Улны тухай.
Ул бол чухал эрхтэн. Уланд бол одоо, биенд ажилладаг бүх үйлдвэрүүдийн оофийс байрладаг гэхиймуудаа. Давгүй зүйрлэцэн үү би тээ? Тэгээ л тэр оофийсуудад нь масааж хийгээд өгвөл үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргээд явчxым байгаан. За малын туурай, амьтны сарвуунд бас оофийс нь байдаг үгүйг нь мэдкүүм байнаа. Мидкүү юмаа вол мидкүү хүний ёсоор мидкүү л гэцэн нь дээр байдийн.
Ул чухал чухал. Жишээ нь одоо өдөржин гуталтайгаа тэнэсэн хүн гутлаа тайлаа л, даажээ оймсоо тайлаа л сэрүүцэн суух бол чухам л кайф шүү дээ. Өвсөн дээр хөл нүцгэлээ л алхах бас л сайхан. Хайрган дээр ч гэсэн. Байнга гутал дотор, нар салхи ховорхон үздэг тэрхүү сонин хэлбэрт эрхтнийг амьсгалуулна гэдэг бол буяны үйлс шахуу л юм болох байх. Тэгснээ өвс хайрган дээгүүр нүцгэн улаараа явж явжаагаад гэнт гутал өмсөх бас л сайхан. Хэчнээн тэнцвэртэй, өөртөө итгэлтэй алхаж эхэлдэг билээ. Уланд ч гэсэн нухаж барих юм байхгүй таатай нь аргагүй санагддаг. Ул бол өөрийн гэсэн оюун ухаантай эд. Хүн өөрөө ч гэсэн гэртээ завилж суугаа л улаа нухлаад байдаг. Чухам энэ л таашаалыг нь далимдуулан ашиглах гээд улны цэгэн иллэг гээч бизнес өргөн дэлгэр тархжээ. Тэр ч битий хэл улаа гижигдүүлж, минчийж хүрэнтчээл, хөхөрч таашаал аваад байдаг хүн байдийн байлээ. Одоо та нөхдөдөө гэрийн нөхцөлд өөрөө өөртөө таашаал өгөх арга хэлж өгий. Энэ бол гижигдэхээс шал өөр!
Эхний арга нь хоёулаа байхдаа хэрэглэх арга. Гэхдээ "хоёулханаа" биш зүгээр л хүний тоо доотл нь 2 хүн байхад л болно. Нэг нь нөгөөгийнхөө улыг учиргүй базах ухааны юм боджаагаа бол тэр чинь биш. Тэр баздаг чинь болуул , нэг нь зовж нөгөө нь жаргажээдэг эвгүй явдал шүү дээ. Зүгээр л та доош харан гэвтээд нөгөө хүн чинь арагшаа харж зогсоод, өсгийгөөрөө улны хонхорхой гэсэг дээр гишгэнэ. Гишгүүлэгч этгээдийн таашаалыг сонсон нухлах маягтай гишгэхээ мартав тэр гишгэгч этгээд! Жоохон доошоо, жоохон дээшээ, жоохон аяархан,жоохoн хүчтэй, өшөө хурдан, ооh.... гэх зэрэг хэлнэ тэр гишгүүлэгч этгээд нь.
Дараагийн арга нь бол хүний тоо доотл нь ганцаараа байхдаа хийх арга. Юу юу хэрэгтэйв гэвэл нэг сав. Сав ч гэж дээ пял. Нэг пял байхад л болоо. Тэрэн дотроо нөгөө жалцав билүү, нэг давс байдаг чинь. Хүний нэртэй нэг том том давс байдаг даа. Дорж ч билүү. Хэхэ энэ дорж гэдэг нэр үйлтэй тээ. Захын нэг Дорж юм ярьжагаа л жишээ авахдаа: "за захын нэг Дорж ....." гээ л. Гомбоо энэ 2-н нэр гэж нээрээ. Заза гол юмаа ярий. Тэр давсны үйрмэг хэрэгтэй. Үйрмэг гэхээр хэтэрхий жижкэнийг хэлкээдийнаа. Бутархай гэдиймүү. Буталсан жалцав давс. Тэгээд нөгөө давсаа пялан дээрээ асгаж байгаа л дээр нь гишгэх гээд байна та нөхөд. Эхэндээ гэтэрхий гатгаад өвдөх гээд байвуул дээр нь зузаавтар даавуу тавьсан ч болно. Бие хөнгөрөө л явчина.
Унтахын өмнө бол төгөлдөр хуурын намуухан эгшгэнд үүнийг үйлдэх. За энэ чинь л ёстой нойрны мангас байгаам даа. Өглөө босоо л, өчигдөр там тум ор луу гаа явжээснаа сануул их юм.
ps: Гэснээс энэ толгой .. тээ?
0 comments:
Post a Comment