Гадаа тас няс хийсэн хүйтэн болоод алжээнаа. Даанч дэлхийн дулааралтай тэмцэж байна гээд дарвагналдаад Копэнгаагэнд цуглаад улсыхаа мөнгийг үрцгээгээд байсымаа. Ерөнхийлөгч л болсон хойно аль улсыхч бай гадагшаа дотогшоо татварын мөнгөөр нисэх завшаан олдвол яаж алдахав дээ нисээд очдын байгааз дээ. Энийг нь тэр уулзалтанд 192 орны удирдлагууд очсоноороо шууд нотолж байна. Халуун орныхон дэлхийн дулааралтай тэмцэж байхад хүйтэн бол аюул болдог улсуудын ерөнхийлөгч нар гаригаа андуураад очцон шүд мүдээ чигчийлцэн яаж дарвайчаад үнэн хайнга суужээсэн болдоо. Тэгээд хэтэрхий их тэмцэснээсээ болоод одоо байгаа байдлаа хар мал нь хэдэн мянгаараа осгож үхэж, мань мэт гадуур явах гэж нус нулимстайгаа холилдож байшд. Одоо миний хүч хүрдэг бол дэлхийн хүйтрэлтэй тэмцэмээр байгаан манай энэ их хурлын гишүүд бол. Дэлхийгээ байгээ ядаж монголыхоо аан.
Малчид л хөөрхиймдөө мань мэт ч энд тэндхийн аптек, дэлгүүрт орж дулаацаад нэг болоод л байна. Эртүүд нэг аптекийн эгч яаваа "юм авахгүй хурдан гараачээ чи, чамайг байхаар хүмүүс сэжиглээд орж ирэхгүй байна аан" гэж хөөж мөөгөөд. Дахиж 2 дэлгүүрээс хөөгдөж байж арай гэж хөлдөлгүй автуусандаа суулаашд. Ингэж байхаар ерөөсөө малчин болдог байсымаа. Би малчин бол үнэн сүрлэг байгаа даа. Өдийд чинь гүзээ ч юм уу, дарваан ч юмуу нэг хочтой болцон ааль 20 хүрээгүй байхдаа авгай аваад хэдэн бор хүүхэдтэй болцон, мянга гаруй малтай болцон.
Яагаад заавал 1000 гэжүү. 1-рт малчин болхын тулд "мал байх" хэрэгтэй. 2-рт малчдийн хөрөнгийг чинь малын тоогоор хэмждэг болхоос банкин дахь мөнгөөр, байр сууцаар нь хэмждэгүй юм. Тэхээр мал нь 1000 байх хэрэгтэй байх нь. Зиа мянгат Гаамп иржээнэ одоо ч ууж идэх гэж үзүүлж өгнө дөө гэж мэгэх нь байна шүү дээ.

Тэгээд нэг малчин найзтайгаа хэдэн юм уужаахдаа ярьсанаа бичий дээ өөр ч бичих юм олдкуум. Зий тэгээд морь уяаад, нэг сайхан хөөрөгтэй, гаднаа нэг 69 сойцон, нарны энээргийн гэрэлтэй болход болоод явчина дөө ерөнхийдөө. Зун бол хамгийн сайхан хот суурин газраас амьтан ах дүү ирээд. Тэд чинь их өдцөөн. Ирчээл "хөдөө ёстой сайхан агаар магаар нь, хөдөөнийхөн л ёстой монголоороо байгаа, жинхэнэ монгол ахуй чинь энэ, болдогсон бол энд ингээд сайхан амьдархысан" гэнэ. Дугай л айраг ууж мах идэж байгаадл явахгүй. Жинхэнэ монгол гэхээрээ ус цасанд ордогүй, боловсрол нимгэн, эцэж туйлдатлаа ажилдаг, тэдэнд хамаг юмаа хэдэн талх боовоор өгөөд суужээдэг улс юмуу хаашаан. Амьдархыг нь хүн байг гэцийм шиг болдогсон бол гэнэ. Яс юман дээр хот орхоороо нэгнээ тэр мууг хөдөө мал маллуулах юмсан гэж хараадаг улс шүү дээ.
Өө тэгээл юу ч хийхээс буцахгүй хэдэн чээнж нь ирээд махыг маань испээрт, таван төгрөгөөр аваад явчина. Сонгуулийн үер уг нь сайхан. Зурагтаар гардаг дарга нар чинь манайд хонож этэр. Өвөл зоволтгүй шүү өвс явуулна. Хүүхдүүдийг чинь сургуульд сургана, Ямаанд чинь мөнгө өгнө, авгайд чинь пүүдр өгнө, алив чамд архи өгий гэж мэгээд. Би бүр жил бүр сонгууль хийж байяаа гэж ерөнхийлөгчөд захидал бичих гэж байгаан.
Өвөл дарга нарыг нь үнэгүй өвс өгий гэхээр бид чинь хадланд гармааргүй болчихын, малаа цаазлаад зарий гэхээр чээнжүүд хямдхан авчихгээд байхын. Ууг нь баруун саахалтын Балбартай нийлж чээнжэд өгөлгүй хот орж зармаар байвч энэ туучий мөнгө идчиж магадгүй туучий байгаамаа. Ууг нь өгсөн өвснийхөө тоогоор мал аваад явчдаг бол бид чинь тэгэж өвсөөр малаа өгөхгүйн тулд хадлангаа хадаад илүү гарсан малаа өөрснөө алаад идэхээ бодно биддээ. Тэхдээ зуд бол байгалийн гамшиг шүү дээ.
2 comments:
Малчидыг татвараас хөнгөлөх юм бол хотод байгаа экселтэй иргэдийг бас татвараас чөлөөлье гэж хэн ч билээ нэг бүдүүн гишүүн хэлсэн гэнэлээ. Би тэрийг их дэмжээд байгаа. Тэр хүмүүс мал хэмээх өмчтэйнхөө төлөө хөнгөлөгдөж байгаа юм бол хотынхон эксел гэдэг өмчтэйнхөө төлөө хөнгөлөгдөж болжугам л даа. хихихи
Sain uu Gumpaa saihan bichjee mundag shuu
Post a Comment