Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Өвгөн гар утасчны яриа

Олон сайхан гар утасны кампаан гараад үнэ нь хямдараад бидэнд л сайхан болоод байна. Бид одоо алийг сонгох вэ гэдэг болж дээ. Сонголттой байна гэдэг сайхан.Сая тэлвийзээр баахан яаваад байгаа бөмбөгнүүдийн алиугээр нь тоглохоо сонгоорой, копээ капучино алийг нь уухвэ сонгоороо, хүн бүр өөр өөр өөрийг сонгодог гээл нэг ирклаам баахан явлаа даа. Явлаа ч юу байхуу яваад л байна л даа. аа хийх юмгүй хэрэгт дуртай хүний хувьд сонирхсон чинь юнитэлийн утасны ирклаам гэнэ.
Дөч юмуу тавийг төлөөд дуртай утасруугаа 500, 800 минут ярьдаг гэнэ. Тэгээд сардаа ярьж амжихгүй бол дараагын сарлуугаа шилжиж орхидог мань мэтийг шулаад байхгүй. Шөнө орой, хагас бүтэнсайнд өдөржин сүлжээндээ үнэгүй ярьдаг гээд алжаагаа байхгүй юу. Одоо ёстой хагас бүтэн сайнд бол утасаа цэнэглэгчтэй нь холбочоод яриад л байх нь байшд. Тэгээд шөнө ууж яваад халуурвал хэн нэгнээ хайр найргүй дуудах нь байшд.

Юм хөгжинө гэдэг сайхан юмдаа. Би ч анх гар утастай болчоод дугрангуут үсэрч очоол авдаг байлаа. Бүүр хүний утас дугрангуут орон дээр байсан утасруугаа үсэрч очиж улс амьтанаас ичэж байлаа шүү дээ. Надруу одоо хэн залгахав дээ. Хааяа хүн амьтан утас андуурч залгахаар
- Би Балдан биш байнаа тэхдээ чам шиг хөөрхөн хоолойтой хүүхэнд бол Балдан болоод ярьсан ч чадий шүү
- Солиороод бай Балдан чинь манай аав гаж донтон бэ. Дүүд дүүд
Дахиад утас дугрангуут аваал
- Би Гомбоо байнаа. Та утас андуурч тэхдээ жоохон ярьчий тэхүү.
- Уучлаарай ахых нь нэгж дуусгээд байна. Дүүд дүүд
Дараагын дуудлага
- Ааан урд гудамны эмээ юу. За би одоохон дуудаадхы та утасаа барьжаахуу
- 20 минутын дараа залгий нэгж гүйгээд байна.
Аа яа яа иймэрхүү яриа яриад хэдэн жил болсий шүү. Сайхан утсаараа ярьхысан гэж их боддог байж билээ. Бука гарууд л нэгжтэй утасаар яриад алдаг байх гэж боддын. Зурагтаар гарж байгаа улсыг гар утасаараа ярихаар ай мөн нэгж ч гүйж өгжаагаа байхдаа гэж бодоол. Тэхдээ энэ чинь бука гарууд л гар утастай байдаг үеийн дараа шүү дээ. Бас нэгмуу ээс дөрөв газраас олоод тэлээндээ уут зүүгээд хийчихсэн хэрэндээ догь эр явлаа. Энд тэнд гайгүй охидууд таарвал шууд утасаа гаргаал том том юм яриал. Чи одоо хаашаан бэ утасаа авч байл даа. Энэ гар утасаар л хамаг ажил амжихын. Би одоо хоногын 20 цагт нь утасаар ярьжээн. Тэхэд чи миний цагыг хэмнээд утасаа хурдан авч болноо доо гэж мэгээл. Ярьж байхад цаанаас дуудлага орж ирж намайг эвгүй байдалд оруулахгүй л дээ. Хэн залгахав.

Аа бас өртэй хүн, намайг дээрлэхдэг залуус эднүүс тааруул шууд утасаараа ярьжаагаам болоол буруу хараад зогсчиж байгаан. Уурлахаараа муу сэрүүлэгтэй цаг гэж хараачаад, баярлахаараа чи бол бараг компүүктэр, орообот шүү дээ гэж урам хайралчаал.
Гудамжаар бас утасаа байнга ил барьж явна. Кармаандаа хийхээр сүлжээгүй болчдог байсын. Энэ нь нэг талаараа ашигтай хүнд утастайм шиг харагдана шүү дээ.
Мээсээж байна. Надтай мээсээждэг хүн нэгч байхгүй учир нь би гар утастай тэрэн дундаа нэгжтэй хүн таньдагүй байж билээ. Ийм л хүнд хэцүү үеийг хайр найргүй туулж иржээ би мэт нь.

Тэхэд одооны хүүхдүүд яажээнэ. Хүн бүр гар утастай. Бүүр зарим айлын нохой нь хүртэл гар утастай хүзүүнээсээ зүүцээн явжаагаан. Тэхдээ тэр эзнийх нь байх л даа. Утасаараа зураг авжээнэ, дуу сонсжээнэ, интернээт оржээнэ, тэлвийз үзжээнэ, банкны гүйлгээ хийжээнэ, плааш болгож байна, зиа тэгээл учир зүггүй мээсээждэж, ярьж, ярих ярихдаа бүүр дүрсээ харж ярьж этэр. Тэгсэн бид саяханыг болтол яаж хэргэлдэг байв. Уурлахаараа нэг ханаруу чулуудана, сэрүүлэг тавьж цаг харна, энэ тэнд ширээн дээрээ гаргаж тавина, бусдад гар утастайгаа мэдрүүлнэ, хушга, самар хагална, жирэлзэж байгаа зурагтан дээр тавьж антээн болгоно, тэлээ бүсэндээ зүүх гэх мэтэхнээр л хэрэглэж байлаашд. Юун ярих мээсэж бичих. Нэгж мэгж гээл бөөн юм болно. Дараа төлбөртийг зүүдлэх ч хэрэггүй. Тэгсэн одоо хүн бүр дараа төлбөрт барьдаг болж. Аргагүй дээ сүлжээндэээ бараг үнэгүй болцгоогоод, нэгж мэгж дуусна гэхгүй яарч тэвдсэн үед сайхан болж дээ.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат