Сайн сууцгааж байна уу хайрт… эмэгтэй шавь нар минь! Сайн сууцгааж байна уу зүгээр эрэгтэй шавь нар минь. Лээxц шууд оры гэхлээр “алив юмс үзэгдлийг шууд шулуухан хийгээд байж болдоггүй” гэсэн ардын мэргэн сургаал санаанд үес үес буугаад байхымаа. Яалтай ч билээ. Ингэхийг манайхан хэзээнээс нааш “палхийтэл..” гэж хэлж иржээ. Ингээд өнөөдөр мөн л танин мэдэхүйн дасгалжуулалтаа үргэлжлүүлий. За дараа нь залуу болоогч Золоогг: “хэрхэн багшдаа баригдахгүй хичээл таслах вэ.. гэдэг хичээл зааж өгвөл тун их баярлана шүү” гэсэн байсныг болгооёо. “Багшдаа баригдахгүйн тулд багшаасаа хурдан гүйх хэрэгтэй юмаа миний дүү!” Хамгийн сүүлд, итг_1 гэдэг уншигч маань: “zarim humuus yagaad buduun namhan tordog um boloo uuniig medmeer baihiin?” гэсэн байхыг ардын багш Гаамп маань наад хүнээ надад үлдээ хэмээн хилэнтэйеэ хэлснийг энд би биелүүлж байнаа. Залуу минь чи Гаампых боллоо доо, яаана даа. За одоо танин мэдэхүйн матриалаа барлы л: Хүний матьмаатг хэмжигдхүүн: За ингээд амжилт хүсий!!! Дараагийн хичээл ирэх пүрэв гаригт багш Гаампын (PhD, UN, AIDS, Vita E) гарын дор явагдна. ps: Жич: хичээлтэй холбоотой болон холбоогүй, санаанд орсон ба ороогүй бүх асуултыг хүлээж авч барагдуулах болно. |
1/30/2009
Хүн гэж юу вээ?
1/28/2009
Билийц асуулт & хариулт…
Зиа хөөрхөн эмэгтэй шавь нар минь сайн сууцгааж байнуу? За эрчүүдтэй нь чигсэн мэндэлчий даа яахуу, та нар сайнуу? Aсуулт их иржийнаа. Хариулахаас өөр ямар ч замгүй. Хариулы гэхнээ миний алтан сайхан лээxц, симнаар цалгардкаад вайдаг. Тэгэнгүүт орчин үеийн сайхан багш хүний арга хэмжээг авж хахсайн бүтэнсээнд асуулт хариултын цаг нээдиймүү гэж бодлоо. Одоо бодоход залуус маань ямар их юм мэдэдгүү байгаа вээ… мэдлэгийн хүрээг нь тэлэх сайн санаат, сайхан зант багш нар нь байгаагүй бол цааш цаашдаа яах байж вээ…. Ингээд түрүүчийн сайхан лээxц дээр гарсан асуултуудад хариулты нь синхроон маягаар өгөө явьяаа. За хамгийн түрүүнд Болжмор эгээ асууруун: “Яаж нэгэн зэрэг таван ажил нэг цэг дээр амжуулж сурах уу?”За би энэ асуултад хариулруун: “Цэг гэдэг бол өчүүхэн жижиг зүйл билээ. Нэг цэг дээр хийж амжих 5 ажил бол балны үзүүрээр 5 удаа тогшихоос өөр юу байхав дээ. Тог тоог!” Бас Болжмор маань цааш: ” Хоногт яагаад 24 хөн цаг байдаг юм…36 үгүйдээ 30 цаг байж яагаад болоогүйм бол?” гэжээ. Хариульяаа, “Арай ч дээ Болжмор минь! чи хар гэрт байгаа, бас цэрэгт байгаа улсуудыг бодохгүй даанч яав даа л” гэж хэлий даа. Нэгэн Зочин маань бас: “Би их глобал юм асууя. Гэр бүл гэж юу вэ?” гэсэн байхым. “Асуултаа зөв тавиа хүү минь! Гэр бүл гэж хэн хэн бэ гэх ёстой байсымаа. Юу гэдэг бол амьгүй эд зүйлийг асуух асуулт бөлгөө. Гэр бүл гэж гэрлэсэн эр эм 2-г хэлнээ. Галлаандад бол гэрлэсэн эр эр, эм эмийг ч бас ийн нэрийдээ явчхаасаа сийхгүй ээ“ Харин Гологдсон хүүхэн хэмээх нэхэл хатуу нэгэн бүсгүй маань "хайртай залуугаа яаж өөрийн болгох вээ" гэсэн байлаа. Хариульяаа. Түүнийг үрчилж аваа бүсгүй минь. Үрчлэлтийн тухай хууль үндсэн хуулийн хавсралтад ч болтугай орсон байгаа гэдэгт тэр залуугаар чинь мөрийцье өө”. За ингээд сүр нэрт ҮЛЭМЖ асууруун: “Бурхан яагаад хоёр хүйстэй хүн гээч амьтаныг бүтээсэн юм бол?” Сайхан зант Артгаа багш нь хариулруун: “Үлэмжэээ, тэнэгтээрэй!” гэнгээ, хариу асуулт тавьсан нь: “Тэгээд.., жишээ нь хоюулаа хамтдаа хорвоог яаж барах уу???” Түүнчлэн доохтор ТЛГ асуусан байхымаа. “bagshee eregtei emegtei humuus 1 sonin ajil hiihii ni zuragtaar uzeheer bie neeh sonin bolood baihiin yaj baigaan boloo? er ni emegtei hunii nuguuh ni yamar baidag boloo?”“Эрэгтэй эмэгтэй хүмүүс маш олон ажил хийдэг тул энэ хүүхэд асуултаа тодруулхыг хүсжийнаа. Мөн нөгөөх гэдэг чинь бүүр олон юмыг ингэж хэлдэг билээ. Бүүр тодруулнуу.. За бас адарт 35 гомдолтойгоор асуусан нь: “Үкэр яагаад буга шиг салаа эвэртэй болоогүйн бол?” Би бахархалтайгаар хариулсан нь: “Тийм эвэр тэр үкэрт чинь гоёдноо дүү минь! Мөн Галавсай заналтайгаар асуусан нь: “нэмэх хасах…хүсэх давтамж…үргэлжилэх хугацаа…үр дүн… эдгээр үгсийн мөн чанарыг олж өгнө үү багшэээээ…” Би хариу асуусан нь: Галавсай чи муухай согтжээ, одоо архи чинь гарсан уу!!! Ирмүүн хүүхэн Ицмэ асуужийн: “Надаа асуух асуулт байна. Тагтааны хөл даардаг болуу?” Би хариулжийн: “Нэгнийхээ дээр гарч суух гээд байдын, бодуул нуруу нь их дулаахан байдгийх байх. Тиймээ, тэхээр хөл нь даардгаа” гэсэн хариултыг нүдээ аниад өгчий дөө. Дараа нь матьмаатахч охин 4515: “Орж үзээгүү гоё блог байна шд… Зөндөө олон гоёым бичээрэй…Нэгийм асууя аа…Эмэгтэйчүүд яагаад турахыг хүсдийм болоо??? гэв. Би тэхээр нь: “Байхгүй байсан блог руу чи яаж урьд нь орох байсиймбэ” гэж хөнгөхөн зэмэлчээд,“тэр муу загвар зохиогчид чинь дандаа туранхай хүүхэнд зориулж загвараа зохиогоод байнаа” гэж хариулав. Гэтэл манай Puj: “Хүнд диплом ямар хэрэггүйг аав ээждээ яаж тайлбарлаж, диплом хэчнээн чухлыг дүүдээ яаж ойлгуулаж вэ?” гэжээ. “Ээж аав 2 чинь чамайг хүн чанартай шударга ёс суртахуунтай хүн болоосой гэж боддог нь дамжиггүй. Тэгвэл чи зарим авилгач УИХ-н гишүүдийг зааж, эд бүгд диплоомтой гэж хэлээрэй. Тэгвэл аав ээж 2 чинь диплоомноос жигших байхаа. Харин дүүдээ хөөрхөн бүсгүйчүүд диплоомонд дуртай байдаг талаас нь л ойлгуулдаг байх даа”. Эвгүй асуулт байлаа…. Ингээд эцэст нь ичингүйрэн байж мээсэнжрээр орж асуусан нэг бүсгүйд хариулья. Тэр: “багшээ би яаж тасрах вэ, ганцxан үрүүнк уугаа л гулгиж гаргачаад тасрах битий хэл согтох ч гүй байна” хэмээн зовлонгоо ярьсан юм. Түүнд би: Өөрийгөө мэджаагаа виз хүхээ!! гэж хэлэнгээ “Хасах аруу хэдтэй харааны шил зүүгээд нэг оролдоод үз дээ” гэсэн дээ эхний удаадаа. За ингээд нар болсон шавь таанартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, умыг сайн амгалан байлгаарай гэж захий. Ирэх нэгдэхэд миний бие “ганц бие хүний тухай” лээxцээ хэлэхээр төлөвлөлөө. Баяртай саран болсон саруулхан шавь нар минь! Асуултад хариулсан янзын сайхан зантай багш Артгаа (PhD,… тосон D) ёслов. |
1/25/2009
Архи уух урлаг хийгээд амьтадын тухай
Архи ууна гэдэг учир жанцантай. Зиа эхлээд сайхан уунаа хөнтрөөл инээлдээл. Тэхдээ энэ уулт гээчийг руусиский ах нар шинжлэх ухааны оргилд нь хүртэл судалж хөгжүүлж ирсэн бөгөөд манайхан ноухауг нь хайр найргүй хулгайлан өөрсдийн уламжлалт арга барилтай хослуулан шинэ маягаар хөгжүүлж иржээ. За ах нар ч хулгайлчлаа гээд сүйд болсонгүй бид л харин сайхан өвөрмөц арга барилтай үлдэх шив дээ.Эхэн үедээ биднуус чинь сайхан хөнтрөөл инээлдэээл суунаа. Энэ үедээ бол хүн шүү дээ. |
1/10/2009
аавы хүү ээжий охидууд нь вайнуу?
За би боджээн. Ер нь жоохон сонин байна одоо. Байнгын сайхан ааштай байна гэж бас байдгүүм байна. Гэхдээ хорвоо буруугүй шүү. |
1/03/2009
Адуу, чи яагаад битүү туурайтай болсын бэ, яагаад?
За яахуу, ууг нь хахсайн, бүтэнсээн тохиогоод байгаа чигсэн анхны хичээлээ оруулчий. Цаг бүхэн алт байдгүү ч улсууд ингэж л ярих юм билээ, мидкүү. Хэдийгээр миний микэрпоонон бие багш гэдэг эрхэм алдрыг зүүсэн боловч мидкүү юмаа мидкүү хүний ёсоор мидкүү л гэж хэлнэ. За юуг таньж мэдэх вээ? Тиймээ энэ асуултад хариу өгье. Адуу угаас хурдан давхидаг болхоор нь монголчууд унаж хол газар их явдаг байжээ. Зарим газар луу хурдан, маш хурдан очих шаардлага ч зөндөөн байж. Иймд хүн адуунаас онцгой сайн хурд, хүч, үл бахардах чанарыг шаардаж ирсэн байхым. Энэ ч үндэслэлээр морийг багаас нь тамхи татуулахгүй гэж цагдаж иржээ. Нэгэнт тамхи татахгүй морьны туурай салаандаа янжуур хавчуулах шаардлагагүй болсноос туурай нь яваандаа битүүрч тогтсон байхымаа. |
1/02/2009
Гаамп багшийн tанилцуулах гичээл
За манай сургалт танин мэдэхүйэн блогоор орж иржаагаа анхны зочиддоо баярлалаа. Миний бие Гаамп бөгөөд намхан том толгой бүхий гүзээ унжуулсан шилтэй эр байнаа. Энэхүү блогын Маарктэнгийн албаны дарга. Маарктэнг гэдэг нь ерөнхийдөө бүх юмыг нь аваад явах юмуу даа. Зурагтаар л ярилцлага өгжаагаа лакк лакк хүмүүс ийм гуншинтай байдаг тул өөртөө тушаал гаргаад ийм албан тушаалд залраваа. За тэр миний ардуур бултагнаад байгаа сонин чихтэй том толгой бүхий намхан эр бол энэ блогын систэмийн дарга Артянан байнаа. Уншигч та бүхэн юу заалгах, заалгахгүй вэ санлааа өгж болно. Бас юу танин мэдмээр байна шууд саналаа хэлэнгүүт бид шуууд аривсаандаа тусгааал явчийшд. За тэгэээл сурагчдаа хичээлийн жилийн эцэст блийз асуултаар шалгалт авж уралдуулна тэр аргачлалд хэдэн цэг орсон байна вэ гээл. Тэгээл уншигчдаа дүнгийг нь гаргаал авчина. Тасалсан улсад матар зурж тусад нь жигшүүүлнэ. За тэгээл багш болох сониролтой хүмүүс байвал элдэв сэминаар, дадлагын гичээлүүд дээр лабрантаар сууж байгаад 2 юмуу 3 жилийн дараа жинкэлэх ч боломжтой. Бид бас мээсэнжэртэй, мэйл хаягтай гэжугаааа. Энэ мэйл хаягыг хэн ч ээд хийж болно бас мээсээж бичиж болно. Бид шууд хариулна. иймэээ тиймээ нарийн юм заалгий гээд сэтгэгдэлд бичхээс ичээд байвал cyycapxvv@yahoo.com гэсэн хаягруу хандкуу юу. За танилцуулах гичээлийг заасан Гаамп |
1/01/2009
Артаньян багшийн танилцах хичээл
Гаамп багш (PhD, UN, Aids, Vitamin E)-ийгаа эзгүйд эхний илгээлтийг тэрлэж, урам зоригийг бадраах боллоо. Шинэ он ч гарчлаа, өөрөөр амьдрах нь байшдээ хүүхдүүдээ. Ер нь яахуу дээ сурганы ухаанд вол: “Юм сурах хүүхдүүд ондооо. Тэр витий хэл, нүцгэн цээжин дээр польтоо өмсөж ирсэн ч(манай ЗАН (заах аргын нэгдэл(гэж нэхх сүртэй кавнийт вайсан (одоо байдын болуу гүүм болуу))) бол энийг сайн мэднэ), суры гэсэн хүүхэд бол сурах юмаа сураа л явчна” гэсэн байдий. Манай сургалтын арга барил бол шавь төвтэй, багш захтай, тэгснээ үе үе, гэнт гэнт өөрчлөгджаахаар сэсчээмчлэгдсэн байгаа. Хар ухаанаар вол ерөнхийдөө нэг л дунгуй хадаасан л юм байх волуу.
За тэгээд нэхтлаас нь ардын багш Гаамп өрдөж, нөгөөтлаас нь багш Артаньян миний бие хөөрөгдөөд залуу халуун улсуудыг гэгээрүүлээ явчих палаан байна. Ингээд таны сурах боловсрох, танин мэдэх их үйлсэд чинь авийн амжилт хүсьяаа!!
Багш Артаньян (PhD, B12, B11, Undevit, тосон D).
ps: Тэр залуу халуун улсууд гэдэг дээр вол ардын багш Гаамп маань залуу халуун охидууды нь амалж авав. Тэгээ би яахы бөө мэд. Эхнээсээ л хуваарилалт шог эхэлчжаагаамуу гүү ёоо, багшаа!?Хичээлийн хуваарь
Монголика - товчилсон үгс
Журнаалын ирц
Сургуулийн бистүүл
Дундын чат
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjmr-tHVbT0uo59wgDuWNAAsEApXwG_30xq-n010QARunSheep7uIZmqwO8-iNiFUuLPXAZAYiirTe7JLM27c4rI8fOS8ZkBhGA7O8-AxAOYSKOgtmQoA-mL9oiJtZjH-rBdsFv8dhriWXB/s238/bagshnar.png)