Ойрд энүүгээр нэлээн манантай. Утаатай ub-г минь санагдуулаад дотно гэж жихтээхэн. 1-р хорооллынхоо цонхоор харахад хажуугийн байшингууд утаан дунд дүнхийгээ л. Титаник явжаагаам шиг сүрлэг харагддаг сан. Ээж болкоон дээрээ борц өлгөө л хөөрхий. Хавар аваад идэхэд утаатай энтэр ай. Бас нарийн ажилгаа оруулж утаж барьж боловсруулсан мах шд тэр чинь. Давхар үйлчилгээтэй өвөл юм даг уу даа.
Муусайн хэрээнүүд ирж борцы нь бүтээцэн сонингий нь урж хаяа л салам тоншцон байдаг байж билээ. Тэхэд нэг хэрээний чихмэлийн тухай уран сэтгэмж толгойд харваад, харвангуутаа хэрээн чихмэлийн музэй нээх идэй болж хувираад, хувирангуут нь хэрээ барих урхи гогцооны юм санаанд буужээсийм даа тэр жилийн нэг сайхан утаат өвөл. Тэгээ л бодоод байсан ер нь урхидаад барьцан хэрээгээ алах нь битий алуулах нь тодорхой шахуу болсон доо. Бодоод үз л дээ. Урхинд ороод догшроод галзуурцан, эвэр хушуутай, хараалч, хар, аварга том хон хэрээ!!! Та нар давын өмнө бариад хүзүүгий нь мушгиж чадах уу? Түгүүл доор байгаа зураг хар.
Тэрний өмнөх өвөл бол дагтан Урумбраак санаанд буудаг сан. Жижхэн ч байж дээ би. Цонхны цаана нисэн буух олон хэрээг хараад эдний аль нэг нь аягүй бол Урумбраак даа гэсэн дэмий бодол толгойд эргэж хургаа л. Тэгээд цаасан дээр "Ahoi mila! Petra behowechke Urumrbak zadorny?" бичээд цонхон дээрээ нааж билээ. Энэ нь чехээр "Сайнуу! Та нар дунд Урумбраак байна уу?" гэсэн үг. Яахуу миний л зохиосон чех хэл л дээ. Одоогийн энэ чехүүдтэй огт хамаагүй эд байгаам. За утааны тухай нэлээн явцан байна. Өөр юм руу оры. Гэхдээ дурсамж сайхан шүү дээ явж явж.
Нээрээ шинэ жилийн сизоон оруулчий Гомбоогоос түрүүлээд хаха. Гү энэ чинь 2010 он гарах нь байшүү дээ. Саяхан л 1987 он гарчээсийм даа. Манай ангийн нэг цагаан палаажтай охин гүзээгээ гаргачаа л 1986-1987 гэсэн тууз зүүгээд яваад байсан нь өчигдөр юм шиг л санагдхын. Толгой дээрээ бас нэг титэм митэм шиг юм зүүцээ болоогүй. Тэрнээс өөр шинэ жилүүд санаанд үлдээгүй байшд. Яг шинэ жилээр унтаа л, өнгөрөнгүүт сэрчдэг байсийм байгааз. Аа тийн нээрээ парк дээр 1999-2000 оны шинэ жилээр хамт явсан хүмүүсээсээ төөрчөөд. Бүр яагаад ч олдку болонгуут нь морин тэрэгтэй явжээсэн жүжигчдийн морин тэргэн дээр нь гараад "Монголчууддаа шинэ оны мэнд хүргэеээ!! Шинэ жилийн хотхонд тавтттай морилнуу!!" гээд байдгаараа бахирцан явжээсэн удаатай. Гар мараа алдалцан ай, дүрдээ нэг оруул би чинь алхым байлээ. Одоо энэ Дооёо эднүүстэй цуг. Тэгэнгүүт манайхан намайг олж хараад хөөе гээд хүрээд ирэнгүүт нь үсрээ л бууцан хэхэ. Тэднүүсийн нүд нь орой дээрээ гарцан, юүү вэ чи энтэр гээд будилаан болж билээ. Дооёо эднүүс чигсн өөрснөө тэгцэн бахираа явжаахдаа намайг үе үе хараад байсий шд. Энэ юун танькуу гар гараад ирэв гэж гайхаа биз. Багшаа хүн чинь одоо яаху дээ.
Оо тий нээрээ 2004-2005 оны ажлын ёолк болдог өдрийн өчигдөр нь найзуудтай наацан жоохон бүрзийлттэй байсийн. Тэгээд ажлынхаа 2 гартай нэг нэг пиав уухгүй юу, ёоолк эхлэхээс хамаагүй өмнө л дөө, өдөр нь шахуу. Тэгсэн чинь бие халаад хөлс дааварлжээдийн. За шар тайлагдах нь энүү гэж бодоод нөгөө 2 луу гаа харсан чинь бас духан дээгүүр нь бурзайцан байдаг байгаа. Гуруулаа бөөн инээдэм болжээсэн явдал цагийн өмнө л болсым шиг санагдахын. Одоо ингээд таануус он гарахаас өмнө хэд хэд ёолкдох уу тээ. Сайхийн сайхийн.
Болоогдоо нэг цас мас оржээдэг, гацуур мацуурын зурагтай юм тавьяа тээ. Тэр нь дээр биз дээ энэ чинь. Гэснээс Го хагасайны асуулт хариултыг нүгэлтэй тасалжээнэ. Ёолконд оруулхуу байхуу.
Өө нээрээ тийн. 2001-2002 он гардаг жил Пица де ла каза-д ажилдаг найз эмэгтэй маань манай ёолконд бармэн хийгээд өгөөч гэсийн нэг удаа. Юун бармэн хийх нь байтугай бааранд ч тоотой орсон хүн шүү дээ багшаа нь одоо болтол гсн. Тэгээ л за гээ л. Эхэндээ ч яахуу хөөрхөн хүн амьтантай танилцаа л байжээсэн сүүлдээ байхгүй ээ байхгүй. За багшаа нь гялс давсгаа суллачаад ирий... За ер нь яаж ч магадгүй болчлоо. Дуусгалаа ер нь. Сайн сууцгааж байгаарай. Одоо энүүнд өвлийн дурсамжууд, шинэ жилийн тухай, хэрээний тухай бичлэг гэсэн гарчиг өгөөд пааблишдлаа. Бака.
Нээрээ энэ чинь зураг мурагтай бичлэг сүртэй байдийм байлээ. Хэд гуруун бичлэгтэйгээ холбоотой зураг олж тавинаа.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjJA6D7ekZxTLLUZgjcK-dyxrRYnuv9ShnSJvxEaW6kXs3Djww2tIIEuBXkVnlGi_4u2FICYxlqhp72n0MjyLSktB70znGEfWG6H0YZbIFJEPSuBZ3hKggNbhnk9n9bTyI9D1-TerBxd3jt/s320/2241912_b0bf5083%5B1%5D.jpg)
хэрээний аймар зураг олсоо. ий!
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjJSbFoIO9BNSSvA_yH4oGyBENGMFp1wM6ziz6OwCHz44y2iUAoxv4JlSKbi_x1NEczWsg0NEjRHzZ2bf3CUOWvU5pqjhLpJ1M5T7V5tRmsRJL0lIx6vDUx5DI3_TDQqhL9HshuQ4_LPkrE/s320/Raskraski_besplatno_080%5B1%5D.png)
надаа нэг олигтойхон ёлкны модны зураг ч олдкуумаа.
0 comments:
Post a Comment