Зиа хөөрхөн эмэгтэй шавь нар минь сайн сууцгааж байнуу? За эрчүүдтэй нь чигсэн мэндэлчий даа яахуу, та нар сайнуу? Aсуулт их иржийнаа. Хариулахаас өөр ямар ч замгүй. Хариулы гэхнээ миний алтан сайхан лээxц, симнаар цалгардкаад вайдаг. Тэгэнгүүт орчин үеийн сайхан багш хүний арга хэмжээг авж хахсайн бүтэнсээнд асуулт хариултын цаг нээдиймүү гэж бодлоо. Одоо бодоход залуус маань ямар их юм мэдэдгүү байгаа вээ… мэдлэгийн хүрээг нь тэлэх сайн санаат, сайхан зант багш нар нь байгаагүй бол цааш цаашдаа яах байж вээ…. Ингээд түрүүчийн сайхан лээxц дээр гарсан асуултуудад хариулты нь синхроон маягаар өгөө явьяаа. За хамгийн түрүүнд Болжмор эгээ асууруун: “Яаж нэгэн зэрэг таван ажил нэг цэг дээр амжуулж сурах уу?”За би энэ асуултад хариулруун: “Цэг гэдэг бол өчүүхэн жижиг зүйл билээ. Нэг цэг дээр хийж амжих 5 ажил бол балны үзүүрээр 5 удаа тогшихоос өөр юу байхав дээ. Тог тоог!” Бас Болжмор маань цааш: ” Хоногт яагаад 24 хөн цаг байдаг юм…36 үгүйдээ 30 цаг байж яагаад болоогүйм бол?” гэжээ. Хариульяаа, “Арай ч дээ Болжмор минь! чи хар гэрт байгаа, бас цэрэгт байгаа улсуудыг бодохгүй даанч яав даа л” гэж хэлий даа. Нэгэн Зочин маань бас: “Би их глобал юм асууя. Гэр бүл гэж юу вэ?” гэсэн байхым. “Асуултаа зөв тавиа хүү минь! Гэр бүл гэж хэн хэн бэ гэх ёстой байсымаа. Юу гэдэг бол амьгүй эд зүйлийг асуух асуулт бөлгөө. Гэр бүл гэж гэрлэсэн эр эм 2-г хэлнээ. Галлаандад бол гэрлэсэн эр эр, эм эмийг ч бас ийн нэрийдээ явчхаасаа сийхгүй ээ“ Харин Гологдсон хүүхэн хэмээх нэхэл хатуу нэгэн бүсгүй маань "хайртай залуугаа яаж өөрийн болгох вээ" гэсэн байлаа. Хариульяаа. Түүнийг үрчилж аваа бүсгүй минь. Үрчлэлтийн тухай хууль үндсэн хуулийн хавсралтад ч болтугай орсон байгаа гэдэгт тэр залуугаар чинь мөрийцье өө”. За ингээд сүр нэрт ҮЛЭМЖ асууруун: “Бурхан яагаад хоёр хүйстэй хүн гээч амьтаныг бүтээсэн юм бол?” Сайхан зант Артгаа багш нь хариулруун: “Үлэмжэээ, тэнэгтээрэй!” гэнгээ, хариу асуулт тавьсан нь: “Тэгээд.., жишээ нь хоюулаа хамтдаа хорвоог яаж барах уу???” Түүнчлэн доохтор ТЛГ асуусан байхымаа. “bagshee eregtei emegtei humuus 1 sonin ajil hiihii ni zuragtaar uzeheer bie neeh sonin bolood baihiin yaj baigaan boloo? er ni emegtei hunii nuguuh ni yamar baidag boloo?”“Эрэгтэй эмэгтэй хүмүүс маш олон ажил хийдэг тул энэ хүүхэд асуултаа тодруулхыг хүсжийнаа. Мөн нөгөөх гэдэг чинь бүүр олон юмыг ингэж хэлдэг билээ. Бүүр тодруулнуу.. За бас адарт 35 гомдолтойгоор асуусан нь: “Үкэр яагаад буга шиг салаа эвэртэй болоогүйн бол?” Би бахархалтайгаар хариулсан нь: “Тийм эвэр тэр үкэрт чинь гоёдноо дүү минь! Мөн Галавсай заналтайгаар асуусан нь: “нэмэх хасах…хүсэх давтамж…үргэлжилэх хугацаа…үр дүн… эдгээр үгсийн мөн чанарыг олж өгнө үү багшэээээ…” Би хариу асуусан нь: Галавсай чи муухай согтжээ, одоо архи чинь гарсан уу!!! Ирмүүн хүүхэн Ицмэ асуужийн: “Надаа асуух асуулт байна. Тагтааны хөл даардаг болуу?” Би хариулжийн: “Нэгнийхээ дээр гарч суух гээд байдын, бодуул нуруу нь их дулаахан байдгийх байх. Тиймээ, тэхээр хөл нь даардгаа” гэсэн хариултыг нүдээ аниад өгчий дөө. Дараа нь матьмаатахч охин 4515: “Орж үзээгүү гоё блог байна шд… Зөндөө олон гоёым бичээрэй…Нэгийм асууя аа…Эмэгтэйчүүд яагаад турахыг хүсдийм болоо??? гэв. Би тэхээр нь: “Байхгүй байсан блог руу чи яаж урьд нь орох байсиймбэ” гэж хөнгөхөн зэмэлчээд,“тэр муу загвар зохиогчид чинь дандаа туранхай хүүхэнд зориулж загвараа зохиогоод байнаа” гэж хариулав. Гэтэл манай Puj: “Хүнд диплом ямар хэрэггүйг аав ээждээ яаж тайлбарлаж, диплом хэчнээн чухлыг дүүдээ яаж ойлгуулаж вэ?” гэжээ. “Ээж аав 2 чинь чамайг хүн чанартай шударга ёс суртахуунтай хүн болоосой гэж боддог нь дамжиггүй. Тэгвэл чи зарим авилгач УИХ-н гишүүдийг зааж, эд бүгд диплоомтой гэж хэлээрэй. Тэгвэл аав ээж 2 чинь диплоомноос жигших байхаа. Харин дүүдээ хөөрхөн бүсгүйчүүд диплоомонд дуртай байдаг талаас нь л ойлгуулдаг байх даа”. Эвгүй асуулт байлаа…. Ингээд эцэст нь ичингүйрэн байж мээсэнжрээр орж асуусан нэг бүсгүйд хариулья. Тэр: “багшээ би яаж тасрах вэ, ганцxан үрүүнк уугаа л гулгиж гаргачаад тасрах битий хэл согтох ч гүй байна” хэмээн зовлонгоо ярьсан юм. Түүнд би: Өөрийгөө мэджаагаа виз хүхээ!! гэж хэлэнгээ “Хасах аруу хэдтэй харааны шил зүүгээд нэг оролдоод үз дээ” гэсэн дээ эхний удаадаа. За ингээд нар болсон шавь таанартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, умыг сайн амгалан байлгаарай гэж захий. Ирэх нэгдэхэд миний бие “ганц бие хүний тухай” лээxцээ хэлэхээр төлөвлөлөө. Баяртай саран болсон саруулхан шавь нар минь! Асуултад хариулсан янзын сайхан зантай багш Артгаа (PhD,… тосон D) ёслов. |
Билийц асуулт & хариулт…
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн хуваарь
Монголика - товчилсон үгс
Журнаалын ирц
testelj bna.
Сургуулийн бистүүл
Дундын чат
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjmr-tHVbT0uo59wgDuWNAAsEApXwG_30xq-n010QARunSheep7uIZmqwO8-iNiFUuLPXAZAYiirTe7JLM27c4rI8fOS8ZkBhGA7O8-AxAOYSKOgtmQoA-mL9oiJtZjH-rBdsFv8dhriWXB/s238/bagshnar.png)
0 comments:
Post a Comment