2/26/2009
Дэтэхтийв зохиолын орчуулга
за донгодчлоо. Гаампыг донгоджаагаан. Хахсайн өдрийн канслтаац тасалдуулаа хаядаг вайшд. Өдийд таг мартцан тамхиа бариа суужаагаа биз чи! Байхуу чи! Дараагийн удаад кукаарийкуу гэншүү. Бүр цаашлуул гуаага гуаага айн. Энэ хүнээс болж Урмбраак болох нээ ёвжовж.
За хяналтаа гартаа аваад мэндлий даа энэ чинь шавь нартайгаа. Сайн байцгаануу саран гэрэлт, саруул ухаант бүсгүйчүүд минь. Та нартаа энэ өдрийн халуун мэндийг хүргэж үнсий!
Ай хөөрхий гэж, сэтгэл сэргээ л явчлаа. За тэр хөвгүүд сайн уу, сонин юу вээн?
Өнөөдөр хэдүүлээ маш чухал хичээл орноо. Дэтэхтийв зохиолын орчуулга. Манайхан Чэйзийг үхлтээ л уншжээсэн биз дээ тээ. Одоо ч олон сайхан орчуулгын дэтэхтийв гарчийн даа.
За эхлий: Дэтэхтийв армааныг хэрхэн орчуулах вэ?
Cүүлийн үед.. сүүлийн үе ч юу байхав ирэн оноос хойш манайхан дэтэхтийв тууж армаан ихээр орчуулан хэвлүүлэх болсым. Одоо ч энэ уламжлал тасраагүй байгаа бөгөөд улам эрчээ авжээж ч магадгүй. Ингээд доорх зөвөлгөөг дэтэхтийв зохиол орчуулан борлуулах гэж байгаа болон борлуулах гээгүй чигсэн энийг уншаад хүсэл нь бадрах залуус охиддоо* зориулж байна.
Голцуу англи хэлнээс орчуулах байх гэж бодож байгаа бол тэр чинь зөв. Орчуулгын ажлаа эхлэхийн өмнө нэг сайн хоол идэж аваад, гуруу дөрүүн лааз пиав ацарч суунаа. Алтангэрэлийн толио бас ойртуулахаа мартав. За одоо орчуулах номоо сайн эргүүлж тойруулж харна. Гар дээрээ жинлээд үз. За одоо номоо нээцгээе. Эхний хуудас.. ер нь аль ч хуудсыг сөхөж харсан ялгаагүй. Орчуулах номоор аль болох их зурагтайг сонгуул сайн шүү. Тэгээ л зургий нь сайн хархын бол үйл явдлынх нь ерөнхий гогцоо, баатруудын нүүр царай сэлт нь тодроод ирнэ. Ялангуяа гол баатрын царай зүсийг хэлжээж магадгүй мөрүүд тааралдуул шууд гавтасных нь зургийг харжаагаа л өтгөн хөмсөгтэй, өргөн эрүүтэй, шилээпэн малгайтай гэх мэтээр тааруулаал... хэхэ. Гээд хүнд хэзээ ч амар хялбар хоол олдодгүү хорвоо хойно доо. Зарим нэг газар үнэхээр орчуулкуу бол болкуэ.
За ингээд орчуулгын параахчик авч үзий л: Одоо хэдүүлээ алдарт Ширлоок Хоолмсыг миний бие залуудаа хэрхэн орчуулж нийтийн хүртээл болгож байв гэдгээс жишээ таты: Энд нэг өгүүлбэр вайна: Both Watson and Holmes are touched by Munro's response.Эхлээд үгүүдээ ислваарднаа.
Дараах үгүүд Алтангэрэлийнхээр бол:
Both- хоюулаа. аль аль нь
Watson- хэдийгээр ислвааран дээр байхгүй байсан боловч, би ихээхэн ухаан зарж what+son буюу "юуун хүүхэд" гэсэн байсны нь мэдсийм. Зохиолч санамсаргүй алдсанаас зайлкуу.
and- "бас, ба, болон, хийгээд, гэвч, харин"
Holmes- энэ үг байхгүй байна, хүний нэр байж магадгүй... гээ л өнгөрөх байсан байх даа надаас өөр, тааруухан хүн байсан бол. Гэвч би энийг орос хэлний холм буюу толгой (газрын), нэмэх нь олон тооны s дагавар болохы нь нээж чадлаа. Holmes- толгод
are-нэлээн гэзэг ороож бултуулсан байсныг хөөсөөр байгаад "бол, байх" гэж олов (хайран цаг алааячжаагаа вайхгүй юу цъ цъ!)
touched- " touch+ed буюу хүрэх+өнгөрсөн цаг=хүрсэн" за энийг бол цэвэр өөрийн авьяасаа шавхаж орчууллаа.
by- "дэргэд хажууд ойролцоо"
Munro's- Бас байдгүү гэнээ. Завхарсан юм. Гэхдээ орчуулагч миний бие цэцэн хүн тул энэ мэтэд үл ажирмой. Энэ бол хүний нэр байгаа юм.
response- "хариу, хариулт"
Ёхх! ямар ч олон үгэв. За одоо орчуулы. Үгээ зоогоо зоогоо явчна эхлээд: "Хоюулаа юуун хүүхэд хийгээд толгод бол хүрсэн хажууд Моонроогийн хариулт". Тиймээ, бид орчуулчлаа. Гэхдээ жоохон сонин харагджийн тээ. Үнээн. Гэвч eр нь аль ч цагийн мэргэдийн бүтээл, туурвилаас харжаахнээ аливаа гадаад судар номыг үгчлэн бус утгачлан буулгадаг параахчиг вайнаа. Түүнийг дагаж дээрх өгүүлбэрт утга оруулы. Энэ нь нүдээ аниад сайтар ургуулан бодож амьдралд ойртуулхын нэр юмаа. За боды. Лоогик хэрэгтэй.
Энэ юуун хүүхэд вэ гэж асуухад толгодын хажууд бид хоёрын хийсэн хүүхэд ээ гэж Моонроо хариулсан ажгуу. Бараг л болчлоо. Эхний “гэж асуухад“ ба сүүлийн “ажгуу“ гэсэн 2 үгийг орчуулагчийн зүгээс утга оруулахын үүднээс нэмэв. Ийм тохиолдол агуу орчуулагчдад бол байдаг л зүйл. Харин ч ажгуу мажгуу гэж төгөлдөр сайхан монгол үг орууллаа. Үнэндээ энэ өгүүлбэрт юу гээд байгаа болон, юу гэх гэснийг би мэдкүү. Hомын зохиолч ямар чөтгөрөө бодож олсныг хэн мэдлээ. Хавтасных нь зурагнаас харуул зөндөө л хүний нүүр байсан. Хэн нь толгодын хажууд хийгдсийн байгаан.
Ажлын үр дүн: (Өгүүлбэрээ жоохон яруужуулы)
Both Watson and Holmes are touched by Munro's response. -Энэ юуун хүүхэд вэ хэмээхүйд толгодын хажууд бидэн хоёрын хийсэн хүүхэд юм шүү гэж Моонроо хариулсан ажгуу.
Яахуу жоохон сунах нь суналаа. Тэхээр санж хагасын зузаантай байсан ном 2 санж гараа явчих нь байна. Гэвч энэ бол асуудал бишээ. Дундаас нь ганц нэг бүлэг авч хаяаа л зузааны нь хэмжээнд нь барина. Тэртэй тэргүй утгачлан орчуулхын ид шидийг харлаа шүү дээ.
За ингээд орчуулаад бай. Ирээдүйн их ашиг орлогод тань амжилт хүсий!
* -энэ бадардаг хүсэл бол тун олон янз хийгээд таанрын хэн нь чигсэн мушгин гуйвуулах санаа төрөхгүй гэх газаргүй билээ. Иймээс битий мушгин гуйвуулаарай, энэ бол зөвхөн эрдмийн ажил хийх хүсэл юм шүү гэж хэльяаа.
2/19/2009
Би бол бясалгагч этгээд
Зиа сайхан сэтгэлт багш нь байнаа. Сайхан зантайгаас илүү гэдгийг хэд хэлэх вээ дээ. Зиа ингэээд сайхан зантай багшын бясалгалын хичээлийг үргэлжлүүлий дээ. Хүн ер нь бясалгалын шинжлэх ухаанаар бол бүх хэрэгцээгээ болиод зөвхөн бодоод байхад л болхын гэж үзнээ. Энэ нь аягүүү ашигтай бүүр тэгэж ярьвал санхүүгийн хямралд ч оркуу бясалгаал гараад явчина шүү дээ. Монгол орноороо бясалгаад хямралаас гарчий гэж мултраад яахуу уншдаг хэдэн шавь нар минь бясаглаал гараад явчих хэрэгтэй. |
2/16/2009
Byasalgahui
Аа би вайсиймаа, яаачаав. Одоо өөрийгөө шийтгэнэ гэхээр мазохийзм, ханнибаал энээ тэрээ юм санаанд ороод болхын биш. Тэглээ гээд одоо ямар хариуцлагаас зугтаалтай биш гээд арай гайгүй шийтгий даа өөрийгөө.
ЖИВЖИВ ЖИВЖИВ...!
За ингээд гичээл тасалдуулсан нөхөр Артагийг олны өмнө гатуу тодоор жиргэв. Жиргэсэн Артгаа.
Болжил вайшд. Сэтгэл санаа сайхан хөнгөрөө л явчлаа.
За гичээл орноо.
Юуны түрүүнд хөвийн хөөрхөн төрсөн бүх эмэгтэй шавь нарынхаа амрыг нь эрэн үнсий. Та нартаа хайртай шүү. За түрүүчийн.. аа нээрээ хөвгүүд сайн уу. За түрүүчийн удаа асуусан таван асуултанд талыг там болтол, тамыг диваажин болтол хариулсан бүх багачуудаараа бахархаж байгаагаа хэльеээ. Мэргэн хариултуудаар пиг дүүрэн байлаа тэр хичээл.
За Гаамп тэнчээ дэлгүүрээр гэсж алтан цагаа баржаах хооронд хэдүүлээ энчээ бясалгал хийж эрүүл мэндээ сайжруулжаах жишээний байя л даа.
Бясалгахуй.
Бясалгалын тухай зарим хүмүүс маш буруу ойлголттой байдаг. Тухайлбал хөрөгчөө уудалж ганц гатсан бяслагны ором олчоод тэрийгээ мэрээд суухыгаа бясалгаж байна гэж боддог. Үгүй шүү дээ таминь! Бясалгана гэдэг чинь шал өөр л юм байгаан уул нь.
Бясалгана гэдэг бол ариун, гэгээн үйл шүү дээ. Бид ийм л байх ёстойм.
Тухайлбал гараа сайтар угааж ариусна, гэрлээ асааж гэгээн болно. Тэгээд завилан сууж, нүдээ аниж, толгойгоо байнга аажуухан нар зөв жижкээн тойргоор эргүүлнэ. Нүдээ энгийн нэг анихгүй ээ. Нүдээ аних үед хөмсөг байнгын өргөөтэй байхыг санагтүн. Дух үрчийхээс бүү ай, энэ вол бясалгал. Тав орчим мөч ингэж суугаад босч явж цэвэр ус дөрүүн инч таван чий-г уух хэрэгтэй. Дараа нь долоон мөч, найман хором хагас суугаа байдлаар гүрийсний эцэст аажуухан босч яваад хөрөгчөө уудлан, сайхан том, шинэхэн бяслаг сонгож авах хэрэгтэй. Эхний удаад вол 50 гараам бяслаг л хангалттай. Дээр анхааруулж хэлсэн шүү би. Гатцан гатуу бяслагны ором бариад авав. Шинэхэн, зөөлхөн, памбагар, том том нүхтэй, шаргалтаж, тослогдсон...жинкэн сайхан башлага. Гүэ башлага гэнэ, бяслаг юм байгаан шүү.
За тэр бяслагаа авлаа буцаж суудал руу гаа явлаа. Замдаа хазкуээ. Шууд авч яваад суудал дээрээ очно. Суудал дээрээ очлоо, дээшээ үсэрлээ, буухдаа агаар дээр завилцан байх истоо шүү. Шууд завилцан. За амьсгаагаа дарж аруун хором суучаад анхны хазалтаа хийнэ. Ммммм...! Яммар сайхан гээч. Тиймээ энэ бол амьдралд хөл тавьж ирээдүйн эх хүн боло.... юүү вэ энэ чинь, за уучлаарай, дараагийн гичээлийн параграам орж ирцэн явжийн. За анхны хазалт. Жижкэн хазы шдээ. Хазаад амаа жимийгээд уруулаараа удаавтар тойрог хөдөлгөөн хийж инээмсэглэн зажлана. Энэ үедээ үлдсэн бяслагаа элгэндээ чанга тэврэх ёстой. Аман дахь бяслаг чинь хангалттай үйрсийм шиг мэдрэмж төрүүл аажуухан залгина. За дараагийн хазам.. түүний дараагийх... та аажуухан хазаж, уруулаа жимийн инээмсэглэж, аажуухан зажлана, үе үе ммммм хэмээн аажуухан дуу алдах их зүгээр байдийн. За ахиад дараагийх.. ингээд ицсийн хазам. За манай бясалгалын гол эрчим энд хүрээд ерөнхийдөө дуусах ба ицсийн хазамыг зажлаж, залгиж дуусчаад нүдээ анин гүнзгий санаа алдан гэдсээ нар зөв гуруун удаа аажуухан илэх юм шүү. Дараа нь эрүүгээ хойшоо сайтар шахаж таван хором давхар эрүү гаргаж суунаа.
Бие чинь хөнгөрөөд эхээс төрсөн мэт санагдаж байгаа виз. Аманд чинь сүү амтагдаа л, ариусжээ чи........ Харин ингэж санагдкуу байгаанууд нь өөртөө дүн шинжилгээ хийнэ виздэ тгээд. Энд хүртэл нүдээ анисан, уруул инээмсгэлсэн хэвээрээ л байхым ш дээ. Одоо эхлээд наруун нүдээ ажуухан нээж орчноо ажиглана. Нүүрээ хөдөлгөхгүйгээр нүдээрээ баруун талаа, дараа нь тааз руу, дараа нь зүүн, тэгээд шалаа харнаа. Одоо зүүн нүдээ нээе. Тиймээ одоо бидний 2 нүд нээгдлээ. Энэ бол бидний бясалгалын дараах орчинтойгоо танилцах эхний алхам....
Амжилт хүсий.
бясалгалын багш, сайхан зант Артгаа.
2/10/2009
Балинтийний баярын тухай
за энэчинь балинтийний баяр болохжаагаан байна даа. Хүн бүр балинтиний бичлиг хийгээл байхад манай блог яаж дутхав дээ сайхан сэтгэлтэй багш нь нэг юм бичий даа. Нөгөө сайхан зант бол хайр дурлал мурлал харваас мэдхээргүй гар байлээ тэрийг юм бичхийг хүлээж байхаар өөрөө нэг оромдохоос.
|
2/03/2009
За хахсайн өдрийн мэнд
За хахсайн өдрийн мэнд. Юу вайцгаан хөвгүүдээ! За тэр ч яахуу.
|
2/01/2009
Болоогист хүний мөн чанар (цухас)
Сайн сууцгааж байна уу хонгорхон эмэгтэй шавь нар мээн! Сарны туяанд.. За миний энэ мэндчилгээ улам янаг болох шинжтэй шүү. Санаа зовнижийн. Дараагийн хичээл дээр юуүүгж мэндэлхийн. Бүр дараа дараагийх дээр юүүгхүү? Дур булаам.. бэлхүүс... уруул...хүзүү.. хүзүүгээр тэврээд.. хөлөө өргөөд ... ... ...
|