Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Улс тунхагласны өдрийн мэнд

Тамхи зээлдэг эгчийн түцэн дээр
Танилцах хөөрхөн охидын биеэн дээр
Уудаг пиавныхаа амтан дээр
Урвагар Артгаагын нүүрэн дээр
Тусгаар тогтнол чамайгаа тэгэж хамаагүй тунхаглаж бичихгүй ээ би ч гэх шиг. гэнэт онгод орж ирээд алахжээн. Онгод ороод ирхээд жоохон ч гэсэн шүлэг мүлэг зохиож гаргахгүй бол хордлого өгөөд алчих гээд байдымаа.

Тусгаар тогтнолын өдрийн мэнд шүү нөхдөө.

Монгол улс 85 жилийн өмнө үндсэн хуулиа батлаад Монгол гэдэг шинэ улс байгуулагдлаа гээд цөөхөөн хэдэн мянган хүнтэй, нээх учиргүй том газар нутагтай, үйлдвэр, зам харилцаа, худалдаа, цэрэг арми, хууль дүрэм, зохион байгуулалт гээд байх юмгүй дэлхийн хөгжилээс тээр хол хоцорцон хоёр аймаар том гүрэнтэй хил залгадаг улс тусгаар тогтонлоо зарлажээ. Мэдкүү яаж шуухан ч зарлаж байсын. Хоёр том гүрэнлүүгээ нэг радио станц мистаанц олоод хэлжээсэн байлгүй дээ. Тэгээд нээх тэднүүс нь тоогоочгүй биз, бусад нь бүүр мэдээчгүй биз. Хэдийгээр хөөрөгний үнэ, хүүхний сайхныг ярьжаагаад ч болтугай нэг вм үндсэн хуулиа батлаад шинээр улс орноо байгуулна гээд явжээсэн тэр улс ёстой уужуухан дотортой улс байсан санагдаад байгаан. Хичнээн комунист нийгэм, хэлмэгдүүлэлт үзсэн ч гэсэн өдий зэрэгтэй улс болход тэр гараа хамгийн чухал байжээ.

Юу юучгүй байсан тэр үеээ бодуул өнөөдөр улс оронд байдаг бүхэн байдаг болж. Өөрийн гэсэн хэлтэй (крилл бичгийн тухай яриагүй шүү), соёлтой, газар нутагтай, төр засагтай, ээч нэг ээн нэг вирустэй, олимпын аврагтай, авилгал авдаг төр засагтай, алт ухдаг ард иргэдтэй, тугтай, далбаатай ер нь альч улсад байдаг бүхэн байдаг болжээ. Тэгэж яриул бусад улсад байхгүй юмнууд ч байдаг улс шүү. Дэлхийн талыг эзэлсэн поорбэс сэтгүүлийн мянганы хүнээр тодорсон Чингис хаантай (нэгмуу сэтгүүл тодруулдаг нь ч юучив), нэг хүнд ноогдох битгий хил зүгээр тоолсон ч гэсэн хөмгийн олон бөө удгантай (нэг этгээд өдөрт 70 бөө удган төрүүлж байна гэнэ дээ цаана чинь), дэлхийг удирддаг Чингис хаан амьддаа харвал өөрөө гомдож, ичиж үхмээр нэг айхтар акадэми, Чингис хааны он тоолол, тахилга бурхан хийдэг олон хэл мэддэг гэх нэг нөхөртэй, тэрбум, тэрбумаар нь иддэг улсаа яахчгүй байж арван цаас авсныгаа бараг алчихдаг бишээ талбай дээрээ буудаад алж л байсан тийм төртэй гээд тоочоод байвал дуусхааргүй их олон дэлхийд байхгүй юмнууд байнаа бас.

Ийм юм юмтай улс шиг улс байхад Тайвань гэж нэг муу хятадын муж манай улсыг өөрийнхөө нэг хэсэг гэж өдий хүртэл үздэг гэнэ. Тэгсэнээ өөрснийг нь дэлхий улс гэж хүлээн зөвшөөркүү байхад тэднүүс одоо юу вээ. Жинхэнэ андуурцан гарууд газрын зурагаа хүртэл манай улсыг оруулж зурдаг гэнээ. Тэрийг нь манай нэг сүржин нөхөд барьж давхиад бухимдаад байдаг юм шиг байсан. Уул нь манай улс тайваныг улс биш гээд бид улс биш амьтадыг оогт тоодгүй гээд явжаах ёстойм шиг байгаан. Гудамжинд явжээсэн нэг муу сармагчин би бол хүн харин чи сармагчин гээд байвал ёооё гэчээл цаашаа явна биддэээ энэ чинь. Тэгсэнээ бүүр монгол, төвдийн хороо гэж яам байдаг гэхийн. Аминдаа тэр яам нь манай улсын хэргийг шийдээд, манай улсыг хөгжүүлээд удирдаад байгаамуудаа чааваас. Тэгүүл яшигөө хэдүүлээ Амээрк, Орос, Герман, Хятадын яам, бишээ Жи20-ийн яам, бишээ дэлхийн яам энээ тэрээ гээл байгуулчаал явжээе сүртэйшд бас л. Тэгээд тэр Тайванчууд тийм тэнэг хүмүүс биш байлтай зүгээр л амьтаны анхаарал татах гэж тэгдэг байлгүй дээ.


Хүн гэдэг энэ дэлхийд яаж ч байсан нэг улсын иргэн байх нь гарцаагүй хэрэг билээ. аль ч улсын иргэн биш нөхрийг хаанаас ч олохгүй шүү дээ. Тэхдээ байнаа монгол хүн байж өөр улсын иргэн гээд явжаах биш монгол улсын иргэн гээд явжаагаа маань сайхан шүү дээ. Монгол хүн гээд байдаг монгол улс нь байхгүй бол нэг л нүүр бардам биш шүү дээ. Хаа хамаагүй улсаас ирж бөөгнөрчөөд би амээрк хүн гээд нүүр бардам аз жаргалтайгаар хэлж байхад бид тэрнээс илүү сагсуу хэлэх ёстойм шүү дээ. Нэг л их гадаадаар өвчилж, гадаад хүн хархаараа хөлөө хугалчих гээд байдаг, гадаад улс орон шүтээн нь болсон нөхөд ядаж энэ өдөр монгол улс минь гээл бодуул тээ. Сиймхий ч гэсэн гэр минь, утаатай ч улаанбаатар минь, ядуу ч гэсэн ард олон минь, авилгач ч гэсэн төр засаг минь, монгол минь гэж боддог ганц өдөр болгоё гадаад шүтээнтэй монголчуудаа.




















Жич: сургуулийхандаа хандаж хэлэх зар байна. сэтгэгдэл бичдэг бичдэгүй бүх сурагчиддаа хэлхэд сургуулийн шинэ жилийн арга хэмжээний исцэнаарыг Гомбоо багш нь хөөрхөнөөрөө хийж байгаа. Таануус зүгээр л бэлдэж байгаараа.
Манай сургуул нь ирэх хичээлийн жилд олон янзын юм хийхээр төлдөвлөж байгаа бөгөөд ганц нэг өдөр ордог биш өдөр бүр янзүрийн юм оруулдаг болхоор ярилцаж байна. Бидэнд урам л өгөөд байвал бид хөөрөөл улам тэнэгтээл яваад байна шүү дээ хөөрүү өвчтэйн болхоороо.
Тэр олон булангуудын нэг болох хүүхэд цааш нь харуулж кзогсоодог булан биш ярилцлага авдаг булан. Энэ ярилцлага бол юу дуртайгаа хэн нь ч хамаагүй чалчиж болдог индэр юм. Алдар цуутай хүмүүс, ангийн олон нөхөд, ах дүү хамаатан садан, арын хашааны авгай, амээрк улсын ерөнхийлөгч гээд бүгд энд юм яринаа. Бүүр олдкуу бол би орлоод яриад явна даа яадын. Таануус хэнийг энд оруулж юу асуулгамаар байгаагаа бас санал өгж болно. Эхнийх нь Артгаа авгай Мэдик,,,(энэнээс цаашхийг нь би хэлж чададгүймаа) гэдэг ангийн нөхрөөс чинь баахан дэмий балай юм асуусан болтойн байлээ хагас сайнд гарах байх.

Тэгээд тэнэгтээд байгаа Артгаа авгайн лээкцийг би тушаал гаргаад 2 дох өдөр явуулдаг болгосон. нэг дэх өдөр хэтэрхий гоёдоод. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэж энэ дээ. Тэхэд би баярын өдөр бичиж тааржээшд.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат