Нэг удаа хичээлдээ явахдаа барээний шилтэй жирэмсэн загасаа малгайгаар даруулж орхихдоо айх байх даа гэж үнэнгээсээ бодож билээ. Тэгээ л эргэж хараад цүнхээ хайгаад мартцан л даа. Харин эр хэнли нь цоглог өнгөтэй. Үүнэн ганган амьтад даа. Хорвоо дэлхий гэж сонин байхым. Хүнээр болуул нэг ганган шаавай шавилхаан залуу нэг том... аа за өөрим ярийдө.
Дараа нь харин скляр, алт эднүүс тэжээсий шүү. Тэднүүс амархан үхчдиймаа хөгийн. Тилскооп гээд нэг муухай нүд нь гарцан загастай байж билээ. Хар алт эднүүс ай. Бас л ёоз ёозын амьтад байжээ байж. Захаас авдаг байсийн.
Нэг лут ховдог загас манайд ирсийн. Нэг танилынхаа ажилдаг цэцэрлэгээс нь сокны шилээр туусан сан. Том жижиг 2-г. Том нь сокны шилэнд арайхийж багтсан лут том эд байсан даа. Жижиг нь томдоо шахуулаад нэг хөдөлгөөнгүй шахуу амьтан л ирсэн. Дараа нь оюутан болчоод, өглөө болгон 26-д алалцжаахад дагтан тэр санаанд орно. Тэгээд тэр 2-г авчирсан оройноо жижигт нь хуруун дээрээ мах нааж идүүлсээр байгаад гэдсий нь хагалаад алцы шд. Хурууныхаа өндгөнд жижхэн мах наагаа л ус руу ойртуулангуут гарч ирээд идээд байсан байхгүй юу. Хуруу жоохон үмхээд. Бараг 20 удаа идүүлсэн байхаа. Том нь угаасаа ёроол сахиж хэвтчээд дээшээ иркүү байсийн. Хөгшин загас байсан байх. Тэгээд зурагтаар гудзоний харцага ч билүү нэг панаалтай пүх пах кино үзчээд ирсэн чинь нөгөө идэмхийгийн гэдэс нь доороо цоорцон юм хум унжцан явжээдэг байгаа. Пал гээ л явчиж билээ. Тэгэнгүүт давстай усанд хийхээр үххкжээсэн загас босоод ирдийм чинь гээд давстай усанд хийгээд. Тэгээд удаагүй, маргааш өглөө нь харахад л мажийцан байсан даа. Ийм л муухай ховдог хомхой амьтад шүү дээ тэр загаснууд чинь. Гэхдээ одоо бодоод тэр гэдэс нь давсанд яасан их хорсоо бол гэж шимширдийн. Хүүхэд байсийм чинь дээ би. Ингээд ганц томтой үлдсийм. Тэр лутаа. Харж сууж байгаад заримдаа шараад идчмээр ч санагддаг байж билээ. Гэхдээ картын бараанаас дөнгөж гарсан байсантай холбоогүй л дээ, зүгээр тийм л сайхан ханагар амьтан байсийм даа. Акуурам дотроо нөмөр нөөлөгтэй гэж жигтэйхэн.
Гэтэл нэг удаа хичээл тараад ороод ирсэн чинь шалан дээр нэг хар юм хэвтжийнаа. Хариугүй гишгэчих дөхөө л тонгойгоод харсан чинь пүү, нөгөө муу загас маань хэвтжээдэг байгаа. Бас л пал гээ явцан. Энэ багадаа олон удаа пал гэх ер нь хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлдөг байх шүү. За тэр яахуу тэгээд нөгөөхийгөө шалнаас авлаа даа. Унасан талаараа шалан дээр наалдцан, шархийтэл нь хуулж аваад. Нээх сүртэй ч шархийгээгүй ээ, жоохон шархийсийн. Тэгээд жоохон эргүүлж тойруулж харж зосжаагаад жорлонд аваачаа хийчий гэснээ бас юмыг яаж мэдхү гээд давстай усанд хийчвээ. Усанд хийнгүүт л нэг хөшцөн хатуу юм зүгээр л живж энэ тэр. Тэгээ л гувц хунараа солио л, цай ундаа уучаад эргээд ирсэн чинь хөөе, нөгөөх чинь харин амилцан ам нь өмөлзөөд байжийнэ. Ёстой үхэх шахлаа, баярласий шүү л гээд байгаа болтой. Би л тэгж таасын. Хөөрхий минь. Миний баярласан гэж. Франкэнштэйний аав л франкэнштэйнийг амь ороход нь тэгж баярлаж байсан байх гэж боддийн. Тэгээ л акуурамд нь буцааж хийгээ л. Сайн таглаж авсаан. Харин хөөрхий газар наалдаастай байсан талынх нь нүд сохорцийшд. Нэх муухай цэхэр, цэнкэр саарал нүд. Тэрнээс хойш өрөөсөн нүд нь боолттой кино гаруул л тэрийгээ санадаг болсон. Кийл бийл-2 энэ тэр гээд. Гэснээс багадаа тэр кийл бийл 2-ий чинь үзчээд хүүхэн залуу 2-ийг нь л кийл бийл 2 гээд байна даа гэж боддог байж билээ. За тэгээд загасаа ярихад хөөрхий минь ахиад нэг арваад хоногийн дараа акуурмаа таглахаа мартаж яваад эргээд иртэл ахиад нөгөө газраа унацан, харин тэр удаад жинхэнэ мод болцон байж билээ дээ. Давстай усанд хийгээд хийгээд амилаагүй. Тэгээ л жорлонд хийгээд усы нь гунигтайгаар татсан даа. Тэр сайхан тэнхээ тамиртай том загас, аргагүй миний акуурамд давчдаад хүч чадлы нь сорьсон өөр ертөнц, өөр учрал хайж үсэрч гарах гэж тэмүүлдэг байсан нь түүнийг тийм байдалд хүргээ байх даа. Таглацан байхад хэчнээн удаа таг мөргөж муужирч унаа бол. Эсвэл мангардуу нөхрийг бусад загаснууд ятгаж үсэргээ дээ. Тэр жижиг нь үхчингүүт ганцаардаад амиа хорлосон ч байж магад. Тэр өмөлзөөд байсан нь ер нь, "хүн мөрөөр нь үхүүлчкүү гай болоод бацаан чинь!" гэжээсэн ч юм билүү. Немог үзсэнээс хойш би ер нь их юм бодоод байгаа. Маниусын хардаг шиг зүгээр нэг тийм дагтан нааш цаашааа сүлжилдэж байдаг зорилгогүй амьтад бас биш юм шиг байлээ шүү.
За даа өөр ч нээх тод томруун дурсамж үгүй шив дээ. Нээрээ мичнооснууд нэгнийхээ арьсыг хуулаад идчдийм байлээ. Надад 2 удаа тийм юм тохиолдсон. Зөвхөн нэгнийхээ. Бүгдээрээ нэг рүү дайрна. Тэр яагаад тэгдгийг иста мэдээгүй. Бодуул жоохон хутган үймүүлэгч загас, тэр нь баригдаа л алуулж байгаа болуу гэж бодсон. Жоохон байсийм чинь дээ. Гэхдээ урт төмөр оруулж байгаад хазаад байгаанууды нь зодсы шд уул нь. Гээд хашрахгүй дайрсаар байгаа л алчдым байлээ. Тэр үед уран зохиол дээр цуутын цагаагч гүү үзэж энэ тэр. Баахан тогоруунууд гүү рүү дайраад гэнгүүт л нөгөө мичносууд нүдэнд харагдаа л. Мөн дарамттай байжээ загаснууд.
Аа нээрээ дун. Дун ярькуу бол ямар юмных нь загасчин байху дэ. Алт нээрээ дунгийн доторхийг ухаад идчдийм байлээ бас. Балиар хог шүү. Яахав акуурамны хананд наалдцан дунгийн ам л жоохон эвгүй харагддаг болхоос гэмгүй л амьтан шдээ чааваас.
Тэгээ л гэнт нэг өдөр бүх загасаа хүүхдэд зүгээр өгөө л, акуурмаа бас өгөө л ширээгээ сайхан цэвэрлэж аваа л загасчны түүх дууссан даа.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiQTmc8MqztHzE6tC-QPB6CouumkwZd_rFgp-88rDhkI5FGKphoqMlVUwQffkxIcgFJ4-BVaKg2QWmIjmN9QspmVFT0CKHa32nWiZAJhnSzVDJ_EbkjRBGFzEfoxLCmsfK7iP6rwmgfbnNj/s320/fisch%5B1%5D.jpg)
16 comments:
Тэр том загас чинь юу гэдэг нэртэй загас байсан бэ? Мичноос л аймаар үсэрдэг загас даа. Нэг мэдэхэд алга болсон байна. Акуурмынхаа эргэн тойронд сайн үзэхээр ард мард нь хатсан байжийдаг. Бидний багад загас тэжээхэд хүнд нөхцөлтэй байжээ. Скляр, алт, барбус амархан үхчихдэг байж билээ. Саяхнаас сонирхлоо сэргээж скляр, акуурмын аварга, мичноос, сувдан гурами тэжээж байгаа. Зүв зүгээр аймаар том болсон. Түрс мүрс шахаад л байгаа. Мөөгөнцөртөхөд хийдэг эм хүртэл байдаг болсон байна.
Миний багад мичноос 10 төгрөг байж билээ. Бусдынх нь бусдынх нь ч гэж дээ алтын үнэ дийлдэхгүй.
aa end uu
Orosod surguuli togsood Erdeneted mergejilteneer ochson hurgen ahiih maani 3 oroo bairniihaa 1 jijig 0r00 ni ter chigeeree zagasnii akvarium baidag baisan. Neg hananaas nuguu hana hurtel tom akvariumtai esreg tald n tom jijig yanz buriin akvarium. Zagas gej torol torolooroo.Huuhdiig n harah 1 sariin hugatsaand tedniihees hun tasarahgui. Bainga hun garch oroostoi.Goiduu orosuud ihevchlen orj garna. Zarim ni jijig shiltei zagas barij orj irne zarim n avaad garna.Egch maani huuhdee harahgui baij heden zagasandaa amia tavih yum gej uglej garna. Nadad tom tom Altan zagasnuud goe sanagddag baisan . ter sklyartai adilhan olon ongotei zagasiig yu gedeg bilee??
Bi ch haaya sonirhoj hardag baisanaas bish nadad tednii nuguu oroond n baidag pyanzniii tsugluulga laitai baidag bailaa...
Chi ter tomiin nudiig ni gazraas huu tatsan baishd. Us asgaj baigaad chiigleed zoollood avku, za daa yaaraltai tuslamj bsiim shig bna daa neeree ch
yoooooo hamag dotor arzailgaa haylaaa... ter aris ni naadlaad nud ni sohordog bur yag yaavaa tuiiii... hoinooos hun irj yum asuusan chin uhtlee zochlooshd naadhii chin unshaad aigaad suujiisan chin..
Юм асууя багшээ... Загаснууд яагаад дээшээ харж үхдиймло?
Унгаж чадахаа байгаал, гэдсэнд нь хий хуралдаал, тэгээл дээшээ харжугаам даа.
Ер нь бол том гэдэстэй хүн ч гэсэн дээшээ л харж амрыг нь бодож үхнэ дээ, чи харж л байгаарай. Ямар л амьтан үхэхийн хажуугаар гэдсээ дарчихсан аахилаад хэвтжийхав дээ Юки минь
Скляр чинь тийм олон өнгөтэй биш ээ. Хар цагааны хослол өнгөтэй л байдаг.
burhan moroodliig ni biyluuldiimaa YUKI
Надад нээх сонин санаа төржээна, юу гэвэл блогчид загас байсан бол гэсэн шиг...
эхнээс санаагаа шигтгээ шигтгээ явчихнаа.А-с нь эхлэе.
Артаньяан - Эр хээнли (гуппи гэдэг тээ)
Амарсайхан - Скаляр
Амгаа - Соми
Анжгай - Гурами
Батаа123 - Моли
Гомбоо - эм хээнли
гэх мэт
бүтэлгүүү л дурсамж юм шив дээ
urt guril baina.
Дун л хамгийн хөөрхөн дөө. Мөрөөрөө. Бас өндөгнүүд нь гээд акуурим дээр жижкэн бөндгөр юмнууд байжийдэг. Тэгжийснаа л гэнэт баахан жижкэн дунгууд гараааал хөөрхөн шүү
овоо л загасчин байсан юм байна
багадаа бид нар загасандаа амьд хоол өгнө гээл шумуулны авгалдай түүгээл гүйдэг байлаа нэг удаа манай найз баахан авгалдай барены шилэнд хийгээд тавьцан байсан нь нэг өглөө боссон гэрээр нь дүүрэн шумуул болцон байсан гэсэн хэхэ
нэг нэгнээ барьж иддэг хүн шиг л амьтад байжээ тэд
Post a Comment