Хүн ер нь ямар байх нь хамаагүй хийжаагаа үйлдэл, хэлжаагаа үгээрээ сүртэй байх хэрэгтэй хэмээн бодож, сэтгэж, үйлдэж явдаг болоод удаж байна. Хэлж буй хийж буй 2 заавал яг таг авцалдаад байх албагүй алд дэлэм зайтай байсан ч болдын. Үүнийг худлаа гэвэл улс төр, эрклаам сурталчилгаа тэргүүтнээс тааллаараа харж болох бөгөөд эдгээрийг буруу гэх хүн гаркуугаар үл барам харин ч бүр дахин сонгож, худалдаж авч буйг бэлхнээ бүгдээрээ харж байна. Иймээс миний үйлдэл бүр ариун шударгуу, сайн сайхан зүйл биш болуу хэмээн мунхаг би нэгээхэн бээр үл эргэлзэж байлаа.
Ганц нэг хүмүүстэй үг ярилцан суухнаа томыг зорьж ихийн төлөө явбал аяандлаа бүтдэг, зорилго нь биелдэг хэмээн ид шидийн юм ярих нь ихэсчэээ. Тухайлбал залуу хүний мөрөөдөл, зорилго том байх ёстой хэмээжич ч байх шиг. Би юунаас дутхуу залуу гэдэг бүлэгт байгаагых зорилгоо томосгож үздиймуу гэж бодож байна. Хуучин баарлуу 3 пиав устгах зорилготой ордог байсан бол 3 ширхэг том груушигтэйг устгий гэж бодож байна. Мах нэлээд том том огтолж идэх зорилго тавьж байна. Бас хүндээр бие засах дээр нэлээд анхаарч байгаа. Хүүхний тал дээр над шиг намхан гарт мянга бодоод гэцүү л байна. Эхнээсэээ зарим нь би?элж болох л юм байлаа. Нэлээд удаан хичээллэх хэрэгтэй болох шинжтэй. Өөр зорилго байхгүй болхоор сэтгэлд нэг л дутуу давсгүй хоол идсэн мэт, баарнууд хаачаад байхад согтоогүй халуурчаад байгаа мэт, яг сайхан сарьж байхад цагдаа гарч ирээд таслуулцан мэт сэтгэгдэл төрөөд болдогүй дээ. Тэхээр үргэлжлүүлхээр шийдвээ.
Яриагаа томосгий гэж бодоод хэрэгжүүлж эхэллээ. Одоо нэг орой 2 баар дамжиж уувал айлчлан тоглолт хийгээд гэж ярих. Нэг хүүхэнтэй мээсэнжэрдэж эхлэвэл дипломат харилцаа тогтоох, хажуугын дэлгүүрээсээ амжилттай тамхи зээлвэл харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуралцлаа хэмээн бүлтрэх. Тамхи татах спортоор олон жил хичээллээ дээ, ээ нийтийн жорлонгүй хот минь бидний зовлонд цадах болоогүй юу, автуусанд мөнгөтэй суугаад кондукторт загнуулахгүй бууна гэж даанч байхгүй хорвоо юмдаа, наад гутлаа жоохон татаад өгчих л дөө оюутолгойн гэрээ шиг хүндрүүлэх хэрэг байгаамуу даа, эхийн сэтгэл мэт цагаан подвоолктой охин минь хажуугаар чинь зөрөөтөхүү, аа сая энэ зуны үер мэт бие заслаа даа хөөрхий, саяны тараншэйрүү яасан эдийн засгийн хямрал мэт унаваа би, отгонтэнгэр уул мэт орой нь цагаан өвөө минээ хэмээн уулга алдах боллоо би.
Ер нь ингэж яриад байвал нэлээд уярамтгай албаны ажил хэрэгч хүн болж ирэх ч шинжтэй. Цаашлаад байнаа.
Даалгуур: Нэг нэг сүртэй яриа юмуу уулга алдалт бичнүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн хуваарь
Монголика - товчилсон үгс
Журнаалын ирц
testelj bna.
Сургуулийн бистүүл
Дундын чат
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjmr-tHVbT0uo59wgDuWNAAsEApXwG_30xq-n010QARunSheep7uIZmqwO8-iNiFUuLPXAZAYiirTe7JLM27c4rI8fOS8ZkBhGA7O8-AxAOYSKOgtmQoA-mL9oiJtZjH-rBdsFv8dhriWXB/s238/bagshnar.png)
0 comments:
Post a Comment