Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Мэнд хүргэчээрэй

Сайн байцгаанууу. Би АС Миланы ориг жээрсийтэй болсон.

энэ хүмүүс их төвөгтэймаа. Хүнтэй таархаар "тэрүүнтэй уулзжээн үү мэдн хүргэчээрэй" гэхийн. Тэгээд юу ч өхгүй зүгээр хоосон мэнд хүргэчээрэй гээл. Тэр мэнд нь хаана ч байгаан. Би иймэрхүү юмтай таархаар үнэхээр яс хавталздын одоо яана даа гээл.Дээх нь үед гадаадад байдаг найзын маань найз хүүхний найз гэж аятайхан дамшиг монголд байдгыг мэдэж аваад. Би яахуу хэзээнээ хүүхэнд дуртай эр хүний ёсоор мээсэнжэрийг нь аваал арзаг арзаг гээл уулзий муулзий гэсэн чинь өөдөөс "чамтай уулзаж яадын" энээ тэрээ гэж тэнэгтээд болдогүү. Тэхээр нь үгүй ээ уулзах чухал хэрэг байна гэж мэгжаагаад нэг зөвшөөрүүлдийн байгааддээ энэ хорвоо чинь. Тэгээл найздаа мээсэнжэрээр "өнөөхтэй чинь уулзахаар болсон хашрааж өгнөө" гээл онгирч барих чинь бас л том кайп шүү дээ. Тэгсэн муу туучий чинь мэнд хүргэчээрэй гэж авдын. Би ч нээх юм бодоогүй за гэцийн.

Тэгээл нөгөөхтэй уулзаал хэлсэн "найз чинь чамд нэг юм хүргүүлсэн" гэлээ. Нөгөө хүүхэн чинь бүүр бөөн баяр болоод "юу өгсийн бэ, яг юу өгсийн бэ" гээд дэвхцэж мэвхцээд. Тэгэж байгаа хүний өөдөөс зүгээр мэнд хүргүүлсэн гээл хоосон царайлчаад хумсаа мэрээд мэлрээд зогсож байх муухай биддээ энэ чинь. Яаж ч болдогүй чинь энэ байлээ дээ. Хий дэмий л нэг юм хүргүүлэх нь хүргүүлсээн гээд. Сүүлдээ нөгөө хүүхэн чинь уурлаж эднүүс "чи хаяцымуу, эсүүл хэргэлциймуу, ядаж юу байсныг нь хэлчээч чи, балай амьтан бэ" гээд тэнэгтээд хүнийг цохиж ч авжаах шиг. Бүүр уур гэнэт хүрээд "зүгээр мэнд хүргүүлсиймаа, Би тэр мэндийг чинь хэргэлж яадын, чи тэр муу мэндтэйгаа сайхан амьдраараа" хорсолоо тайлж аваад яваад өгсөн. Дахиж яриачгүй.

Бүүр зарим хүн би тэрүүнтэй уулзлаа мэнд хүргүүлхүү гээд бөөн баяр болдог улсыг хараад сайн ойлгодгүйм. Хүнийг ийм тэнэг байдалд оруулдаг энэ ёс ер нь хаанаас үүссэн юм бол. Мэнд хүргэж болжоогоом бол бүүр заналхийлэл, доромжлол, үзэн ядалт, хайр, инээмсэглэл, хүндэтгэл эднүүс хүргүүлж болийшд. За би нээх хүн амьтан танькуу болхоор энийг уншсан хүмүүсээр юм хум хүргүүлнээ хүмүүст.

Зиа тэр сайд дарга нартай уулзах хүмүүс байвал "Би таанууст хайртай шүү байнга хүндэтгэж явдаг, надаа тусалж байгаарай" гэсэн хайр хүргэчээрэй, Хүнсний дэлгүүр 21 цагаас хаадаг болгосон улсад "ард түмэн чинь балрах нь байшүү" гээд жоохон сануулга хүргэчээрэй, жээнипэр анистонтой уулзах хүн байвал "байнга харж явдий шүү" гэсэн хүндэтгэл хүргэчээрэй, бага байхад өмд шувтлаад зугтаасан түвшээтэй уулзах хүн байвал "ална даа" гэсэн заналхийлэл хүргэчээрэй, адаг сүүлд нь артагаа гэж хүнд юугаар ч хамаагүй нэлээд их шоололт, доромжлол хүргэчээрэй бичлэг дээр нь за юу. Миний юмнуудыг хүргэж өгжаагаа таанууст туйлаас их баярлалаа.

Энэрэл шиг байгаач эцсийцэст таануус

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат