Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Хүүрнэл бичлэг

За нэг бичлэг хийчий гэсэн чинь сургууль маань яагаад байгааг ойдгүй ээ золиг. Хүмүүстэй холбоо харилцаа сайн авалцаагүй. Энийг бичээд оруулдаг, маргааш байхгүй байвал одоо шууд унтсан нь хамаагүй дээр болчоод байнаа. Гү яахуу өөрийгөө зугаацуулаад нэг зураг авчлаа, азтай л тоон дээр таарчлаа. Зурагаа доор оруулнаа. Барбагш маань гоё болох гээ л ингээд тасалдаад тарамдаад тачаадаад байгаа байхаа ер нь. Гэж бодчоод энэ жил оны шилдгүүдээ тодруулы гэсн чинь ингээд нүүр царай гэж авах юмгүй блог болчлоо цоо. Ганцxан бичлэгийн.. зөвхөн гарчиг нь л харагджийнэ гэж бод доо. Ямар ч байсан шинэ жилийн ярилцлага орно. Шинэ жилийн ба 2010 оны хамгийн эхний гэсэн ярилцлагыг 2 цагийн багштайгаа хийчдиймүү гэж санажаагаа. Зөвүү буруу юу? Зураг хөргий нь тавиад. Аа бүр бүжиглүүлээд видеог нь тавьсан ч болжээнэ. Муу хүний заяа завагт гэгчээр Гомбоо хүүр дагтан сайхан баярын өдрөөр хуваарь нь таараа явчxамаа. Аа ер нь мод мэдкүү хүнийг модны тэнгэр ивээнэ ч гэдэг, оросууд бол үүнийг тэнэг тариачны төмс том гэж ч ярьдаг даа. За яахуу хөөрхий болж болж, өөр нээх таашаал авч барих юм хум байхгүй хүн шүү дээ, юу ч мэдэхгүй. Юүтүүб рүү орж дуу сонсож ч мэдэхгүй хүн гээд бод доо. Гэхдээ яахуу 31-ний бичлэг дээр нь хамтры л даа гээд шавар хаагаад суучна даа. Цагийн 2 багшаагаа ч дуудаад ёстой холиож өгнөө чамайг. Ирэх онд цагийн багш нараа идэвхжүүлэх бодлого барья гэж бодоодугаа. Бас нэг .. заза дэмий балай илүү юм ярих гэж байна болий. Багшаа нь яахуу дээ хөөрхий, муу сургуулиа өнгөтэй өөдтэй, бусдын дайтай явуулах гэж Гомбоог унтжаах хооронд нь бишгүй ажиллаа, Гомбоогийн өмнөөс бараг 20-оод бичлэг хийсэн байх шүү. Хаха за багшаа нь нойрны галзуу болчиж, Гомбоог Гомбоо л бичиж чадна шүү дээ. Ингээд яахуу ирэх жилийн ихэнх баяраар миний хуваарь таарах байхаа гээд багшаа нь ер нь унтлаа. Бака чүүс. Аа нээрээ зурагаа оруулна л даа.

Энд 131131 дэх зочноо хүлээгээд авцан байгаа байдал нь. Тэр зочин нь одоо багшаа нь болж тааржээдэг нээрээ. Гомбоод бол ийм юм тохиохгүй л дээ. За ингээд бяцxан таавар таалгая. Гэнт өгөр толгойд харваад ороод ирлээ. Амархан доо. Дээрх 131131 гэсэн дугаар ба 3 1 111 гэсэн цифрүүдийн хооронд ямар холбоо байгааг хамгийн эхэнд хэлсэн хүнийг би тааралдхаараа заавал 3 гүрүүшиг пиаваар дайлна. Тооны ангийнхан шууд харах л байх.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат