Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Оны онцлох Гаамп

Зиа манай сургууль сайн муу бичлэгтэй, сайхан (би), муухай 2 багштай, шавааралдсан олон шавьтай салгалсаар байгаад нэгэн оныг ардаа үдвээ. Анх артгаа авгайтай хэрэлдээд удалгүй блогоо хаах байх гэж боджээсэн бол бас хөөрхийг удирдлага дороо ажиллуулаад нэг жилийг барчлаа шүү. Зиа ингээд блог уншигч сэтгэгдэл бичдэг олон шавь нартаа, сэтгэгдэл бичдэгүй сэмхэн гардаг шавь нартаа шинэ оны шижигнэсэн мэндийг хүргэе.

Гадаа шинэ жил мөн сайхан болжээн доо. Хүмүүс энд тэндгүй оны шилдэг, топ онцлох юмнууд жагсааж байгаа энэ үед бусдын тухай сайн мэдкүү болхоор нөгөөтэйгүүр өөртөө маш хайртай тул өөрийн гэсэн онцлох шилдэгүүдээ тодруулна.

Юуны өмнө оны онцлох ямар ч шилдэг, топ, онцлох номиноцод нэр дэвшиж шагнал аваагүй Онцлох хүнээр Гаамп миний бие өөрийгөө шалгарууллаа. Зайлуул гадуур дотуур гүйгээд сэргэлэнхэн шиг байсан бол энэ жил ядаж нэг юмнаас зуурч болох л байсан байх л даа. Сэргэлэн биш нь төдий чинээ.

Оны онцлох Ухаан муутай хүнээр Гаамп би бас дахиал шалгарлаа. Юм шалгаруулахаар л өөрөө шалгарчаад төвөгтэй хорвоо вэ. Нээрээ энэ хүмүүс бүгд л юу ч асуусан тас няс хийтэл хариулаад тэр тухайгаа бүүр дэлгэрүүлэн яриад дээр нь шүүжмлээд хаядаг болж. Бүгд ухаантай байх чинь бас л гоё юмаа. Хүүхдүүд бүүр яагаад гэдэг асуултаа хаяж байна.

Оны шилдэг Үзэж хардагүй бөө биш хүнээр бас шалгарч болж байна. Энэ шагнал жоохон но-той. Би өөрөө хүн амьтанд үзэж харуулаад явсан бол Нострадомус билүү урт нэртэй нөхрөөс илүү ирээдүйг хэлдэг хүн гэдэгтээ өөртөө бүрэн итгэх байсан байхаа. Даан ч тийм юм болох мөнгөгүйдээд чадаагүйм.

Оны онцлох одон мидаалгүй үлдсэн хүнээр бас л би шалгарч яваа харагдахым даа. Гүү хаашаа ч харсан ядаж адрчилалын одон зүүцэн хүмүүс явахын. Таван жилийн гавшгайчийн тэмдэг ч болтугай олж зүүхгүй бол жинхэнэ моодноос гарахнээ. Хөдөлмөрийн гавяаны улаан тугын одон байхад гавгайч зүүгээд явхад яахуу дээ.

Оны онцлох улс төр, оюутолгой яриагүй хүн бол би. Учир нь яаг сонгуулийн үед аман дээр юм гарцан байсын. Бас оюутолгойг сайн мэдкүү жоол хүн амьтанаас асуужаагаад яг ярихын даваан дээр он гарчлаа. Ирэх жил Оюунаатай Оюутолгой, Тамжидтай Таван толгойн тухай яриад тарааж хаяая гэж бодоод байна. Энэ хаях гэдэг үг яасан хэцүү үг вэ чоорт гэж.

Оны онцлох хүний томуугын ээч нэг ээн нэг гахайн ханиаднаас айгаагүй хүнээр би тодорлоо. Баяр хүргий. Тэхдээ энэ их эмгэнэлтэй л дээ. Эхэндээ за над шиг ядарсан, царай муутай балиар амьтанд тэр вирус яаж л тусаа аж, гахайнаас хүртэл зугтаацан вирус шүү дээ гэж боджээтэл гээнт халуураад зүгээр болсон тэр вирус нь амьтан л болсон хойно тусаад гэнэт надаас сэжиглээд буцаад явцан байх гэж боддын шүү.

Оны онцлох төрөөс юм аваагүй азгүй хүнээр би бас тодорлоо төрийн минь сүлд өршөө. Аилгалаар, цалингаар, тендерээр, хүүхдийн мөнгөөр, шинэ гэр бүлийн мөнгөөр, шинэ хүүхдийн, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн, автусны билээтийн, гээд бүгд л хувь хүртэж байхад би таг. Гүү тэр муу ямаа хүртэл амьд явсаныхаа төлөө мөнгө авжаахад би амьд явсаныхаа төлөө мөнгө өгжээдэг. Энэ их тараалтан дундаас хоцордог миний л хохь л доо. Ядахнаа хөгжилийн бэрхшээлтэй болдыму гэж муу ёрлож байхав дээ.

Шагналуудаа авахдаа ингэж хэлхий. "Зиа энэ шагнал үнэхээрийн зөв, сайхан, нэр хүндтэй хүн бүхэн авчихаад байдагүй шагнал билээ. Энэ шагналыг авч байгаадаа сэтгэл үнэхээр хөдөлж байгаа бөгөөд нүдээ олсон зөв шагнал байна гэж бодож байна. Энэ шагналын шүүлт үнэхээрийн шудрага болсон бөгөөд шүүгч нартаа баярлалаа гэж хэлий даа. Өшөө олон шагнал авнаа би энэ шагналыг миний ирээдүйд авах шагналын төлөө өгсөн гэж ойлгож байна"

Зиа зиа юутай ч эдгээр юманд өөрийгөө түрүүлүүлцэн сэтгэл нэг л өег болоод атаархахгүй болоод ирж байна шүү. Өвлийн өвгөнөөс бэлэг мэлэг горьдоод байсан одоо юун тэр сахалтай зөнөг, жоохон охидууд дагуулсан, хүүхдүүд барьж үнсдэг чивэлт өвгөнөөс бэлэг горьдох мантай болчлоо.

1 comments:

angelic_universe said...

янз янзын юманд шалгарсанд баяр хүргэе. Намайг бодуул шалгараал байгаа юм байна даа.

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат