Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Ажлын ачааллаас салах аргууд

Нилээ хөөрхөн ачаалалтай долооног өнгөрлөө. Та хэдийг ааль тавдхад хамаг ажлын ачааллаа дуусгаад Баасан эгчээр шахуулдгаа шахуулж шартадгаа шартчаад, янз бүрийн бөмбөг (сагсан/б, хөл/б, сэкс/б) хөөвөл хөөж ядаргаагаа гаргачаад шинэ долооногийнх нь ажил эхлэхэд хэдхэн цаг дутуу, дуг нойрондоо дугжирч байхад, багшаагийх нь долооног дөөнгөж түрүүхэн дуусч хөлөө солбин солбин гэрийн бараа хараад хүйтэн шүршүүрт жоол зогсчоод, таваг хоол хажуудаа, таваас хасах нь гуруун пиав (2 пиав гэх гэсэн чинь таваг гэдэг үгтэй толгой холбогдку ен) нөгөө хажуудаа тавингуутаа хүүхдүүдийхээ оюуны мэлмийг нээюүү гээд байжээдэг нь зөвхөн багшаа хүнд заяах амьдрал буюу...
Амьдрал гэснээс амьдралдаа хамгийн урт өгүүлбэр бичсэндээ баяртай байнаа би. Ингээд яахуу багшаагийх нь ажлын болоод амьдралын ачаалал хүзүүн дээрээс дараад жоохон хүзүү хөшчөөд явжээтэл эрдэмт шавь Мэдикал гээв гэнт орж ирснээ, мэндийн зөрүүгүй шууд нэгэн санал мээсэнжрээр шидсэн нь: achaallaas herhen salah ve gedeg hicheel orooch bagshaa! гэсэн билээ.

Тиймээ, өнөөдрийн хичээлийн сэдэв АЧААЛАЛ, ТҮҮНЭЭС САЛАХ АРГА.
Эхлээд ачаалалтай байгаа гэдгээ хүн хэрхэн мэдэхийг ярий. Ярихаасаа өмнө нэг балганаа. Зиааг, хүн ачаалалтай байнуу даа би гэж өөртөө эргэлзэж, өөрийгөө чагнах болуул юун түрүүн байгаа газраасаа гараад тавийн хилэн дээр зогсож үзэх хэрэгтэй. Ингээд зогсоход чиний хилнээс илүү тоо харагдаад байвал та гартаа цүнхтэй ч юмуу, нуруундаа үүргэвчтэй, үгүй яджил кармаанд чинь нээх олон хэлхээ түлхүүр, том гар утас байгаа гэсэн үг. Гэхдээ түнтийсэн түрийвч байвал сайхан тээ. Гээд танд илүү дутуу юу ч байхгүй байхад хилний чинь тоо илүү гараад байвал тэр хил эвдэрчиж. Эвдэрхий хилийг хаяад цаашаа ярихад хэрвээ хил эвдрээгүй байгаад танд үнэхээр тиймэрхүү ачаа байхын бол зүгээр л тэрийгээ шид. Ингээд та ямар ч ачаалалгүй хүн боллоо, баяр хүргий!
Гээд ингээд ачаанаасаа салчдаг бол сайхан л байна. Харин ингэж салж болдогүүй өөр ачааны тухай ярьж байгааг, яриулаад сурцан хүмүүс бол дор нь гадарласан байхаа. Энэ бол..

