Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Нүүдэл хялбарчлах инжнээрийн шийдэл

Энэ нээрээ яасан сонин хорвоо вэ, хагасайн болсон чинь яг нөгөө яриад байсан юмнууд давхцдаг вээшд. Тэгээ асуулт хариулт бас будаа. Ирэх хагасайнд Артгаа багшаа нь килмийтр урт асуулт хариулт шахнаа за ёо, харжилаагаарай. Өнөөдөр таануусдаа,,, өө нээрээ хөөрхөн охидууддаа хөхөөн дуутай намар цагийн мэндийг хэрсүү залуу Артгаа багшаагаас нь хүргий. Залуустайгаа мэндэлхээс дээ бас, юу вайцгаана, надаар юмгүй дээ.
Өнөөдөр нүүдлийн тухай гичээл ордымуу гэж бодоод. Хүмүүс ч их нүүдэг дээ ер нь. Байраа сольж, шинэ байр авж, багасгаж, томсгож, тав тухаа сайжруулж. Нүүдлийг хэрхэн амар хялбар аргаар хийх вэ. Багшаа нь бодлоо л доо. Ер нь үргэлж юм бодож байдаг хүн. Бодож бодож инжнээрийн талын лээхц орох болчлоо доо, за яахуу.
Юуны өмнө нүүж орох байшингийхаа цонхыг мэдэж авах хэрэгтэй. Тэгээд тэр цонхныхоо тавцан дээр нэг мотор суурилуулна. Удаан эргэлттэй, тухайлбал минутад минутанд 20 гаран эргэжаахад болно. Моторынхоо голыг мээтр орчмын өргөнтэй гаргаад нөгөө үзүүрт нь тулгуур хийгээд тулгуурандаа шаариг хийгээд, шааригныхаа дунтлын нүхэнд нөгөө голоо зоох нээ. Мотор асаалаа, эргэлээ.... тэгэнгүүт гол эргэх нь байна. За энийг ингээд түр орхий. Одоо өөрийнхөө цонхон дээр яг ийм мотор, гол тулгуур байрлуулна. Санаанд чинь буужийнуу одоо. Яах гээд байгааг минь мэджийнүү. Одоо тэр 2 цонхныхоо хооронд мээтрийн өргөнтэй эрмээн татнаа. Мотор аслаа эрмээн гүйлээ, воот! Туузан дамжуулагч. Тэгээ л гартаа тааралдсан юмаа тавиа л байна шүү дээ. Сандал, ширээ, ор, дэр, толь, ишгаав, сэрээ, хутга..... Юмнууд чинь өөрөө сайхан нөгөө цонхон дээр урсаж очиж унаал вайна. Чи гэрээ хоосон болгочоо л гэрлээ унтраагаа л хаалгаа цоожлоо л, кармаандаа гараа шаагаа л гарна. Шууд шинэ байшинда очоо л хаалгаа онгойлгож ороо л, гэрлээ асаагаа л, юмнуудаа байрлуулаа л болоо. Сайхан байна уу. Исүүл нэг кэрээсл гаргаж тавиа л, хөлөө ачиж суугаа л, гаансаа зуугаа л, сонин уншаад явж болжээн. Аа яа яа яа, сайхан даа.
За асуудал үүссээн тээ. Яг сайхан тэгээд өөд өөдөөсөө харцан цонхтой байшингууд гэж юу байху дэ. Ямар дуранддаг хүүхнийдээ орохжаагаа биш. Тэхээр план зураг гарганаа. Хоорондох зай, замд таарах авто зам, байшин барилгын нав нарийн, бүр туннн нарийн зураг гаргана. Тэгээ л тэднүүсийгээ онохгүй цэг сонгож цэгүүдээ дайруулж алгуур шулуунууд татаж нөгөө цонхондоо хүрэх юм. Цэгүүдүү олсон бол очиж цэг болгон дээрээ 2 мээтр хэрийн нүх ухна. Тэгээд хэр өндөр саад байна тэрийг давахаар ган шон босгон. Т хэлбэрийн шон. Т хэлбэрийн чинь дээтлийн хөндөл дээр сул эргэх гол байхыг мэджаагаа биз дээ. Гол ч гэж дээ голонд углагдсан хоолой байсан ч болжээн. Дээгүүр нь эрмээн гүүншд. Воот. Ингээ л болоо. Галзуу хулганы зам шиг өгсөж уруудаж, тахирлаж муруйсан сайхан зам үүслээ. Юмнуудаа тавиа л, юмнууд өөрсдөө яваа л иста сайхан. Дараа нь моторынхоо хурдыг ихэсгээд урт сaндалууд тавьчуул галзуу хулгандаа суугаарай гээл зосжээж болох нь байна. Даанч хүмүүс нь манай гэр лүү орж ирж унаад овоороод байна байх да. Яахуу хийций нь жаахан өөрчилж шууд хаалгаар гардаг болгож болхын. Кордоорт л овоорно биз.
Энэ санааг хэрэгжүүлэх хүн байвал инжнээрийн тооцоо, барьж байгуулах үеийн нарийн ширийн нэмэгдэл сэлтийг асуугаарай.

За одоо Артгаа багшаа нь шувын шууд унткуу бол ирэх хагасайнд байхгүй болцон байж мэдэхээр болчлоо. Үүрэглээд кийбоордоо мөргөж сэрээд байна. Нэг баахан $%&/()_M:;B ийм юмнууд бичцэн байжаахын духаараа. Арилгасан л даа. За хүний хайлан болсон багшаа нь хажуулы даа. Түр бака чика ноовияа, аараа жим жим. аараа ээраа басийяаа.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат