Он солигдох нь дээ. Жилийн өмнө Гомбоотой нэг блог нээжээсэн нь өчигдөр юм шиг тодхон байнөө. Хүн бүхэн баярлаад завгүй байхад та 2 блог нээгээд суужээдэг гэж найзууд зэмлэх загнахын дундуур хэлж л байлаа. Өөдөөс нь хэлээ гаргаад лбллблб гэчээ л нээгээ хаясан даа. Тэр битий хэл, энэ 2 худлаа нээгээ л таг хаячна даа харж л байгаарай гэж бараг хоорондоо барьжээсэн гэдэг. Гэтэл яажив. Нээгээд тэр чигээрээ явцан байшд. Тэр битий хэл улам өргөжих гээд байжийшд одоо даварцан. Бүр ном ч хүртэл гарлаа шд. Дандаа дардан байгаагүй ээ гэхдээ. Дундуур нь нэг муухай дайруулж ч байлаа. Тэр хүн нь энийг уншжаагаа бол өөрөөрөө бахархаж суугаа байх даа. Доогуур өнгөөр дотроо "еэээ.." энэ тэр гэцэн, толгой дохиж барьцан. Чи шүү!
За энэ ч яахуу. Өчнөөн олон уншигчтай болсон маань л сайхан байна даа. Одоо дагтан байгаагаараа балай юмнууд бичкүэ. Санаанд ургасан бүхнээ бичнэ. Гуниг харууслаа хүртэл. Шинэ загвартай болохоороо тийм булан олж авхым байгаан. Шүлэг ч бичнэ, зураг ч зурна, авна, хоолоо ч хийнэ.. аа гэхдээ хонгиогоо ч үлээнээ.
Он солигдоход яагаад хүн бүхэн догдолдог вэ? Уг нь хүн төрөлхтөн 2000 гаран жил он солиод үзцэн. За хувь хүн ч гэсэн 10 нь 10, 20 нь 20, 40нь 40 удаа он солиод үзцэн л байдаг. Гэтэл нэг л ер бусын мэдрэмж төрөөд, өөрийн эрхгүй догдлоод байх нь юуных вэ? Тэр мөч ойртох тусам хайртай хүмүүстэйгээ хамтдаа байхыг чийннн сэтгэлээсээ хүсдэг. Эцэг эх, дотны найз, хайртай эгч, дүү, дурласан хайрт хонгор... Хундага тулган, ирээдүйн аз жаргалтай амьдрал, хүсэл мөрөөдлөө нүдээ анин шивнэдэг. Харин цагийн зүү арванхоёрыг (он солигдох мөчийн энэ 2 үг нэг үг шиг санагддаг -арванхоёр. Тоо биш, энэ бол амьдралд тохиолддог үй олон хөндлөн зурааснуудын бүдүүн бүдүүнүүд нь.. ) заахад оргилуун дарсыг панхийтэл буудуулж хөөр баяртайгаар уухайлан хундага харшуулан тосцгооно. Угтаан хүн амьдралынхаа төгсгөлд нэгэн жилээр ойртож буй мэт гадархаг бодол төрж болох ч, хүний амьдрал гэдэг өөрөө үүрд амьд явахын төлөөнөө бус, харин бурханы бэлэглэсэн оюун ухааныг дараах үедээ дамжуулхын төлөөнөө байдаг мэт санагдах юм. Тиймдээ ч нас ахих тусам хүн амьдралыг таньж, амьдралын бал бурамыг амтлах гэж шуналтахаа байж, улам л эгэл болдог байх. Харин юуны тулд тэрхүү оюун ухаан дамжуулагдаад байгааг бидний үе, магад дараах хэдэн арван үе ч мэдэхгүй биз. Гээд нэг л заяах амьдралдаа хүмүүс бид харамсахааргүй ихийг үзэж, хангалттай их жаргалыг амсдаг. Зарим жаргалаа бид зовлон ч гэж нэрлэдэг. Бурханы нэгээхэн сорилыг бид бас хагацал гэнэ... Энэ тэр гээд бичүүл болох нуу би ай?
Удахгүй хүн төрөлхтөн 2000 арав дугаар оноо угтан авах нээ номын олон шавь нар минь. Энэ нэгэн үед бид хамтдаа аж төрөх хувь заяаж, багш шавь болох ерөөлтэй байсан ажээ. Харин тэр нэг хаакартай учрах бас хараалтай байсан ажгуу. Хуучин оныхоо сүүлийн өдрүүдэд хүн бүхэнд сайхан үг хэлж, хүсэл бүхнээ улам их тод бодоорой. Хүлээ... чамд бэлэг ирэхийг, чамд хайр ирэхийг! Цагийн багшаа нартаа ч баяр хүргий. Та 2 шүүүүүү!!! За бас хамтран зүтгэгч, хамар хашааны анд Гомбоодоо бас баяр хүргий даа (579-өө чамд бас)!!! Чи захирал бол доо Гомбоо яшиг, сэтгэл хөдлөөд юу л бол юу гэчмээр байна.
За ингээд найзууд минь Уулзахыг хүссэн хүнтэйгээ учран золгох болтугай! Санасан бүх ажлууд чинь сап сап гээд бүттүгэй! гэеяааа! Та нартаа бүгдээрэнд нь тасархай аз жаргал хүсье эээ!
Шинэ оооооооооооооон!!! Дүффффф.....! Псссс.... дг дг дг дг дг... жиннн таннн яннн....
За энэ шампааск байсий шүү. Артгаа багшаагийх нь 2009 оны сүүлчийн бичлэг хөөрхий.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн хуваарь
Монголика - товчилсон үгс
Журнаалын ирц
testelj bna.
Сургуулийн бистүүл
Дундын чат
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjmr-tHVbT0uo59wgDuWNAAsEApXwG_30xq-n010QARunSheep7uIZmqwO8-iNiFUuLPXAZAYiirTe7JLM27c4rI8fOS8ZkBhGA7O8-AxAOYSKOgtmQoA-mL9oiJtZjH-rBdsFv8dhriWXB/s238/bagshnar.png)
0 comments:
Post a Comment