн намбага намбага гээд сээгс боомб, сээгс боомб гэдэг дуунд авч өгжээнэ шүү дээ.

Шосчоомоо тайлж гялгар торонд хийж байгаад аялан тоглолтондоо гарцан чиинь эрийн шийр зааж гүрийж гүрийж 5 дахь ширээн дээр аргагүй өвдөг нугарч билээ. Надтай цуг аялан тоглолт хийсэн нөхөр 3 дахь ширээн дээр дондогмоо болцон 2 тийшээ ганхаад унтаж өгжээн. Гүй тэхдээ гайгүй эээ. Тэрнээс биш шампаасаг задлахаар л Матросав цээжээрээ сум хааж байхдаа над шиг халамцуу байсын би шампаасагыг цээжээрээ хааж чадна гэж өвчигнөх, шалдан нуруу нь гарсан палаажтай хүүхэн байвал очоод алгадаад авах, зөөгч охин дээр очцон ах нь энэ байгууллагын дарга нь гэцэн, хэн ахаа таныг би бурхан гэж боддог шүү тангүйгээр би бол үхцээн аль хэдийн гээд нэг хөгшин хүзүүдээд үнсэж барьцан, шинээр ажилд орсон залууд үхсэн хойноо би энэ байгууллагыг авч явжээшд би энэ байгууллагын дарга удахгүй болно би чамайг хараалж авлаа дажгүй хүү байшүү чи гэж мэгцэн, хүмүүсээ гэж орилж байгаалд тайзан дээр нь гараад сумогын дэвээ шаваа үзүүлж барьцан ер нь элдэвийн юм хийдэг хүн шүү дээ. Цамц эднүүс бол ханцуй нь тасраад унацан, өмдний салтаа хагарцан, өрөөсөн гуталтай ч явжаах шиг элдэв түүхүүд бол байнаа байна.

Тэгсэн хүний госчоомтой болхоор чоно болдын байнаа. Нүүрээрээ газар унажээж ууттай госчоомоо дээрээ барьжээнэ гэнүү, ширээ дэрлэж унтаж байснаа госчоом хаа байна гэж босож иржээн гэнүү, жоодгой орохдоо тортой госчоомоо бариад явжээнэ ч гэх шиг, толгой дээрээ тортой госчоомтой бүжиглэж байна ч гэх шиг, хүмүүсийн авхуулсан зураг болгоны цаана нэг цагаан тортой далбийсан юм элдэвийн муухай юм маргааш нь сонслоо. Муухай далбагнасан архичин байна даа гэж л бодлоо. Дараа жилийн ёолк даанч хол байна даа.

12/31/2009

Оны онцлох Гаамп

Зиа манай сургууль сайн муу бичлэгтэй, сайхан (би), муухай 2 багштай, шавааралдсан олон шавьтай салгалсаар байгаад нэгэн оныг ардаа үдвээ. Анх артгаа авгайтай хэрэлдээд удалгүй блогоо хаах байх гэж боджээсэн бол бас хөөрхийг удирдлага дороо ажиллуулаад нэг жилийг барчлаа шүү. Зиа ингээд блог уншигч сэтгэгдэл бичдэг олон шавь нартаа, сэтгэгдэл бичдэгүй сэмхэн гардаг шавь нартаа шинэ оны шижигнэсэн мэндийг хүргэе.

Гадаа шинэ жил мөн сайхан болжээн доо. Хүмүүс энд тэндгүй оны шилдэг, топ онцлох юмнууд жагсааж байгаа энэ үед бусдын тухай сайн мэдкүү болхоор нөгөөтэйгүүр өөртөө маш хайртай тул өөрийн гэсэн онцлох шилдэгүүдээ тодруулна.

Юуны өмнө оны онцлох ямар ч шилдэг, топ, онцлох номиноцод нэр дэвшиж шагнал аваагүй Онцлох хүнээр Гаамп миний бие өөрийгөө шалгарууллаа. Зайлуул гадуур дотуур гүйгээд сэргэлэнхэн шиг байсан бол энэ жил ядаж нэг юмнаас зуурч болох л байсан байх л даа. Сэргэлэн биш нь төдий чинээ.

Оны онцлох Ухаан муутай хүнээр Гаамп би бас дахиал шалгарлаа. Юм шалгаруулахаар л өөрөө шалгарчаад төвөгтэй хорвоо вэ. Нээрээ энэ хүмүүс бүгд л юу ч асуусан тас няс хийтэл хариулаад тэр тухайгаа бүүр дэлгэрүүлэн яриад дээр нь шүүжмлээд хаядаг болж. Бүгд ухаантай байх чинь бас л гоё юмаа. Хүүхдүүд бүүр яагаад гэдэг асуултаа хаяж байна.

Оны шилдэг Үзэж хардагүй бөө биш хүнээр бас шалгарч болж байна. Энэ шагнал жоохон но-той. Би өөрөө хүн амьтанд үзэж харуулаад явсан бол Нострадомус билүү урт нэртэй нөхрөөс илүү ирээдүйг хэлдэг хүн гэдэгтээ өөртөө бүрэн итгэх байсан байхаа. Даан ч тийм юм болох мөнгөгүйдээд чадаагүйм.

Оны онцлох одон мидаалгүй үлдсэн хүнээр бас л би шалгарч яваа харагдахым даа. Гүү хаашаа ч харсан ядаж адрчилалын одон зүүцэн хүмүүс явахын. Таван жилийн гавшгайчийн тэмдэг ч болтугай олж зүүхгүй бол жинхэнэ моодноос гарахнээ. Хөдөлмөрийн гавяаны улаан тугын одон байхад гавгайч зүүгээд явхад яахуу дээ.

Оны онцлох улс төр, оюутолгой яриагүй хүн бол би. Учир нь яаг сонгуулийн үед аман дээр юм гарцан байсын. Бас оюутолгойг сайн мэдкүү жоол хүн амьтанаас асуужаагаад яг ярихын даваан дээр он гарчлаа. Ирэх жил Оюунаатай Оюутолгой, Тамжидтай Таван толгойн тухай яриад тарааж хаяая гэж бодоод байна. Энэ хаях гэдэг үг яасан хэцүү үг вэ чоорт гэж.

Оны онцлох хүний томуугын ээч нэг ээн нэг гахайн ханиаднаас айгаагүй хүнээр би тодорлоо. Баяр хүргий. Тэхдээ энэ их эмгэнэлтэй л дээ. Эхэндээ за над шиг ядарсан, царай муутай балиар амьтанд тэр вирус яаж л тусаа аж, гахайнаас хүртэл зугтаацан вирус шүү дээ гэж боджээтэл гээнт халуураад зүгээр болсон тэр вирус нь амьтан л болсон хойно тусаад гэнэт надаас сэжиглээд буцаад явцан байх гэж боддын шүү.

Оны онцлох төрөөс юм аваагүй азгүй хүнээр би бас тодорлоо төрийн минь сүлд өршөө. Аилгалаар, цалингаар, тендерээр, хүүхдийн мөнгөөр, шинэ гэр бүлийн мөнгөөр, шинэ хүүхдийн, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн, автусны билээтийн, гээд бүгд л хувь хүртэж байхад би таг. Гүү тэр муу ямаа хүртэл амьд явсаныхаа төлөө мөнгө авжаахад би амьд явсаныхаа төлөө мөнгө өгжээдэг. Энэ их тараалтан дундаас хоцордог миний л хохь л доо. Ядахнаа хөгжилийн бэрхшээлтэй болдыму гэж муу ёрлож байхав дээ.

Шагналуудаа авахдаа ингэж хэлхий. "Зиа энэ шагнал үнэхээрийн зөв, сайхан, нэр хүндтэй хүн бүхэн авчихаад байдагүй шагнал билээ. Энэ шагналыг авч байгаадаа сэтгэл үнэхээр хөдөлж байгаа бөгөөд нүдээ олсон зөв шагнал байна гэж бодож байна. Энэ шагналын шүүлт үнэхээрийн шудрага болсон бөгөөд шүүгч нартаа баярлалаа гэж хэлий даа. Өшөө олон шагнал авнаа би энэ шагналыг миний ирээдүйд авах шагналын төлөө өгсөн гэж ойлгож байна"

Зиа зиа юутай ч эдгээр юманд өөрийгөө түрүүлүүлцэн сэтгэл нэг л өег болоод атаархахгүй болоод ирж байна шүү. Өвлийн өвгөнөөс бэлэг мэлэг горьдоод байсан одоо юун тэр сахалтай зөнөг, жоохон охидууд дагуулсан, хүүхдүүд барьж үнсдэг чивэлт өвгөнөөс бэлэг горьдох мантай болчлоо.

12/17/2009

Нэрэлхүү Гаамп

Өөртөө Нэрэлхүү гэж нэр өгнөө. Одоо од болоод байгаа нэг гадаад хүүхэн Lady Gaga буюу орчуулбаас Хадагтай Бандага гэж нэр өөртөө өгчөөд явжаахад би яадын. Нэрэлхүү гэдэг нь Эрдэнэхүү, Батхүү гэдэг шиг хүний нэр биш хэн хэн гээд тоочоод нэрлээд явчихуу гэж байгаа ч юм биш. Учир юу гэвээс.

Бацаан байхад хажуу хашааны эмээгийн усыг дөхүүлж өгчөөд чихэрээр шагнах нэрийдлээр надаа авилгал өгхөд нь "Өө яахнав дээ" гэсэн мөртлөө доогуураа гараа тосож байгаал авж билээ. Үнэхээр авмаар байсымаа. Дараа жаахан томроод айлд ороод хоол өгхөөр нь "Идэхгүй ээ сая хоол идцэн" гэсэн мөртлөө шүлс асгараад, энэ муу ходоод хажуугаар нь дуграад нүүр улайлгаж билээ. Тэхдээ идэлгүй яахав дээ. Дээрх 2 жишээнээс хархад авилгал, үнэгүй юм 2-т төрөлхийн дуртай байж дээ.

Дараа нь өсвөр насанд ах нар "зиа хэзээ авгай авах гэж байна?" гэж асуухаар "хайннн аан юун авгай, би лавдаг авгай авахгүй" хэмээн тонгойн хөлөөрөө газар зурж зогсож байхдаа л хажуугаараа явжаагаа охины шилбэ хараад зогсож байсан нь миний ижил хүйстэнээ сонирхдогүй гэдэгийг харуулахын зэрэгцэээ төрөлхийн хүүхэмсэг мааркийн нөхөр байсныг илтгэдийн. "Гар чинь яасан их хөлөрдийн чи яасан дотуур тамиртайн" гэнгүүт "Гүү эээ халууцсымаа би ёстой дотуур тамиргүй" гэсэн мөртлөө энэ намайг тэгэж бодуул надаа дургүй болчино гэж бодож байгаан. Тэхдээ одоо бодход дотуур тамиргүй хүн гэдэг мангайчааал явжээдэг нэг тэнэгдүү хүнийг хэлэх байх гэж боддын.

Аа бас элдэв уралдаан тэмцээнд оруул түрүүлэхдэээ бишэээ энээ тэрээ гэж авна. Дотроо бол горьдцон нааж явдын. шагнал магналд дургүй гэж бүлтэрнэ. Шагналд дуртай гэчдэг шагнахгүй бол нүдний булай болий шүү гэж айсанаас л тэр байхдаа. Тэрнээс биш ёстой улаан тугын одон, алх хадуурны, гийтлаарын одон байсан ч авах байх шүү яс юман дээрээ. Гэснээс сая нэг хүн "ерөнхийлөгч одонгын нөөц дууссан, бараг одон өхгүй гэсэн өгж алджийнаа гээл халаглаж байна." Гүү ерөнхийлөгч зайлуул одон өгөх нь ганц зэвсэг нь болхоор өгөлгүй яахав дээ. Ер нь бүгдэд нь өгчмөөр санагдадын.

Нэгэнт ерөнхийлөгч ярьсаных. Их хурлыхан тэнэг л биш бол нэг тэрбумаа авалгүй яахав дээ. Тэрбум байтугай 10 мянгын хойноос бие биенээ алж байхаддаа. Наанааа авахгүй авах нь буруу гэээд байсан ч авж л таараашд. Би байсан бол 2 тэрбумыг авах байсын. Ээлжээр далан зургаа, далан зургаагаараа тэрбумтан болоод явбал тээ.

Би бол насны бөгсөнд ч гэсэн үхнээ би юу юугүй л үхэх нь гэсэн мөртлөө новшроод үхэхгүй л байгаад байх биз. хөгийн өвгөн болох байхаа архи уусан.

12/10/2009

Сэтгэлд хоногшсон Порно

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн өдөр, ангийн онц сурлагтан Энрэлийн төрсөн өдөр гээд баярын өдрүүдээр миний бичлиг таарж байхад зарим хүнийхэд үсрээд ДОхын өдөр л таархым даа. Аягүү бол шинэ жилээр би бичиж таарнаа.


Кино л бол кино. Тэд дотроо сайн, муу, сайхан, муухай байх л даа. Тэхдэээ тэрийг үл тоон сэтгэлд хоногшдог билээ. Миний сэтгэлд пиав уусан өдөр энээ тэрээгээс гадна кино бас хоногшсонд гайхдым шүү.

Тэр сэтгэлд хоногшсон кино маань миний хувьд бүхэл бүтэн цовын цоо шинэ ертөнц нээж, ухаарал, зориг зүрх, мэдрэмж нээж өгсөн болхоор сэтгэлд хоногшихоос биш яахав дээ. Тэр киног үзэж байхдаа татсан тамхиараа хайртай ганц өмдөө түлж хаясан нь сэтгэлд хоногших бас нэг том шалтгаан болж билээ. Одоо тамхи татах бүрдээ тэр киног өөрийн эрхгүй сандагсан. Мөн гадаад хэл оогт мэдкүү надад гадаад зино үзээд оогт төвөггүй ойлгосон анхны кино байсан болхоор бүүр л сайхан санагдаж билээ. Тэр киноны найруулагчийн уран чадвар, зураглаачийн мэдрэмж зэрэг дээд зэргийн байсны дээр нүүр будагч ямар чадмаг ажилласан нь эмэгтэй дүрүүдээс шууд харагдаж билээ. Үүн дээр урлагын төлөө юугаа ч золиослоход бэлэн жүжигчидийн уран чадвар, дуу оруулалт зэрэг нь хэн бүхний сэтгэлийг догдлуулмаар байж билээ. Уртын дууг хашиграан гэж боддог байсан юм урлаг гэж мэддэгүй хөдөөний цөлх эрд урлагын зах зухаас хайр найргүй амтлуулсанд баярладаг юм.

Найруулагчийн нэр байтугай киноныхоо нэрийг, бүүр аль улсын кино болхыг ч анзаарах сөгөөгүй үзсэн гээд бодхоор тэр кино ямар агуу байсныг хэлж баршгүй. Үүгээр тогтохгүй хэдэн өдөр сэтгэлээс гарахгүй үлйдэл бүрээр нь санаж, өдгөө арав гаруй жилийн дараа ч гэсэн жүжигчидийн царай нүднээ тодхон харагдаж байсан нь тэр бүтээл юутай аугаа байсныг санагдуулна.

Тэр кино порно кино байлаа. Бүх хүн цэвэр ариун байдаг хойно порно гэхээр пүү дай болцгоодог хойно. Ууг нь порно юутай аугаа бүтээл болохыг дорох нь баталж болмоор. Кино урлагыг порно болон бусад хэмээн 2 хуваагаад нотлох гээд үзий бүгдээрээ. Урлагт хэл шаардлаггүй гэдэг. Порнод бол аман дахь шаардлагатай болхоос ярьдаг хэл түй ч хэрэггүй. Бид ааль Конго улсын порно байсан ч ойлгоно. Бүүр амьтадын, харь гаригыхны порно байсан ч хэлээ завжаараа цухуйлган анхааралтай ойлгон үздэг шүү дээ. Тэгтэл бусад зиног заавал орчуулах хэрэгтэй. Орчуулахаар киноны амин сүнс болсон шуум, бүүр порно киноны хамгын чухал хэсэг болох дуу авиаг хайр найргүй даран асуудал үүсгэн. Эсвэл титр дээр бичгэн орчуулагтай гарна. Түүнийг нь уншиж давхисаар байгаад ганц жүжигчиний царай тогтоохгүй гарах нь энүүхэнд.

Порно төсөв мөнгөнд хэмнэлттэй. Натуурт гарах нь битгий хэл нэг өрөөндөө авчина. хааяа натуурт байж болноо бас. Хувцас хунар бүүр хэрэггүй бага сага л хэрэгтэй байх. Олны хэсэг энээ тэрээ гэсэн юм хэрэггүй үсрээд 10-аад жүжигчидтэй байхад болоод явчина. За бүүр хүн хүрэлцкүү бол 2хон жүжигчинтэй байхад ч яралзтал киногоо аваад дуусгаж болхын. Тэхэд бусад кино бол яажийна. хувцас хэрэглэл, тайз засал, олны хэсэг энээ тэрээ гэээд мөн ч их зардал гаргана шүү дээ.

Порно бусад киног бодуул байнгын үнэнч үзэгчидтэй. Ямар ч үед зах зээл нь бэлэн байж л байна. Бусад кино яажийна хүн үзэх болуу яах бол энээ тэрэээ мэдрэлийн ядаргаа болийшд кино зохиолчид. Порно кино сд гаргаал болоо элдэв түгээлтийн суваг хэрэггүй, ирклаам энээ тэрээ хэрэггүй борлогдоол байна. Бусад кино ирклаам, трилэр, кино театрт гаргах гээл мөн ч ярвигтай. Порно бусад зино шиг оскор энээ тэрээ гэсэн шагнал авахгүй. Энэ шагналтай порно энэ шагналгүй порно гээд ялгахгүйшд.

Зиа хамгийн гол нь порно үзжаагаа үзэгчид бусад киноны үзэгчидийг бодуул хамгийн их сэтгэлийн хөдөлгөөнтэй, орчноосоо тасран байж үздэг, нүүр амаа мэнчийлгэн барин үздэг бол бусад киног за за нойр хүрээд байна, алив сувгаа соль хэмээн их л хайнга үздэг шүү дээ.

Кино л бол кино. Үр хүүхдээ ялгадгүйн адил порногоо ч гэсэн бүү ялгатугай.

Ийм сайхан тэмцээнд энэ сайхан бичлэгээрээ оролцов. дэмжээд эс бөгөөс оролцоорой.

Улс орондоо ардчилалын мэнд уншигч олныхоо өмнөөс энрэлээ төрсийдөрийн мэнд шүү

12/02/2009

Моодны ярианууд

Зиа энэ блоогт чинь хувьтай хүн нь Монгол улс тунхагласан өдөр бичлэг хийгээд хувьгүй муусайнууд нь ДОХ-ын өдөр таарч бичлиг хийж элэг авхымдаа чааваас. Xа ха үнэн бүткүү гаршүү инээд хүрээд үхэхнээ.

Гүй одоо энэ ямар сонин улсых нь шинэ жилийн нааастэр ордог байнаа. Би бол хэзээний ууж идэх нь элбэг, мань мэтээс зардал гардагүйгээр нь цагаан сард дуртай болхоор цас ороод ирхээр л цагаан сарын наастэр орчоод сүйд болхын. Наастар ороод ирхээр юуруу ч харсан инээмээр санагдаад, үсэрмээр санагдаад, алгаа ташмаар санагдаад, гайгүй охин харагдвал барьж авж үнсмээр санагдаад нэээх их аз жаргалтай болчдын. Тэхдэээ энэ их төвөгтэй өвчин л дөө. Энэ хүмүүс шиг шинэ жилийн наастэр орхысон гэж бодхымаа бас.

Нэг хүн "Энэ банкнуудын дампуурал, татан буугдалт , нэгдэл нэг л сонин шүү." гэхээр нь "Тиймүү яасан сайхан юм бэ цагаан сараар гоё нэгдсэн банктай золгож өгөхнээ" гэж хэлээд алга ташаад үхтэрээ загнуулав тэнэг дураакад.

Бас нэг хүүхэн "Хүүшээ хилийн цэргүүд нэгнээ буудцан гэжээшд" гэхээр би "Ёстой гоё хэнийх нь тал ялсан бэ" гээд очоод хацар дээр нь золголтын праактик болгоод үнсээ хаясан чинь үхтэрээ алгадуулав.

Нэг өвөө "Таван толгойг зарим нь урагшаа төмөр зам тавьж, зарим нь хойшоо төмөр зам тавьж зөөх гээд хэцүү байшүү" гэжээн. Би яахав наастэр орцон хүн "Ашгүй ашгүй урагшаа хойшоо олон толгойто цагаан сар хийх нь" гэцэн биш таягны ширүүн цохилтоос бултах ялд унав хөөрхий.

Найз маань "ху намын залуу дарга нар нэгнээ зодоо хаяж" гэхээр нь "өө гоё хөгшчүүл нь хэзээ зодолдохын" гэж хэлээд юм ойлгодогүй баатар нэр зүүв.

зүс таних хоёр залуу "Зиа баар, дэлгүүр ажилдаг боллоо доо" гэхээр нь хажуунаас нь "Тэгүүл хэдүүлээ очиж хаагаа хаячихуу" гэж хэлээд хялалзуулав.

Энэ хүмүүс яахаароаа ийм сонин юм ярьдаг болцын зүгээр сайхан цагаан сараа яриад явж болдогүйн байхдаа. Нэгэнт хүмүүс ийм юм ярьжаагаа хорвоо бол би бас энэ яриануудаар ярихаар шийдсэн.

Гудамжны эмээ "Өвгөний даралт ихсээд ойрд айлгаад байхын" гэнгүүт би "Өө сайхан хилчид шиг буудаа хаячаачэээ" гэж хэлээд Нүгэлтэй юм ярьдаг хүүхэд гэсэн нэр зүүв.

Нэг хашааний эгч "Энд байсан усны тэрэг аваагүй биз" гэнгүүт "Тавантолгойд тавигдах төмөр замаар урагшаа гаргацан" гэж хэлээд хулгайд сэрдэгдэнгээ алдсан. тэхдээ энд арай ч болкууг нь мэдсээр байж хэл загтансан юмаа.

Автуусны кондуктар эгч "гуйлагчаан дандаа мөнгөгүй явна гэж юу байсын мөнгөө төл" гэхээр нь "Эгчээ байнга ингэж байхаар банкууд шиг сайхан нэгдчий л дээ" гэж хэлээд ч мөнгөгүй явж чадалгүй дараагын буудал дээр буув.

Түцний эгч "Цаана чинь манай хоёр хөгшин харагданууу" гэхээр нь "Ху намын залуу дарга нар шиг зодолдож байна" гэж хэлээд сандаргаж гарж гүйлогэж жоол инээв.

Нууц амрагтайгаа явааа гудамжныхаа эгчийг харчаад битгий хэлээрэй гэж гуйхаар нь "Миний ам ч хорио нь тавигдаж байгаа баар шиг нээлттэй шүү дээ" гэж хэлэн эркээтэлж байж хэдэн цаас бас салгачихваа хөөрхий.

ЭНэ яаж ч ярьж болдогүй хорвоо болчоод байна шүү. Зүгээр л сайхан наастэртай байхысан тээ.


11/26/2009

Улс тунхагласны өдрийн мэнд

Тамхи зээлдэг эгчийн түцэн дээр
Танилцах хөөрхөн охидын биеэн дээр
Уудаг пиавныхаа амтан дээр
Урвагар Артгаагын нүүрэн дээр
Тусгаар тогтнол чамайгаа тэгэж хамаагүй тунхаглаж бичихгүй ээ би ч гэх шиг. гэнэт онгод орж ирээд алахжээн. Онгод ороод ирхээд жоохон ч гэсэн шүлэг мүлэг зохиож гаргахгүй бол хордлого өгөөд алчих гээд байдымаа.

Тусгаар тогтнолын өдрийн мэнд шүү нөхдөө.

Монгол улс 85 жилийн өмнө үндсэн хуулиа батлаад Монгол гэдэг шинэ улс байгуулагдлаа гээд цөөхөөн хэдэн мянган хүнтэй, нээх учиргүй том газар нутагтай, үйлдвэр, зам харилцаа, худалдаа, цэрэг арми, хууль дүрэм, зохион байгуулалт гээд байх юмгүй дэлхийн хөгжилээс тээр хол хоцорцон хоёр аймаар том гүрэнтэй хил залгадаг улс тусгаар тогтонлоо зарлажээ. Мэдкүү яаж шуухан ч зарлаж байсын. Хоёр том гүрэнлүүгээ нэг радио станц мистаанц олоод хэлжээсэн байлгүй дээ. Тэгээд нээх тэднүүс нь тоогоочгүй биз, бусад нь бүүр мэдээчгүй биз. Хэдийгээр хөөрөгний үнэ, хүүхний сайхныг ярьжаагаад ч болтугай нэг вм үндсэн хуулиа батлаад шинээр улс орноо байгуулна гээд явжээсэн тэр улс ёстой уужуухан дотортой улс байсан санагдаад байгаан. Хичнээн комунист нийгэм, хэлмэгдүүлэлт үзсэн ч гэсэн өдий зэрэгтэй улс болход тэр гараа хамгийн чухал байжээ.

Юу юучгүй байсан тэр үеээ бодуул өнөөдөр улс оронд байдаг бүхэн байдаг болж. Өөрийн гэсэн хэлтэй (крилл бичгийн тухай яриагүй шүү), соёлтой, газар нутагтай, төр засагтай, ээч нэг ээн нэг вирустэй, олимпын аврагтай, авилгал авдаг төр засагтай, алт ухдаг ард иргэдтэй, тугтай, далбаатай ер нь альч улсад байдаг бүхэн байдаг болжээ. Тэгэж яриул бусад улсад байхгүй юмнууд ч байдаг улс шүү. Дэлхийн талыг эзэлсэн поорбэс сэтгүүлийн мянганы хүнээр тодорсон Чингис хаантай (нэгмуу сэтгүүл тодруулдаг нь ч юучив), нэг хүнд ноогдох битгий хил зүгээр тоолсон ч гэсэн хөмгийн олон бөө удгантай (нэг этгээд өдөрт 70 бөө удган төрүүлж байна гэнэ дээ цаана чинь), дэлхийг удирддаг Чингис хаан амьддаа харвал өөрөө гомдож, ичиж үхмээр нэг айхтар акадэми, Чингис хааны он тоолол, тахилга бурхан хийдэг олон хэл мэддэг гэх нэг нөхөртэй, тэрбум, тэрбумаар нь иддэг улсаа яахчгүй байж арван цаас авсныгаа бараг алчихдаг бишээ талбай дээрээ буудаад алж л байсан тийм төртэй гээд тоочоод байвал дуусхааргүй их олон дэлхийд байхгүй юмнууд байнаа бас.

Ийм юм юмтай улс шиг улс байхад Тайвань гэж нэг муу хятадын муж манай улсыг өөрийнхөө нэг хэсэг гэж өдий хүртэл үздэг гэнэ. Тэгсэнээ өөрснийг нь дэлхий улс гэж хүлээн зөвшөөркүү байхад тэднүүс одоо юу вээ. Жинхэнэ андуурцан гарууд газрын зурагаа хүртэл манай улсыг оруулж зурдаг гэнээ. Тэрийг нь манай нэг сүржин нөхөд барьж давхиад бухимдаад байдаг юм шиг байсан. Уул нь манай улс тайваныг улс биш гээд бид улс биш амьтадыг оогт тоодгүй гээд явжаах ёстойм шиг байгаан. Гудамжинд явжээсэн нэг муу сармагчин би бол хүн харин чи сармагчин гээд байвал ёооё гэчээл цаашаа явна биддэээ энэ чинь. Тэгсэнээ бүүр монгол, төвдийн хороо гэж яам байдаг гэхийн. Аминдаа тэр яам нь манай улсын хэргийг шийдээд, манай улсыг хөгжүүлээд удирдаад байгаамуудаа чааваас. Тэгүүл яшигөө хэдүүлээ Амээрк, Орос, Герман, Хятадын яам, бишээ Жи20-ийн яам, бишээ дэлхийн яам энээ тэрээ гээл байгуулчаал явжээе сүртэйшд бас л. Тэгээд тэр Тайванчууд тийм тэнэг хүмүүс биш байлтай зүгээр л амьтаны анхаарал татах гэж тэгдэг байлгүй дээ.


Хүн гэдэг энэ дэлхийд яаж ч байсан нэг улсын иргэн байх нь гарцаагүй хэрэг билээ. аль ч улсын иргэн биш нөхрийг хаанаас ч олохгүй шүү дээ. Тэхдээ байнаа монгол хүн байж өөр улсын иргэн гээд явжаах биш монгол улсын иргэн гээд явжаагаа маань сайхан шүү дээ. Монгол хүн гээд байдаг монгол улс нь байхгүй бол нэг л нүүр бардам биш шүү дээ. Хаа хамаагүй улсаас ирж бөөгнөрчөөд би амээрк хүн гээд нүүр бардам аз жаргалтайгаар хэлж байхад бид тэрнээс илүү сагсуу хэлэх ёстойм шүү дээ. Нэг л их гадаадаар өвчилж, гадаад хүн хархаараа хөлөө хугалчих гээд байдаг, гадаад улс орон шүтээн нь болсон нөхөд ядаж энэ өдөр монгол улс минь гээл бодуул тээ. Сиймхий ч гэсэн гэр минь, утаатай ч улаанбаатар минь, ядуу ч гэсэн ард олон минь, авилгач ч гэсэн төр засаг минь, монгол минь гэж боддог ганц өдөр болгоё гадаад шүтээнтэй монголчуудаа.




















Жич: сургуулийхандаа хандаж хэлэх зар байна. сэтгэгдэл бичдэг бичдэгүй бүх сурагчиддаа хэлхэд сургуулийн шинэ жилийн арга хэмжээний исцэнаарыг Гомбоо багш нь хөөрхөнөөрөө хийж байгаа. Таануус зүгээр л бэлдэж байгаараа.
Манай сургуул нь ирэх хичээлийн жилд олон янзын юм хийхээр төлдөвлөж байгаа бөгөөд ганц нэг өдөр ордог биш өдөр бүр янзүрийн юм оруулдаг болхоор ярилцаж байна. Бидэнд урам л өгөөд байвал бид хөөрөөл улам тэнэгтээл яваад байна шүү дээ хөөрүү өвчтэйн болхоороо.
Тэр олон булангуудын нэг болох хүүхэд цааш нь харуулж кзогсоодог булан биш ярилцлага авдаг булан. Энэ ярилцлага бол юу дуртайгаа хэн нь ч хамаагүй чалчиж болдог индэр юм. Алдар цуутай хүмүүс, ангийн олон нөхөд, ах дүү хамаатан садан, арын хашааны авгай, амээрк улсын ерөнхийлөгч гээд бүгд энд юм яринаа. Бүүр олдкуу бол би орлоод яриад явна даа яадын. Таануус хэнийг энд оруулж юу асуулгамаар байгаагаа бас санал өгж болно. Эхнийх нь Артгаа авгай Мэдик,,,(энэнээс цаашхийг нь би хэлж чададгүймаа) гэдэг ангийн нөхрөөс чинь баахан дэмий балай юм асуусан болтойн байлээ хагас сайнд гарах байх.

Тэгээд тэнэгтээд байгаа Артгаа авгайн лээкцийг би тушаал гаргаад 2 дох өдөр явуулдаг болгосон. нэг дэх өдөр хэтэрхий гоёдоод. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэж энэ дээ. Тэхэд би баярын өдөр бичиж тааржээшд.

11/19/2009

Мэнд хүргэчээрэй

Сайн байцгаанууу. Би АС Миланы ориг жээрсийтэй болсон.

энэ хүмүүс их төвөгтэймаа. Хүнтэй таархаар "тэрүүнтэй уулзжээн үү мэдн хүргэчээрэй" гэхийн. Тэгээд юу ч өхгүй зүгээр хоосон мэнд хүргэчээрэй гээл. Тэр мэнд нь хаана ч байгаан. Би иймэрхүү юмтай таархаар үнэхээр яс хавталздын одоо яана даа гээл.Дээх нь үед гадаадад байдаг найзын маань найз хүүхний найз гэж аятайхан дамшиг монголд байдгыг мэдэж аваад. Би яахуу хэзээнээ хүүхэнд дуртай эр хүний ёсоор мээсэнжэрийг нь аваал арзаг арзаг гээл уулзий муулзий гэсэн чинь өөдөөс "чамтай уулзаж яадын" энээ тэрээ гэж тэнэгтээд болдогүү. Тэхээр нь үгүй ээ уулзах чухал хэрэг байна гэж мэгжаагаад нэг зөвшөөрүүлдийн байгааддээ энэ хорвоо чинь. Тэгээл найздаа мээсэнжэрээр "өнөөхтэй чинь уулзахаар болсон хашрааж өгнөө" гээл онгирч барих чинь бас л том кайп шүү дээ. Тэгсэн муу туучий чинь мэнд хүргэчээрэй гэж авдын. Би ч нээх юм бодоогүй за гэцийн.