Тиймээ энэ бол ажлын ачаалал. Хүн нэг цаг ажил хийхэд хүний биеийн гарын алга, хөлийн ул, хуян шар усны газар, хүзүү зэрэг хэсгүүдээр нэг микрмийтр зузаан ажлын ачаалал үүсдэг байна. Ингээд бүтэн таван өдрийн нүдэлцээний дараа бидний бие нэлээн зузаан ажлын ачаалал үүрцэн байдаг байх нээ. Толинд хараад бол мидэгдкүү, микрскоопоор харуул мидэгднэ. Тийм нэг, биетэй өнгө дагуу, гэхдээ жоохон цоохор цоохор толовтой давхарга байгаа. Олон жижкэн нян шиг юмнууд амандаа үзэг харандаа, хүрз зээтүү зууцан гүйлджээдийн. Гэхдээ хүн хүнийх мэдээж өөр. Жишээ нь миний нянгууд бол аяга таваг угаадаг юм, хутга, хайруулын таваг энтэр л барьцан гүйж байгаа. Аа Гомбоогийх бол баахан хөзөр мөзөр, коонтор страйкийн баахан коод моод л зууцан гүйж байх жишээтэй. Харин магадгүй Мэдикалын нянгууд палмаастар, баллуур, нэг томруулдаг шил, эрвээхэйний хатаасан цуглуулга энэ тэр бариад гүйж байгаа байхаа гэж таажээнэ. За Энэрэлийн нянгууд бол цаас үлээх гэж байгаа харандааны гаднах гол, онгоц буудсан цаас маас, чавх мавх л барьж явдаг байх.
За энэ их ажлын ачааллыг удаан ингэж үржүүлээд явж болкуэ. Даруй арилгах хэрэгтэй. Арилгахгүй бол эм тарианд орохоос гадна, бүр сэтгэлцийн эмгэгийн эмчтэй ч уулзаж мэднэ. Арилгах давтамж янзүрээ, орой болгон чумуу, долооногтоо нэг чумуу. Даруй л арилгах хэрэгтэй.
Даруй арилгахад даамай сайн аргууд хэрэг болно.
1. Сахлын татуургаар хусах
2. Өсгий үрэгчээр үрэх
3. Төмс арилгагч хэрэглэх
4. Их хэмжээний алкохол хэрэглэх зэрэг аргууд бол ямар ч нэмэргүйгээс гадна бие өвтгөөд байдаг муу талтай.
Тэрний оронд дараах 13 зүйлт, сум хэлбэрт сэтгэл зүйн арга саамыг ашиглах хэрэгтэй:
1. Унтангаа бас унтуулж алах
2. Караокэ-д оруулж дөжрөөж алах
3. Ижий аавындаа очиж эрхлүүлж алах
4. Багын найзтайгаа уулзаж баярлуулж алах
5. Хайртай хүнийхээ захиаг уншиж догдлуулж алах
6. Зааланд очиж бөмбөг хөөн хөлстэй хамт урсгаж алах
7. Специал хоол гардан хийж сэтгэлийн цэнгэл эдлүүлж алах
8. Бүжиглэсээр байгаад ийш тийшээ тараан шидэж алах
9. Хотоос гадагшаа зугаалж салхинд хийсгэж алах
10. Кино үзэж сэтгэлийн утсы нь хөндөж алах
11. Хүнээр улаа гишгүүлж хүчиндэж алах
12. Бага сага пиаванд живүүлж алах
13. Блог бичиж кайфдуулж алах

Ингээд сайхан ажлын ядаргаагаа гаргачлаа даа хэдүүлээ. Гэхдээ заавул тэгж ядаргаа үүрэхгүй зам байвуул байна. Ажлаа айлгаа л болоо. Ажилдаа юмуу сургуульдаа ирээ л, "энэ муу ажлыг би умалзуулах газар байна даа жинкэн" гэж бодон tүүнээс айхгүй байгаагаа илэрхийлж баяр баясгалантай байвуул хүмүүс чигсэн "энэ хүү тэр ажлаа умалзууулж яваа харагднаа, тэр нь бүр яасан муухай умайгаа вээ!" гэж хүртэл ярьдаг байх нь байнаа. Заза багшаа нь энийг бичиж эхэлжаагаад нэг муухай том пауз авчаад ирсийн, тэр 13 зүйлтийн дараа. Тэгсэн чинь лээгцийхээ мөн чанарыг ойлгохоо байчиж. Дуусгачна даа тэгэнгүүт. Дуусгана гэж сайхан юмыг хэн зохиосийн бол доо ицсийцст. Буянтай хүү юм. Тэгээд ицэст нь та нары минь өмнө чилийссэн 5 хоног таанрыг алкаад байжийн даа, яаана даа яаж ард нь гарна да, ёшооо ёшш, зовох нь дээ, зовлонгийн муугаар үхэж магадгүйм байна даа, залхуу хүрээдийнэ, нойр хүрээдийнэ, сайхан дулаахан хөнжилдөө дугжрахын саннн, юу ч гэсэн нэг сайхан эвшээе, дараа нь сайхан суниая байз гэсэн ийм сайхан, .....ийм нэг хөөрхөн үгээр энэ лээгцээ өндөрлөе өө.

1 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат