Сайн сууцгааж байна уу хонгорхон эмэгтэй шавь нар мээн! Сарны туяанд.. За миний энэ мэндчилгээ улам янаг болох шинжтэй шүү. Санаа зовнижийн. Дараагийн хичээл дээр юуүүгж мэндэлхийн. Бүр дараа дараагийх дээр юүүгхүү? Дур булаам.. бэлхүүс... уруул...хүзүү.. хүзүүгээр тэврээд.. хөлөө өргөөд ... ... ...
За орхий. Одооноос эхлээд хүйсийн тэгш байдлыг эрхэмлэхээс. Эмэгтэй шавь нартайгаа ер бусаар харьцдаг гэсэн нэр зүүгээд яв явсаар бэлгийн дарамт учруулагч гэгдэж ч магадгүй. Цаг ч цөвүүн байна гадуур.
За үг олдлоо. Багш нарын баярын халуун мэндийг хүргээд хэрхэн багш болсон түүх дурсгал сэлтийг ярилгүйгээр энэ удаа блогийн тухай түүх, түүний амьдрал тэмцэл, орчин үеийн байдал гэсэн сэдвээр лээхц оръёоо.
Блог гэж юу вэ. Блог. Энэ нь "бүүр лав оруулж гарга" гэсэн урианы товчлол байж магадгүй гэсэн шуум их явжийн. Багш шавийн харьцаа талаа бодуул үүнийг юу юугүй буруу талаар нь ойлгохоосоо илүүтэйгээр алив мэдлэг мэдээлэл, хов живийг блогтоо лавхан оруулж гарга гэжаагаамаа гэж ойлгох нь зүйтэй болуу. Гэтэл энтэнд бас самуун хүн байнаа. Жишээ нь дээрх үгийг "бүүр лавхан оруулаад гавч" гэж тайлбарлах оролдлого гарч байна. Энэ нь туйлын буруу юм. За энэ тухай дараа жич авч хэлцэх бөгөөд энэ удаадаа ингээд буруу шаагаад орхий доо.
Монголын болоог урсгал үүсч хөгжөөд нэлээдгүй жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд маш олон сайхан болоогистууд гарч ирсэн бөгөөд өдгөө болоогийн холбоотой хүртэл болсон байна. Энэ холбооны тэргүүнээр нэгэн түнтгэр өвгөн ажилдаг ба түүнд түмэн жад бий гэлцдэг. Тэрийг нь би хараагүй ч, лав нэг жад нь урд нь байдаг гэдэгт мөрийцxөд ч бэлэн байна.
Монголын болоогийн эрчимтэй хөгжлийн нууцыг тайлаад үзтэл болоог хөгжүүлэх оргил цагийн сонголттой холбоотой болж таарав. Оргил цагий нь судалтал: Да- Ба. 09.00-13.00 14.00-18.00 13.00-14.00 цц Бя, Ня амарна гэж гарч байна.
Болоогист хүний шинж. Ер нь вол харахад яг хүн шиг харагддаг. Харин кийбоорд харахаараа нүд нь гялалзаж, шүд нь тачигнах ба хамгийн аймшигтай нь аруун хуруу нь өөрийн мэдэлгүй татганадаг. Тэр витий хэл хажууд нь кийбоорд гээд чангахан хэлчүүл хамар нь сартайж, хамаг үс босж чичрээд шил нь татаж байхыг би харсан. Түүнчлэн хурууных нь өндөгнүүд эвэршиж тогтсон ба буга ч атаархам 12 салаа эвэртэй болоогчид их бий гэлцxийн билээ. Ямартаа ч сайн болоогчин хүн хурууныхаа өндгөөр ширээ тогшxод богоон иржаагаам шиг санагддагийг бол нуух юун.Онгод нь орсон болоогчингийн аруун хурууны өндөг кийбоордон дээр үсэрч харайж байх зуур ширээн доор 2 хөл нь туулайных шиг таптаптап хийж, сандал нь чихарч байдаг гэж нэг хүн надад ярьсан.
За эхлэн суралцагчиддаа хэдэн зөвөлгөө өгөлгүй яааж гарч явхуу дээ энчин. Болоог яаж хөтлөх вэ. Ер нь яаж эхлэх вэ? Болоог хөтлөх хүн юуны түрүүнд өөрөө нэн зоригтой, самбаатай, гүн шүтлэгтэй байх хэрэгтэй юм. Тэгээд нэг болоог олж авна мэдээж. Олдоц сайтай газар хэд хэд илэрсэн. Аль нь ч энээ тэрээ гэрээ хэлцээр, 34% энтэр гэсэн хэрүүл уруулгүйгээр болоог олгож байгаа. Болоогоо олцон бол сайн барьжаах хэрэгтэй шүү. Тэгээд бөххөн шиг сайхан урт оосор олж авнаа бас. Тэгээ л хүзүүнд зүүгээд хөтөлчнө шүү дээ. Болоогийг эхлэхдээ хөтөлж үзсэн хүн гарснаас биш, тууж үзсэн хүн хараахан бүртгэгдээгүй байна. Тиймээс та чигсн эхлээд шууд хөтөлж явсан нь л дээр байх даа. За тэгээд архагшаад ирэхээр болоог чинь чамд дасна. Тэхээрэн зэрэг л туунуу, дагуулнуу, сул тавьнуу таны дур болно. Сүүлдээ шүгэлдэхэд л гүйгээд ороод ирнэ шүү дээ. За харин хүн амьтан руу туулгах, хазуулах зэрэг зохисгүй үйлдэл мэр сэр гардаг. Энийг сайн мэдкүүм л даа. Тайван хөөрхөн өсгөх хэрэгтэй шд, тэр чинь бас хүн шд... гүэ юүүгнэ.. болоог шд.
За ингээд Сайхан зантай Артгаа багшийх нь даваа гаригийн хичээл өндөрлөж байна. Ирэх даваа гариг хүртэл сайн сууцгааж байгаарай. ![]() |
0 comments:
Post a Comment