Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Гатуу өвлийн малчдадаа нэг захидал бичлээ.

Артгаа багшаа нь нэг захиа бичээдээ. Битий загнаарай. Хөөе Гомбоо, хоюулаа ингээд өдрөө сольчих уу нэг мөсөн? Хүн амьдалдаа жижхэн жижхэн өөрчлөлт хийж байвал ядаж нэмж таргалдгүй гэсийшд. Тарга чинь истрээстэй холбоотой ен гэсэн. За энэ ч яахуу, захиагаа тавьяаа.

Сайн сууцгааж байна уу ажилч хичээнгүй малчид минь. Та нарынхаа энэ өдрийн амгаланг эрьяа. За ер нь зун болтол амгалангий нь эрий даа цаг хэцүү байхад. Хэцүү цаг гэснээс хэдэн чухал юм хэльюү гэж бодлоо.

- Одоо хүйтэн болоод, цас ороод байгаа бол битий сандраарай ах дүүс минь. Эний чинь өвөл гэдэг юм. Зима, winter. Хэрвээ та нар санаж байгаа бол нодлин бас цас орж, хүйтэрсэн дээ. Ер нь жил бүр л ингэдийм дөө.

-Нутгийнхаа өвөлжөөнд дээвэртэй, хаалгатай, том, сайхан саравч барьцан байдаг гэж итгэдэг шүү та нартаа. Ажилч хичээнгүй малч удмын монголчууд билээ. Тэрэндээ малаа хашаарай. Битий гаргаарай. Гадаа нэл цас.

-Тэр саравчинд заавал паар маар хэрэггүй ээ, засаг төрд чинь тийм их паар ч байхгүй. Угаасаа нөмөрт байгаа олон малд үхлийн хүйтэн ирэхгүй бизээ. Ой, талын бусад амьтанд ч бас паар олдодгүйм байлээ. Зурам, гөрөөс мөрөөс, туулай эднүүсд

-За малчин залуус минь өдөртөө 2-хон удаа гараад хашаа хорооных нь цасыг хамаад өгчих, амьтад чинь туурайгаараа хүрз барьж хүчрэхгүй чааваас. Гү цасгүй өдөр бол ч өвсөө тавьж өгчөөд чүдэнзний мод зууж унь ширтээд хэвтхэд яахав дэ.

-За тэгээд өвснөөсөө малдаа өгөөд бай. Яагаав ажилч хичээнгүй таанры маань зун намаржин хадаж авсан өвс шүү дээ. Тэднүүс чинь цас орчxоор өвс түүж идэж чадахаа байчдийн. Цас чинь дээр дээрээсээ ороод давхарлаад зузаараад байдиймаа. Аа тэр цас нь өвөл болохоор ороод байдаг юм. Харин одоо өвөл байгаан байхгүй юу. Дээр хэлсэн дээ.

-Мэдээж бүх малыхаа гэдсийг дүүртэл өвс өгнө гэвэл хүркүэ. Тэднүүс чинь том том гүзээтэй. Зун чинь бас ган болно. Харин "хэдэн минган жил мэргэжил болтол хөгжүүлсэн мал маллагааныхаа арга туршлагаараа" гаргаж авсан энерги ихтэй шимт тэжээлээ одоо өвстэйгээ холиод хэрэглэдэг газар шүү ах дүүс минь. Тийм юмнуудаа зун бэлдээд авсан тээ?

-Гү тэгээд амьд л амьтан юм чинь мал чинь дотроо хөгшин залуу, сульдаа бакь макь гээ л байгаа даа тээ. Өрөвдөлтэй харагдаад байгаа заримы нь өвлийн эхэнд танагтай дээр нь яагаад гот руу химдхан шахаач. Хэсэг бүлгээрээ нийлээд унаа машин зохицуулкуу юу. Амжкуу бол чээнжүүдэд л өхөөс. Тэртэй тэргүй дарааа нь талаар нэг хэрзгэр яс хэвтдийм чинь. Хотод үмх мах үнэгүй олдку байхад даа. Заза энэ миний зовлон. Та нар минь өөрснийгөө л бод.

-Нэг сонин дуулгачxад Хаити гэдэг аралд газар хөдлөөдөө. Бүүгд будаа. Гэхдээ газар хөдөлнө гэж мэджээсэн бол бүгдээрээ гарч зогсоод холоос харжаах байсийн. Ямар мэдсээр байж өвөл болгон паагталдаг Монголчууд биш гэж шуугиж байлээ гадныхан. Мэдкүү л дээ тэднүүс, манай ард түмнийг. Майский гуайн 100 жилийн өмнө бичсэн ном олдохоо больцийм байлгүй. Тэхээс яаг тэрүүгээрээ л байгаа л даа. Гайхаад, жишээ аваад байх юм байхгүй шүү дээ. Та нартаа засаг төр чинь хайртай шүү.

-Тэгээд байнаа, нарийн яривал уг нь газар мангар олон ширхэг өвс ургаж байгаа ч гэсэн мал нь дуустал нь идчээд байнаа. Гадаадаас одоо хэзээ өвс импортолж өхийм байгаан энэ засаг төр. Тэр болтол одоо бололцоогоороо талх боорцгоо өгөөд ч болохнээ тэсээрэй. Гү тэгээд энэ цайны боов идсэн хонины мах, хил нь 20 минга гэж болкуу нь гачлантай юмаа бас. Энэ мал ажхуй чинь яасан гицүүм бэ. Гадныхан яадийм болоо. Нэг баримтат кино үзчээд яадгий нь та нартаа хэлнээ.

