Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

8/31/2009

Шинэ хичээлийн жилийн нээлтийн тухай албан ёсоор

Бүх шавь нараа духан дээр нь нэг нэг үнсxийн сан. Заримы нь хөөрхөн гушуу мушуун дээр нь.
Алтан навч хийслээ дээ, аяны шувуу буцлаа даа... гэжж. Маргааш есөн сарын нэгэн. Хичээл эхлэх сайхан шүү.
Исцнаартайгаа танилцсан биз дээ бүгдээрээ тээ. Ойрд хаакрчингууд ширүүн байгаа болохоор багшаа нь захирлын хувьд сургуулийнхаа аюулгүй байдалд санаа тавьс гээ л байжийн. Ямар сайндаа тагнуулын ажил хийжаахав. Даа ялангуяа маргааш есөн сарын нэгэнд хүн амьтан их бужигнана гээд манай Юки Идеа бид гуруу ярилцаад төлөвлөгөө зохиосийн. Тэгээд би нэг цэвэрлэгчийн шар хувц өмсөөд тэр хавиар зүсээ хувиргаж эргэлдэх учиртай болоод байна. Мийс Гомбоо яахуу согтуу толгой юу ч ойлгодгүү. Тэгээд өөрийхөө илүү госчоом бижаакыг өмсүүлж, хэдэн үг хэлүүлхээр болсон. Үгээ цээжилжүү гүй юу. Бурхны авралаар үгээ хэлээд дуусчууул нь хичээлийн эрхлэгч Юки орилдгоороо орилно. Түүнийг согтуум болхоор унаад миний гонжоомыг шороо болгочно гээд ардаас нь Идеа түшиж зогсxоор болжаагаан. Тэгээд тэрийгээ нэг муу мэдмэр аядаад бас Идеаг дурдкуу санаатай. Тэгнэ байхаа чи. Согтуу толгой, цаг нь болоогүү байхад бас исцнаар яринаа. За исцнаарын тухайд нэг иймэртүү л байна даа.
Тэгээд есөн сарын нэгэнд заавал нээх ээждээ үнсүүлж аавыгаа дагуулаад явна гэж юу байху дэ. Гэр нь ойрхон бол өөрөө гүйгээ явчкуу юу.
За хүнд гарууд хэдэн дэвтрээ гэдсэндээ хийгээд ай, үзэг мүзгээ чихэндээ гавчуулцан энтэр, тэр дүн Ганаа, Галдан малдан энтэр.
Хөвгүүд нь намайг сүлбэж алкаагүүлим бол наад үс толгойгоо битий гээлдээд гурцлаад шовклоод байгаарай ! Бөгс нь өсгийндөө хүрцэн өмд чирээд ирвээ алийшүү!
Охидууд тэгээд аальгүйтээд бариу юүүбк мүүбк өмсөөд ирээрэй ай, хар багаасаа гэдсээ чирчив, тэр Энэрэл мэнэрэл, Кат мат. Зүгээр хөөрхөн бор поорм, цагаан паарчигаа өмсөө л ирниз.
Тэр Витнэсс, Дэпсү энтэр бохь мохь зажлаад жалир жалир гээд байв.
Тоорил түс тас ярьж сураарай!
Тэр Зоригт8 байна уу? Аа Зоригт8 самбарын алчуур 10-г оё гэсэн яасан ацарснуу?
Томууш, Мөнхбаатар, Дао 3 бусдыг уруу татаж буланд тэвэг өшиглөөд тачигнатал угсраад байв. Хэдэн тойрогоор үзжаагаан?
Эрка Ловр-гёл 2 юу юугүй уруул амаа улаанаар будаад, үс мүсээ хиймдүүлцэн байснуу гүй юү, эцэг эхээ дагуулж иркүү бол оруулкуу шүү.

За тэгээд! бусад хүүхдүүд, нэр нь гараагүй гээд хөндөлсөөд байв! Хажуугаар нь зөрж ч болкуу. Бүгдий чинь мэджаагаа шүү. Хэн нь хэн бэ гэдгийг миний энэ 2 цэхэр бас хараадугаа ай!

За тэгээд хүний хайлан болсон Артгаа багшаа нь одоо таанартаа мэддэг хэлнүүдийхээ заримаар нь 9 сарын нэгний мэндчилгээ дэвшүүлэхжийн.

Ээ хэм! Эхлээд монголоороо эхэлнээ.

Монгол: Хайрт шавь нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!
Айнгли: Комоон баарби, лээтсгө паари!
Орос: Исноовым гоодом, пух это пух!
Гирмаан: Хайнди хоох, шайзэ аашлох!
Франц: Салют эт лэ гарсоон!
Португаль: Порто дэпортиво, роналду де поштугал!
Япон: Анно... оццукара сама дэээсс, таками сакари но ваташива гоксай дэс!
Лаатив: Чий икр ваани, ий ирк ваани!
Испани: Поркэ поркэ? си гомосдас!
Түүрк: Сэн оманагуем!
Хятад: Ши ши дүни цайда!
Итали: Бамбиньо пикопэлло!
Өмнөд Солонгос: Кимчи анио исоёоо, нээ.... муль моккушипоёо!
Хойд Солонгос: Абба хинэсаё, үри га жанаёо!
Истон: а на па! жим римжи рим!
Тунис: Дикэмбэ Мутомбо!
Бялруус: Вишли вишли каани, гоошик галваани!
Егийпт: Сабрий мэгээд түг бахшийс!

Заза цаас дуускаадээн, болихоос. Багшаасаа авах юм их бий шүү хүүхдүүд минь. Багшаасаа гэснийг сайн анхаарсан бээз, багш нараасаа гээгүү дэг. Багшаагийн лээхц энэ хүрээд дуусах нээ хүүхдүүдээ. Уламжлал ёсоор гуруун мөр толгой холбоод дуусгы даа энэ чинь яруу найрагч хүн.

За ингээд таанартаа
Зааш заашдий чинь ажил хөдөлмөрт
Замагтай нуур шиг гүнзгий амжилт гүсьяаа!

8/29/2009

Шинэ хичээлийн жилийн нээлтийн тухай

За хагассайндаа хариуланаа. Артгаа авгайд хариулчаараа гэхээр хариулт ч биш юу ч биш завааруулж хаячаад байхын.
1.энэрэл
August 16, 2009 6:18 PM

сайхан санаагийн сээгий, багшийн лээхц 2 нэг утга агуулаадамуу?, мөхөс би ойлгоход тун бэрх юм.
- Цаад чинь нэг битгий хэл нэлээд хэдэн утга өлхөөн агуулахаар том биетнй хүүхэн шүү дээ базарваань.
2. ТООРИЛ
August 16, 2009 7:17 PM

Сарны сонатыг хийлээр тоглодоггүй билүү багшээ хэхэ
- Сарны санотыг хөзрөөр ч тоглож болдын.
3.itness
August 16, 2009 9:02 PM

Гоожуур тэнэг байж болно. Тэглээ гээд тэр хүний блогийг устгаж болж байгаа юм уу? Гоожуурыг дэмжигч өөр нэгэн хариугаа авахаар бас өөрийн чинь ч юм уу блогийг устгавал яах вэ?
- Манай блогыг гоожууртай гоожуургүй устгаж л орхидын байлээ. Тэхдээ л хүнд шүү.
4.Галдан
Газар юм унацан байгуул яаж авах уу
- Галдаан яасан бөгсөн дээр чинь хатиг гараа юу. эсүүл шамбарамтаа юу золиг чинь
5.Erka
August 17, 2009 3:40 AM

Tom huhtei emegtei hun bolgon zaaval haker baih yostoi yu? Kom medehgui bol odoo yah uu?
-Том хөхтэй байх ёстой болхоос ком мэддэг байх ёстой гээгүй байгаа биздээ наад багш чинь. Багшынхаа өөдөөс дандаа олон юм яринаа
6.ТООРИЛ
August 18, 2009 6:04 PM

Санаагаараа савчдаг багшуу гү юу. Барагтайхан шаана шүү хө
- Санаагаараа байтугай юугаараа ч савдаг улсшүү дээ. Харин яаж шаахыг чи нэг сайн хэлээд өгөөрэй
7.abcd
August 20, 2009 12:46 AM

тээд ч би орилдгү заө, чи бол орилхын байна гэж ойлоо мөн үү?
- Одоо мөн байлгүй дээ.
8.abcd
August 20, 2009 2:48 AM

хүүе энэ багшаа одоо хэдийдээ даалгуур нэмээд тавьчив?
үнээр гайхав
- Тэр өдөр нэмцийшд.
9.ҮЛЭМЖ
August 20, 2009 3:42 AM

Багш хаагуур яваад байнаа хө Уулзаж учрах ч үгүй чи их бүдүүрчээ
- Муухай таргалжийнаа. Одоо уулзахаар харин турах болуу даа
10.parfume
August 20, 2009 4:18 AM

Багш аа, нөгөө хөөцөлдөөд байсан ажил чэн ингэхэд юу болсон бэ? Магадлал итгэмжлэлээ авч чадах нь уу? :))
- Шавь нартай нь сайн танилцаж байна шийднэ гэсээн.
11.nonymous
August 20, 2009 7:32 PM

Gump bagshee temstliin hurts helberiig songoo ene idae chen uy boljoogoon?
-За тэгжаагаад нэг сонгомоор санагдуул сонгоноо. Идяа тэхдээ угын овлиггүй нөхөр л дөө
12.bembi
August 21, 2009 11:47 PM

Сайн уу? Манай ангийхаан, амарч амарч ирлээ. Та нар минь гэгэрээд гэгээрээд сууж байна уу?
- Тийшд бүгд гэрэлтэж байшаа. Чи харин амарсаар байгаөад харлаа юу даа
13.nonymous
August 23, 2009 11:38 PM

tstststst tsts hahsain, negdeh udriin hariult gichel 2 yagaad tasarchiv?
- Хагассайн нэгдэхын хичээл тасраагүй ээ Артгаа авгай тасарцын. Уушаа ердөө тааруулахгүй шүү
14.Erka
August 24, 2009 3:20 AM

бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.
Eniig hezee nemsiin boloo??
Нээрээ их заналхийлсэн тулган шаардалт байна. Хэзээ нэмэх нь яахуу дээ хэн нэмситйн бол тээ.
15.ganaa
August 24, 2009 4:12 AM

сахалчгүү ээмэг мээмэгчгүү бол юугаа оролдохуу?
- Та өөр юугаа оролдвол таашаалтай байдагав тэрийгээ л оролдоод сууж дээ асуух юу байхав дээ
16.Юки
August 24, 2009 4:55 AM

Артгаа багш яагаад
Арзайсан цагаан шүдтэн бэ?
Айлын охидууд яагаад
Ахлах тогоочид хайртай вэ?

Артгаагын шүд бол
Арзайсан эрээн гэж боджээн
Айлын охидууд биш хөвгүүд
Ахлах тогоочод дуралчаасай

17.Юки
August 24, 2009 4:56 AM

Гамп багш яагаад
Гүзээлэг хөөрхөн төрцийн бэ?
Гарын хумс нь яагаад
Гадаа тийшээ ургацым бэ?

Алышүү. Артгаа бид 2-ын шүлэг шаал өөр байшүү. Алнадаа чамаа мууг
18. Галдаа
August 24, 2009 5:58 AM

Багш наар.
Хахсайны асуултаа асууяа.

-Энэ Энэрэл өнөөдөр яагаа ирсэнгүйв.
-Бас хайрын тухайд Сахалгүй Ээмэггүй хүн санаж үхэх гээд байгуул юугаа оролдох уу
Энэрэл тэр өдөр хичээлдээ явжаагаад багын найз Балдангындаа ороод ганц юм задлаад 3 хоног халуурчижээ.
Сахалгүй ээмэггүшй хүн та өөр юугаа оролдуул таашаал аваад байна тэрийгээ оролдоод суужээж болкуу байна үү бүр

19.Итsme
August 25, 2009 2:27 AM

энэ шүлгийн гичээл дээр улс амьтан яагаад дуу дуулаад байдгийм блаа багшээ. таны гичээлийг аягүй муухай үймүүлжээн гэж би боджихуй. та юугж боджаахын?
- Артгаа багш бол тэхэд сайхан дуулдаг хүүхдүүд байна л гэж боджоосон дөө. Би тэхэд улс орныхоо хөгжлийг бодож байлаа. Чи бид 3-н бодол тэс өөр байна шүү
20.аbcd
August 27, 2009 12:35 AM

hey sainuu bagshaa meen? suragch ni bachim uchirtai bgaa tul gyals gants sedev zahialchaad garyaa,hehe.

ajil deeree dargadaa medegdelgui zugeer suuj herhen ajliin tsagiig alah ve?
/medeej tsalingaa buren avangaa,kkk!!!/
-Ажлын цагаа алж байхаар даргаа алсан нь дээр байхаа. Тэхдээ даргадаа мэдэгдэлгүй зүгээр суух хамгын сайн арга бол даргыгаа мэдээгүй байхад нь зүгээр суугаад байх явдал юм шүү дээ.
21.Галдаа
August 27, 2009 8:00 AM

Эрт ирсэн хүнээс амбарын алчуур норгуулж гутлын гишгүүр цэвэрлүүлэхгүй бээз
- Галдааа наад чинь чиний ажил шүү дээ. Хэлүүлж чичлүүлэлгүй хийчихэж байгаарай.

22. Давка
August 27, 2009 6:20 PM

Багш орйд хаачсан байсийн?
-Аа хаачдын үсрээл нойл орох хүн шүү дээ. Тэхдээ үсэрч ордог гэж бодвоо таануус


БЫи ойрд хичээл бүр дээрээ даалгуур өгдөг гоё зуршилтэй боллоо.
Даалгуур: Сурагч нэгүр 9 сарын нэгэнд хувийн бэлтгэлээ өндөр анхаарч хумсаа авч, нусны алчуураа индүүдэж, дэвтэрээ палиа татаж, хавтаслаж цагаасаа хоцрохгүй ирнэ үү.
9 сарын нэгэнд шинэ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ болноо.

Хөтөлбөр. Гаампаа багш үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим "Манжуурын толгод" тоглож байх үед госчоом зангиатай гарч ирэн нээлтийн үгийг намбалаг ухаантай хэлж тууз хайчилна. Хөөрхөн эмэгтэй сурагчид богино юүпэгтэй гартаа сагсгар юмтай бүжиглэж байх бөгөөд Артгаа багш шар хантааз өмсөн дуугүйхэн булан тохиод байх хогыг авч явнаа. Их л чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүн дээ чааваас. Нээлтийн ажиллагаа "Анги ангируугаа ороорой арзайсан алцайсан ангалзасан дураакуудаа" хэмээх Юки багшын хахирган дуугаар дуусгавар болно.

Исцэнаар гаргасан Сайхан сэтгэлт, Ухаант Гаампаа багш.

8/27/2009

Том зорилго, сүртэй яриа

Хүн ер нь ямар байх нь хамаагүй хийжаагаа үйлдэл, хэлжаагаа үгээрээ сүртэй байх хэрэгтэй хэмээн бодож, сэтгэж, үйлдэж явдаг болоод удаж байна. Хэлж буй хийж буй 2 заавал яг таг авцалдаад байх албагүй алд дэлэм зайтай байсан ч болдын. Үүнийг худлаа гэвэл улс төр, эрклаам сурталчилгаа тэргүүтнээс тааллаараа харж болох бөгөөд эдгээрийг буруу гэх хүн гаркуугаар үл барам харин ч бүр дахин сонгож, худалдаж авч буйг бэлхнээ бүгдээрээ харж байна. Иймээс миний үйлдэл бүр ариун шударгуу, сайн сайхан зүйл биш болуу хэмээн мунхаг би нэгээхэн бээр үл эргэлзэж байлаа.

Ганц нэг хүмүүстэй үг ярилцан суухнаа томыг зорьж ихийн төлөө явбал аяандлаа бүтдэг, зорилго нь биелдэг хэмээн ид шидийн юм ярих нь ихэсчэээ. Тухайлбал залуу хүний мөрөөдөл, зорилго том байх ёстой хэмээжич ч байх шиг. Би юунаас дутхуу залуу гэдэг бүлэгт байгаагых зорилгоо томосгож үздиймуу гэж бодож байна. Хуучин баарлуу 3 пиав устгах зорилготой ордог байсан бол 3 ширхэг том груушигтэйг устгий гэж бодож байна. Мах нэлээд том том огтолж идэх зорилго тавьж байна. Бас хүндээр бие засах дээр нэлээд анхаарч байгаа. Хүүхний тал дээр над шиг намхан гарт мянга бодоод гэцүү л байна. Эхнээсэээ зарим нь би?элж болох л юм байлаа. Нэлээд удаан хичээллэх хэрэгтэй болох шинжтэй. Өөр зорилго байхгүй болхоор сэтгэлд нэг л дутуу давсгүй хоол идсэн мэт, баарнууд хаачаад байхад согтоогүй халуурчаад байгаа мэт, яг сайхан сарьж байхад цагдаа гарч ирээд таслуулцан мэт сэтгэгдэл төрөөд болдогүй дээ. Тэхээр үргэлжлүүлхээр шийдвээ.

Яриагаа томосгий гэж бодоод хэрэгжүүлж эхэллээ. Одоо нэг орой 2 баар дамжиж уувал айлчлан тоглолт хийгээд гэж ярих. Нэг хүүхэнтэй мээсэнжэрдэж эхлэвэл дипломат харилцаа тогтоох, хажуугын дэлгүүрээсээ амжилттай тамхи зээлвэл харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуралцлаа хэмээн бүлтрэх. Тамхи татах спортоор олон жил хичээллээ дээ, ээ нийтийн жорлонгүй хот минь бидний зовлонд цадах болоогүй юу, автуусанд мөнгөтэй суугаад кондукторт загнуулахгүй бууна гэж даанч байхгүй хорвоо юмдаа, наад гутлаа жоохон татаад өгчих л дөө оюутолгойн гэрээ шиг хүндрүүлэх хэрэг байгаамуу даа, эхийн сэтгэл мэт цагаан подвоолктой охин минь хажуугаар чинь зөрөөтөхүү, аа сая энэ зуны үер мэт бие заслаа даа хөөрхий, саяны тараншэйрүү яасан эдийн засгийн хямрал мэт унаваа би, отгонтэнгэр уул мэт орой нь цагаан өвөө минээ хэмээн уулга алдах боллоо би.

Ер нь ингэж яриад байвал нэлээд уярамтгай албаны ажил хэрэгч хүн болж ирэх ч шинжтэй. Цаашлаад байнаа.

Даалгуур: Нэг нэг сүртэй яриа юмуу уулга алдалт бичнүү.

8/24/2009

Зовсон бичлэг

Багшаад нь бачим учир гарч өчдөр орой бааранд орцоон. Цагийн зөрүүгээс болж өчдөр шөнө л гичээлээ оруулах ёстой байсан боловч багшаагийн бачим учир үргэлжилж шөнө болоод өнгөрснийг мэдсэнгүй ээ. Улмаар одоо байгаа энэ гэрэл ер нь хэзээ вэ гэдгийг ч мэдкүүнээ. Өглөө юу, өдөр үү, өнөөдөр үү маргааш болчоодээнүү. Өнөөдөр хэдэн бээ? Компьютрийхээ цаг калиндаарыг л харахаас даа. Цусанд 12 хувийн исвийрт байна одоо (Чэйзээс шаачлаа шүү).
За ингээд манантай маргаантай өдрийн мэндийг мятрашгүй багш Артгаагаас нь хүргээд гуруу гуруун мөр шүлэгнүүд тавьяаа:
Эх нутгийн тухай:
Миний нутаг сайхан нутагт
Миламингүй сүү уудаг даа
Мэлхийнүүд ч бас өвдгөө гаргаад суудаг даа.

За одоо ажил хөдөлмөрийн тухай гуруун мөр тавий л:
Гар хөдлүүл ам хөдөлнө
Ам хөдлүүл залгиж таарна
Залгиад байвал..хэхэ жоодгой руу л явах болно доо.

За одоо хайрын тухай гуруун мөр тавьяаа:
Санаж үхкжаагаа хүн чинь дэргэд чинь байхгүй бол
Сахлаа имэрч бодлогошрон суугаарай
Сахалгүй нь ээмэг мээмгээ оролдоорой

За ингээд багшаагийх нь шүлэг бичдэг савааны ид шид дуусчлаа. Одоо шар тайлдаг савааны эрэлд гаркууу бол болхоо байлаа. Эрхэм шавь нартаа аз жаргал хүсээд ицсийн хүчээ шавхаж зургаан мөр хэльеэ:
Би чамд хайртай гээд
Бүдүүн дуугаар чанга хэлчүүл
Бондгос хийтэл цоччих байх даа чи минь.
Чамд би хайртай гээд
Чанга дуугаар гэнт хэлчүүл
Чандага шиг айгаад зугатаачих байх даа

8/20/2009

Бүх хүн надаас муу

Би хүн муулах дуртай. Хүн муулахаар л хамаг биений хөлс асгараад явчдаг гэж худлаа яриад ч яахав. Халуунд л хөлс гардаг бусад үед гардагүй хөдөөний хөөн би. Тэхдээ л хүн муулкуу бол хамаг хор шар хөдлөөд энэ надаас илүү гараад байхдаа яадын гээд дотор бачимдаад байдын. Тэгээл таньдаг таньдагүй, мэддэг мэддэгүй хэн ч байсан нэг нь хүн магтуул л хажуунаас нь ороод муулаад явчдаг болсон. Сүүлдээ бүүр мэргэших ч шинжтэй болж иржээнэ. Бүүр үүнгүйгээр амьдарч ч чадахаа больж ам нээвэл л муулаад унадаг болж.

Ингэжээн зурагтаар нэг хүн гараад ирэнгүүт хүмүүс "Энэ яасан сайхан ярьдаг хүүв" гэжээнэ. Би наанаас нь "Аа худлаа худлаа наад чинь сонин явдын байлээ" гэх жишээний. "Тэр их хөөрхөн хүүхэн шүү" гэнгүүт "Аа тэр чинь унгадаг л байж таараа", "Энэ их мундаг толгойтой хүн шүү" гэнгүүт "Тэхдээ наад чинь майгшд", "Энэ залуу шиг бакь болхийсон" гэнгүүт "Наадах чинь тэхдээ толгой муутай" энээ тэрээ гээл баахан шалтаг хайгаал үзээд байна. За миний унгадаг, бакь биш, ухаантай биш нь хэнд ч хамаагүй гол ингээл муулчууд хүмүүс намайг тийм юм шиг хүлээж аваад байгаам шиг надаа нэг л гоё мэдрэмж төрөөд байдын. Төгс төгөлдөр хүн байхгүй болхоор ямар нэг но олдож л таараа гээд үзээд байна шүү дээ. Олдкууу бол гүрдэж л орхино. Заавал ухаантай хүнийг ухаан муутай, сайхан хүнийг муухай гээд байх хэрэггүй зүгээр л магтаж байгаа зүйлээс нь шаал өөр зүйлээр муулаад байхад таараад таараад явчина шүү дээ.

Тэгээд үнэхээр хобби хөдлөөд унуул заавал бусдын магтахыг хүлээгээд байдаг залхуу зангаа больж иржээнэ цаад чинь. Шууд өөр хүмүүс гайгүй харагдаад ирүүл л гудамжанд ойролцоо явжаагаа хаа хамаагүй хүнд ч гэсэн муулаал унажээнэ. Энэ бас амжилт шүү. Танькуу хүмүүс хүртэл намайг мундаг гэж харж эхэлжаагаам шиг санагдаад иржээнэ. Шинэ мэдрэмж.

Хүн муулхад заавал ухаан, мэдлэг хэрэггүй харин ч жоохон маанагдууу байвал сүртэй болж ирдийн байна. Өөртөө баярлах ч шиг. За тэгээд мэргэшээд ирхээр хүн муулахаар жижигдээд ирж байна. Арай том зүйл барьж авмаар санагдаад байгууллагыг, бодлогыг, салбарыг, улс орныг, бүүр дэлхийг ч муулж болно. Энэ кампаан үнэгүй юмаа зарчихгүй хорголоо тоолсон, манай улс орны хар хайрцагны бодлого муу байгаан, зарим улс арай дэндүү ядуу шүү, дэлхий цаг агаар муу байшүү энээ тэрээ гээл муулаад явхад болдог л юм билээ. Зарим нэг сэргэлэн гарууд өөдөөс тандаж асууна. Санхүүгийн хямралын талаар дэлхийн банкны байр суурийг юу гэж боджээнэ вэ" гэж мэгэж асуунаа би оогт сандралгүй "Аа би тэднүүсийг зөв хийвэл эрт хямралаас гарах боломжтой гэж боддог" гээл хэлж орхино. Хүмүүс өөрснөө мэдэдгүй хүн болзуун тулд дахиж асуухгүй дээ.

За тэгээд хүн муулдаг хамгийн шилдэг аргаа хэлий. Яах аргагүй надаас ухаантай, хөөрхөн, бакь, сайхан сэтгэлтэй, төгс төгөлдөрдүү хүн байлаа гэж бодийл доо яахав. Ямар ч хүнийг "аа энэ муу хужаагийн эрлийз, хужаа санаатай, хацар нүүр нь хужаа шиг, нэр нь хужаа шиг" гэж мэгээл хэлж л орхино. Энийг хэлхэд үгүй гэж өмөөрөх хүн олдкуу дээ. Үгүй гээл өмөөрвөл монгол хүн бүр өөрөө хужаа, хужаагын талын урвагч болчих гээд байдаг тул бүгд дуугүй л өнгөрдийн.

Даалгуур: Сурагч нэгүр сэтгэгд нэгүрдээр тусүр нэг нэг хүн муулна. Даалгуур сайн хийсэн сурагчийг багш нь дараа нь муулнаа.

8/16/2009

Хэрхэн аймар хаакр болох вэ?

За манай нийгэмд сайхан хаакдахаас гадна сайхан хаакдуулах шаардлагууд өөрийн эрхгүй урган гарчаагааг харгалзан тэр талын мэдлэг олгох зорилгоор өнөөдрийн лээхцийг төлөвлөлөлөлөлөө. Юу ч болчвоо энэ үг, хэдэн лө вайнаа? (Энэ лээхцэнд америкийн кинонууд ихээр эшлэгдлээ).

За эхлээд хаакр гэж хэн бэ гэдгийг хэлье.
Хаакр хүн хэн ч гэдэг нэртэй байж болно. Гэвч хаакр хүн юуны түрүүнд аль болох олон хуруутай байх нь зүйтэй юм. Төгөлдөр хуурч шиг л хуруунуудаа ажлуулна гэсүүг. Мөн нүдний шилтэй байвал иж бүрдэл талдаа их сайн. За хараа нь муудаагүй байсан ч хоосон араам зүүчүүл зүгээр. Гээд удкуу хараа нь муудаж л таарна доо. -20 хүрчүүл харин сохордог сурагтай байсан. Түгүүл ч Базилиогийн шил л зүүх байх даа. Эмэгтэйчүүд нь бол яахуу заавал шил мил гэхгүй зүгээр том хөхтэй л байвал сайн байна. Тэгээд шаргал парик зүүгээ л, эрчүүлтэй пургооны хойтлын зай майнд тааралдчуул шууд зангианаас татаж ойртуулаад уруулы нь хүчтэй сордог байх хэрэгтэй. Бас 22 насгүй байсан ч би 22-той гэж өөрийгөө бод.

Дэлгэц ширтэхдээ:
Эрчүүд нь бага зэрэг духаараа харсxийж (өтгөн хөмсөгтэй байвал бүр алааяжаагаа газар!), харин эмэгтэйчүүд нь яг компьютертэйгээ сээгсдэхжаагаам шиг харцаар харна. Ууг нь наадах чинь чамтай сээгсдэх нь битий хэл бүр ямар ч амьгүй л эд л дээ.

Маусаа барихдаа:
Эрчүүд нь аль болох нарийхан шуу гаргаж байвал жинхэнэ хаакр хүний шинж шүү. Амьдрал дээр Шаварцнээгрээс өөр компьютэр ойлгодог том залуу байдгүү ен. Гар мар чинь був булбарай байх ёстой. Харин хүүхнүүд маань хумсаа урт ургуулж улаанаар будахаас гадна, хүн харуул маусаа маус биш пенис гэж бодоод байгаам байх даа гэж бодмоор л түүнд хүрнэ дээ.

Амархан байгааздээ ер нь? Амархан шд. Цаашаа явий...

За биеэ хэрхэн авч явах вээ.
Эрчүүд бол ер нь комьютрийхээ ард суугаагаараа том том сээндвич идэн кола ууж, тамхиа татаж, ер нь заваандуу байвал жинкэн күүл. Харин хүүхнүүд маань том хөхөө 2 гараараа сайн хавчиж суух ба үе үе ширээнийхээ араас босч бөгсөө хаялан алхах нь байна шүү. Харин газар унацан юм байвал яаж авахаа төсөөлжаагаа биз дээ? Газар юм байхгүй бол ганц нэг юм унагаачкуу юу.

Хүнтэй хэрхэн харьцах вээ?
Хэн нэгэн нь залуустай маань харьцах гэвэл хэдийг төлөхийн гэж шулуухан тулгах. Харин хэн нэгэн этгээд хүүхнүүдэд маань ажил санал болгох гээд байвал, эхлээд халуухан муужгайны амтыг үзкүү юу? гэнгээ уруулаа шилэмдэх. Харин гай болж цаадах чинь үнэхээр муурны маханд дуртай хүн байвал чи тэгээ л муурны махан пиршкийний өрөнд унана гэсэн үг. Хаанаас ямар муураа олж алжаахын. Тэхээр үгээ сайн бодох нь байшүү.

За хаакр хүн ийм байдийм байж. Хаакрдуулсан хүн нь яах ёстойм болоо.
Юуны өмнө "надаар оролдох хэрэггүй л байсийм даа, одоо чи яаана даа, үр хүүхдүүд чинь хэцүүднэ дээ" гэсэн мэдэгдэл гаргах хэрэгтэй. Тэр мэдэгдэлдээ пиз.., шаа, алийшүү.., тэнэг ,, дураак... энтэр гэсэн үгнүүд оруулж өгүүл хүн айж магадгүй байгаан. Мөн зураг хөргий чинь гаргацан бол, -аа манай ах л вайна гэж гүрийх ёстой шүү. За ах чинь байлаа чигсн өөрөө минган хүний зураг тавьснаа тас мартангуутаа тэр зураг ил гарсны төлөө гаргасан этгээдэд эчнээ цааз мааз оноогоод бужигнуулдаг газар байхгүй юу жийнкэн. Тэр муу хаакрийг дэмжээд байгаа хүмүүсийг бүгдий нь хуйгаар нь ПИЗ...ДА гэж нэрлэх хэрэгтэйм байгаан. Ер нь л жинкэн юм үзээгүүм шиг л байх хэрэгтэй дээ.... Гол нь олныг өөрийхөө талд оруулах... тэгээд тэгээд орж өхгүү байвал нөгөө хаакр чинь баатар болчиж мэдий шүү, энэ бол ялагдал гэсүүг дээ харин. Харагдах өнгөнөөс нь, михаанакаар аль нэг талд нь буруу юмуу зөвийг тохоож болдог. Харин агуулгын хувь шударга ёс ба зөвдөлт 2 заримдаа алуурчинд ч ногдох нь бий. Ер нь түс тас яс байхын бол чи хүн бүрийн хайрыг татаж, хүндэтгэлийг хүлээнэ. Яг л сарны сонат тоглож байгаа Төгөлдөр хуурч шиг.

За ингээд миний өнөөдрийн сайхан хичээл энд хүрээд өндөрлчлөө. Одоо яахав дээ. Та нартаа сайн хаакардаж хаакардуулхын өлзий дэмбэрэлтэй ерөөл л дэвшүүлий даа!
Хүний хавийн хайлан болсон Авын Артгаа багшаа нь.

8/14/2009

Хагасайны хариултууд.

За хагасайны мэнд. Бачим учир гарч ганц юм шараад идчий гэсэн биш өөрийгөөө шаран алдлаа. За бараг ч шарчлаа. Хариултуудаа гилзуулчаад багшаа нь хажуулж ясаа амраая. Пээ энэ асуултууд нь зах нь хаана байнаа? Нэллээн буухиа шурд шурд хийж явкуу бол компютрийхээ ард хонох нь дээ.
Эхлээд Артгаагийн хэлсэн багш нарын зураг хөрөгтэй танилцуулга хэмээх хичээлээс:
Краб:
-Хөөрхий энэ хоёр багш нээрээ нэгнээ юунд ингэж үзэн яддаг юм бэ
-Гамп энтрийг ядкуу үзнэ гэхэд надад маш эвгүй байгааг минь ойлгоно уу!
Фраанк:
-Багшээ 1 асуулт байнаа. Тэр хамгийн сүүлийн зураг дээр та 2 нэг согтуу харагдаадээхийн. Би бодохдоо танийг гонжоом, шилтэйгээ, Гаампаа багш шилээ зараад баярлажээнуу гэж боджийна.тиймүү?
-Шавь нараа хараад талимаарцан байжаахад зүгээр байгаарай Фраанкаа гуай. Согтлоо чигсн би гонжоомоо зарснаас Гомбоог зарсан нь дээр гэж боддог хүн.
НАРГИЛ:
-Өөрөө болхоор эврээхэй зангиатай болоогүй бас пажаактай ай?
-Чи ёстой голоор нь хэллээ. Тиймээ эрвээхэй зангиатай бас пажаактай.
Эрхэс:
-Сайхан наадацгааж бна уу?
-Ёстой сайхан асуулт байна. Сайхан наадсоон, чи сайхан наадсан биз дээ?
НАРГИЛ:
-Хүүгий минь гэдэс тогоо шик том бээдийн бээж гэвч чамын чих яагаад жижгэрчүү ай?
-Гэснээс чи хүүгээ эцэгт нь аваачиж нэг золгуулаач.
Галдан:
-Соцлийзмийн үеийн хар цагаан 3энитээр авсым уу , Артаг багш өөрийнхөө копроонон гаалстукыг палмаастраар будцым уу
-Яалаа гэждээ тийм үхдгүү зэнит гэж хаашаа харсийм байдийн. Тэр гаалстуук өөрөө угаасаа тийм улаан хоргой л доо.
Анонимус:
-Хоёр эмэгтэй багшийн цуврал зургийг тавиачээ, аалгүйтсэн ч ядий, авч л байхгүй. Хальсаа харамлаа юу та ай Артаг багшаа?
-Гүэ би хальс мальсаа харамлаагүй л дээ. Цаад 2 чинь харин цуварч өхгүү байна.
Ганаа:
-Гүзээтэй Аягатай Архитай Майгадуу Парлаамэнт зууцан хэн бэээээ?????
-Тийм парлаамэнт шиг гарчжуу?
Ариука:
-хэхэ, сайхан баярласан уу, багш нар мээн,
-бас л сайхан асуулт. Хэтэрхий сайхан баярлацан байлээ харин. Чи минь сайхан баярлаа бээз?
Галдан:
-Багш нар мэнь Фийв уух зуур цангаадийн Энэ үнийм үү Үнийм бол Үнэ нь хэдийн Гары үсэг яаж авах уу
-үнэнээр барах уу даа. Үнэ нь 8888. Гарын үсгийг DHL-ээр явуулы
Анонимус:
-хагасайний асуулт шүү! Гамп багшийн жинкэн нэр нь Гомбоо юмуу?
-Хагасайны хариулт шүү, Гамп багшийн жинхэнэ нэр нь Гомбодорж.
Ловэр_гёл:
-Хахахахаха ёоооо сайхан инээж авлааа. Хайртай шавь нарынхаа зургуудаас оруулж болох уу?
-Хайран инээд аваа явчлаа шүү энэ, өгөөдөх. Шавь нарын зурагнаас оруулж болхоороо л нэг болно шүү дээ ер нь бол
Дустбин:
-үхахахахахааха багшхан минь.... намайг гэдэсгүйгээр зурахгүй болбоос тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдэж байна...... гсн бх юм....ягаад хувтсастай гэхгүй бнаа????????
-Хувцас зохидгүй хүн шүү дээ. Тэрийгээ нэг муу юм мэдэхтэйгээ цаадах чинь.
Дустбин:
-Артгаа багш минь энэ чинь яг яаж байгаа хэлбэр вэ?
-Хэзээ яажээсний минь хэлсийн бол доо. Гэхдээ ер нь яаж ч байсан би бол бясалгаа л суужээсэн байж таараа.
ТООРИЛ:
-Хахаха айхтар зурагчин байх нь. Гаамп багш тийм их гэдэс гүзээтэй хүн үү?
-Далайн морирхуу л хүн дээ.
Ганаа:
-туг зоосны яг доод талд нь бас нэг нүх байшд...тэнд юу зооцон байжийгаад авцийм бэ???
-Өөрийх нь гэдэс хүйсгүйм байх даа энэ хүний?
Ганаа:
-аан жолигоо, хүйсний нүх нь юм байшд...хэхэхэх...бэлэн нүх байхад нэмж нүхэлдэг нь яажийгаан...дараа эргээд хэрэг болоочуу гүүчүү...айн??
-Тугий нь мандуулжийн би айн! Чинийхээр бол тэгээд тугаа доош нь унжуулаад явах хэрэг үү?
бэмби:
-Гэдэсний урд байгаа аягатай зүйл юу вэ?
-Тэр чинь түүний баас!
-Шилтэй зүйлийг нь ч бас мэдэхгүй байна. Юу вэ?
-Тэр чинь арих!
ЭНЭРЭЛ~ясаши:
-муу багший минь яажийнаа өөш ай?
-Мууг нь ч мэднэ л дээ, гэхдээ би яагаа ч гүү. Зүгээр зургий нь тавьсан. Гоожуур цаана чинь хүмүүсийн зургийг яаж балладаг гэж боджээн? гэснээс чи яасан лаг нэртэй болцын?Фраанк:
-Гэснээс Артга багш тэр цэцгээр яахжаагаан?
-хайртай хайргүй, хайртай хайргүй... хайртай! Урраааа! тэр надад хайртайм байна гэхжаагаан.

За одоо Гомбоо багшаагийн хаа сайгүй сээгс гэдэг лээхцний асуултууд.
Халтак:
-хахах, энэ тээд яг ямар хичээл заагаад бгн?? борно бага үзээ нөхдууд ингэжагам уу?тэгүүл багш шэгээ болно этэр ингээд??
-Тэгжил байгаан байлгүй. Боорноо бага үзүүл багш шигээ болно л гээд. Зургий нь хараа биз дээ өөрийнх нь?
ганаа:
-нэг АСУУЛТ, хөөе ингэхэд байшдээ, нэг удаагийн сээгэс үзэгдэл дээр боорноны бүх төрөл жанрыг зэрэг харуулж болохлуу???
-Яасан шуналтайм бээ чи, барж идэхээр мэрж ид гэж дуулснуу?
Эрка:
-хэхэ, боорноо үздэг нь Гаампаа, стриптийз үздэг нь Атргаа багш юм бна. Энэ хоёр багш бяданд ер нь юу заах гээд бна??? Ирээдүйд юу юу заах волл?
- Юун олон угсраа асуултуудав. Ер нь үздэг юмсы нь бол чи яг зөв ойлгож. Энэ 2 багш чинь таануусдаа амьдралын мөн чанарыг ойлгуулах гэж ядаад вайгаан. Ирээдүйд бол яахуу үхлийн дараах амьдрал энэ тэр гээ л гүнзгийрээд явчих байх даа.
Фраанк:
-Хагасайний асуулт: боорноо кино узжаагаад сээгс хийвэл яах бол. Хэр их хийх бол?
-Яасан гэнэн асуултав. Боорноо кино үзжаагаад сээгс хийвэл яах ч гүй зүгээр хийнэ. Харин чиний хэр их хийхий чинь жишээ нь би яаж мэдхийм болжээнаа.
Ду:
-Артгаа багш нь өмдөө тайлцан байгаа нь энүү хэхэ?
-Чамд өмсцөн юм шиг харагдаад байгаа хэрэг үү хэхэ?
Юки:
-Хагасайны асуулт: Банжиг яацын бол?
-Тааж мэддэг таван хаан биш тамшаалжидд.....ёоо залхуу хүрчлээ. Гацаа л виз. Удкуу гацxаа болино байх.
Давка:
-сээгэс инэгж юу ийн? би мэддэггүй шт...
-Сээгэс гэж файвийн дараах, сээвэний өмнөх тоо юм.
чуупс:
-Xадаас гэдэг нэвтрүүлэг гарахаар яагаад сээгс бодогдоод байдгийн- 6 дахь өдрийн асуулт шүү.
-Чишш, өөрийх нь юм хадаас шиг гэсээн. 6 дахь өдрийн хариулт шүү.
дустбин:
-за асууя, хөөрхий тэр муу шар нохойг ч хэлээд байх юм алга багшээ минь. та минь өөрөө хэдий заваараа сээгэсээ амжуулдийн?
-2 биенээ хараа л болчоод байгаа 2 доо...
дустбин
-бас 1 асуулт гараа ирсэн, боорноо үзжаа хүнүүс яагаад барайгаад байдийн бол??? та минь өөр дээрээ жишээ татаж тайлбарлнуу?
-За даа наад Гаампаа багш чинь боорноогоо үзэхдээ өөр хүмүүсийн царай руу харах манатай л байдаг байх даа. Тэхээр наад асуултуудад чинь хариулж лавтайяа чадкуу бизээ.
Ловер гёрл:
-Хүмүүс асуулт асуугаад байгаамуу?
-Маш философлог асуулт байлаа. Хариулахад таатай байна. Тиймээ.
Галдан:
-Та дээр танайд хоний гээд байсан хэнийд хоносон бэ Хоноход янзтай биз?
-Энэ хүүхэд Гомбоотой хонох хүсэлтэйм байх даа. Бас хартай юм гээч.
Дустбин:
-багшоо, хахсайний хариулт яасийн би баахан юм асуусийн ууг нь хариултаа авчмаарээшөөө.
-Дээр хэлчлээ тэрий чинь. Зодох нь л дээ
дэмон:
-Хагас сайны асуулт: Багшаа та юун заваан юмаа сурагчиддаа яриад байнаа. Эрүүл мэндийн хичээл гэхээр бас биш.
-Битий тоо доо Дэмон минь. Цаадхан чинь бол сайхан л эд байгаа.

За дараа нь Артгаагийн лээхцний асуултууд.
Фраанк:
-Тийшдэ. Ицмэ хоюулаа сургуулийн сурагчдийн зөвлөл байгуулаад хэвлэлийн бага хурал хийхүү?
-Танай энэ жижиг билүү, хурлы чинь бусниулна даа би. Гэснээс Ицмэ энэ чамтай уулзах шалтгаан хайгаад байна.
Сайхан санаа:
-энэ одоо тэгээд гичээл үү...
-Биш энэ шингэн саван санлайт
зүүд:
-багшээ би асуулт асууяаааа..... энэ хөлний гипсийг авсны дараа яаж гам барих ёстойм бэ? энд нэг шавь чэнь шөрмөсөө сунгаагаад зөөлөн эдээ гэмтээчээд үйлээ үзээ суужээн???
-Хөлний гипсийг авсны дараа ахин гипсдүүлүүл баталгаатай гам болно. Харин наад шөрмөс чинь сунж сунжаагаад гэнт тавигдаад чамайг харвачих вий дээ.
ТООРИЛ:
-Бээнз шоорт гэж бас байдаг байхнуу? хэ мөн сониноо
-Чи бүр бээнз шоортоор хийсэн сонин уншдаг хэрэг үү?

Одоо Артгаагийн Түлээ хагалах тухай гичээл:
дао:
-Түлээ хагалах ях вэ хагалах тулээгээ хаанаас олохийг эхлээд мэдчмээр байшд
-Буратиногийн бандааший нь шувтлаад, хамаатнуудаа дууд исүүл би Мальвинаг дуудлаа гээ л болоо шд. Бөөн түлээнүүд гүйгээд ирнэ.
Харли:
-Багш нар нь хүүхдүүдийнхээ дэргэд хичээлийн цагаар ингээд л дандаа амбаараа ухалцаад байхиймуу. Их л гоомой юм хийж байна даа та нар. Багшийн ёс зүйд таарах уу? айн?
-Пээ энэ хүүхдийн амыг. Үдээ хаячxий сан. Би чинь хүний амбаар байтугай кармаа ч ухаж үзээгүй хүн. Гомбоо бол амбаар байтугай бөгс ухах хүн дэг ээ.

Гомбоогийн эргүүлийн цагдаа лээхц.
абцд:
-хн...ёстой аймаар юм уншчихвуу яачив
-Надаа бол аягүй уянгын байсаан.
Дустбин:
-гааамп багшийн арзмэраар поорм олдох болуу нуруунд нь тааруулахаар багадаад гэдсэнд ни тааруулуул томдоод гачин юм болноо тэ артга багшэ????
-Тийшдээ Дустбинээ ёстой тийн. Жирэмсэн цагдаагийн поорм л захиална даа гадаадаас.
Ясаши:
-хаха эрийн муу цагдаа гэдэг байждээ, тэр үе өнгөрөө юу?
-Өнгөрөө! Одоо бол эрийн муугийн муу нь цагдаа гэдэг болсон.
Ду:
-Цагдаа нар ийм байдаг гэж үү?
-Хорвоо буруутай гэжүү гэдэг дуу байна цаа караокед чинь.
ЭНЭРЭЛ:
-хахсайны гичээл яачуу? хүлээсээр үс цайлаа кккк
-Яасан, супра түрхүүлчээд суужээсиймүү?
Тувшинжп:
-пинокио хүүг яах гэж бна даа?
-Сонийм даа би түүнийг яаана ч гэж хэлээгүй дээ. Пиноккио юм яриад байгаамуу?
ЭНЭРЭЛ: -вуахахахаха Артгаа багш одоо нааг яаж эршүүд гээд мэдчив?
-Чиний баргил хоолойгоор чинь л тэгж таасан юм.
Бадман:
-Бичас аав болмоор байна болох уу багшээ.
-Хэрэгсэл нь байгаамуу чамд?
Галдан:
-Буратиногийн хүүхэд гэж юм дуулдна уу.
- Мэдкүү, мөчир зөчир суулгуулсийм бол одоо хөнжлөөрөө дүүрэн хөвдөн ногоон хүүхдүүдтэй болоо байлгүй. Суулгуулаагүй бол цөхрөөд, ингжаахаар оронд нь өрөмдүүлдийн билүү гэж боджаагаа байхаа.
Дустбин:
-багшээ мээн тэр пинокио хүүг зов харуулад хийцэн байсан бол тэнд ганц мальвина ч гэж ярику л байсан байх да тээ. Өөр хэн хэн гэж ч байх бсийм хэхэ....тхдэ би бодоодээнэ тэднүүдийнх нь ядаж 1-ээс нь боловч бэйби пинокио гарах бсн болуу?
-Зөв харуулаад хицэн бол бүр карабас барабасийн эхнэрээс хүртэл бэйби пинокио гарах байсан байх.
Үйтнэсс:
-Энэ сэтгэгдлүүд дээр Пиноккио, Буратино хоёр холилдож сүлэлдээд юу болчихвоо?
-Тэр 2 холилдуул цэнхэртнэ л биз, өөр яахудээ
дао:
-тэгээл карло аав сүхээ алдаагүй бол яана
-Алдаагүй байсан ч гэсэн хий сүхдээд өөрийхөө шилбийг цохих байсан.
Энэрэл:
-2 багшаа энэмуу татварыг яахуу, миний амралтын ажлын гээд хамаг цалин хуу хамаа аваа явчих болтаймаа ий ий ий /уйлав/
-Цалин авахаа больчуул татвар гээчийн муухайг мэдрэхээ болино.
хаукс:
-Би нэг юмыг ердөө ойлгохгүй юм. Яаж энэ их бээр ошианий багш нар баасан гарагийн маргааш ингэж сайхан бичиж чадаадугааг?
-Аз болж кийбоорд маань уухгүүм даа. Уудаг бол ийм сайхан тэгшxэн бичиж заяа нь шадкуу л дээ.
абцд:
-культуур гэж яг юу ин багшаа?
-За цаадахны чинь хувьд бол культуур халтуур 2 нэг үг шүү дээ.
Давка:
-Энэрэлээ угийн яаж гарахав дээ тэ?
-Угийн гэж хэн ен? Угийн Энэрэлийн дотор орчоод гаркуу байгаамуу? Угийн чи түүний дотроос хэзээ гарахын?
дустбин:
-Багшээ та одоо ингэж их төмөр өргөцийим чинь мод үхгүүдээ айн????
-Цаадах чинь аль хэдийнэ үхээд боссон хүн шүү дээ. Тэр харц марц нь.
Энэрэл: -Галдаа хүнээ байна гэхээрээ яадын? заза багшаасаа асууя. Багшаа хүнээ байна гэж яадын? би яасын?
-Чи хүнээ байцан л байхгүй юу. Галдаа яг л хэлсэн байшд.
Зүүд:
-Агаа миндээ яанадаа та. нэг мөсөн олон удаа явж болдгуу бсиймуу?
-Хөөргөжаагаад туйлдуулж алах нь.
Анонимус:
-Энэ блог дээр бүүр коментын соёл гэж байхаа больжээ. Пиорлэ Дэппсү
-Тийм байна шүү нээрээ, таанрыг дээ! Артгаа
Давка:
-Бороо энэрэл 2н пянг би даахкү гээч.... Өнөөдөр харин цоглог байнаа. Багшээ та чинь л өөрөө би фитнессээр хичээллэдэг гээз дээ? үгүй билүү? хэн тэглээ?
-Пянг нь үнэхээр даагаагүй юм байна. Явж архиа гарга даа. гэснээс Гомбоо та 2 уулздиймуу тээ?
зүүд:
-хахаха манай багш ч бас л лайтай юмаа?
-Ад үзжийнаа чи, за яахуу!
Ицмэ:
-инкээд нүүвэл зүгээр хэнчиг л нүүнэ л дээ. ааа гэтэл нөгөөө талд байгаа байшингийнх нь цонхоор ишгаав, шүүгээ, ор этэр маань багтдаг л байгаа даа гэж бодовшд сая гээнэт. багш юугж боджаахын?
-Орондоо л санаа чинь зовоод байнуу чи. Бас ишгаав гэнэ, хэн нэгнийг нуух санаатай. Шүүгээндээ бол харин ганц юм хадгалах гээ биз.
огторгуй:
-??????
-Энэ бол үнэхээрийн абстракт асуулт байлаа.
Галдаа:
-А хэлбэрийн шон босгуул өртөг зардал талдаа болон босгох тухайд амар бус уу Багшаа?
-Энэ хүний ухаанд ухна ишиг сүрэг жирэмсэн ямаануудтайгаа ороод үхчиж.
Оптимист:
-Xөxөө намар дуугардаг болцийм уу? Xавар 6 сард дуугардаггуй бил үү?
-Оптимистийн нутгийн хөхөөнүүд 6 сард дугараа л 7 сараас бөгдөөрөө үхээд эхэлчдийм байна.
Бархасбадь:
-Надад энэ блогийг уншиж байх үед воот гэсэн үг тааралдахаар нэг их уур хүрэх юм! донжийг нь олоогүй эсвэл моодноос гарсан болохоор тэр юм болов уу?
-За би ч ер нь бүх моодноос гарцан юмнуудыг дагтан донжийг нь олкуу хэрэглэдэг хуучтай хүн дээ.
хаарлий:
-Доод юм уу дээд давхар луу яаж нүүх вээ? Тийм конвейроор зөөе гэхээр уначина виддээ?
-Таазаа цоолоод урсдаг шат тавьж ерөөсөө болкуу юуу?
ТООРИЛ:
-Голонд угласан хоолой байсан ч болжээнэ гэнүү. Энийг одоо юу гэж ойлгох болжаанаа багшээ
-Заа бууж өгье өө, хоолойнд угласан гол доо.
Давка:
-Цонхлоод цалин авниз айн?
-Тийн наадах чинь дагтан тэгдийн. Цонхлоо л цалин аваадээн.
Витнэсс:
-Мань Гаамп багш арай цонхлоод гоожуур, аяксмаа хоёрын кибер тулааныг үзээд бооцоо мооцоо тавьсан явж байгаа юм биш байгаа?
-Гүү байхоо түрүүн надаас цаас асуугаа сандарцан гүйжээсэн. (бөгсөө дараад)
Бархасбадь:
-Гамп багш маань гоожуурт хааяа нийтлэл бичдэг байснийг та нар мэдсэн үү? Цаагуур чинь бөөн юм болж байна
-Тийн харин би тэгээд аяксмаатайгаа нийлээд хакдций шд. Мэдсэн үү та нар?
Парфюм:
-Вахаха, магадлан итгэмжлэл хөөцөлдөнө гэнэ үү. Тэгүүл Гаампаа багш аа, бид сургуулиа төгсчөөд гадгаадын их дээд сургуульд төвшин ахиж сурч болох нь байшд тийм үү? Тэгээд яг ямар сургуульд сурах боломж байгаан бол оюутан бидэнд?
-Гомбоогийн хөөцөлдөж яваа ажил бүтүүл таануусд Хоогвартсын (Харри Поттэр) урилга ирнэ.
Краб:
-Артгаа багш яацийн
-Хэзээний юм асуугаадээнаа? Хүн айлгаад.


Яаая дуусцнуу. Алахжийшүү. Гэснээс Крабаар эхлээд Крабаар дууссаан тээ?
За хүний хайлан багшаа нь тасарла одоо. Даваа гаригт уулзий. Чүүс!

8/13/2009

Цонхтой хичээл

За юу вайцагаана. Өнөөдөр Гаампаа багшид нь бачим ажил гарсан тул цонхоллоо. Бачим ажил гь бааж шээхтэй ямарч холбоогүй шүү. Боловсролын яамаар яавж сургуульдаа магадлан итгэмжлэл хөөцөлдөнө энээ тэрээ гээд сүртэй сүртэй ажилтай явжаагаа шүү. Байнга болж бүткүү хичээлээр бөмбөгдүүлж байсан та нарт цонхлох бол азны коля болжаагаа биздээ мэдэжил байшүү таануусыг. Гарчигаа харин компүүгтэрийн хичэээл орох гэж байгаам шиг муухай өгчлөө. Цонхолсон өдөр бие даагаад бэлгийн амьдарлын тухай судлаарай. Дадалага ч хийж болно. Дараагын хичээл дээр шалгалт авий шүү

8/10/2009

Нүүдэл хялбарчлах инжнээрийн шийдэл

Энэ нээрээ яасан сонин хорвоо вэ, хагасайн болсон чинь яг нөгөө яриад байсан юмнууд давхцдаг вээшд. Тэгээ асуулт хариулт бас будаа. Ирэх хагасайнд Артгаа багшаа нь килмийтр урт асуулт хариулт шахнаа за ёо, харжилаагаарай. Өнөөдөр таануусдаа,,, өө нээрээ хөөрхөн охидууддаа хөхөөн дуутай намар цагийн мэндийг хэрсүү залуу Артгаа багшаагаас нь хүргий. Залуустайгаа мэндэлхээс дээ бас, юу вайцгаана, надаар юмгүй дээ.
Өнөөдөр нүүдлийн тухай гичээл ордымуу гэж бодоод. Хүмүүс ч их нүүдэг дээ ер нь. Байраа сольж, шинэ байр авж, багасгаж, томсгож, тав тухаа сайжруулж. Нүүдлийг хэрхэн амар хялбар аргаар хийх вэ. Багшаа нь бодлоо л доо. Ер нь үргэлж юм бодож байдаг хүн. Бодож бодож инжнээрийн талын лээхц орох болчлоо доо, за яахуу.
Юуны өмнө нүүж орох байшингийхаа цонхыг мэдэж авах хэрэгтэй. Тэгээд тэр цонхныхоо тавцан дээр нэг мотор суурилуулна. Удаан эргэлттэй, тухайлбал минутад минутанд 20 гаран эргэжаахад болно. Моторынхоо голыг мээтр орчмын өргөнтэй гаргаад нөгөө үзүүрт нь тулгуур хийгээд тулгуурандаа шаариг хийгээд, шааригныхаа дунтлын нүхэнд нөгөө голоо зоох нээ. Мотор асаалаа, эргэлээ.... тэгэнгүүт гол эргэх нь байна. За энийг ингээд түр орхий. Одоо өөрийнхөө цонхон дээр яг ийм мотор, гол тулгуур байрлуулна. Санаанд чинь буужийнуу одоо. Яах гээд байгааг минь мэджийнүү. Одоо тэр 2 цонхныхоо хооронд мээтрийн өргөнтэй эрмээн татнаа. Мотор аслаа эрмээн гүйлээ, воот! Туузан дамжуулагч. Тэгээ л гартаа тааралдсан юмаа тавиа л байна шүү дээ. Сандал, ширээ, ор, дэр, толь, ишгаав, сэрээ, хутга..... Юмнууд чинь өөрөө сайхан нөгөө цонхон дээр урсаж очиж унаал вайна. Чи гэрээ хоосон болгочоо л гэрлээ унтраагаа л хаалгаа цоожлоо л, кармаандаа гараа шаагаа л гарна. Шууд шинэ байшинда очоо л хаалгаа онгойлгож ороо л, гэрлээ асаагаа л, юмнуудаа байрлуулаа л болоо. Сайхан байна уу. Исүүл нэг кэрээсл гаргаж тавиа л, хөлөө ачиж суугаа л, гаансаа зуугаа л, сонин уншаад явж болжээн. Аа яа яа яа, сайхан даа.
За асуудал үүссээн тээ. Яг сайхан тэгээд өөд өөдөөсөө харцан цонхтой байшингууд гэж юу байху дэ. Ямар дуранддаг хүүхнийдээ орохжаагаа биш. Тэхээр план зураг гарганаа. Хоорондох зай, замд таарах авто зам, байшин барилгын нав нарийн, бүр туннн нарийн зураг гаргана. Тэгээ л тэднүүсийгээ онохгүй цэг сонгож цэгүүдээ дайруулж алгуур шулуунууд татаж нөгөө цонхондоо хүрэх юм. Цэгүүдүү олсон бол очиж цэг болгон дээрээ 2 мээтр хэрийн нүх ухна. Тэгээд хэр өндөр саад байна тэрийг давахаар ган шон босгон. Т хэлбэрийн шон. Т хэлбэрийн чинь дээтлийн хөндөл дээр сул эргэх гол байхыг мэджаагаа биз дээ. Гол ч гэж дээ голонд углагдсан хоолой байсан ч болжээн. Дээгүүр нь эрмээн гүүншд. Воот. Ингээ л болоо. Галзуу хулганы зам шиг өгсөж уруудаж, тахирлаж муруйсан сайхан зам үүслээ. Юмнуудаа тавиа л, юмнууд өөрсдөө яваа л иста сайхан. Дараа нь моторынхоо хурдыг ихэсгээд урт сaндалууд тавьчуул галзуу хулгандаа суугаарай гээл зосжээж болох нь байна. Даанч хүмүүс нь манай гэр лүү орж ирж унаад овоороод байна байх да. Яахуу хийций нь жаахан өөрчилж шууд хаалгаар гардаг болгож болхын. Кордоорт л овоорно биз.
Энэ санааг хэрэгжүүлэх хүн байвал инжнээрийн тооцоо, барьж байгуулах үеийн нарийн ширийн нэмэгдэл сэлтийг асуугаарай.

За одоо Артгаа багшаа нь шувын шууд унткуу бол ирэх хагасайнд байхгүй болцон байж мэдэхээр болчлоо. Үүрэглээд кийбоордоо мөргөж сэрээд байна. Нэг баахан $%&/()_M:;B ийм юмнууд бичцэн байжаахын духаараа. Арилгасан л даа. За хүний хайлан болсон багшаа нь хажуулы даа. Түр бака чика ноовияа, аараа жим жим. аараа ээраа басийяаа.

8/06/2009

Төмөр зовоодог дасгал

Унжсан гэдэс шомбойсон мөөмнөөсөө ой гутаж олон жил явав. Ааа култуурээр хичээлэлдэг баатар болж хэдэн жил болов. Санхүүгийн асуудлаа шийдвэрлээд ганц хоёр удаа култуурын газар очиж төмөр өргөхөөр боллоо шүү цаадах чинь. Эхний өдөр култуур майкаа өмсөөл гараа алдлас гээл нэлээд култуур баагий шинжтэй амьтан яваал орсон. Учир нь тэнд дандаа бакь залуус баруун солгойгүй төмөр өргөөл аахилж уухилаад булчин шөрмөсөө овойлгоод зогсож байдаг гэсэн төсөөлөлтэй. Тэхээр би яахуу жоохон бакь царайлаад орсон нь зүйтэй гэж шийдсэн ухаантай. Оо тэгээл ухаан алдчих нь холгүй жоохон хүчилтөрөгч цээжэндээ шахчааад түхийлгээд амьсгаагаа түгжээл орсон төсөөлсөнөөс өөр юмааа надаас тарган, бүүр туранхай ч улс байна.

Зиа нэгэнт байгаа улс хойно амьсгаагаа гаргаад хуучин үлбэгэр байдалдаа ороод хэдэн төмөр өргөлөө шүү. Төмрөөө ч хатдоо надаас бацаан туранхай хүмүүс хоё талдаа дугуйтай төмөр өргөж байхад би гэж хувцасны гол зүгээр нэг нарийхан төмөр арай гэж өргөж байх жишээтэй. Хоёр талых нь дугуй диск хийвэл бүүр балрахын байлаа. Тэрүүнээсээ жоохон ичисхийжээн хөөе. Сүүлийн хэдэн жил ч ичээгүй байсан ичих булчирхай байнаа гээл өөрийгөө хөөргөлөө шүү. Зиа тэгээд эхний өдөр хэдэн цаасаа тушаачаад нэлээд төмөр өргөж байгаал гарсан маргааш нь үхэхжийнэ. Хамаг бие заадсаараа салах гэж байгаам шиг өвдөөд дөнгөж төрсөн эмэгтэй л ийм байдаг блоуу бас айхтар шартахаар нэг ингэдэг дээ гээл. Аргагүй дэээ миний амьдаралдаа өргөж байсан зүйл бол пиавны грүүжиг, хийж байсан дасгал гэхээр пиав ширээнээс амруугаа ойртуулах төдийгөөр дуусаж байсын байхын.

Тэхдээ эдгээр дасгалыг байнгын давтамжтай, үл шантрах чин зоригтой, шантралгүй хийхийн болуул шүдний зуулт, хоолойны залгилт, гэдэсний урагшаа бөөрөнхий хэлбэр, ширээ ам 2-ын дундах зайг тодорхойлох орон зайн мэдрэмж, тухайн зайнд хэрхэн пиав ширээнээс амруу явуулах хурдны тооцоолол, гарны хоёр толгойт булчин гээд олон зүйлд нөлөөлдөг болох нь миний амьдарлын нөр их туршлагаас харагдаж байна. мөн дам нөлөө үзүүлдэг зүйлс нь гэхээр жоодгойд ямар хурдаар шээхэв, шээлтийг ямар хэмжээнд барьж тэвчиж гаргаж байвал пиавтайгаа удаан суухав гээд олон зүйлд нөлөө үзүүлдэг гэдгийг ч мэдэж байна.

Зиа хоёр дох өдөр булраа гэж хачин өвчний оноштойгоор култуурны газарлуу явжаасэн утас дуугарч байна. "Хаачихнуу?" гээл хүн асууж байхын "Аа өөрийгөө төмрөөр зовоодиймуу гээл явжээн" гэсэн. Энэ нь садист утгаар бишшүү дээ. Яс юман дээр төмөр намайг зовоодог биш төмрүүд надаас зовдог байхаа. нэг л их гүзээ унжуулсан шомбогор мөөмтэй эрэгтэй хүн ороол өөрснийг нь өргөөд унахаар "хичнээн бакь булчинтай улс өргөдгөв, тэхэд биднийг ийм балиар амьтан өргөх гэж, энэ өөрөөсөө зовдогүйн байхдаа" гээл хангир жингэр гэж хоорондоо харшилдаад хүн байсан бол нүүр нь улайцан ичиж зовж үхдэг байхаа гэж боддийн би.

Тэхдэээ би ч бас яаж дутхуу гэсэн шиг нүүр амаа янзүр болгодгыг нь бол сурцан шүү. Юу ч өргөсөн эрүүгээ урагшлуулаад, нүүрээ ярзайлгааад, хүчтэй үлээж байх хэрэгтэй. Энэ нь олон жил төмөр өргөсөн хүн шиг сүртэй харагдуулдын. Би энийг харин дор нь сурсан даа. Удаан ингэвэл хамаг нүүрний арь сулрахын шиг байлэээ. Тэхдээ биеийн гоо сайхан байхад нүүрний гоо сайхнаараа элэнцэгээ хийхэв дээ. аа бас толинд очоод өөрийнхөө биеийг бас хараад сурцан булчин байгаам шиг барьж бариал аан. Сүртэй шүү дээ. зиа өнөөдөр сүүлийн төмөр зовоох өдөр тэрүүндээ явий даа. Санхүү ингээд дуусжаагаан.

Энэ хичээлийн дүгнэлт нь Гаампаа хүртэл явжаахад хэн ч явж болдог сайхан гаүзар байлэээ шүү. хөдөлгөөн эрүүл мэнд. Эрүүл мэнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт. Эрүүл яваад нүгэлт хорвоогын зовлонг бүүр их үзээд дэмий ч юмуу дооо.

8/03/2009

Түлээ хагалахын учир хийгээд түлээний тухай

Зиа хүүхдүүд минь, хагасайн болохоор л өргөн банкиад болдог болж. Арайхийж дараагийн хагасайн болохоор л плэйтайм болчдог болж. Цөвүүн цаг уу энэ юуув. Ирэх хагасайнд аягүол Гомбоогийн бүжгийн дугуйлан, миний зургийн үзэсгэлэнгийн нээлт давхцаж таарах вий дээ. Давхцахгүй бол жийнкэн аймар асуулт хариулт орноо. Бөөн асуулт байгаа шд. Хариулчаад сунгаад тавиул килмийтр урт юм болж таарнаа яанаа, яахуу, яах юу байху дэ, юунд нь гайххуу дээ, тэгээ л тавийшд тэрий чинь.
Өнөөдөр багшаа нь таанртаа түлээ хэрхэн хагалах талаар заана гэж амалснаа сая олж мэдлээ л дэ. Тэгээд амалснаа гүйцээхээр шийдлээ. Гүйцээхдээ комлект болгож бас нэгэн хүний тухай өгүүлэхээр шийдлээ.

Юуны түрүүнд түлээ хагална гэдэг маань биллиардны шаариг хагалах, пиавны шил эгнүүлжаагаад чулуугаар онож хагалах, салхинд цонх савж хагарах, чулуугаар байлджаагаад тархиа хага цохиулах, хажуу орцны хөөрхөн охинтой нүүр хагарах мөн хайртай бүсгүйтэйгээ хайрын тухай яриа хагарах зэргээс тэс ондоо зүйл билээ.
Юугаараа ондоог төсөөлжийнүү хайрт шавь нар минь. Таа нар гартаа том, хүнд, жинхэнэ төмөр сүх бариад, далайж далайжаагаад хамаг хүчээрээ тайрдсан дээр буулгах нь байшүү дээ. Тайрдасыг өрөвддөг хэн ч байхгүй. Өрөвдөх ч хэрэггүй гэж бүгдээрээ боддог. Тэгээ л хагалаа л, бутлаа л, шатаагаа л... Тиймээ тэр ихэнхдээ амьгүй хар мод шиг л дуугүй байжээдэг юм. Тун цөөхөн тохиолдолд, за ухаандаа саяд нэг удаа л сүх буужаах агшинд тайрдас маань нарийхан үхээнц хоолойгоор болиоч! гэж орилдог байна. Харин эний нь сонсоно гэдэг маань бас л саяд нэг удаа тохиолддог зүйл. За сонсонгуутаа сүхээ зогсоож түүнийг аварна гэдэг маань бас л саяд нэг удаа болдог. Тиймдээ ч энэ дэлхий дээр хүмүүс түлээ хагалж эхлээд хэдэн мянганыг элээсэн ч ердөө цорын ганцxан Буратино байгааг та нар минь бэлхнээ мэдэж байгаа билээ. Үнэндээ хамгийн зоригтой тайрдас л тэгж дугарч чаддаг болхоос ууг нь бөгдөөрөө л амьтай юм шүү дээ. Халууцаж хөлөрсөн идэр залуугийн булчинлаг гарт хамаг биеэ эзэмдүүлж орь дуу тавин... оо соорий багшаагийх нь нөгөө өвчин нь сэдэркээдийн. Зүгээр тэр идэр залуугийн гарт байгаа сүхний хангинах чимээ, салхинд шуугих чих михний хажуугаар тэр дуу сонсдно гэжүү, за сонсдымаа гэхэд нэгэнт сүх буугаад тайрдас хэдэн хэсэг болсны дараа, түлээ хагалагч маань, сая хүүхэд дугарвуу гүү юүү гэж өөртэйгээ ярьж эргэн тойрноо нэг хараа л дараагийн тайрдсаа авдаг байх нь. Энэ бүхний хажуугаар тэр Карло аав яасан самбаатай хүн бэ гэж бодуул бодохооор байгаа биз. Гэхдээ Карло аавд байсан бүх идэх юм нь ганцxан бөөрөнхий сонгино байсан тул өлсөж нүд нь эрээлжлээд сүхээ алдаж унагаснаас тэр хожуул аврагдсан юм. Түүнчлэн нүднийх нь эрээн гараагүй байхдаа толгойг нь буруу талаас нь сийлж, тэр сэртгэр мөчрөөр хамры нь хийгээд Буратиног алааясан байгаам даа. Ууг нь тэр сэртгэр чинь бөгсөн талдаа гарч, тэр жинхэнэ сээгс бөмбөг болох байсийн. Мальвина энтэр жаргаж үхжаагаа газар байсан байхгүй юу. Карло аав ер нь дам дамаа олон хүнийг давхар хохироожээ. Ингээ шавь нар минь таа нартаа л гэж хэлэхэд түлээ хагалахдаа эхлээд хоёр гуруун удаа яг цохихжаагаам шиг болж зангаад юм хум хэлэх нүү гүү юүү сайн анзаараарай гэж захьяаа. Магадгүй дэлхийн түүхэнд 2 дахь Буратино монголоос төрөх чум билүү. Магадгүй манай Галдан чумуу Мөнхбаатар исүүл өлхөөн түлээ хагалчихуйц эршүүд Энэрэл энтрийн хагалжаахад таарчуул Карло аавын араас Галдка аав, Мөөгий эцэг, Энээкээ ижий гэж энтэр түүхэнд орох нь вээшд.

За ингээд сайхан зантай Артгаа багшаа нь одоо сэрүү бужаагаа дээр жаахан нойр авий даа. Халууцаад хайлчих гээд тун гицүү байна. Ирэх хагасайнд таануустай асуулт хариултаар энхрий хайрт Гомбоо багшаагий чинь уулзуулкуу бол юуны хүү болох бол доо би гэж инээмсэглэн заная. За баяртай. .

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат