Өнөөдрийн сайхан өглөөний, өдрийн, оройн мэндийг хөөрхөн эмэгтэй шавь нартаа хүргэе ээ! Та нар минь сайн биз? …Залуус бас давгүй л биз дээ? Ингээд уламжлал ёсоор лээxцний өмнөх билийц асуулт хариулт… байхаа больсоо. Хахсайн өдөр тэрий чинь хариулдаг болсон. Гэхдэ яахуу Алхимич охины нэг асуулт байна. Дараагийн хахсайн хүртэл удаад өтчих болуу гээд одоо хариулчий. Тэрээр: -”хүүеээ ардын алтан багш минээ, намайг таалахгүй, нэг нүдээрээ харахгүй, залгахаар утсаа салгаад, холоос харчаад зугтаад байгаа залууг яаж өөрийн болгох вэ, хэлж хайрлаач!” гэсэн байлаа. Зөвлөгөөгөө өгье өө. “За тэр чамайг нэг нүдээрээ хардгүүн байж, тэгвэл 2 нүдээрээ яахнуу гэдгий нь үз. Мөн түүний утасны салгадаг коноопы нь эвдээд, холоос биш гэнт хажуунаас огцом гарч ирээд бай” гэж зөвлөе өө. Чанх дэргэд гэнт гарч ирэх энэ явдлыг манай ЦЕГ-н харьяа эргүүлүүд мундаг хийдэг. Тэдний ийн үйлдхийг олон нийтээрээ “цагдаа ургалаа” хэмээн нэрийддэг билээ.
За ингээд захиалгат лээхцэндээ оры л. Өнөөдрийн лээxцийн энэ сэдвийг манай нэгэн нэр сүр бүхий блогчин эмэгтэй захиалсан билээ.
Ганц бие эмэгтэйн харуй бүрийн амьдрал. Тиймээ ганц бие нэгэн эмэгтэй харуй бүрийгээр яаж цагийг өнгөрөөх бол. Энэ бол яах аргагүй төсөөлөл, уран сэтгэмжэр хийгдэх ажил билээ. Гэмт хэргийг урьдчлан илрүүлхэд бас л энэ аргыг хэрэглэдэг. Миний бие хэдийгээр сайхан зантай хүн боловч… нээрээ би нуур байсан бол шувууд* над дээр шавжаагаа.аа тээ? За лээxцээ эхэльяаа. Эмэгтэйг хэдүүлээ Зэцгээ гэж нэрийдий. Төсөөлөл эхэллээ… явлаа… Цийнийнийн цин цин! За манай Зэцгээ ажлаасаа орж ирлээ. Польтоогоо тайлж өлгөчөөд цүнхээ шидэнгүүтээ, өө новшоо гэж дуу алдан хуруугаа нүүрэндээ ойртуулж харлаа. Хайран хумс…. гэж мэгж үглэж ч байх шиг. Тэгснээ нэг хөлөөрөө нөгөө гутлынхаа өсгийг түлхсээр байж тайлжаахын. Нөгөө гутлаа ч бас. Таавчигаа эрэх хооронд нь баруун хөлийнх нь шилэн тирко эрхий хуруун дээрээ цоорцон харагддаг байшд. Тэрийгээ харчингуутаа мань Зэцгээ хөлийхөө хумсыг авахаас гэж боджаах жишээтэй. Тэгснээ нооль орчоод гараа угаажийн. Угаангаа толинд харна. Нэг ойртож, нэг холдож, нэг инээж, нэг ярзайгаа л. Сайн ойртож нүднийхээ үрчлээг хараа л. Тэрийгээ хуруугаараа татаж толийлгож ч байх шиг. Шүдээ ч үзжаах шиг. Тэгснээ залхсан болтой гараад явлаа. Өрөө рүү гээ орж хувцаа тайлжийн. Бөөн л цахилгаанжсан дуу гараа л чад чад… Хувцаа тайлцан байжээснаа гэнт толинд хармаар санагдсан уу яасан том толиныхоо өмнө очоодохлоо. Өөрийгөө нүцгэн жоол харжээснаа 2 мөөмөө өргөж ч байх шиг, нийлүүлж ч үзжаах шиг. Тэгснээ эргэж хараад өгзгөө өргөж ч байх шиг. Тэгж тэгжааснаа гэнт чичрүүдэс нь хүрснээ түн түн түн алхсаар халаадаа шүүрч нөмрөв. Гарахдаа пааран дээрээ хальт гараа тавьж энтэр. Бас нэг юм амандаа үгэлж энтэр. Бодуул цахилгаан истаанцынхныг хараасан биз, өөр яав л гэж. Өлгүүр орж утсаа цүнхнээсээ утсаа гаргаж кармаалчаад гал тогоо орлоо. Гэрлээ асаангуутаа бүх юмаа нэг удаа тойруулж харчаад, ширээн дээр байсан бөргтгөр хогийг авч кармаалчаад хөрөгчөө онгойлгов. Дотроос нэг жижиг тоорт гаргаж хазчаад ширээн дээр тавингуутаа утсаа оролдоо суучдийм даа. Утсан дээр нь сонин юм байсангүй юу яасан, тоортоо авч дахиж нэг хазаад буцааж тавингуутаа нэгийг санаж харвингаа барьж үзлээ. Ууг нь сүртэй тарган юм алга л байхийн. Гэтэл мань бүсгүй тоортоо буцааж хөрөгчиндөө хийгээд оронд тараг гаргаж идхийм даа. Оройн хоолоо ажлынхантайгаа идцийм байгааз. Зэцгээ том өрөөндөө орж зурагтаа асааж, диван луу гаа очлоо. 2 хөлөө гарган сууж, урдаа дэр тэврээд, удирдлага тараг 2-оо барин тухалж авав. Ашгүй Жооний Дээптэй нэг кино тааралдаж тэрүүн дээр сувгаа тогтоогоод утсаа нухаж гарлаа. Нэг ч дуудлага, мийсээж байхгүй байсан чинь харин утсаа ” өө муу цаг” гэснээ өөр нэг дэр лүү шиддэг гэнээ. Утсанд бол цаг хэмээх үг үнэнхүү муухай доромжлол билээ л. Жоохон байжээснаа байдгаараа сунаж дүлжээж утсаа аваад нэг найз руу гаа ярьжийн: (зөвхөн Зэцгээгийн хэлсэн үгнүүд байгааг анзаарна уу) -хаая, юу айн? Би айн.аан, сая оржирчээ л… тэххх, аан тиймүү… заза түгүүл дараа ярийдоо Тааз харан хэсэг сууснаа ахиад нэг найз руу гаа ярьжийн гэнээ: -За юуайн, бий л айшдээ, … ай? ааан…… Суугий бас найз залуутайгаа байжийн гэжээсэн….. аан заза…. за бака. Түүний нүд нэгийг мөрөөдөх мэт болсноо шазуур зуун өөр нэг найз руу гаа ярьжийн: -Юу айн Дээгий! Цэцэг вайна… тийн, Нөгөөхөө маньдаа хэзээ өхийм бэ, яг хэрэг болчоод.. ай, пөөх.. тийм удаан уу… заза. Ярьж дууссанаа амандаа “авгай чинь” хэмээн заналтайгаар бувтнав. Энэ “авгай” хэмээх үг бол эмэгтэйчүүдэд утсыг цаг гэснээс ялгаагүй хүндээр тусах хараал билээ л. Тэгтэл ашгүй утас нь жингэнэлээ. Шүүрч авангуутаа гэнт ногоон коноопоо дарахаа болив. Гүйгээд байдаг тэнэг залуу ч юмуу, дургүй найз эмэгтэй энтэр л биз. Гэнэт цонхынх нь цаанаас хүн хараад байх шиг санагдан айж, бушуухан босч хөшигнүүдээ хааж энтэр. Тэгснээ дүпр дүпр хурдан алхаж компьютрээ асааж яахуу мээсэнжэр нээж энтэр. Уржигдар танилцсан дажгүй яриатай мээсэнжэр найз нь байхгүй байсан ч түүнд чаатлах нөхөд зөндөөн бий болхоор хэзээ нойр нь хүрч унтана, тэр болтлоо кийбоорд нүдэх нь тодорхой боллоо гэжж….
төсөөллийг хийсэн үнэнхээрийн сайхан ааштай Артгаа (PhD, тосон D, ундевит) ![]() |
1 comments:
yg shaajii sh d
Post a Comment