Тэгээл нөгөөхтэй уулзаал хэлсэн "найз чинь чамд нэг юм хүргүүлсэн" гэлээ. Нөгөө хүүхэн чинь бүүр бөөн баяр болоод "юу өгсийн бэ, яг юу өгсийн бэ" гээд дэвхцэж мэвхцээд. Тэгэж байгаа хүний өөдөөс зүгээр мэнд хүргүүлсэн гээл хоосон царайлчаад хумсаа мэрээд мэлрээд зогсож байх муухай биддээ энэ чинь. Яаж ч болдогүй чинь энэ байлээ дээ. Хий дэмий л нэг юм хүргүүлэх нь хүргүүлсээн гээд. Сүүлдээ нөгөө хүүхэн чинь уурлаж эднүүс "чи хаяцымуу, эсүүл хэргэлциймуу, ядаж юу байсныг нь хэлчээч чи, балай амьтан бэ" гээд тэнэгтээд хүнийг цохиж ч авжаах шиг. Бүүр уур гэнэт хүрээд "зүгээр мэнд хүргүүлсиймаа, Би тэр мэндийг чинь хэргэлж яадын, чи тэр муу мэндтэйгаа сайхан амьдраараа" хорсолоо тайлж аваад яваад өгсөн. Дахиж яриачгүй.

Бүүр зарим хүн би тэрүүнтэй уулзлаа мэнд хүргүүлхүү гээд бөөн баяр болдог улсыг хараад сайн ойлгодгүйм. Хүнийг ийм тэнэг байдалд оруулдаг энэ ёс ер нь хаанаас үүссэн юм бол. Мэнд хүргэж болжоогоом бол бүүр заналхийлэл, доромжлол, үзэн ядалт, хайр, инээмсэглэл, хүндэтгэл эднүүс хүргүүлж болийшд. За би нээх хүн амьтан танькуу болхоор энийг уншсан хүмүүсээр юм хум хүргүүлнээ хүмүүст.

Зиа тэр сайд дарга нартай уулзах хүмүүс байвал "Би таанууст хайртай шүү байнга хүндэтгэж явдаг, надаа тусалж байгаарай" гэсэн хайр хүргэчээрэй, Хүнсний дэлгүүр 21 цагаас хаадаг болгосон улсад "ард түмэн чинь балрах нь байшүү" гээд жоохон сануулга хүргэчээрэй, жээнипэр анистонтой уулзах хүн байвал "байнга харж явдий шүү" гэсэн хүндэтгэл хүргэчээрэй, бага байхад өмд шувтлаад зугтаасан түвшээтэй уулзах хүн байвал "ална даа" гэсэн заналхийлэл хүргэчээрэй, адаг сүүлд нь артагаа гэж хүнд юугаар ч хамаагүй нэлээд их шоололт, доромжлол хүргэчээрэй бичлэг дээр нь за юу. Миний юмнуудыг хүргэж өгжаагаа таанууст туйлаас их баярлалаа.

Энэрэл шиг байгаач эцсийцэст таануус

11/12/2009

Маасагны тухай

Энэ ханиаднаас болоод маасаг, аарц, чацаргана, адууны мах 4-ийн хэрэглээ ихсэж, хөөрхий адуунууд хүнээс их хэлмэгдэж байх шиг байна даа. Маасаг гэснээс хүмүүс бүгд л маасаг зүүж явдаг болсоор хүүхнүүдийн нүүрний тос, будаг үйлдвэрлэгчид асар ихээр алдагдал хүлээж байгаа байхдаа. Харин нүдээ сайхан будчаал явжаагаа энэ үед нүдний будаг хийх нь ашигтай байх. Зиа тэгээд царай муутай мань мэт ханиад дууссан ч маасагнаасаа гарахгүй гэж бодоол явжээн. Хэдийгээр ийм сайхан давуу тал байгаа ч сул тал бас байнаа. Энэ лалын шашинтэй улсын эрчүүдийн зовлонг өөрийн биеэр ойлгож гудмаар хөөрхөн хүүхэн хүүхэн харж явдаг сайхан үеэ дурсаж байхым даа би. Тэдгээр эрчүүд авгай авах гэж азын сугалаа сугалж байгаам шиг юм болдог байхдаа гэж тэрүүхэндээ бас өрөвдөж байх жишээний. Гүүү ээ эрчүүд нь сайхан хүүхэн хархаараа барьж аваад тэгээд хүүхнүүд нь нүүрээ халхаас аргагүй байдалд ордог ч байж болхымаа бас. Зиа удаад ирхээр юун хөөрхөн хүүхэн мантай хүний ам хамар ер нь ямархуу байдаг талаар мартах шинжтэй. Гэртээ нэг толь авж тавий байз.

Мань мэт шиг гарууд бол маасагаа зүүгээд хөөрхөн нүдээ тормолзуулаад, нүд авхым байхгүй бол хар нүдний шил зүүчээд, ширээний ард чууж майжиг хөл унжгар гэдэсээ нуучаад, хүнгэнсэн сайхан хоологйоор яриад сууж байхад ямар ч хүн ээдээ сайхан залуу байна гэж бодох нь байшд. Хүнгэнтэл ярьж чадахгүй бол тэгээд хоолойгоо хмм гэж засаад сууж байдымуу яадын айн. Түр зуур ч болтугай сайхан залуу байна гэж хүн амьтан бодно гэдэг юутай таашаалтай хэрэг билээ дээ.

Тэхдээ бүгд маасаг зүүхээр хүн амьтан танихгүй бас эвгүймаа. Автуусанд орсон чинь кандууктар нь "Зиа тахир дутуу хүн орж ирлээ залуус нь суудлаа тавьж өгөөрэй" ч гэх шиг, 30 гарч яваа залуу "өвөө та ийшээ суу" ч гэх шиг. Уур хүрээд суугаачгүй. Зиа намайг хүн андуурах нэг бодлын дүүрч өөрөө хүн андуурвал мөн хэцүү ее. Тухайлбал ингэсийн. Эмлэг дээр оочер хүлээгээд суужээсэн манай тэндхийн нэг хөөрхөн охин маасаг зүүцэн зогсож байнаа. Ах тэгэнгүүт уйдаж зогсохоор юмыг яаж мэдхүү гээд маасаг зүүцэн охин дээр очиж маасаг маасаг, гээд жоол маасагнаадхий гэж бодлоо. Энэ маасаг гэдэг үгийг нэр үг, үйл үг, зүгээр үг эднүүстэйгээ ийм олуулаа нэг өгүүлбэрт оруулж байдаг би ямар аугуу вэ айн.

Жоохон пээдгэр алхаж очоод "сайан байна уу? Эртээд орой гайгүй харьсан уу" гээл аваа хаясан. "Юун эртээд орой хүн андуурсым шиг байна" гэж авжээнэ. Аргагүй ичиж байгаан. Эртүүд харанхуй болцон хойно автуусны буудал дээр хэдэн залуус тэрийг оролдоод. Тэр охин намайг арай танимхайрсануу яасан над дээр ирсэнээ "Алив явхуу хонгороо" гээд сугдаад авдын. Би яахуу тэнэг биш болхоороо тийм том биетэй залуусын өдөж байгаа охиныг сугадаад явах тэнэг биш болхоороо шууд хариу арга хэмжээ авч тэр залуус дээр очингуутаа "энэ охин худлаа маяглаж байгаан, би найз залуу нь биш таануус сайн өдөөд танилцаараа аягүү дажгүй охиншд, алив гараа цохий" гэж мэгэнгүүтээ яваад өгсийн. Тэгээд энэ охин тэр орой танилцаж барингуутаа худлаа тэрнээсээ ичиж байгаа байх л даа. Иймхэн юмыг ойлгохтойгоо толгой шүү дээ цаад чинь.

"Аа чи худлаа маяглаадайлдаа би хүнд хэлкүү эээ, чи их хөөрхөн шүү" гэж мэгээл жоол дайрлаа. Тэгсэн өөдөөс чи андууржээнэ гээд халгаадгүй шүү. Тэхээр нь чи чаддын бол наад маасагаа тайлчааж чи мөншд гээл би зүтгэнэ биддээ энэ чинь. Ёоо тэгсэн нөгөөх чинь чинь маасагаа авсанаа "яадаг гаж донтон бэ хүн оочерлож яджаахад уур хүргээд зайлаад өг, хүмүүсээ энд кармааны хулгайч болтой хүн явжээн, мэдээтэй байгаарай худлаа оочер далимдуулаад налаад байна шүү" гэж авдын. Тэхдээ тэр охин биш нэлээд настай хүн байсан л даа. Би нэлээд холдож байгаад "тэхдээ таны нүд чинь хөөрхөн л юм байшдээ яачаад байгаан" гэж хэлж зүгээр доромжлуулаагүйдээ жоохон бах тав ханаад харьсышд.

Энэ маасаг нээрээ сул ч талтай чанга ч талтай эд байшүү. Чанга бишээ сайн ч талтай. Аливаа юм нэгээс их талтай байдгыг маасагнаас мэдэх гэж.

11/05/2009

Хувь хүний маарктэнг 3: Гадаад маарктэнг

Хувь хүний маарктэнг сэдвээр би дооктор хамгаалах гэж байгаам байлгүй. Сав л хийвэл энэ сэдвээр судалгаа хийгээд бичлиг хийчкээд тэнэгтээд явжаахын. Аргагүй дээ нийгэм нь "би"-г шүтээд хүний эрх, хувийн өмч, хувийн үүрэг, хувийн эхнэр нөхөр, гэж байдаг болоод бидэнд ч таатай сайхан байхад хуучин нийгэм шиг нийтийн өмч, нийтийн эрх ашиг, нийтийн жорлон гээд дандаа эзэнгүй юм байгаа биш. Тэхээр хув хүний маарктэнг байх нь түүнийг нь би яахуу судлаж дооктор хамгаалах гэж оролдохгүй хаачихав.

Дээр үед Маслоу гэж нэг тэрүүхэндээ бас хөөрхөн боловсролтой гадаадын нөхөр хүнд хэрэгцээний 5 шатлал байдаг гээл бичиж орхиж. Эхний хэрэгцээг нөхөж байгаад дараагийхруу гардаг. Тэгсэн монголчууд бид яахуу идэж унтдаг пизлоогийн хэрэгцээ, айж балмагдадгүй аюулгүй байдал, элэв юм ярьж яриулж сонгогдож амьдардаг нийгмийн хэрэгцээнүүдээ шууд алгасаад өөрийгөө хүндлүүлдэг хэрэгцэээг олж авхаар нийгмээрээ явжээнэ шүү дээ. Аргагүймаа бас Будда ах дээр үед гадаадад юу ч идэлгүй хэнтэй ч уулзалгүй ганцаараа уулын модонд очиж юм бодож суужаагаад Маслоу-гын онолыг уландаа гишгээд эхний шатуудыг дайралгүй хамгийн сүүлийн шатанд гарцан гэсэн. Тэхээр бид эхний 3 шатыг алгасах юу байхав дээ. Бид чинь эзэн чингисийн удам тусдаа гоц гойд гээнтэй, гадаад хүмүүстэй харьцуулашгүй хүмүүс шүү дээ.

Зиа энэ худлаа баахан оршилоор яахуу хичээлдээ орий. Зиэ энэ удаагын хичээл хувь хүний маарктэнгийн бусдаар өөрийгөө хүндлүүлхэд нөлөөлдөг өчүүхэн салбар болох "гадаад" гэдэг марктэнгийн нэг функцийг авч үзнээ. Гадаад нь юугаараа давуу вэ гэхээр бид бүгд зиа би атар талх идэж, боргио уудаг гэээл ярьвал шууд талх чихэр, апу 2-ыг ирклаамдсан болно. Хэн ч таныг дотоодын зүйлээ хэргэлдэг гэж бодкуу шүү дээ. Гадаад паасбарттай, гадаад явж үзсэн хүн шиг харагдах нь чухал. Энэ аргыг Итгэлт баян гэж хадуурсан амаа татаж мэдэдгүй хөдөөний хөөсөн мантуу "Ангарын хотын гуанзанд идэж байсан..." гэж олон юм донгосч байж монголчуудад даанч их ил болгосон. тэхдээ донжийг нь олоод хэргэлж чадвал одоо ч маш үр дүнтэй байгаа юм.

Хамгийн энгийн арга нь олон нийтийн газар явж байтал надархуу гүзээлэг, мяраалаг улс нэлээд байвал та уулга алдаал "Өөө чоорт вазьми монголчууд ийм бүдүүлэгшдээ" гэх нь байна. Энд гадаад гэсэн нэг ч үг ороогүй байхад хүмүүс танийг их нарийлаг сайхан туранхай хүн болхыг чинь мэдэж авхын зэрэгцээ гадаад хүмүүсийг мэддэг, бүүр гадаад хараал мэддэг, гадаад явж үзсэн хүн байна гэж бодох нь байшд. Зарим нь бүүр мань мэтийг гадаад явж үзсэн гээд итгэчихсэн үү, эсүүл өөрөө гадаад яваагүй хүн болхоос айдагсануу хажууд ирцэн толгой дохиж могьцон хээв нэг аан "тийн шүү балиар бүдүүлэг юмнууд" гэж мэгээд зогсож байна шүү дээ. Энэ бол донжийг нь олж хэрэглэх юм шүү дээ.

Зиа дээдэх байдлаар хэрэглээд байхад ойлгодгүй манийг хүндэлж өгдөгүй ойлгоц удаантай егзөр гарууд байнаа. Тэгээд тэнэгтээд ангайгаад зогсоод байгаа нөхдийн дэргэд бол чангаар "манайхан ч болоогүй байна даа, гадаадад бол арай ингэхгүй дээ", "монголчууд ч хэвэндээ байх шивдээ" гэх мэтийг хэрэглэх нь байна. Энд манайхан яагаад байна, гадаадыхан яг яадын энээ тэрээ гэсэн тодорхой тоймтой юм хэлэхгүй байгааг анхаарна уу. Эргэж ирэх олон асуултаас зайлсхийж байгаан. Энэ үед хүмүүсийн ихэнх нь арай өөр хандаж эхлэнэ шүү дээ.

Зиа бүүр хүмүүс гадаад явсан эсэх нь хамаагүй хүн хүндэлж барьж мэдэдгүй хачин заваан юмнууд энэ орчлон дээр алийг тэр гэхэв. Аа бас өөрснөө ганц нэг хилийн дээс хальт гишгэхээрээ маний яриаг тоохоо байна. Одоо яаая гэхүү маарктэнг бол маарктэнг бүгдэд өөрийгөө таниулж хүндлүүлэх ёстой хойно эцсийн ганган аргаа хэрэглэнэ дээ. Жишээ нь "Манайхан хэзээ боодог хийж сурнаа", "гадаадыхан хүнтэй ингэж хэрэлдэдгүйшд", "энэ улаанбаатар гэж хөдөө нээрээ үнэн сайхан юмааа", "хөдөө морь мал харсан хиймор сэргэж байшүү аан" хэмээн хажуу талын хүний дал мөрийг алгадаж бааварлах, "нутгийн утаагаа үгүйлээд нулим гараад байхын байлээ" энээ тэрээ хэмээн аливаа үйл явдал дээр цохож маарктэнгийн арга ухаанаа хэрэглэх нь байна. Энд бас хаанахын аль улсыг хэрэглэхгүй байгааг анхаарна уу.

Аливаа нэг улсыг хэрэглэх л юм бол аа энэ мууу ганц гийтлаар улс явсаныгаа юу гэж боддын, хэн ч зөвлөлт улсруу явж үзсийшдээ хэмээн хамаг нэр хүнд байхгүй болдым шүү. Аа бас яг юу яачаад байгааг ярих хэрэггүй асуудал дэвшүүлээд өөдөөс өөр орны тухай яриад үнэн төвөгтэй мэдрэл юмнууд байдын шүү. Зиа ингээд та бүхний өөрийгөө бусдаар хүндлүүлэх их үйлсэд улам өндөр амжилт хүсий.

10/29/2009

Өвгөн гар утасчны яриа

Олон сайхан гар утасны кампаан гараад үнэ нь хямдараад бидэнд л сайхан болоод байна. Бид одоо алийг сонгох вэ гэдэг болж дээ. Сонголттой байна гэдэг сайхан.Сая тэлвийзээр баахан яаваад байгаа бөмбөгнүүдийн алиугээр нь тоглохоо сонгоорой, копээ капучино алийг нь уухвэ сонгоороо, хүн бүр өөр өөр өөрийг сонгодог гээл нэг ирклаам баахан явлаа даа. Явлаа ч юу байхуу яваад л байна л даа. аа хийх юмгүй хэрэгт дуртай хүний хувьд сонирхсон чинь юнитэлийн утасны ирклаам гэнэ.
Дөч юмуу тавийг төлөөд дуртай утасруугаа 500, 800 минут ярьдаг гэнэ. Тэгээд сардаа ярьж амжихгүй бол дараагын сарлуугаа шилжиж орхидог мань мэтийг шулаад байхгүй. Шөнө орой, хагас бүтэнсайнд өдөржин сүлжээндээ үнэгүй ярьдаг гээд алжаагаа байхгүй юу. Одоо ёстой хагас бүтэн сайнд бол утасаа цэнэглэгчтэй нь холбочоод яриад л байх нь байшд. Тэгээд шөнө ууж яваад халуурвал хэн нэгнээ хайр найргүй дуудах нь байшд.

Юм хөгжинө гэдэг сайхан юмдаа. Би ч анх гар утастай болчоод дугрангуут үсэрч очоол авдаг байлаа. Бүүр хүний утас дугрангуут орон дээр байсан утасруугаа үсэрч очиж улс амьтанаас ичэж байлаа шүү дээ. Надруу одоо хэн залгахав дээ. Хааяа хүн амьтан утас андуурч залгахаар
- Би Балдан биш байнаа тэхдээ чам шиг хөөрхөн хоолойтой хүүхэнд бол Балдан болоод ярьсан ч чадий шүү
- Солиороод бай Балдан чинь манай аав гаж донтон бэ. Дүүд дүүд
Дахиад утас дугрангуут аваал
- Би Гомбоо байнаа. Та утас андуурч тэхдээ жоохон ярьчий тэхүү.
- Уучлаарай ахых нь нэгж дуусгээд байна. Дүүд дүүд
Дараагын дуудлага
- Ааан урд гудамны эмээ юу. За би одоохон дуудаадхы та утасаа барьжаахуу
- 20 минутын дараа залгий нэгж гүйгээд байна.
Аа яа яа иймэрхүү яриа яриад хэдэн жил болсий шүү. Сайхан утсаараа ярьхысан гэж их боддог байж билээ. Бука гарууд л нэгжтэй утасаар яриад алдаг байх гэж боддын. Зурагтаар гарж байгаа улсыг гар утасаараа ярихаар ай мөн нэгж ч гүйж өгжаагаа байхдаа гэж бодоол. Тэхдээ энэ чинь бука гарууд л гар утастай байдаг үеийн дараа шүү дээ. Бас нэгмуу ээс дөрөв газраас олоод тэлээндээ уут зүүгээд хийчихсэн хэрэндээ догь эр явлаа. Энд тэнд гайгүй охидууд таарвал шууд утасаа гаргаал том том юм яриал. Чи одоо хаашаан бэ утасаа авч байл даа. Энэ гар утасаар л хамаг ажил амжихын. Би одоо хоногын 20 цагт нь утасаар ярьжээн. Тэхэд чи миний цагыг хэмнээд утасаа хурдан авч болноо доо гэж мэгээл. Ярьж байхад цаанаас дуудлага орж ирж намайг эвгүй байдалд оруулахгүй л дээ. Хэн залгахав.

Аа бас өртэй хүн, намайг дээрлэхдэг залуус эднүүс тааруул шууд утасаараа ярьжаагаам болоол буруу хараад зогсчиж байгаан. Уурлахаараа муу сэрүүлэгтэй цаг гэж хараачаад, баярлахаараа чи бол бараг компүүктэр, орообот шүү дээ гэж урам хайралчаал.
Гудамжаар бас утасаа байнга ил барьж явна. Кармаандаа хийхээр сүлжээгүй болчдог байсын. Энэ нь нэг талаараа ашигтай хүнд утастайм шиг харагдана шүү дээ.
Мээсээж байна. Надтай мээсээждэг хүн нэгч байхгүй учир нь би гар утастай тэрэн дундаа нэгжтэй хүн таньдагүй байж билээ. Ийм л хүнд хэцүү үеийг хайр найргүй туулж иржээ би мэт нь.

Тэхэд одооны хүүхдүүд яажээнэ. Хүн бүр гар утастай. Бүүр зарим айлын нохой нь хүртэл гар утастай хүзүүнээсээ зүүцээн явжаагаан. Тэхдээ тэр эзнийх нь байх л даа. Утасаараа зураг авжээнэ, дуу сонсжээнэ, интернээт оржээнэ, тэлвийз үзжээнэ, банкны гүйлгээ хийжээнэ, плааш болгож байна, зиа тэгээл учир зүггүй мээсээждэж, ярьж, ярих ярихдаа бүүр дүрсээ харж ярьж этэр. Тэгсэн бид саяханыг болтол яаж хэргэлдэг байв. Уурлахаараа нэг ханаруу чулуудана, сэрүүлэг тавьж цаг харна, энэ тэнд ширээн дээрээ гаргаж тавина, бусдад гар утастайгаа мэдрүүлнэ, хушга, самар хагална, жирэлзэж байгаа зурагтан дээр тавьж антээн болгоно, тэлээ бүсэндээ зүүх гэх мэтэхнээр л хэрэглэж байлаашд. Юун ярих мээсэж бичих. Нэгж мэгж гээл бөөн юм болно. Дараа төлбөртийг зүүдлэх ч хэрэггүй. Тэгсэн одоо хүн бүр дараа төлбөрт барьдаг болж. Аргагүй дээ сүлжээндэээ бараг үнэгүй болцгоогоод, нэгж мэгж дуусна гэхгүй яарч тэвдсэн үед сайхан болж дээ.

10/24/2009

Асуултанд хариулаад асуулт асуув

Зиа ингээд хагас сайн бүрт хариулаад ажилаа сайн хийгээд унахаар асуулт байхгүй болоод иржээнэ шүү. Ёстой нөгөө асуух асуултгүй болтол нь хариулна гэдэг энэ байхдаа. Тэрнээс бүгдийг нь мэдчинэ гэж юу байхав дээ. юу асуухаа ч мэдхээ байчихсан байна шүү дэээ.Зиа ингээд ганц нэг асуултанд сүртэй гэгч нь хариулий даа.


Sponge
Нэгэнт хэрэгжээд эхэлцэн юмыг батлуулах хэрэг байгаамуу багшээ?
хэрэгжиж байгаа юмыг батлуулчихвал бүүр амар шүү дээ бүгд хуулийн дагуу. Бас хууль зөрчсөн гээд асуудалд ороод байхгүй. хуулийхан ч асуудал багтай.

showtimer
Arxichin gexeer arxi uildverledeg xumuus arxichian gevel uudag xunniig xelne geed baixiin mergen uxaant meemen tolgoit bagsh ta xirgui aruin ouyn uxaandaa tolidood xariug barinuu xemeen muxus shavi ni xucheenguilen xusie. Зиа тэр чинь яаж бичхээсээ биш хэнийг хэлхээсээ болж байгаан. Зиа одоо жишээ авийл дээ. Архичин Гаамп ар өвөргүй шоудав. Энэ нь архи үйлдвэрлдэг Гаамп үйлдвэрлэсэн архиа ар өвөргүй ирклаамдаж өгжээ гэж ойлгогдож байна. Яагаад гэхээр Гаамп гэсэн нэр үг оржээ. Архичин Артгаа архины чанар хэмжээний тухай асуудал дэвшүүлэн ярьлаа. Зиа энэ бол Артгаа мянгын архи авчаад тэрийгээ голоод согтуу үглээд явжээнэ гэж бодогдох нь. Яагаад вэ гэхээр энд Артгаа гэж тэмдэг нэр орсон байна шүү дээ.

Ингээд чанартай асуудал дэвшүүлж асуугаад байвал би ч бас хариулах гэж чанартай сайхан хариулна шүү дээ. Зиа буцаагаад асуулт тавинаа.

Зөөлөн гараараа итгэлгүйхэн
Энгэрийх нь товчийг нь тайлсаан.

Энэ шүлэг дээр гаржаагаа хүн мэс заслын эмч хүн байвуу бүүр шинэ эмч болхоор сандраад итгалгүй байвуу, эсвэл нөгөө хүн нь тайлахын аргагүй царай муутай хүн байвуу, эрээн цээж гарч иркээд байсан уу. Энэ яг юуны тухай яриад байна вэ. Мэдхүү таануус мэдкүүшд

10/22/2009

Төрийн албаны тухай хууль /Гаамп вээршн/

Зиа дандаа блог бичиж байхаар хуулийн төсөл боловсруулж хороон даргаа лоббидож, хороон дарга дүүргийн даргаа, дүүргийн дарга нийслэлийхийг гэсээр яваад их хурлын гишүүнд хүргүүлж хуулийн төслөө батлууланаа. Бүүр батлагдахгүй бол бүх ард түмний онц их хурлаар хэлэлцүүлж батлуулаад хэрэгжүүлнээ. Тэхдээ эхлээд тэр бүх ард түмний онц их хурал зарлана гэж ярьдаг улсыг олж лоббидох хэрэг гарна л даа.

Төрийн албаны тухай хууль

Энэхүү хуулийн зорилго нь төрийн албанд шинээр орох, амьдрал ахуйгаа хэрхэн зохицуулах, баяжиж хөрөнгөжих, тушаал дэвших, зэрэг төрийн албанаас гархаас бусад асуудлыг зохицуулнаа.

Төрийн албанд шинээр орох этгээдэд тавигдах шаардлага:
Энэхүү этгээд нь төрийн албанд дундаас дээд түвшиний албан тушаалтай дарга нарыг таньдаг байх, тэдгээрийн хамаатан садан байх, төрийн өндөр албан тушаалд орхыг хүсвэл дээрхээс гадна мөнгө бэл бэнчин сайтай байх. Дээрх шаардлагыг хангасан бол мэдлэг ур чадвар төдийлөн онц биш болно.

Төрийн албан хаагчдын эрх үүрэг.
- Өгөгч этгээдийг хохироолгүй, бусдад мэдэгдэлгүй бага сага мөнгө болон бараа үйлчилгээ авч сурах.
- Төрийн унаа, байр, компүүтэр, интернэт, мөнгө гээд бүхий л зүйлийг хувийн асуудалдаа ашиглаж сурах. Зөвхөн иргэдийн гар хараад байлгүй төрийн татварын мөнгө гээчийг зөв зарцуулж сурах. /дээрх 2-ийг дагаж мөрдөхгүй бол төрөөс баталгаатай цалин өгж чадахгүйг онцгой анхаарна уу/

- Дээд тушаалын албан тушаалтанд сайхан сэтгэгдэл төрүүлж, туслаж дэмжиж, хувийн ажилд нь ч туслаж байх, тэдгээрийн элдэв өгөлцөж авалцаж буй асуудлыг чандлан нууцалдаг байх. /ингэхгүй бол тушаал дэвших битгий хэл халагдах аюулд учрах аюултайг анхаарна уу/

- Ижил түвшиний албан тушаалтануудыг өөг олж дээш нь мэдүүлж төрийн үйл хэргийн алдаа оноог арилгах. /тэд хамгийн гол өрсөлдөгч шүү/

- Ажилийнхаа хажуугаар хувийн асуудлаа сайн амжуулж сурах, ер нь хувийн ажилын хажуугаар ажилаа хийж сурах. /төр зав зай төдийлөн өгөх боломжгүй байдын шүү/

- Дор нь шийдэж болох асуудал байсанч маргааш нь шийдэх. Нэг өдрийн дотор ямарч шаанс гарч ирээ билээ. Асуудлаа шийдүүлэх гэж буй этгээд ямар ч санаа оноотой болоо билээ.

- Төрийн салбар бүрээс танилтай болох. Эдгээр нь нь хувийн болон хувьсгалын олон асуудалд тус болно.

- Зөвхөн батлагдсан журам дүрэм мөрдөх гэж улайрхаасаа өмнө танил талруугаа утасдах, танил тал хайх нь хамгын хурдан арга гэдгийг анхаарах.

- Одон, мидал, цол, гуншин авахаас ичихгүй, бүүр өөрийгөө тодорхойлж сурах.

- Аль нэг намд элссэн байх, бүүр нам доторх аль нэг бүлэглэл, фраакцын хэн нэгэнээр дамжуулж онцгой дотно холбоо тогтоосон байх.

Эдгээрийг ягштал биелүүлдэг этгээдийг төрийн жинхэнэ өөрийгөө авч явж чадахуйц авяас чадвартай албан хаагч гэнээ.

Иймэрхүү хуулийн төсөл болчлоо. Одоо батлуулах үлдлээ. Миний энэ хууль амьдрал дээр байгаа харилцааг хуульчилж өгсөнөөрөө амьдралд хамгийн ойрхон, хэрэгжихүйц бус хэрэгжиж буй хууль юмаа. Одоо батлуулах л үлдээд байна. Угаасаа ямарч хүн төрийн байгууллагад ороод ийм л болдог шүү дээ. Угаасаа оршихуу эс оршихуу болоод явчдаг хойно доо.

Хүн төрөхдөө цав цагаан төрдөг. Ямар ч тогтолцоо цагааныг хар болгох чадалтай билээ. Эсвэл харийг цагаан.

Зиа ийгээд маргааш төрсөн өдөр нь болох гэж байгаа Dustbin-дээ бүгдээрээ төрсөн өдрийн мэнд хүргэеээ. сайхан баярлаарай

10/17/2009

хагсайны хариултууд асуулттайгаа

ДэндүүДэндэв
Шувууны буу байхгүй бол яаж жигнүүр хийх вэ?
шувууны буу байхгүй бол одоо жигнүүр хийхээ болихоос жигнэлгүй чаны даа тээ

dustbin
bagshaa aash ni hudlasun bagshiiga yaj taivshruulahuu? ааш нь хөдлөөд байвал аашыг сайн хөдөлгөөнгүй барих л хэрэгтэй годгонсон золигыг

нэр байдгү охин
ингэхэд нэр өгөх асуудал яасан бээ гамп багшаааа....? тэр асуудал байгаашд. гавалмаа гэгүүл гэгий ангийхнаасаа асууяа энэ чинь тэгэж байгаад нэг нэртэй болох байлгүй дээ

Энэрэл
ЯАГААД ИНГЭЖ АТААРХААД БАЙНА БАГШИЙ? Би бас хэлдийн арай өөрөөр атаархуул сонирхролтой гэж. хэлээд байхад яг ингэж атаархаад уйтгартаймаа

Энэрэл
BREAK NEWS: ЦАА ЧИНЬ НЭГ ХӨӨГДСӨН СУРАГЧ- АРТГАА БАГШ ЯДАРГААТАЙ, АРХИНЫ МӨНГӨ НЭХДЭГ ГЭСЭН БАЙШҮҮ. ингэж архины мөнгө нэхүүлсэн сурагч байнуу? АНГИЙН ХУРЛААР АВЧ ХЭЛЭЛЦИЙ. 2 багш минь юу боджийн ай? Бид 2 өчдөрийн идсэн хоолоо боджээн. Артгааг ангийн биш сургуулийн хурлаар хэлэлцмээр байгаан.

Муу хүн
Энэ Гумбаад ганц шил юм аваад өгчихгүй хуншгүй золигнууд вэ яасан. Хэрвээ ганц шил Чингис ч юм уу үгүй ядаж нэг чангахан дөрүү найруулсан свээрт өгцөн бол цаадах чинь Оюун толгоон гэрээ гайхалтай нтр гэсэн бичлэг хийх байсан бус уу? зүйтэй тэгэх бус аа

ТООРИЛ
Оюутолгойг яаццы? духруу нь няслаа хаясын

LuZa
Эрдэнийн хувь гэж юуын ????? Эрдэнээ гуай хувьтай хүн шүү бас ч. Чи ийм юм мэдэдгүй

Badman
Хахсайны гичээл бас л байкуу. Хэн гэгч том толгоотоо эсүүл тогоо шиг гэдэстэй багшаа нь тасалчуу? Энэ оржоогоон бишүү. Энэ бадмаа бүткүүү сургуулийн иртэнгийг сурлагаараа хойш татаад

ollie
садар хоолой гэж ямар хоолойг хэлдийн? дуугараад үзүүлчих. Садар хоолой гэхээр нэг тийм мөөм бөгстэй хоолой байхымуу даа. Ууг хоолойд төвөнх л байдагсан би бас үзээгүй ээ

ДэндүүДэндэв
Намагруу явсан ямар ч мөр алга. тэхлээр намагт живээгүй гэсүг. Үлгэрийн баатруудын цаашдын хувь заяа яасныг мэдмээр байна багшээ? Цаашдаа балалсышд байдагынхаа баруун хякгаарт очсон доо

нэр байдгү охин
чоны нь шууд алааяку яасы??? Чи алж чадхууу. Хүний гараар амьтаны амь хөнөөлгөх гээд. хамаг амьтанд энрэнгүй хандаж бай гэж бурхан багш сургажээ

Anonymous
he he emegtei cho l geediisan ene yu gejiina? Чо гэдэг нь Чойжил гэж нэртэй эмэгтэй байсын болуу даа

HAWKS
PIAVNII NAIZ GEJ HENIIG HELDIIN BE? Пиавтай хамгын ойр байгаа зүйл ч л пиавны найзууд грүүшиг, баарны ширээ гээд. Сайхан бие биеээ олсон найзууд шиг гоо үзэсгэлэн хаа байна

Anonymous
Эмээ, УМ охин хоёрт нь эмэгтэй багш нар, хоёр анчинд эрэгтэй багш нар тоглоод дүрийн тоглолт үзүүлж болох уу? Би анчинд хэтэрхий царайлагдаад артгаа хэтэрхий царай муутайдаад байгаам

harley
2 багшийн хэн нь зоригт анчин болох вээ? Болкуу бол ална гээд байвал би л болхоос арай дөнгүүрээрээ

dustbin
ter bagshaagiin tavisan maask bol virusnaas sain hamgaalna bid? хмагаалахгүй юм зүүнэ гэж юу байхав дээ. гол нь вирус орхооргүй таргаа сайн түрхэх хэрэгтэй

Мөнхбаатар
Гарчиг нь нээх сүртэй юм аа ядаж байхад: "Гампын нөгөө юу" энэ тэр гэчихсэн. Тэгээд яг юу юм? харин юу вэ гээд байхад өөдөөс юу гээд байхын

хээ хэдэн асуултанд хариулцан чинь мсанай сургууль сэмбийгээл ирлэээ. ажил ч цэгцрээд ирлээ шүү

10/15/2009

Гаампын нөгөө юу........

цас орсон заваан өдрийн мэнд. Хүйтрээд хувцас муутай мань мэтэд бол галав юүлэх мэт сэтэгэгдэл төржээнэ шүү. эргүүтээд чоорттойгоо гарууд гүйсэн салхи чанх доороос үлээгээд ширээний тээнисчнийх шиг шоорттой шурдгар цагаан хөлийг минь алах нь. Энэ бас юу ч биш анх Мээксэг улсад гахайнд халдаснаас гарсан энэ ээн нэг ээч нэг вирус монгол гарч гэнэ. Вирусч гэсэн амьтан л болсон хойно анхны төрсөн нутгаа сангалздаг л байлгүй гэсэн уярам сэтгэл төрөөд өөрийхөө мэгжэрхүү биерүү вирусны сүрэг длвтлох вий гэж санаа зовж л байна. Дэмий зовоод яахуу гээд мааск зүүж хамгаалдагийг сонсоод нүдэндээ 2 өгөрций зүсэж тавиад нүүрэндээ тараг түрхээд данхар толгойгоо оддын дайнын цэргүүд шиг сонин дөрвөлжин цагаан юм болгочоол суужээн. Хүн аминдаа тулхаар муухай арчаатаймаа тээ.

Тэр гайхайнууд бас сэргэлээн өөрөөсөө бүүр вирус гаргаад гахай гэдэг амьтаныг дэлхийд таниуллаашд. Хүн төрлөхтөн бас сонин анх нээсэн хүнээр нь юмыг нэрэлдэг. Нобэл, аналгин, давс, сахар гээд. тэхдээ сүүлийн 2-ыг бол би бодож олсийн шүү ийм нэртэй хүн байж магад гээд. Хөөе давсаа гээд хөөрхөн байгааздээ. Нэн орчин үед нэг хэсэг сүүлтэй сүүлгүй однуудыг баячуудын нэрээр нэрлэжээ. Энд Мянгарын баярын гэргий байсан Пүрэвсүрэн гээгүй сансарт байдаг од шүү. Дэлхийн баячууд мөнгөө төлөөд л нэг одыг өөрийхөөрөө нэрлэж болдог гэж хүн бурсий шүү. Хүүхэнтэй болзож байхдаа тэр миний эзэмшлийн од байна гэхиймуу хаашайн. Гүү тэхдээ заавал баян ч биш цунамигаас олон хүн аварсан Тиили Смит охины нэрээр сүүлт од нэрлэж байж.

Тэр цунами гээчийг хүртэл Модона, Мария гэж нэрлэдэг гэнэ. Энэ хүүхнүүдийн ааш тийм их байх нь. Зиа тэгээд оролдлого хийгээд баахан уурлаж цовхчлолоо гээд Тууул голд Гаампаа нэртэй цунами болж олон хүн юу ч мэдсэнгүй хэ хэ онигоотой иймч мэдээ гарахгүйшд. Эсүүл хүн алж гэмт хэрэг хийвэл Мэнсон, Чикатилло, 90 саяын Гансүх нар шиг болж болхын. Тэхдээ намайг хөмхийгөө зуугаад очуут тамхи ширхэгэлдэг эмээ ч цохиод унгаачина даа. харин эмээ од болцон аан сонинигоор өөрөөсөө 40 дүү залууг нэг цохилтоор алжээ гэж мэгээл шүүх хурлын танхимаас 2 хуруугаа гозойлгоцон кипоп эднүүс гэцэн гаржээж чадах л байх.

Ямарчиг байсан нэг юм хийж өөрийн нэрээр нэрлүүлий гээд аугаа ихийн солиорол болсон хүн байшд би. Зиа нэг онол нээе "байгаль шалгарлын хувьд..." түй муу Дарвин, дөрвөлжин шугамтай дэвтэр аваад хэдэн гадаад үсэг нүд бүрт бичээд Мэндлээев чи мэндлээгүй байсан болуу, сайхан худлаа малилзаж сурий Артгаа авгайг алхийсан, ном хэвлэлээ гүтэнбээрг, архи шууд залгилий хар Болдоо энэ хорвоо надаа онол үлдээсэнгүй дээ. Шар нохойгоо өөрийн нэрээрээ нэрэлчихүү. энэ муу надаас түрүүлж үхээл хэнч санахгүй. Одоо хүний нээж олоогүй амьтан байхгүй болоо биз. пэржваалский эднүүс гээд сайхан гарууд бол тэнэж байгаад аан. тэр колумб эднүүс бол бүтэн бүтэн тив нээчэээд нэр ч байхгүй. энэ тивийг колумб гэеээ гээл заргаладаад шүүхдээд унахгүй.

гахай шиг ядаж нэг вирус ч болсон илрүүлхийсэн. Ёстой нэг хэцүү гээч хорвоо вээ. Ямарчиг байсан юм нэрлүүлнээ.

10/08/2009

Оюутолгойн гэрээн буруу л байхгүй юу

ёооё энэ намрын дунд сарын 17-нд яаваа тээ. оюутолгой эднүүс гээл. Бас тэр олон хүн хурим хийж байхад надаа ганц урилга байхгүй хээр хондымдоо. бүтэн жил Хуримандаа чи намайг уриараа Хундага өргөн жаргал ерөөе гэж дуулаад байхад урькуу хуримлаад байгаа гаруудыг дараагын хуриманд чинь очиж агсан тавьнаа л гэж хэлэе дээ.

Оюутолгой гэснээс нээрээ арай дэндэнээ тэ. 17-нд бүхэл бүтэн гэрээ байгуулчлаашд. Би арай ч гэрээ байгуулж дөнгөхгүй гэж боджээсийн. намрын дунд сарын 17-нд арай л дэндүү үзэглэлээ дээ. Гүү ядаж үзэглэж барьжээж ганц нэг юм задлахгүй тэр гадаадыхан. Бүхэл бүтэн гэрээ байгуулжэээж ганц юм задлахгүй байгаа нь нүнжиггүйн хэлбэр. Гүү бүүр гэрээ үзэглэх арга хамжээндээ намайг оруулкуу байгаан. Ууг нь би энийг судлаад эсэргүүцээд энд чинь бөөн юм болоод байхад төр засаг бодкууу байгаа нь төдий чинээ. Төр засаг тийм байдын байж монголын хөрсийг ухжээж тэр гадаадыхан надтай уулзаж болноо доо. Энэ нь монголын ард түмний төлөөлөл болсон намайг үл тоомсорлож байгаа нь нийтдээ монголын ард түмэнд юм өгнө гэж байхгүй ээ гэсэн үг.

Гэрээг ерөнхийд нь хараад үзий. Үзэглэж байх зуур хархад их нимгэн байгаа нь тэр онцгүй гэрээ болсон нь шууд харагдаж байгаан. Ууг нь монгол улсын төлөө гэсэн аягүү гоё гоё заалтууд тусгавал тийм нимгэн болохгүү л байхгүй юу. Хүн бүр оюутолгой баригдаад сайхан болно гээл боджээн. Миний хувьд их нүнжиггүй онцгүй гэрээ болсон гэж бодоод байгаа. Одоо тухайлбал гадаад улсуудых шиг гэрээ байгуулж чадаагүйл байхгүй юу. Одоо тэгхээр энэ гэрээгээрээ яваад байвал гадаад улсууд шиг л болийшд. Арай ч дээ авралт бурхан минь. Ууг нь өөрснөө сайн гүйвэл Оюутолгойг бариад авж болох л байхгүү юу. Ямар Оюутолгой баригдахгүй гээд зугтаагаад байгаа биш.

За одоо гэрээлүү орж үзий л дээ хэдүүлээ. Тухайлбал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дунд талд байгаа заалт нь тийм байх ёсгүй л байхгүй юу. Миний бодлоор тэр дунд хавьд байгаа заалт аягүү сүртэй байж гэмээн Монгол улсад хэрэгтэй л байгаа байхгүй юу. Зиа тэр эхний хэдэн заалтууд авах юмгүй. гараа сайн бол бариа сайн гэдэг. Эхний заалтуудаа тийм ядмаг хийхээр яахын болжээн. Тэгэж болкуу л байхгүй юу. Тэр сүүлчийн заалтууд ч авах юмгүй. Манайхаас дандаа газар ухаад юм авна гэцэн. Ууг нь манайд өөрснөө сайхан барьдаг улс байна тэднүүсээр бариулаал илж таалаад явах л хэрэгтэй байхгүй юу.

Эцсийцэст би монгол улсынхаа төлөө явжээн. Энэ гэрээг шаал өөр хийх хэрэгтэй байсын. Ингэснээр л монголчуудад ашигтэй болно. Миний ярьсаныг ойлгохгүй хүн байхгүй байх гэж найдаж байна. Энэ бол одоо боловсролгүй ч хүн ойлгохоор юм шүү дээ арай ч дээ. Монголын төлөө зохилох зүрхтэй л байх хэрэгтэй байхгүү юу.

10/02/2009

асуулт хариулт гэжж

Мөнхбаатар:
- Ай мэдэхгүй. ъБэлгийн хүмүүжилъ гэнэ шүү. Артгаа багшид хүмүүжсэн шинж ер алга. Үнэхээр хүмүүжсэн л юм бол алив хаана байна тэр бэлэг? Багшаа бэлгээ авъя аа.
- Яанаа чи нээрээ ийм юм мэдкүү. эхлээд горшоокондоо зөв сууж сур агаа нь дараа нь зааж өгнөө
-Нээрээ энэ Тоорил овоо томоожоо юу даа? Нэг сэтгэгдэлд нэлээн олон үг багтаагаад? Аль эсвэл Юки дэд-атаманы ааганд дарагдаад ингэв үү?
Юки ч аагтай байх тоорил ч томоожоо байхдаа. Эцийцэст таарсан 2 гардооо

Бадман:
-Энэ Гаампаа багш бэлгийн харьцаанд орж үзсийн болов уу? Хахсайны асуулт гэсэн. Артгаа багшаас асуусын шүү.
- Цаадтай чинь бэлгийн харьцаанд орох биш тэр яаж мэдхүү дээ. Би харин энд тэнд элдэвийн л харьцаанлд орж явсан толгой

АМОР :
- Багш ичээд гуйвуулцан хаха. Юун орой бэлгийн харьцаанд орсын?
10 -р ангид сарны гэрэлд АЛТАН хавчаар өгсөн үү?
- Алт байтугай төмөр хавчаарчгүй амьтан. Энэ Артгаа авгайг хэн тоож бэлгийн харьцаанд орхов дээ чааваас

Харли:
- нөхөн үржихүйн хичээл юмуу гэж бодсон чинь авилгалийн тухай хичээл байсийм б.шт. Тэр анхны охинд бэлэг өгөх ямар шалтгаан байсийм бол? Багш арай хуулдаг байсийм биш байгаа ?
-Байнга хуулийшд. Охин гэлтгүй эр ч хамаагүй голкуу хуулдаг байсан шинжийн нөхөр дөө

ТООРИЛ:
- Тэгээд хайруулын тавагаа үхтэл халаажаагаад махаа зөөлөн зөөлөн...
Хайруулын тавгийг сайн халаавал үхээд өгдийм бий. Тэгүүл оршуулах гэж бас нэг ажил гараад ирэх үү үгүй юу ?
-тоорилоо чи нээрээ хайруулын тавагыг хүртэл оршуулахнээ. Монголоор дүүрэн оршуулга болгож алахнээ
ТООРИЛ:
-Гамб хэмээх багшаатай байгаа нь гамбир элбэгтэй байхын билэгдэл болох уу? Энэ хагасайны асуулт шүү.
- Артаг гэдэг багштай болхоор архи элбэг гэчээч нэртэйгээр нь

ТООРИЛ:
-Артгаа багшаагийн нэр юуны билэгдэл вээ? Энэ бас хагасайны асуулт болой.
- дээр хариулцчлааа туучий минь

ТООРИЛ:
-Барбагш гэж байгаа нь баар савнаас өөрцгүй гэж ойлгох уу?
Энэ ч бас хагасайны асуулт шүү
-Баарбагш гэж болхын. Баар савны баар шүү дээ. энэ гэдэс гүзээтэй шууд холбоотой гэж боддын

Энэрэл:
-Багшаа би хүүхэдтэй болуул юугсэн нэр өгүүл зохимжтойм шиг байна? хэлээд өгөөч
- Чи ч Дугар, Готов гэж нэртэй хүн. Хүүхэддээ нэг гайгүй нэр өгж үзээрэй.

Давка:
Энэ тээд 4 дөхийн хичээл үү? за зөндөө юм мэдлээ.....
- Хичээлээ ялгахаа баольжээ та

Шоовойтамир:
-Нэг юм асууяа монголчууд яагаад өөрсдөө ном авдаггүй xэрнээ xүний авсан номыг авж явчаад авчирч өгөxгүйгээр үл барам дамжуулж уншаад байдаг бна аа???????????? xайран пиво цангалтын туxай ном минь өөрийнxөө авсан номноос нэг ийм л мэдлэгтэй xоцроx шив дээ.
- Монголчуууд л тэгээд байна ууу. энэ гадаадыхныг тэгэж сайхан хэмнэж сургахысан тээ. хийх ч юм их байна даа

Пийрл Дэппсү:
-Пээ базарайна. Миний нэр тэгээд ямар утга учиртайн болдаа?
-утга гэх вюм үнэхээр хйагаад олдгүү яанавэ хүүхдээ

Пийрл Дэппсү:
-ХЭхэ, гэснээс энэ блогынхоо аватор дээр та 2н зураг яагаад нүдний шилгүй байгаа юм бэ? Шилээ аваад зургаа авхуулж нтр ккк
- Шилэн дээр гялбаад байдын. хэтэрхий царайлаг байх бас онцгүй

Витнэсс
-Тэхээр миний нэр хууль зүйн сайд эсвэл авилгалтай тэмцэх газрын даргын алинд нь тохирох бол?
- Гол нь чи хийж чалдхуу хөө.

Ийн:
-Хагассайны асуулт, 9 сарын 27-нд хэн төрсөн бэ?
- нэлээд олон хүн төрсөн байдымаа бас

Ананд:
-VperV монголчилбол Випэрвий. Энүүний пэнгшүү нь юу болох вол?
- пэнгшүү нь нэг юм болох л байх гэж боджээн.

ТООРИЛ:
-Хахсайны хариултууд хаанээнэ?
-Энд байна

Споoнж:
-Багшаа ПААМПАРС гэж юу байдын бэ. Хахсайны асуулт шүү
дэхдээ багшэээ тэр чоно эмэгтэй чоно байсийму? тэр 2 силикон гох гээдээсэн юм нь юээсийн?
- Паампарс бол бааж шээдэг юм шүү дээ. силкон гөхөө түр аваад тавьцан байсын

Даавуу:
-Аль эмэгтэй юм анчид уу?
- Чи яг яахнууу эр эмээр их дуртай гаршүү бас

ДэндүүДэндэв:
-Юу нь гаж байгаан?
- Чи гаж байгаан өөр хэн гаж байхав дээ хө

Харли:
-Зажлахгүй залгисан юм уу? Эсүүл шүдгүй хогшин чоно байсийм уу?
- Өөөр яахав дээ ямар бөгсөөрөө оруулалтай биш.

Энэрэл:
-Хүн байнууууууууууууу?
- Та дандаа амьтад дунд байх шиг байна ууу. Их доромжлохнээ

Ловёр:
-Та сайн байна уу? Гаамп багшээ
- та бас сайн байна уу

ДэндүүДэндэв:
-Энэ тэгээд хичээл үүү ? Хахсайны асуулт шүү
- Юу юм шиг байна танд

Мөнхбаатар:
- Хнн. Багш нар болиосой. Энэ Гаамп багшаагийн лээгц чинь ер нь "Артгаа шиг 13 аашаа нууж амьдардаг хүн биш" гээд түс тас хэлчихсэн юм биш үү? Түүнийг нь би тайлж уншчихаад донгосоод байгаа юм биш үү? Үүнийг нь та нар одоо уншаад байж байгаа чинь энэ юм биш үү? :П
-Чи их зөв ойлгож донгосоод байна даа

10/01/2009

13 аашаа би нуумааргүй байна

Арван гурван аашаа би дуулмааргүй байна. Энэ одоо юүгсэн үгийн. Дуулчихад яачаад байгаан хэнийг хохироогоод байгаан бол. Арван гуравхан аашыг чинь дуулахдаа дуулаад шүлэглэхдээ шүлэглээд яваад байж болноо доо. Ааш гэж зөндөө олон байхад энэ нөхдүүд бол арван гуравхан ааштайгаараа гайхуулсан байхын. Зиа бүүр ааш нь олдк уу ч хүн байна. хаана ааш нь байгаан бүү мэд. Ууг нь тэр хүий аашыг олохгээд хайгаад байхыг бодход хүмүүс нэгнийхээ аашыг олж авах гэж мэрийгээд байгаан мөнгө мэт л хэрэгтэй эд байх нь.

Намайг хүмүүс их ааштай гэдэг. Яахав дээ өөр юмгүй хүн чинь бас ааштай байвал зүгээр. хэрвээ аашгүй байсан бол хүмүүс эээ энэ хүү юу ч байхгүй бүүр ааш ч байхгүй амьтаншд гэж байвал юу нь гоё байхав дээ. Уг хүн нь нэг л их гэдэс гүзээ болхоос даруухан, дообрий, элгэмсүү, хайрламаар, түвшин сайхан хүн байх гэж бодогдхоор боловчиг хүн тулаад харьцихаар аягүү ааштай нь мэдэгдэнээ. Энэ яахуу өөрийхөө ааштайг харуулах гэсэн үндсэн таагтик гэж боддын. Ажил дээр нэг хүн орж ирээл гарахдаа
- хаалга нь хаана байдаг билээ гэнгүүт
- мэдкүү ээ мэдкүү"
- Хэлчээч дээ
- хлэкүү ээ өөрөө олоод гарчаач
- Өө хөгийн ааштай шаар вэ

гудамжинд маруужин барьсан хүүхэд таарвал
- Алив хөөрхөн дүү минь аав ээж нь хаана байна
- Гэртээ байгаа би сургуулиа тараад явюжээн
- Алив нусаа гоожуулсан бацаан минь маруужингаа өгчөөд явж үз
- ийн ийн ийн

дэлгүүрт ороод тамхи авхад
- нэг тамхи авий
- Май энэ хариулт нь баярлала
- Засс өөрийгөө хичээ хүний мөнгөөр шулжээж

пиавдаж байгаад салахдаа
- за бака чүүс сайхан амраарай
- за миний яаж амрах чамда ямар хамаатайн

Баяр ёслолын өдрүүдээр
- Шинэ жилийн мэнд сайхан баярлаарай
- Өөрийнхөө сайхан баярлахад хичээж үз

Зиа энэ бол аашны хагас хугас л даа. Өөр зөндөө янзан бүрийн аашнууд бол байж л байна. тэхдээ дээрх жишээнүүдийг хараад байхад миний өөртөө хичнээн хайртайг шууд харуулж байгаан. эцсийцэст өөртөө хайртай байх нь хэнд муу байгаан. Зарим дээр нь бол бусдад санаа зовсон байдал хүртэл гаргаж л байсан байна. Өөрийгөө хичээ энээ тэрээ гээд. залхуурсан ч байна. Би лав өөртөө буруу өхгүй ээ. тэхдээ одоо эргээд бичлэгийн эхэнд очиход 13 аашаа нуумааргүй байна гэдэг билүү дуулмааргүй байна гэдэг билүү би бас мартажээ. тэхдээ өөртөө тааруулаад хэрэглээд явхад нуух дуулах 2т ялгаа юу байна даа

Зиа хүүхдүүд өөрснийхөө ааш занг байвал бичээрэй хулдлаа хоорондоо чаатлаад байваа. Над шиг ийм жишээ бичиж ч болохын байна.

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат