Зиаа хүүхдүүд ээ, манай эх орны жаргалант ирээдүй болсон жаргалтай бяцxан үрс минь наашаа ирээрэй, багшдаа ойрт. Заза ер нь том хүний эсэн бусын тоглоомоор тоглодог бяцxан үрс гэж байдаг чумуу гүй чумуу хэн мэдлээ. Гичээлээ л хал балгүйхэн шиг заая.
Гэчээ л суусан чинь хичээлийн сэдэв олдодгүй алахжийшд. Тэхээр нь нөгөө болоогууддаа баахан юм бичээ хаячлаа. Тэгсэн чигсн сэдэв олдку л байна. Соний ен. Ингээд байвал нүд анилдаад бүр аль ч гүй юм болышүү гэж бачимдаад түрүүний долооногийнхыгоо харсан чинь... хөвгүүдийн бичлэг гэнээ. Охидын бичлэг хийлгүй болохгүй нь л дээ. НаНа барбигаа чирээ яваад өгсөн... Сэдэв олох нь оллоо тэгээд, юу бичнээ...
Заа охидын бичлэг. Охид бол ер нь.... жоохон байхдаа охидууд чинь аймар том том давсагтай байдийшд. Намайг лав цэцэрлэгт байхад тийм байсын. Манай байрны Тэгшээ энтэр. Тэгээд өвдөг нь нээх урагшаа томбогор хэ, мангар. Тиркотой.
Гүэ тамьнээ, ингээ л өөр бичих юм олдкуум даа. Яахувэ би. За ганц аяга цай хийчээд ирий. Гэснээс охидын бичлэг чинь охидын тухай биш, тэдний сонирходог юмны тухай биз дээ гүүмо? гэсэн бодол сая цай хийж байхад төрөв.
Тэдний сонирхол...
Тэд юу сонирходог юм бэ энэ хорвоо дээр? За сүүлийн үед болсон зартай хэрүүл юу байна, исүүл зартай гэрлэлт. Мадонна нээрээ 50 хүржээж царай оржээнэ тээ. Залуудаа юу вэ нээрээ, материал гёл гэдэг дуу байдийн тээ залуугийх нь. Тэр мэрнийхээ килийп дээр үнэн матар байсийм байлээшд. Матар юуны жишээнд явдагаа мэддэг болуу ингэхэд. Энэ удаа бол Мадоннагийн жишээнд явлаа шд, лагимоо.
Бритни Спийрс тэхэд яажээнэ. Яах ч гүй л байна л даа. Тэр нэг салаа гэзэгтэй, бийн тамирын хувцастай байхдаа хөөрхөн байжээ. Тэхдээ одооных нь дээр л дээ ер нь, бие хаа маа нь гсн... Тэгээ л янзүрийн зураг хөрөгөө папраацдуулаа л. Дотоож энтэргүй. Нэг тийм зурагны доор баахан сэтэгдэл байсан чинь элэг аваа хаяцы шд дээр. Баахан хүүхнүүд л бичсэн байх. Яанаа, бохир мохир орчдгүүмүү энчодоо.. энтэр гэцэн хэ. За би албаар садар юм ярих гээгүй ш дээ, Бритни Спийрсийн хүрээнд л ярьжийн, би чинь багш хүн. Угаасаа өөр санаанд орох юм алга түүний тухай. Гэхдээ тэр үед би бодохдоо, энэ зүгээр биений өнгөтэй тэгээд ийм зурагтай л дотоож өмсцөн биз гэж боджээсэн, баларсан юм бодож уу?
Тэр ... өө нэрий нь такк мартдаг байшд. Урт хөлтэй хүүхэн чинь хэн билээ. Нээх урт. Хамгийн сайхан инээмсэглэдэг хүүхэн гээ л балайтаад байдийн, надаа бол инээхгүй байсан нь л дээрээ. Угаасаа сонин уруултай. Хэн билээ дээ чоорт. Монголд ирээд хацар нь сайртцан явжээсэн. Хөөрхөн хүүхэн дээр тоглодог. Аа Жулиа Рообэртс. Дураак чинь яасан зэвүүн хог вэ, нэр нь орж ирдгүү. Гэхдээ ярих юмы нь түрүүлээд ярьчлаа л даа.
Аа тэр Анжелина Жоли ч гэсэн. Би дургүй, угаасаа тэрний тэр саарал ногоон майк нь ерөөсөө зохиогүй. Яг ярихын бол надаа Кийрстэн Дүнст л таалагддийн. Бүр нэг харваас хүмүүжилтэй ухаантай царайтай. Гэхдээ царай нь л тийм байгаа л даа би мэджээнэ. Харин Брэд Питт гэснээс тэрний царай нь пийтэрхүү санагддаг уу таануусд. Эрүү ам нь? Энэ Брэд Питийг Анжелинагаас улбаалж ярьсан шүү.
Нээрээ миний нэг танил эмэгтэй Жонни Дэппийг ярилцлага өгжээсэн чинь, "дэнндүү күүл шүү чи..." гээд бүр нүдээ онийлгож ширтээд хуруугаараа зурагт руу заагаад байж билээ. Би яг хажууд нь суужаагаад нэлээн гайхаж харсан. Сүүлдээ бүр доод уруулаа хазаад шүүрс алдаад байсан даг. Тэр Жонни Дэпптэйгээ суух биз тэгээд хэхэ.
Эгшиглэн гэж нэг хөөрхөн дуулдаг охин байна тээ. Харин тайзан дээр нэг удаа үүнэн зохиогүй хувцастай гарч ирсэн харагдсан шд. Нэг бав бариу гялгар өмд хамдтай, майк энтэртэй. Хэлээд өх хүн нээг ч байхгүүм гэжжүү.
Донж гэж их донжтой үг шүү өөрөө. Матар чигсн үнэн матар үг тээ?
Охидын бичлэг юу болжээнэ ингэхэд, контроол алдаад удцан явжийшүү. Аа яахуу. Болох л байлгүй дээ. Одоо нэг хэрүүл нэмчий. Тэхкүү бол ямар юмных нь охидын бичлэг болхов. Ойрд хэн хэн хэрэлдвээ цаагуур чинь. Аа юу ч сонсоогүүм байнаа би. Түгүүл хөршийнхөө 8 настай охины ангийнхаа хүүхдүүдтэй ярьсан яриагаар бичлэгээ дуусгадымуу. Тэдний ангийнхан тойрч зогсоод хэн нь илүү муу үг мэддэгээ үзсэн байгаам. Тэгээ л амнаас гарахын аргагүй үгнүүдийг нэг нэгээр нь хэлээ л тойроо явжээж. Угаасаа дуусxын биш. Тэнэг, маанаг.. аас эхлээ л бөгс гээ л тэгэнгүүт тарган, туранхай, өмхий, яртай, өттэй гээ л явж өгнө биддээ. Тэгсээр бүгдээрээ гацах тийшээ хандаа л ирсэн хөршийн охин "гүнзгий бөгс" (thief aschloch (хош...го :D )) гэж хэлээд ялагч болсон байшд. Ангийнхан нь шүтсэн гэнээ. Хаах чи ямар лаг муу үгтэй ен. Чи шоо энтэр гээд тэрнээс хойш их хүндэлж байгаа гэсэн. Тэхээр нь би түүнд, чи тэгвэл олж авсан байраа алдкуун тулд улам их муу үг сурах ёстойм байна даа гэж зөвлөсөн. Тэгж байгаад тэрэнд манай "илжирсн эмгэний бөгсөн дээр гарсан хатигны толгой" гэдэг муу үгийг зааж өгий гэж боджаагаа. Би өөрөө цээжлэх гэж зовжээсийн. Гэхдээ хэрэглэж амжаагүй л байгаа. Шаанс гаркуу байна.
Заза нэг сонин л хичээл орчлоо. Одоо яаху дээ.
Артгаа багшаа нь.
kirsten dunst
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн хуваарь
Монголика - товчилсон үгс
Журнаалын ирц
testelj bna.
0 comments:
Post a Comment