-Эцэст нь хэлэхэд одоо энэ болоод байгаа юм чинь өвөл. Дээр 2 хэлсэн дээ. Xойтон ч бас болно гэж мэд. Бүр тэрний дараа жил ахиад бас өвөлтэй.


За одоогоор нэг иймэрхүү сонинтой байна даа. Баяртай ахан дүүс минь!

Хүндэтгэн ёслов. 2010.01.20

28 comments:

Anonymous said...

2 hund zereg hairtai bolj bolno te

Anonymous said...

2

Anonymous said...

1

Anonymous said...

hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai

Anonymous said...

bi 2 bagshid hoyuland ni hairtai

ЗОРИГТ8 said...

Энэ жил зуд болжийно... дараа жил, за хэзээ ч болж магадгүү... тэрний дараа жил, үхэр, могой, гахай жилийн зуд гээд л... Малчид мээнэ хадлан тэжээлээ л сайн бэлджий даа...

Энэрэл said...

наад хайраа өөр газар очиж зарлаач, яасан задарсан аноонбэ.

Юки said...

Чадкүээ, яааж өдөрт хоёр гарч цас цэвэрлэдий :D

Юки said...

хахаха, Анон гэж ногоон маасаг зүүцэн хүүхэд үймүүлээд байгаам шиг санагдахы...

sanakae said...

ЭНийг тэгээд малчид уншихгй байна шд. Цаасан дээр бичээд шуудангаар илгээ илгээ.

Энэрэл said...

энэ захиаг малчин ард түмэндээ тараасугай, унших завгүй яваа нэгэнд нь хажууд нь зогсжийгаад уншаад өгчих

gg said...

ene anon odoo yun hair zarlaad bn. neeree manai Artgaa bagsh nams nams yavdaltai, hamhan nuruutai, ayaduu namuun hun shig sanagdaad bgaam daa

tsepu said...

буруу л бодоод байх шиг байна даа та нар

jagaa said...

Za vaiz angiihaaan emzegneh urlag ch biluu tuunii tuhai bichleg haa bailaa. heleed uguuch.

harley said...

Ýíý æèëýýñ õîéø äàõèæ ºâºë áîëîõã¿é ãýñýýí. Øàë äýìèé þì õèéãýýä ÿàõûí. ªâñ ìºâñ òàñäààä ÿàõûí. Õàøàà ñàðàâ÷àà áóóëãààä øóóäàéëààä õîò ðóó à÷óóë.

dustbin said...

tgjugad l 1 unshiida

Sponge said...

Манай багш ч ийм л сайхан малч ухаантай, захиа бичих авьяастай, мундаг хүн шүү дээ. Ёстой хэрэгтэй захиа байна. Монголын араажаваар цацуул илүү олон малчинд хүрнэ дээ

даавуу said...

битий загнаарай гэсийм чэн загнахгүй ээ. :р

Дэндэв said...

Цагий нь олсон захиа байлаа гжжж.
Гайтай арлын жишээ лайтай болсоо хаха

PUZL said...

Мянга шуудангаар илгээгээд, араажаваар цацаад нэмэргүй дээ.

"Малаа яаж маллахаа
Мангар Артгаар заалгахгүй" л гэцгээнэ цаадуул чинь :)

Чепак said...

заах заалгах нь яахуу ямар тавлаж байгаа биш намар л бичих байж дээ энэ захиаг артгаа одоо хүн үхэж байна гэж совестоо зулгаагаад нэг удаа туслая даа хүнүүүсээ

Мал яах вэ хотоос очсон даргаа нар хүнээсээ илүү хэдэн мал асуусаар байгаад хэдэн малчидаа малнаас доор болгож түүнээс биш хайран сайхан амиа хоттой малаар солих хэрэггүй сэн дээ

одоо тэр мал нь биш 2 гаран сая нутаг нэгтэний хэлтэрхий тасархай юу байдын тэдний нэг нь ч болтугай амьд сэрүүн байгаасай гээл хэдүүлээ нэг вм хийе тээ хүн байна дхх энэ чинь Гснээс хүмүүс бие бие нээ муулж нервээ барж байхаар тэр Ицми гийн ярьсан нтр д нэгдээч чаддын бол

lover_girl said...

Артгаа авгай нь гээч хахаха Гамп багшаас сурсан юмаа

Nini said...

Зөвөөө зөв

chuups said...

gumpaa bolovsrol suvag-r garsan yariltslagiinhaa tuhai bichleg hiiigeech

Dosu said...

GUMP aa bagshiinhaa duug TV-eer l sonsoh yum daa

сайхан санаа said...

хэхэхэ.. ёстой нээрээ сайхан бичиж тэ.. итгэл найдварын гал дөл бас цаанаасаа цухуйгаастай.. айн.. нөгөө малчиддааа

даавуу said...

ter gumpaa bagshiin yariltslaga uzsiishd

Sansaraa said...

Бар багшдаа мөргөмүү хэхэ

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат