Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Моодны ярианууд

Зиа энэ блоогт чинь хувьтай хүн нь Монгол улс тунхагласан өдөр бичлэг хийгээд хувьгүй муусайнууд нь ДОХ-ын өдөр таарч бичлиг хийж элэг авхымдаа чааваас. Xа ха үнэн бүткүү гаршүү инээд хүрээд үхэхнээ.

Гүй одоо энэ ямар сонин улсых нь шинэ жилийн нааастэр ордог байнаа. Би бол хэзээний ууж идэх нь элбэг, мань мэтээс зардал гардагүйгээр нь цагаан сард дуртай болхоор цас ороод ирхээр л цагаан сарын наастэр орчоод сүйд болхын. Наастар ороод ирхээр юуруу ч харсан инээмээр санагдаад, үсэрмээр санагдаад, алгаа ташмаар санагдаад, гайгүй охин харагдвал барьж авж үнсмээр санагдаад нэээх их аз жаргалтай болчдын. Тэхдэээ энэ их төвөгтэй өвчин л дөө. Энэ хүмүүс шиг шинэ жилийн наастэр орхысон гэж бодхымаа бас.

Нэг хүн "Энэ банкнуудын дампуурал, татан буугдалт , нэгдэл нэг л сонин шүү." гэхээр нь "Тиймүү яасан сайхан юм бэ цагаан сараар гоё нэгдсэн банктай золгож өгөхнээ" гэж хэлээд алга ташаад үхтэрээ загнуулав тэнэг дураакад.

Бас нэг хүүхэн "Хүүшээ хилийн цэргүүд нэгнээ буудцан гэжээшд" гэхээр би "Ёстой гоё хэнийх нь тал ялсан бэ" гээд очоод хацар дээр нь золголтын праактик болгоод үнсээ хаясан чинь үхтэрээ алгадуулав.

Нэг өвөө "Таван толгойг зарим нь урагшаа төмөр зам тавьж, зарим нь хойшоо төмөр зам тавьж зөөх гээд хэцүү байшүү" гэжээн. Би яахав наастэр орцон хүн "Ашгүй ашгүй урагшаа хойшоо олон толгойто цагаан сар хийх нь" гэцэн биш таягны ширүүн цохилтоос бултах ялд унав хөөрхий.

Найз маань "ху намын залуу дарга нар нэгнээ зодоо хаяж" гэхээр нь "өө гоё хөгшчүүл нь хэзээ зодолдохын" гэж хэлээд юм ойлгодогүй баатар нэр зүүв.

зүс таних хоёр залуу "Зиа баар, дэлгүүр ажилдаг боллоо доо" гэхээр нь хажуунаас нь "Тэгүүл хэдүүлээ очиж хаагаа хаячихуу" гэж хэлээд хялалзуулав.

Энэ хүмүүс яахаароаа ийм сонин юм ярьдаг болцын зүгээр сайхан цагаан сараа яриад явж болдогүйн байхдаа. Нэгэнт хүмүүс ийм юм ярьжаагаа хорвоо бол би бас энэ яриануудаар ярихаар шийдсэн.

Гудамжны эмээ "Өвгөний даралт ихсээд ойрд айлгаад байхын" гэнгүүт би "Өө сайхан хилчид шиг буудаа хаячаачэээ" гэж хэлээд Нүгэлтэй юм ярьдаг хүүхэд гэсэн нэр зүүв.

Нэг хашааний эгч "Энд байсан усны тэрэг аваагүй биз" гэнгүүт "Тавантолгойд тавигдах төмөр замаар урагшаа гаргацан" гэж хэлээд хулгайд сэрдэгдэнгээ алдсан. тэхдээ энд арай ч болкууг нь мэдсээр байж хэл загтансан юмаа.

Автуусны кондуктар эгч "гуйлагчаан дандаа мөнгөгүй явна гэж юу байсын мөнгөө төл" гэхээр нь "Эгчээ байнга ингэж байхаар банкууд шиг сайхан нэгдчий л дээ" гэж хэлээд ч мөнгөгүй явж чадалгүй дараагын буудал дээр буув.

Түцний эгч "Цаана чинь манай хоёр хөгшин харагданууу" гэхээр нь "Ху намын залуу дарга нар шиг зодолдож байна" гэж хэлээд сандаргаж гарж гүйлогэж жоол инээв.

Нууц амрагтайгаа явааа гудамжныхаа эгчийг харчаад битгий хэлээрэй гэж гуйхаар нь "Миний ам ч хорио нь тавигдаж байгаа баар шиг нээлттэй шүү дээ" гэж хэлэн эркээтэлж байж хэдэн цаас бас салгачихваа хөөрхий.

ЭНэ яаж ч ярьж болдогүй хорвоо болчоод байна шүү. Зүгээр л сайхан наастэртай байхысан тээ.


0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат