Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

ДОХ-н тухай дорвитой бичлэг

Артгаа багшаа нь сая толгойгоо (болоогийн) янзаллаа шд. Цас оруулж, ёолк засч энтэр. Хурууныхаа үзүүрээр л хийлээ л дээ зүгээр. Завгүй хүн чинь одоо түрүүн нэг 5 минутийн зав гарахаар нь яаж зүгээр суухуу гээд ганц нэг товшоод иймэрхүү л юм болчлоо. Гэснээс манай Хар сарнай хамтлаг 2 дахь сэргэн мандалтаараа тэр тэхногий чинь будаа болгож байлаа. Нэг дуун дээр нь: ... хайр сэтгэл би чамайг хүлээн хүлээн хүлээсээр... гэж гардын дахилтан дээр нь. Тэгэнгүүтээ go go! гээд байхаар нь гялс ислваар аваад харсан чинь яв яв гэжээсийшд. Энэ толгой гоё болсон байгааз тээ, заза дуугаа ярий. Тэгээд цаашаагаа тэр дуу чинь:

Дурлуулж дурлуулж үзмээр вайна
Хайрлуулж хайрлуулж үзмээр вайна
Яв яв! Яв яв! гээ л явж өгнө.

Гэж оршилдонгуутаа нэг ийм бичлэг тавьчий даа. Санаснаас багшаа нь мягмар гаригт лээхцээ хүргэдэг болсон гэж мидсэн бээз? Одоо энэ толгойндоо ёолк засчдаг багшаа чинь шүү дээ. Яахуу хүмүүс хуучнаараа даваа гаригт орж ирээд хагасайнд хийсэн ямар нэг юм уншиж болжээнэ. Ярилцлагa, асуулт хариулт, өдрийн тэмдэглэл ий тагдаалий. Ёооё сая энэ толгойг мундаг хийлээ шүү нээрээ. 5 минут л болсон л доо. Энэ толгой.. заза гол лээхцээ оры доо энэ чинь.

За ингээд өнөөдрий хичээлийн сэдэфф (:D): (толгой ямар болж хэлээрэй.)

ДОХ-н тухай

Хүшшэээ энэ чинь ДОХ-н баярын өдөр юм байшдээ. Хадуурцан хаа хамаагүй ул мул биччиж. Болихоос. Сая нээтээс харав. ДОХ-оо гэж. Саяхан л манайд иржээсэн. Цаг хугацаа харвасан сум шиг юмаа тээ. Тухайлуул саяхан л 90 он гаржээсэн, гэтэл одоо 2010 он гарахжээнэ. Саяхан л 91 он гарахжээсэн одоо 2010. Саяхан 92...

За эргэж ДОХ руу гаа оры доо. Хэдэн жилийн өмнөх мөн өдөр агаа ленин клубийн буудал руу алхжээйдийн. Автуусны буудал ш дээ. Сэдэвтэй холбоотойгоор шал өөр буудал бодцон явжээсан даа, Галдан энтэр. Тэгээ явжээсэн чинь урд нэг юм чардхийтэл унадаг байхгүй юу. Зогтусаа л, гилгар ууттай ус мус шидүүлжээсэн хүн чинь рефлексээрээ дээшээ хартал бортлиоот дүгдүгдүгдүг. Нөгөө хожим батаа Үнэг оо солиорчийнэ... үнэг Батаагийн дотор нь суугаад мөнөөх дохтойгоо ойрхон явжаагаад (гэж цуурдаг) унагадаг ми-8. Баахан усны гутал юу... бээгий..., кооёо.., содном ах, энэ чинь яасан олон нэртэйм бээ. Тийм юмнууд шидэж тансгалжээсийшд. Энэ баярын тухай дурсамж гэвүүл ингээ л дуусах шив дээ.

Тэр муу 2 камеруны үмбүү л байхгүй юу. Гэхдээ ч бас танагтай гарсаан. Камерунчууд 2 их буугаар (хэн нэгнийх нь салаалцан, эсвэл тахир дутуу байгаагүй л баттай тоо 2) галлажаахад манайх ганц эмэгтэй байлдагчийн хохиролтой гаржээдэг. Тэр матрасов байсаа-ан. Цээжээрээ хамгаалаад... за юугаараа ч юм монголчуудыг хамгаалаа л гарсан ухааны юм бүдэг бадаг ой тойнд буужээшдээ одоо. Тэхээс тэр 2 бол ай, огоня миниманияа пуустаа! гээ л ийш тийшээ машин гаан шиг л болгож тавийшд.

За дараа нь ч ДОХ маань 45 гараадсийн өнцөгтэй шидэгдсэн сум шиг л шунгинасан даа. Муу Гүнээ, бээгий Гүнээ нэр автлаа л бээгий бээгий гэж яншсан даа. Гээд засал авсиймуу даа гү юу, тарни уншаа л нүдээ аниад яачаад байх шиг байгаан, энтэндхийн сураг дуулах нээ. Тэр тарний нь захын лам заагаад өгчнө биз.

ДОХ ДОХ гээ л байхаар нь анх Дураакаа Олигтойхон Хийгээч! гэжийнэ гэж ойлгоод, сурагч байсийм чинь дээ, үсрээ л оюутан байсан байх, хичээлийн даалгуур хийх тухай л ярьж байгаа царай нь. Дараа нь сэдвий нь бүдэг бадаг ухаараад Долзодмаа Охин Хөөрхөн гэжийн гэж бодоод. Сэдэв рүү жоохон ороод эхлэхээрээ Дандаа Охидыг Хоргооноо! гэж уншаад. эцэст нь толгой руу нэг юм ороод, Доодхоо Олигтойхон Хяна! гэж байгаам байна гэж мэдсийшд.

За ДОХ маань цусаар халддаг гэсээн ядаргаатай. Шинжилгээгүй хүнтэй цусан тангараг өргөхөөс зайлсxийх хэрэгтэйг ухаарж байгаа байлгүй. Бас хүн амьтантай цусаа садартал зодолдхоор болуул эхлээд шинжилгээнийх нь бичгийг харах хэрэгтэйм шиг байгаан. Бас дагтан нэг удаагийн шиприцээр гатгуулжээ гэсэн. Гэхдээ аз болж нэг шумуулаар үйлчлүүлж болхым шиг байгаан. Тэр муу шумуул хүртэл өөрөө ДОХ авах мөрөөрөө аваад цааш нь халдаадгүй буянтай амьтан юм гээч. Бас нэг аяганаас юм ууж идхэд халддаггүй. Гэхдээ заавал нэг аяганаас ид уу гэжаагаам биш л дээ. 2 аяга байгаа бол тусдаа байсан нь арай дээрим байлээ ер нь, нэгийгээ идэж дуусxы нь хүлээх гэж байснаас.

За тэгээд өвчин хэлж биш хийсч ирнэ л гэдэг. Уг нь хэлж ирдэг шахуу л даа. Даа ялангуя ДОХ маань бол бүр чанга хашгирч байгаад ирдэг өвчин. Мэжик Жоонсон анхны ДОХ-той алдартан, бас анхны эдгэгч гээд байсан үнэнүү худлаа юу. Хашир одоо байна уу гүй юу, тааралдсан хүн байна уу энтэнд? Гэснээс манай нөгөө тарни зааж өгөгчид ДОХ-г өлхөн эмчилнэ гэж наасан яасан бол доо. Эмчлээ л явжаагаа байх даа хаа нэгтээ нууцаар.

За энэ яахуу, тэгээд нэгэнт өвчин л бол өвчин. Хүсээгүй л байж таараа. Та бидний дунд энэ дайрлагад дайруулсан хэн нэгэн алхаж л яваа. Тэднийг ойлгож, тэднийг хүн гэж, тэдэнтэй эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнд (гэдэг маань ер нь жирийн л харилцаа) харилцаж, ойлгож, сэтгэл санаагаа хуваалцаж, ярилцаж хайрлацгаадаг биз дээ тээ. Магадгүй та ч тэр нэгний оронд байж болох байсий шд, нээх онгироод байх юм байхгүй ай.

Ицэст нь: Даян дэлхийд ДОХ сөнөтүгэй!!!!

Энэ толгой тээ? Амьдрал тээ... саак л байхгүй юу!

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат