Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

4/24/2009

Бөөлөх урлаг

Бөөлөх урлаг хийгээд, бөөгийн онгодыг гаргах аргын тухай өнөөдрийн хичээлийг орноо.

Ерөнхийд нь ажаад байхнээ эрэгтэйг нь бөө, эмэгтэйг нь удган гээдийх шиг байгаам. А гэлээ гээд бөөлөх үйл явцыг нь бол хоёуланг нь бөөлөх гээд байгаам, удгалах гэхгүй байх шиг байгаамшүүдэээ. Сүүлийн үед эхнэр нөхөр, найз бүсгүй, хархүү нар бүгд л бөөлөөд байдаг болчиж. Энэ юу хэлээд байна вэ гэвэл хүн бүхэн бөө, удган шүү л гэх гээд байна.

Өнөөдрийн хичээл бөө нарт зориулна. Удганууддаа дараа бүхэл бүтэн хичээл зориулах тул тэвчээртэй байдымшоо.

Бөө нар минь удганууд яагаад бөөлөөд байна вэ?

Бөө та бүтэн биеэ огоороод, бүлээн дарсанд шунаад, бүрий харуйгаар тэнээд бүсгүй ханиа гомдоогоод эхлэхийн цагт удган бүсгүйн тэвчээр алдарч онгодын хур орж ирж байгаам. Удгануудын онгод ондоо ондоо, уйлж ордог онгод, уурлаж хашгичдаг онгод, унтаад сэрдгүү онгод, урж мааждаг онгод, улайрч дайрдаг онгод, урвайж унжийдаг онгод, ухаангүй загнадаг онгод, учир ойлгодоггүй онгод гээд л их байдым.

Уйлдаг, унжийдаг, урвайдаг, унтаад сэрдгүү онгодтой удгануудыг бол аргалахад амархан л даа. Сайн ханатал нь уйлуулж, унжийлгаж, урвайлгаж, унтуулчихсан байхад болоо явчды. А харин догшин онгодтой удгануудтай харьцахад л учир их байгаам. Өнөөдрийн хичээл ч энэ чиглэлрүү гүнзгий орно.

Удганчай, бөөчай онгод ороол бөөлөөд ирэхэд нь алга хавсраал залбираад байдым шүү. Бөөлжугаа удганы урдаас бөөлүүл онгод улам ихээр ороод хэдэн цагаар үргэлжилнэ, үүний эцэст харилцан бөөлөгч хоёр ямарваа нэгэн сайн үр дүнд хүрэлгүй ядраад унаад өгч байгаам. Онгодоо гаргалгүй уначиж байна гэсүг л дээ, сэргээл онгод хэвээрээ үргэлжлүүлэн бөөлнө, иймэрхүү байдалтайгаар онгодыг жаахан ч гэсэн удаачихвал онгодын тасархай үлдчихээд, цаг агаар эвгүйтвэл бөөлчих гээд байдаг гэмтэй. За даалгавар:
  1. Онгод хэдэн янз вэ?
  2. Онгод бүрийг бууруулах арга зүйг боловсруулах.
даалгаврыг коммэнтоор авна

Энэ лекцийн конспээктийг өөрийн багш Галавсайтай хамтран боловсруулсым байгаам. Иймд дараагийн удгануудад зориулсан хичээлийг удган судлалын дооктор Галавсайг урьж хийлгэх саналтай байна.

4/06/2009

Хаая оол!

Гүү нээрээ юу юу ч болоод өнгөрөв дөө. Нэг иймэрхүү л, жоохон царай муутайдуу л суужийн даа. Бүр аймар хэрзийсэн юм байсны нь манай атмаан найз Зараа сэвхийтэл өөд нь татчаадаагаа нь энэ. Зараа, мань чамайг урьд нь зараа шиг арзайсан үстэй гэж төсөөлдөг байсны минь соорий шоо! Одоо чамайг киноон дээр гардаг манай талын лаг хаакар гэж төсөөлдөг болсон. Бүхээгтэй машины ард бөөн утаснууд дунд бохь зажлаад сууцан, хажууд нь том хөхтэй лаг хүүхэн мүүхэн...

Нүдээ ань... Нэг өглөө л гэртээ ороод ирэхэд хар санаат өөдгүй этгээд бүх юмыг чинь үнсэн товрого болгосон байна гэж төсөөл дөө. Харин одоо бол интэрьер дизайнаа гүйцээгээ л болох нь вайна. Зараа гялайлаа. Хүнд найз нөхдөөс илүү эрхэм юм гэж үгүй билээ.

Түүнчлэн бүх бичлэгүүд Юки найзад байсныг авлаа. Юкийгээ би урьд нь Эмилийн охин дүү Ида шиг гэж төсөөлдөг байсан бол одоо Тэрэза эх шиг гэж хардаг боллоо. Хэтэрхий хөгшдүүлцэн бол соорий шоо. Түгүүл яахуу Ида хэвээрээ үлднэ виз. Юкидээ бас аймар гялайлаа. Итгэлтэй хамтран зүтгэгч алтнаас илүү үнэтэй.

Бас адилхан гонсойж, гайхаж суусан, мээсэнжэрт хамт байсан бүх найзууддаа үргэлж хамт шүү гэж хэльяаа. Амралтын өдрүүд таараад заримтай нь холбоо барьж амжаагүй л байна.

Бүх хуучин бичлэгүүд нэг ч сэтэгдэлгүй нэг тийм сонин... болох нь вайна. Мидкүү хүн орж ирээд харуул нэг ч хүүхэдгүй мартагдсан сургууль гэж бодох нь лав. Маргаадраас нэг тайлбар хажуудаа зүүчнээ. Сэнтэгийн гэж битий ад үзээрэй.

Харин уралдаанд оролцогчидын явуулсан бичлэгүүд драфтад байсан нь даший шоог болсон.

Гол асуудал! Уралдаанаа яах вээ манайхаан? Нийтлэгдсэн 7 бичлэг бол вайна. Харин бусад бичлэгүүд байхгүй. Инбооксод ч байхгүй. Ахиж бүгдээрээ явуулна гэдэг ч хэцүү дээ тээ. Тэхээр энэ 7-гоо ахин нийтлээд уралдаанаа зогсоох уу яах вээ? Санал вайна уу? За юм нэгээр дуусах биш дээ тээ?

За тэгээд эргээд бүгдээрээ хамтдаа инээд хөөр, хөгжил баясал дүүрэн урагшаа алхах болноо залуусаа. Үргэлж зочилж, дэмжиж ирсэн та нартайгаа ахиад эндээ цуг байх болсондоо баярлаад барахгүй байна.

За түр бака.

4/05/2009

Витаминкомплексийн үйлдлүүд

1. Барбагш блогийг устгасан сургаар http://barbagsh.blogspot.com блогруу хандтал ямар ч уншигч нэвтрэхгүйгээр тохиргоо хийгдсэн байсан бөгөөд Vitamincomplex гэж нэртэй хүн л хандах эрхтэй болсон байв.

2. Юмыг яаж мэдхэв гээд хуучин нууц үгийг хийтэл нэвтэрч болсонгүй. Сольсон байх юм. Vitamincomplex гэдэг нууц үгээр турштал орж явчлаа. Бас гэнэн хонгор байна шүү чи хөгшөөн!

3. Зураг дээрээс тодорхой харагдах боломжтой байгаа тул олон үг нуршилгүй орхихоор шийдэв. Зураг дээр дарж томруулж харж болно.

4. Мань хоёрын мэйл доторхи бүх захиаг устгаж тавласан байх юм...

5. Блог ертөнц харьцангуй оюунлаг гэгээлэг ч гэсэн сөрөг нөхдүүд (нохдууд) үүрлэсэн байдаг нь сүүлийн нилээд хэдэн жишээн дээрээс харагдаж байна. Дайсантай байна гэдэг амьд байгаагийн шинж тул хоёр анддаа цаашдын гичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!

Барбагш блогийг маань устгажээ

Найзуудаа, Барбагш блогийг маань устгажээ. Хэн нэгэн хүн нэвтэрч ороод, хийсэн бүхнийг маань зүгээр л оргүй хоосон болгоод хаяж. Бас суусархүү хаяг руу маань ороод инбоокс дахь бүх мэйлүүдийг устгасан байна.

Xудалч хүү уралдаан маань одоо байхгүй, хүмүүсийн сэтгэл гаргаж ирүүлсэн бүх бичлэг, дэмжлэг бас цуг устсан. Тэмцээнээ зогсоохоос өөр аргагүй боллоо. Тэмцээн явуулах талбар ч байхгүй боллоо. Хэн ингэснийг бид хайхгүй, сонирхох ч гүй. Гэхдээ яах гэж ингэв ээ? Яасан их завтай, ууртай хүн бэ гэж баахан гайхаж балмагдав.

Одоо аль болох хурдан хугацаанд, өөр талбар дээр бид дахин гарч ирнэ. Сургуулиа сэргээж та нартайгаа ахиад цуг байх болно. Хуучин бичлэгүүдээ олох байхаа. Харин та нарын маань 3000 шахам сэтгэгдлүүд л эргэж олдохгүйгээр алга боллоо. Цуг байсан, дэмжиж байсан та нартаа маш их баярлалаа.

Барбагш сургууль маань удахгүй улам их далайцтайгаар эргэж нээгдэнэ ээ. Удахгүй эргээд уулзахын ерөөл тавья!

Цагаан сараа тэмдэглэх тухай

За сайхан сэтгэлт багш нь байнаа. Сайхан сэтгэл юунаас илүү вэ гэдгийг эмэгтэй уншигчид бүгд мэддэг болсон байхаа гэж найдаж байна.Манай блог уншигчид, уншилгүй ороод гарагчид, бүүр орж гардагүйчүүд, интернээт гэж ч мэдкүү иргэдийнхээ хүсэл сонирхол дээр тулгуурлан явдаг билээ. Тэгээд энэ удааа цагаан сараар пигуурээ хэрхэн барих вэ гэсэн сэдэвээр хүмүүс гуйгаал байгаам байх.

За ёстой арга байхгүй дээ. Үндсэндээ бараг хүмүүсийн пигуурыг алдуулах гэж хэдэн шөнө нойргүй хонож байж хэдэн сар идэх хоолоо бэлдэж байгаам шүү дээ. Тэхээр айлд орноо идкүүү гээд байвал идээг нь голсон болно их идхээр ямар их иддийн гээд байдаг. Яаг голыг нь олоод идэж сурвал суртэйн байлээ дээ. За өөр дээрээ жишээ аваад яринаа. Цагаан сараар шархаа нөхөх гэж нэг ойлголт байнаа. Би хүүхдүүдтэй болхоороо бүгдийг нь эгнүүлж зогсоож байгаад хэдэн өдрийн өмнөөс хоолыг нь сойноо. За шинийн нэгэн болдог хүүхдүүд чинь уяа нь таарсан хүлэг шиг жавхалзаад ирнэ шүү дээ. Зиак тэгэнгүүт хол айлаас ойр айлрууу гэсэн урвуу хамааралтайгаар маршруут гаргаал хүүхдүүдээ гаргаад чавхдуулчинаа. Холоос ойр гэдэг нь бэлэг их хураавал бас браашиг уугаад хөөрхөн халамцаж бариад бэлэгээ айлд мартвал буцаж очоод авхад амар шүү дээ. ер нь цагаан сарын баярын үйл хөдлөл бүр цаанаа утгатай давхар санаатай байх ёстой шүү дээ.

Хүүхдүүддээ хэдэн захиас хэлэх хэрэгтэй. Зиа эхний айлдаа ороод хамаг буузыг нь өлссөндөө бүхэл бүхэлээр нь аваад үмхэлчив. Тэгүүл тэр айл дараа дахиж оруулкууу, бас дараа дараагын айлуудын сайхан гоньд хийсэн буузыг яаж идэх болжээнэ, та нарын бэлгийг тоолно өдөрт 20-с доошгүй айлд орох хэрэгтэй гэж хатуу анхааруулах хэрэгтэй. Тэхгүү л бол бусад айлын хоолоо сойж сойж ирсэн гарууд багшааралдан орж ирээд манайх гэдэг айлыг буулгана шүү дээ. Өгөх бэлэггүй болчоод сууж байвал ямар байхуу. Хүн амьтаны ирэх чөлөөнөөр авгайгаа, өндөр настай аав ээжээ усны тэргэн дээр ч болтугай түрээд хэд хэдэн айлаар машиндаж л байх хэрэгтэй. За тэгээд экспрээс юм дэмий тал байна. Айлын эзэгтэйг яаруулж байж дутуу дулимаг бэлэг авах, айл хэсэж хэсэж ирчээд гэртээ ирээд юм идкээд өлөв долов гээд байх зэрэг аягуу овилоггүй зан гаргааад байвал яана. Жоохон тайван байх хэрэгтэй.

За тамхи татаж ирээд бичлигээ үргэлжүүлж сууна. За тэр ч хэнд хамаа байхав. За хүмүүст өгөх бэлэгээ цуглуулж орхилоо,хүүхдүүд цатгалан. Одоо юу хэрэгтэй вэ. Орж ирсэн хүмүүст яаж бага өгж аргалхав. Хөгшин ээж аавгүй бол хүмүүст хаалгаа тайлж өхгүү байх хэрэгтэй. Хөшигөө хаачааал, утасныхаа дууг хаачаал залгангуут нь авкуу хэсэг гүрий. Бүүр орхын төлөө аминаасаа илүү тэмцэж байгаа нөхдийг оруулхаас яахуу. Өөө муу өгөр шар нохой гуцааад хаалга цохихыг ч анзаарахгүй юм. Дандаа хуцаж байдын. Ядаж энэ зурагтны дуунд утасны дуугаа анзаарсангүй гээл аргалчина. Оруулчаал цагаалга, будаалга амс /ид гэж оогт хэлж болкуу/, бууз жигнүүлэх үү гэж асуу, шилтэй архинаасаа нэг жижкээн хундаганд хийж өгчөөл бөх яриад суучих. Битүүний бөх алаваа. Энэ жилийн наадмаар Батэрдэнэ аврага яг түрүүлнэээ өнгө зүс гэж най алга гэж мэгээл. Дахиж уухгээл ирсэн зочидын нүд архин дээр гүүгээл байх вий тэрний зоргоор хийж өгөөд байвал нөгөө 2 шил архи маань юун шинийн 7 хүргэх өдөртөө дуусна шүү дээ. за нэг хүнд бол 2 л өгөх хэрэгтэй. Бууз жигнүүлэхүү гэхээр ихэнх нь үгүү л гэх байх тэхээр нь өмнөх зочдын үлдээсэн буузыг өмнө нь тавьчих хэрэгтэй.

Цайнд дэвтээхгүй бол идхийн аргагүй юм байгаа шүү дээ. Асуухдаа бас манай энэ авгай гэж одоо бууз жигнэх гэж мөдгүй эээ гал мал нь асаагүй, бууз жигнээрээ хурдхан гээл. Тэхээр авгай нь хурдалжил байшд, хэдэн өдөр архи гударчаад гавяа байгуулсым шиг суугаад байж гэнэ гэж ирээл шазав татав хийжээвэл сайн байшүү дээ. Энэ тохиолдолд 7 хоног хоолоо сойсон зочин ч жигнээд яахы ингэсгээд гары яарч яваа л гэх байх. Шинийн нэгний өглөө жигнэсэн буузтай шинийн 3-нд хээв нэг суужаахыг хэн байг гэхэв дээ. Зиак бэлэг өгөх болдог хаалганы тэнд очсон хойно нь өө бэлэгээ мартах нь гээл бужигначих. Зиа яарсан холилдсон хүмүүс хэн юу авжаагаагаа ч анзааркууу. Нэг оймс моймсхоноор аргалаад ай. Одоо сайхан өөрийх нь бэлгийг өөрт нь өгсөн ч болий шүү дээ. Бүх айл адил юм өгдөг болсон хорвоо хойно. Гаргүү хүнд л бээлий өгж алкуу бол.

хямралгүй үед арай гэж ингэж цагаан сардаж байсан улс хямралын үед эннээс л нарийн нарийн арга олох хэрэгтэй. Хаапи цагаан сар'с дай

Ням гаригийн мэнд!

За муухай хоцорсий шүү. Хагас нь сайн гээд хагасд нь амры гэсэн чинь хэтрүүлчиж. Тэхдээ оргүйгээс охинтой нь дээр гээд нэг охин бичлэг биччий даа. Энэ бичлэгний эр эмийг ер нь яаж мэддийн болоо. Бясалгаж л мэдэж авхаас. За тэр яахав. Улсууд энэ сүүлийн цагаан сард их зовниж байгаа нь илт байнаа. ОЮУНАА гэдэг шавь маань цагаан сарыг гадаадад байгаа хэрнээ дотоодод байгаам шиг хэрхэн тэмдэглэх вээ гэсэн байхым.
Хэцүү л дээ. Ориг юмыг өөр юмаар орлуулна гэдэг чинь хэцүү ажил. Энэ хорвоо дээр орлуулагч юмнууд мөн ч их гарж дээ. Арьсийг лидрийнээр, эрдэнийн чулууг шилээр, ясыг пиавраар, нөгөө юу яахыг өөр нэг авсаархан зүйлээр.... яахуу эхэндээ ч өгөрций помьдоор сэлтээр л аргалдаг байсан биз. За энэ чинь юу ярькаад юу яриад байнаа, багш хүн байж. Энэ мэтээр дотоодыг гадаадаар орлуулах гэдэг бол яг адилхан таашаал өхкүэ гэдгийг эхлээд мэдэж авсан нь дээр байхаа. Тэгээ л орлуулаад явчна шүү дээ. Ууцыг тахиагаар, ул боовыг ирзээнэн.... оо солиорчийн. Бичээн шүү, бичээн. Аав ээжийг орлох юм байхгүй жоохон тиймэрхүү. Тэхдээ яахуу дээ, жоорноосоо арц аршаанаа гаргаж уугиулаа л. Мөр зөр ч яахуу, гадаадад байдаг хүн гаргадгүй гэлүү. Золгодгүй ч гэдэг. Ямарчээсэн нэг сайхан иджууна даа. Нээтээр монгол дуугаа олж сонсоо л. Миний хувьд харангын толин хулыг л сонсдог доо голцуу. Голөөд юм огшоод, за жоохон ууцан байвал бүр дагаж орилж, нулимс унагаж энтэр. Папарацид өртөөгүй байгаа гэж хөшиг мөшгөө хаадын. Гээ л орлуулах нь байшд Оюунаа миний охион!

За БЭМБИ охины асуулт хүнд байнаа. За айлд орлоо. Шрэкийн муур шиг хараад зогслоо. Айлын эмээ өвөө 2, яасан миний охин ойрт ойрт, золго гээ л тэгнэ. Тэгэнгүүт нь л өө за гээ л гялс очоод золгочуул....болох болуу. Хүн амьтангүй үед нь ороод.
Хүнтэй орчуул чирэгдкээд вайнаа тээ. Ямар ч аргагүй шахаанд ороод мөнгөтэй золгочуул дараа нь хүмүүсийн нүд хариулжаагаад, эмээ эмээ надаа тэдэн төгрөг зээлээч гээд буцаагаад авдаг байх даа одоо. Ер нь бол байгаа мөнгөө авч зах дээр очоо л шоон дээр тавиж 2 дахин ихэсгэж, ихэсгэснээ дахиж тавиж 4 дахин... гэсээр байгаад зэгсэн мөнгөтэй болох арга байшд бас.

За энэ бичлэг маань их л уянгын шинжтэй боллоо. Ер нь уянгын бичлэг анх удаа л хийв. Цаашаа дагнадаг ч юмуу.
Юучигсн энийгээ хахсайны мэнд гэж болкуум байна. Ням гаригийн мэнд л гэхээс
Тэгээд нэгдэхээс улсууд маань ирээд бөөндөө л бөөндөө л. За би ер нь уянгалжийнаа одоо, бичүүл дан уянгын юм бичнэ. Цааш цаашдаа дандаа уянга ухаарлын юмнууд байна байх шүү.

Тивигээр үзсэн цагаан сар

за цагаан сарын шинийн гуравны мэнд. айл их гэсч алт мөнгө их цуглуулавууу. Энэ их эдийн шуналтай мэндчилгээ шүү. Шинийн гурван гэхэд гол айлууд шувтарцан нөөц айлууд үлдцэн байдаг хойно доо. энийг уншаад суужаах завтай хүн ч байхгүй дор бүрнээ бэлэг цуглуулаад бужигналдаж байгаа биз. Тэглээ гээд бичлиг хийдгээрээ хийнэ шүү.

Битүүний өдөр нөгөө Лхам бурханы морийг ундаалах ёстой тотгон дээрээ тавьдаг мөс тавихаа мартаж хоноод өглөө боссон чинь морь нь манай гадаа цангаад үхчиж. Энэ муу Гаамп ганц мөсөн дээр яасан хариуцлаггүй дураакав гэсэн байртай шазайгаад унацан, цаашаагаа бурханы эмээлээ үүрээд явсан болтой майг мөр цасан дээр үлдэжээ. Тэр морь ч гэж морь юу юугүй цангаж унаал байдаг. хажуу айлын тотгон дээрх мөсийг идсэн байж л унаад байдаг. Тэгээл тиви-гээр бөхөө үзээд, сайд дарга нарыхаа дээлийг үзээд, сайн малчид шагналаа авхыг үзээд, тэхдээ бүүр нутгынхаа сайд дарга нараас авхыг үзээд, азаар нутаг бүрээс гишүүн төрдөг нь сайхан юм, сарампай гэртээ хэнгэнтэл санаа алдаал нэг битүүлэх шив дээ.

Өглөө босоод мөрөө гаргадаг баатар боллоо. Тэхгүү л бол эрүүл мэнд болоод эд баялагаар асар хохирч болох эрсдэлтэй хэмээн тиви-гээр лам нар 2гүй утгаар шууд шууд хэлж байсан тул дотор жаахан арзагнаад. Бид яаахаараа ийм гэцүү шашин шүтдэг байнааа заавал нар гархаар мөр гаргаж байдаг, энэ бусад шашин шүтдэг улс мөр гаргахгүй яаж шүү нэг юм болоод байдын гэж хувь заяандаа бас нойрондоо багхан харамсас хийгээл мөр гаргалаа. Тэгсэн мөр гаргах бас юу ч биш баахан ном уншуулах хэрэгтэйн гэнээ. Крилл бичгээ хагас дутуу мэдхээс цаашгүй төрсөн, бас мөнгөгүй байгаадаа гутраад ном уншуулахыг алгасаж орхилоо. Ном уншуулах ууг нь юу байхав дээ бичиг үсэггүй бол мөнгөө өгөөд уншуулах бичиг үсэгтэй бол өөрөө унших. тэхдээ мөнгөө өгсөн хэрнэээ юу уншсаныг нь ойлгохгүй байгаан. Арга ч үгүй биздээ уншиж байхыг нь сонсох ч үгүй сосоод ч ойлгохгүйм чинь. Ууг нь орчуулаад интэр номоор зарж орхивол бүгд авж уншаал сайхан байхгүй юу. Гүү болкуун байна хэдэн лам нар маань бидний өмнөөс зогсоо зайгүй залбирхадаа юугаа ууж идхийн болжээнэ. энэ нь зөв юм байна.

Зиа мөрөө гаргачаад тиви үзээл суужаахнаа өөрийгөө азгүйг мэдрээд бас л гутарч орхилоо. Энэ дундчууд машин тэрэгтэйнүүд нь хийморийн овоо гээч дээр гарч хиймор авдын гэнэ. Их л хийморгүй болсон тэрнийгэээ буцааж авхаас горьгүй болсон улс тэр хийморийн овоо гээч хиймор зардаг газар цугалдаг юм шиг санагдаж байгаа биз. Тэхдээ энэ чинь Чингисийн үеээс ирсэн заншил за юу. Зиа бүүр горьгүй болсон улс нь тиви-гийхнийг дагуулаад нар мандахыг хардаг юм байна. Гэрээсээ бишээ өөр газраас богоонд суугаад, жийпээрээ яваад. Учир нь тэнд л шинийн нэгний нар мандахыг харж болдог бусад газар тэнд мандсан нарыг харжаагаа учраас хиймор сэргээх үйлчилгээ байхгүйн байна. Учир нь тэр бүх хиймор сэргээх үйлчилгээг нь тэндээс авчаад маниуст шаал үйлчилгээгүй сонин нар мандаж харуулдаг гэнэ. Дэлхий ч аргагүй хавтгай юмаа.

Зиак тивиг-ээр монгол үндэсний гувцас гарч байнаа. Аймаар үнэтэйн байшд монгол үндэсний гувцас чинь. Тэгээд дандаа өвлийх байдын байна. Нээх их үстэй үстэй малгай, хантаазтай. Ямар ч халуун газар үстэй дээл малгай хантаазаа тайлкуу хаад ноёдын гувцас өмсчөөл шинэлж өгдөг болж энэ хүмүүс чинь. Ер нь манай дарга нарын ноён байдалд дуртайг эндээс харж болхын байна. Тэр байдал нь аргагүй сайхан монгол ёс заншилаа хүндэтгэсэн болдын байна. Монгол заншилаа хүндэтгэхэд бас л мөнгө хэрэг болдын байшд.

Манай тивигийхэн төрт ёсны баяр гэсээр байгаад тивигэээр төрийн дээдэс л хэрхэн баярлаж байгаа гарах болждэээ. Зиа тэр төр ёс, шашин шүтлэг, гангараа гоёл ч яамай. Уулзаагүй удсан хамаатнуудыгаа харж шинэ хүргэн бэрүүдтэйгээ танилций. Гомдол, гайхшрал, атаархал, хорсол, цөхрөл агуулсан бичлэгээ дуусгий. хээ өөрийхөө бичлигт мөн ч их юм орсон гэж боддог юм байхдаа зайлуул.

Лам болхуу

Өмнөтгөл: За яахудээ ер нь вол амьдрал баян энээ тэрээ гэж л байдийн улсууд. Юугаараа баян юм бэ тээ ицсийцст. Зовлонгоороо л баяан. Зовлон хэнийг ч тойркуай. Зовлон бас хүндээ. Даацтай даамгай хүмүүс нь ховор. Ээддээ тэд чинь л олз! Тэд биднийг баяжуулна. Вовово, одоо л амьдрал баян гэдэг утга нь гарчээн.

Лам болхуу?
Лам явбаа нэккэсэг. Хийморийн сангийн талтай, ногоон дарь эхийн эхлэлтэй, ..дулмаа юмлоо чанцаалоо... яаая хэ. Гол нь эхлэл төгсгөл л байдийм доо. Нэхх сайхан ууууоооо эээ гээ л аялгуулаа л эхэлдийн. Нөгөө цэжилсэн юм нь дороо дуусчна. Ахиа л эхнээс явна хххи. Долоон ноот, баахан ахтаав байжаахад азаартнаа л гонж. Тэгж тэгж дуугахдаа ооооэээггг ээ гээ л. Урдаа арц хүж, юу юу ч овоолдог байсиймбдээ. Хүмүүс чинь нүдээ аниа л суучна, инээдтэй. Хажуугийн ламанцартайгаа дохиж тэнэг мэнэг гэж заасан ч болно, заза баригдхын нэмэр яаахы хххи. Номоо уншжаахдаа ш?дээ чигчилж, хамраа ухаж, мийсэжээ уншна. Мийсэжэн дээр бол яахуу нөгөө үг мүгээ мартчаад байдаг болохоор ммммм... гэсгэж аргалхаа мэджагаа виз дээ, таг болчив.

Хийдүүдээр бас баахан хэсээд нэккэсэг. Туршлага судалжаагаан. Тэгж явжаахад маньтай адилхан гаруудтай зөндөө тааржаагаам чинь. Муухай харж зөрөө л, тэгэнгүүт каадр удаашраа л кино шиг. Өө зарим нь бүр ажил мажилд орцон, завилаад сууцан энтр. Намайг мэдчингүүтээ гараараа яв яв гэж дохиж бариад хххи. Хоноц хоноцдоо дургүй ээ гэж.

Тэгээд ажаад вайхад лам нарын тэр хуруугаа урдаа гоё гоё барьдаг нь сүсэгтнүүдэд их сэтэгдэл төрүүлжийнаа. Сайн цээжилж аваад нэг удаа дуурайваа. 2 авгай байсий. Хээ ээ нээрээ! Нүдээ аньцан, бараг өөрөө мансууран алдаад найгацан, нөгөө цээжилсэн хэдийгээ ар араас нь давтаа наажаасэн чинь гэнт хацар луу тас буудийн байна хөөе. Тэнгэр нурах шиг болоо л нүдээ нээгээ харсан чинь нөгөө 2 авгай чинь: "Энэ чинь яадаг дураак вэ! Алийшүү гээд байхдаа яадийн чи. Тэгээ яахнуу гээдээсэн чинь сүүлдээ бүр салаавч гаргадаг байшд!" гээ л гэрээс гараад явжээсэн. Ингэж л паахтлав, Наад хуруунуудаа хянуур хөдөлгөөрэй дүүнр минь. Хэт дүрдээ орж болкуу нь вайшүү.

Заа тэгээд чихнээсээ ээмэг энтрээ ав, шивээс мивээсээ нуу, битий тэр дэл сул юмы нь хараад вай. Номоо уншчаад хурдан мөнгөө абмаарээнуу? Тэднүүс чинь шуухитнаа л, цүнхээ уудалж нэг юм гаргаа л ,тэнийлгээ л, араас нь хараа л барих нь барьдийн хөөрхий. Галтайсан мянган цаас. За тэр юуны хамаа, бяд л болжээвэл. Аа баяацуул бол өөрөө, за тэр яахуу, баян хүний хараактар ямар мэдкүү биш. Харин тэр өгжаагаа мөнгий нь түрүүлээд шүүркээд байв. Тэрний оронд нүдээ аньсан чигээрээ өрөөсөн нүдээ нээж ширээ рүү гээ заа. Нүдээрээ заашдээ. Хуруугаа гозойлгохкуу, нөгөө хэн шиг, нөгөө яагаав, энэ бол аззтай хэн хэн ч гээд байлаа. Тэгж намба алдаад юүүхэв дээ.

Зиа тэгээд аятайхан хүүхэн шууханы гараас нь бариа л, утсы нь аваа л. Мах чануулж идээ л, архи уугаа л. Яадээ номонд нэвтэрсэн хүн танхай байдийн, яасан ч яадээ, өнөөдөр намайг хэн хорихы!

Пориблээм байнаа вас. Нэг айлд очоо л үхтлээ дөвчигнөө л маргааш нь бааранд нөгөө хүнтэйгээ таарч энтэр. Танькуу гүрийхкүү л вол онигоо л доо. За бүр баригдах дээрээ тулуул ихэр михэр л гэж шаадаг вайх даа.

Төгсгөл:
Яахуу дээ тэгээд хашир байгаад вайвал яваандаа томроно. Машин тэрэг, адуу мал, хаус маус аваа л тээ. Тээрэм мээрэм авсандаа ч яахуу. Хэт нь юу ч үйрүүлэх хэрэг гараа билээ. Маниус чинь ганцxан ламаа хийгээд явуул бас явцгүй л дээ.

Гэхдээ ч үнэхээр онгироо гарууд байх нь байдиймаа, хэчнээн ном цээжилцэн байдий. Тэдэнтэй нээх тааралдаад дэмий биз дээ.

Би авгай авхаараа

Зиа маартын наймны бичлиг хийх гэсэн чинь чадкууумаа. одоо болихоос яаая гэхүү тэхдэээ эмэгтэй хүнтэй холбоотой нэг бичлиг хийе дээ.

Би авгай авна гэж боддын. эр хүн байна даа энэ чинь авгайг бол авуул аваал авхуулуул авхуулаал хаяна гайлвайна. Ямархуу авгай байхын гэжүү ямар ч яахуу дээ эмэгтэй л бол бас намайг архичин хулгайч, арчаагүй гэж голкуу л бол хамаа байхгүй. Эмэгтэй байх гэсэн ганц шалгууртай. Тэгээд авгайтайгаа нээх гоё амьдарнаа. хэрвээ би ажил хийгээл байвал орой ажилаа тараад найзуудтайгаа пийвдаал, боломж олдуул ганц нэг хүүхэнтэй маазарчааал халмаг амьтан гэртээ ирнээ. Тэр үед авгай маань хоолоо хийгээд хүүхдээ хараад байжаахын. Дорнын соёлоор тэгэх л ёстой шүү дэээ авгай чинь эр хүнийг амьдархад туслах ёстой болхоос өөрөө амьдрах ёсгүйм байгаан. Зиа тэгээд ирэээл гутлаа нэг тийш нь өмдөө нэг тийш нь шидчэээл сонин уншаал, зурагтын суваг солиол авгайнхаа үзэж байгаа олон ангит киног мяалж мяалжаагаад мэдээ юмууу гайгүй хүүхэн тоголсон кинто үзээд суучина даа. Тэхдээ би өөрөө ажил хийхгүй авгайгаараа ажил хийлгээд өөрөө жинхэнэ амьдарна гэж боддын. Энд яахав өөрөө ажил хийж байгаагаар бичиж орхилоо.

Зиа тэгээл нуруугаа маажуулаад л массааж хийлгээл гоё гоё хоол захиалж хийлгээл хийж чадкууу бол арчаагүй хормойгоо чирсэнээр нь дуудаж дуудаж хаячаад сайхан даа. тэгээд бас эр хүний үүрэг болсон хойно нэгмуу харданааа. Утасны мээсээжийг нь шалгаал, гудманд явжаахдаа яагаад тэр залууруу хараад байна аан гээл. Чи арван жил оюутан цагын найзуудтайгаа уулзаж яахжаагаан яг хэнтэй нь уулзахжаагаан, тэр батаатай их ойр байсан гэсэн тэр ирхиймүү, гэртээ хүүхдээ хараад суужээсэн нь дээр биздээ, дараагыхад нь явкуу юу гээл. зиак хунчирлаж хунчирлаж нэг явуулхаараа нэг цаг болвуу гүүюү утасдаал харий гадаа чинь байна одоо болоо шүү дээ гээл.

Юм уугаад согтчоод ирхээрээ гар хүрнээ. Эхнэр илжиг 2-т гар хүрж байхгүй бол тэнэг залхуу болдог гэсэн. Чи яагаад оймс угаажаагаад цоолоо хаяжаагаам бэ, доржийн эхнэр нүүрээ их гоё будхын чи яагаад будаж чададгүйн бэ, чи яагаад балиар таргалаад байнаа гээл зодох шалтаг ёстой мундахгүй шүү дээ. Нүүрлүү нь дэлсэж орхивол нүдний цэнхэрээсээ ичээд хэд хоногтоо гарахгүй гэрээс. Надаас салвал турж үхнэ гээд бодцон болхоор яаж ч зодсон салж явахгүй л дээ. Урвайгаал явааал байна. Өглөө босоод угааж индүүдсэн цамц өмдөө өмсчөөд, ажилдаа гараад шидчинэ дээ. ай авгай авах ч сайхан юм шиг байгаамаа.

Эхнэр чинь зовхын байна гэжүү. гүүшдээ жаргах үе зөндөө байна. Хааяа намайг архи уухгүй гэртээ ирээд зодохгүй сайхан ааштай байхад жаргышд өнөөдөр ашгүй зодуулсангүй дээ гээл. Бас намайг нууц амрагаасаа салхад ашгүй одоо л наддаа эргээд хайртай болох нь гэж горьдлого тээн жаргана, цалингаасаа хэдэн цаас хялайлгангууут гарж гудамны ТҮЦ-нээс маруужин авч идэе гэж бодож жаргана. энэ хэсэгт бодож байгаа болхоос маруужин авч идкүү байгааг уншигч авгай анзаарна уу.

зиа ингээл эндээс хархад манай уламжлалт эцгийн эрхт ёс ноёрхсон гэр бүлд эхнэр нөхөр хоёр хоёулаа жаргалтай байгаа бөгөөд энэ нь гэр бүлийн тогтвортой жаргалтай болгож байгаа юм. худлаа гэвэл та алдартай хүмүүсийн ярилцалганд "манай эхнэр л энэ их амжилтанд хүрхэд тусалсан даа" гэсэн үг гархаар эхнэр нь аргагүй сайн хүүхэн юм даа эхнэртээ ч аргагүй хайртай хүн юм байна гэж мэгээл боддог биздээ. Зөруулээд та алдартай болцым чинь тэр сайн эхнэрээ тан шиг алдартай болход одоо та өөрөө туслана биздээ гээд асууж болкуу шүү. Алдартан маань бараг уурлах байх эхнэр туслах ёстой гээд бодцон болхоор.

Хагасайны хариултууд

Зиак ингээд хагасайны мэнд хүргээд нэг симнааар ормор аядахаас. Артгаа гэж муухай аашны үүр сүйд болхын.
Зиа бүсгүйчүүлээ юуны өмнө
Маргааш болох
Маартын наймны
Мэндийг хүүхнүүддээ
Мээш дээш нь дэвшүүлэе ээээ . Бүгдийг нь М үсгээр эхэлсэн шүлэг зохиох гэж сандарлаа шүү.

February 24, 2009 3:39 AM цагт Хүүхэд гэж артгаа багшын гичээлд асуугдсан асуултуууд

Anonymous гэж нэртэй хүн "Болмоорийно.Яавал хүүхэд нь сайхан зантай болохий" гэж асуужээ. Эхний ээлжинд таны нэр яасан хөгийн юм гэе дээ. Сайхан зантай хүнтэй сайхан зантайгаар бүтээвэл хүүхэд сайхан зантай байнаа. манай сургуульд нэг сайхан зантай сонин гар байж л байдын.

Оюунаа гэж хүн бас дээрх өдөр " ene bagsh maani huuhedtei bolchihoo uy?,huuhedtei boloh geed moroodood bna uu, ali esuul sanamsargui gool aldchihaad ireeduigee zognood egduu ni hureed bna uu... uy l bolood bna daa? sar shine boljiihoddoo" гэж артгаа багшаас асуужээ. артгаа багшаас болж шавь нараас юм дуулкээд байсымаа. Артгаа багшын эгдүү хүрдгүү байхгүй өөр юм нь хүрээд ингээд байгаа байхаа.

Сайхан санаа мөн өдөр "чи гэж ямар янзын алиа юм байсан болооо..." гэж мөн л артгаа багшаас асуужээ. Би гачин алиа юм байснаас зайлахгүй дээ гэж хариулж байнаа

за дараа нь миний "Тивигээр үзсэн цагаан сар" гичээлд

хүмүүс "Амар байна уу? Сайхан шинэлсэнүү гэж ихэд асуужээ. " гэж асуужээ. Би амар байнааа сайхан шинэллээ гэж хариулж байнаа.

ChrysanTHEmum "hicheel bish yu be bagshii" гэж асуужээ. зассс гичээл гэж андуураал орчоо биз яахгэж багшынхаа бөгсийг үхжээдийн бэ гэр хариулж байна.


нямка -"хаха сагсчин багш юм биздээ" гэжэээ. Таануус намайг агаар дээр, араараа гоол оруулдагыг мэдэхүү.

Юки -"Ховчооо сайхан шинэлсэн үү? Өөрөө дугарах чэн яасы чи? Танай ээжээс айхгүй шүү. :P гэхдээ эжийд чэн хайртай болохоор бас айх ч юм уу? Чаммоогоос бол айхгүй шүү" их л танхай балмад санагдлаа. гэвч асуулттай болхоор хариулхаас болсонгүй. Өөөрөө ч дуграна, Чимуу айшд
Досу -"hehe ta teged nuguu shar toroo bariad l yvabuu" хар тор барьсан билдээ энэ жил та таасангүй

за дараа нь артгаа багшын Лам болхуу бичлигт ирсэн асуултууд.

оюунаа-"he he lamtai suudiin biluu gesen he he" гэж асуужээ. Инээд алдцан энэ их дуртай байнааа. суу суу чи

bembi17 "Багш нээрээ ямар аймаар бичлэг оруулдын бээ?" гэжэээ хэлээ юүкүү юм ойхгүй хүн шүү дээ

harley "2 yum asuuyaa. URL deer ni yu bichdiin bee. Taanuusiih ner tsenher miniih gantsaaraa yagaad har garaad baina vee hunuusee" гэнгүүт Dao шууд хариулжэээ "Харлид:
юрл дээр нь єєрийнхєє юрлийг л бичихгїй юу хттп://танынэр.банжиг.нээт ч юм уу эсїїл зїгээр профайлынхаа юрлыг биччих" ингээд бие биендээ туслаад явбал сайхан Dao үнц шүү чи шүүү.

дараагых нь авгай авхаараа гэдэг бичлигт өөдтэй асуулт ирээгүй тул хариулкуу эээ.

БААВАР

Түрүүчийин долооногт дундын чаатан дээр би Гаампыг Бодон гэж бичсэн. Уучлаарай. За уучилнуу байнуу өөрөө мэднэ виз, надаа ямар ч хамаагүү. Зүгээр энэнээс хойш маш олон охидууд утас, захиа, цахилгаан явуулж Гаамп бодон 2-н хооронд ямар холбоо вайгаа, ер нь тэр яагаад бодон гэж? гэсэн асуултуудаар намайг бөмбөгдлөө. Үүнд ганцxан л хариулт байгаа. Энэ бол баавар юмаа.
Тиймээ өнөөдрийн хичээлийн сэдэв -Баавар.
Баавар гэж юу юм бээ? Энэ бол хэн нэгэн хүн, хажуудаа байгаа юмс үзэгдэл, хүн амьтнаас хэтийдсэн илүү юм шүү гэсэн сэтэгдэл төрүүлхийг хэлнэ.

1. Гадна байдлын баавар. За загвар өмсөгч дэрэвгэр сормууст хүүхэн нэг шулуун дээгүүр алхдаг бол манай баавартай Гаамп нэлээн зайтай зурсан зэрэгцээ 2 шулуунаар алхана. Хэл амаа билүүдсэн зарим нэг ухвар нь үнэхээр мөчид болцон хүүхнүүд голдуу хүмүүс мань хүнийг ...салтаанд нь яр ургацийм шиг... гэхчлэн яринуу байнуу ямар ч падлий вайхкуу. Болоогүй ээ бас 2 гараа хармаандаа шаагаад тохойгоо тэгшилснээс болоод мөр нь өргөгдцөн. Утасаа ярихдаа толгойгоо нэлээн гилжийжээж утсаа чихэндээ наана. Бяр нь ихдээд гар нь нугаркуу байшүү дээ энчин. Тамхийг чигчий ядам хурууныхаа завсар гавчуулж татна.

2. Амны баавар. Баавар бааврын дотроос амны баавар л хамгийн чухал нь юм байгаан шүү. Өөрийн харагдах байдал, үнэн чанараасаа хэд дахин илүү юм хэлэхийг амны баавар гэнэ. Бүх яриагаа удаан тээмпээр, хоолойгоо шахан маш бүдүүнээр явуулна.
Жишээ нь Гаампын утас дугарлаа гэж боды. Тэр "бээнүү" гэж авкуэ. Хоолойгоо шахжаагаад "юүүгсийн!" гэж утсаа авна. Өөрөө хүн рүү залгалаа гэж боды. Цаад хүн нь утсаа авангуут "бээнүү би Гаамп байнаа" гэхкүү. Зүгээр л "АА БОДОН!" гэж бааварлах нь байна.
Тэр аавындаа очжээ гэж боды. Хүзүүнийх нь булчин тулаад урагшаа гүрдийж суужээснаа "эцгийн гэрт ирхэд бас гайгүй л байдийн" гэснээ аав руу гаа эргэж бүдүүн хоолой, удаан тээмпээр: "өөрөөс чинь юм асуучxуу" гэж бааварлана.
Тэр гарч явлаа. Гадаа нэг том хавчаарк дагуулсан ганган хүүхэнтэй таарлаа. Тэр хажууд нь очоод гушуугаа цорвойлгон нохой руу нь зааж маш бүдүүн дуугаар "наадах чинь муур уу гүү юүү" гэж асууж болно.
Зам хөндлөн гарах гэтэл нэг сохор хүн түүнээс зам гаргаж өхийг гуйж гэж саны л даа. Тэрээр: "хээ! би сохор байтугай нүдтэй олон охидыг удаа дараалан, зам битий хэл голоор гаргаж явлаа. Алиу зүүгдээд яв" гэж хүнгэнүүлнэ. Дагуулаад явжаахдаа "миний дуу доор сонсогдоод вайнуу гүү юүү, тэхээс би ууг нь 2 мээтр өндөр юм шүү дээ. Одоо чи энэ урд яваа өгзгийг хар л даа, аа чи ч нээрээ сохор л доо чааваас" гэх зэргийн юм ярина.
Түүнийг зам дээр нэг машийн ажуухан мөргөөд унагачлаа. Жолооч нь сандраа л гараад ирнэ. Гэтэл тэр ёолкуугээр үл барам, аажуухан, баавaртай нь аргагүй босч ирээд хоолойгоо шахан тайвнаар: "энэ халтиргаа яахкаадээнаа намайг. Машийний чинь жоохон цохьчлоо. Зүгээрүү хөгшөө!" гэж асууна.
Цаашаа явжаагаад ядарлаа, сандал дээр жоохон суулаа. Урдуур нь хөөрхөн охин явж өнгөрлөө. Тэр яахнуу, "хөөе охион! чи миний урдуур ахиад өнгөрдөө!" гэнэ. Гаампын урдуур ахиад өнгөркөөд яавжээдэг дүүрцэн галаваатай охин байхгүй тул тэр нь тэр чигээрээ яваад өгнө. Тэгэнгүүт мань хүн "өө үхсэн, чамайг харснаас харьж толиндоо хары". Энэ бол баавар.
Тэр ч гайгүй. Хэрвээ Гаамп 2 гартаа юм барьцан явжаагаад кармаагаа ухах хэрэг гарвал яах вээ. Хавь ойроосоо хамгийн хөөрхөн охины нь харжаагаад "чи миний кармаанаас юм аваад өхкүэ" гэнэ. Яасан бааваргүй гуйцнуу. Үгүй баавар нь гарах болоогүй байна. Тэр охин кармаанд нь гараа хийх гэтэл Гаампын өмдний кармаа яг урдаа байжаах жишээтэй. Энэ чинь баавартай хүний өмд.
Тэр найз охин дээрээ очжээ. "Хайраа сайнуу, үнсий" гэж хэлнэ гэдэг бол түүний хувьд гутамшиг. Тэрний оронд үгээ зөөж, бүдүүн хоолойгоор: "миний элбэрэлд өртсөн бяцxан амьтан чи амьдраад л вайна уу. Өнөөдөр чиний уруул ямар амттай байгааг үзүүл дээ!" гэж хэлнэ.
Аа тэр авгай авна гэсэн. Яаж бааварлана гэдгий нь таануус хараа биз дээ дөрөвдхийн лээхцнээс. Гэхдээ бүх юм эсрэгээр эргэж дарлуулхыг хэн байг гэхэв. Тэгсэн ч тэрийгээ мэдэгдкүүгээр ихэд залхуутай өнгөөр: "зиа, өнөөдөр өөрийхөөө хүслээр хувцсаа өөрөө угаая даа. Хогоо харин маргааш соруулмаар санагдаад вайх чинь.." гэхэд авгай нь муухай харлаа, тэгэнгүүт манай хүн "заза хогоо өнөөдөр соруулахыг би өөртөө зарлиг болголоо" гэж бүв бүдүүн хоолойгоор хэлээд суниагаад суужаах нь вайна.
Тэр хамт олонтойгоо хөдөө зугаалжээ. Түүнд олонтаа тохиолддог пориблээм энд бас л тулгарч сонингийн тасархай аван нөхдөөсөө түр холдох шаардлага гарлаа. Бөгсөө даран түргэн түргэн алхсаар гүвээний цаагуур оров. Удалгүй тэр орилно. Түүн рүү сүрэг чоно дайрч. Нөхөд мэдээд аврахаар гүйж очно. Харин Гаамп чононуудын доор орцон "Хөөе байжийдаа хөөе! нэг нэгээрээ үзчих дээ хөөе!" гэцэн хэвтжаах вий. Буу дугарч тэр аврагдна. Босч ирээд гар хөлөө илэнгээ "аминаасаа уйдсан бэлтрэгнүүдүү гүү юүү!" гээд зугтааж яваа чононуудыг араас нь харж "айсан дөө айсан" гэж үргэлжлүүлнэ. Воот, энэ чинь л баавар. Эний чинь л баавар гэнэ шүү дээ.
Дараа нь тэр буур төхөөрч явснаа хуучлана. ".. тэхэд тэр тэмээнд би зүүн гараа өгч ноцолдуулжаагаа л баруун гараараа ганцxан дэлсээд унагаж билээ. Өвсөн дээгүүр дүүрэн тэмээний шүдний үйрмэг ..." гээ л авч өх нь байна.
Ажил дээр дарга нь орж ирлээ. Тэгэнгүүт "Дарaaга! би заваараа энэ ажлаа хийж чадкуу юмнуудад тусалжээж болно биз дээ" гэх.
Байгууллагын сагсны тэмцээнтэй гэж зарлалаа. Тэрээр: "хөөе тэр тэмцээн дээр чинь тохож
болохолуу?" гэж асуух.
Заа тэгээ л нэг охин таалагдчуул мангар удаан алхаж урд нь очоо л дээрээс нь доош нь харж, өрөөсөн жавьжаараа инээвхийлж "хээ!" гэж бааварлачаад: "эхнэр авмаар санагдчихчив, чамайг өнөөдөр тээстэлнээ би, заө!" гэх нь вайна. Исүүл зүгээр л үгээ зөөж "орой аруун цагт, яг энд!" гээ л болоо.
Дисконд оруул бөөн охидуудын дунд орчоо л вандаам бүжиг хийнэ. Шилэн бээлий дээр вандаам яадгийг үзээ л байлгүй дээ шавь нар. Хүний үзгийг авч юм бичсэн бол "хугалчxуу эний чинь" гэж бааварлана. Нялх хүүхэдтэй хүн тааралдуул "хөөрхөн зусуу яадаг, толгойгий базчуул хагарчих болуу" гэнэ. Гаампын тоглодог тээтрэс нь дан дөрвөлжингөөс өөр дүрс байхкуу байх жишээтэй. Ундаа онгойлгогч хэзээ ч ашиглахгүй, үрүүнк ч хэргэлкүү. Шүдээрээ пиав онгойлгохыгоо "ханз татах" гэж нэрлэнэ. Шилээр нь архи хөнтрөхийгөө "алиу хоолойгоо зайлчий" гэнэ.
Тиймээ, энэ чинь л баавар!

3. Баавар бидний амьдралд байсаар ирсэн, байж ч вайна, байх ч волно.
Ер нь хүн төрөлхтөн хэдэн мянганыхаа түүхэнд олон баавартай баатруудыг магтан дуулж ирсэн байхым. Тэнгэртэй тэрсэлддэг Одиссэй вайна. Аль ч хаанд харьялагддаггүй Ахилес вайна. Мөнх хааны Францын Луй ванд явуулсан захиаг л сана л даа. Гийтлер Лээнэнграадыг 2 өдөрт авчий гээ л дайраа биз дээ анх.
За хүүхдүүд минь баавартай амьдар ай! Бүх юмыг чаднаа гэж, болноо гэж эхэлжий. Битий хүлээ.

4. Төгсгөл.
Заа, энэ бичлэгээ дуусгахкуу вол энэ муу кийбоорд гарын ая даахгүй хэмхэрчкээдаахын. Ер нь ийм хариугүй юмнуудыг хаанахын ямар бацаанууд хийдийм бээ! Аа үхсэн баас, эвдэрсэн ч хамаагүү л дээ надаа вол! Гараа л ганц дохиход бөөн кийбоорд барьцан алиа юмнууд хүрээд ирнэ.
За за баавартай амьдрийшүү хүүхдүүд! Дараагийн хичээл ортол салганаад байжаагаарай даа! Тиймүү ҮГҮҮ ЮҮҮ !?

Эрүүл амьдрах зөвлөмж

Хүн ер нь эрүүл байвал аз жаргалтай ч гэдэг, эрүүл байж аз жаргалгүй ч гэдэг. Эрүүл биед саруул ухаан ч гэдэг. Тэгсэнээ цоо эрүүл биетэй хэрнээ усан тэнэг ч байдаг. Тэнэг ч бай ухаантай ч бай бүгд л эрүүл байхыг хүсдэг тул би ч бас эрүүл баймаар санагдаад байгаа сүүлийн үед. Эрүүл байхын тулд товаариш Гаамп юу хийгээд вайнаа гээд байшүүдээ цаад кипоопчид чинь.

Ийм юм хийгээд байнаа. Өглөө босоод чоорт подоолкоо өмсөөд, хөлдөө пиавны шилний хэмжээтэй зай аваад, рааас, давай, тэрий, ииииий гээл гимнаастигаа эхлэнэ шүү дээ. Иииий гэдэгээ гоё удаарийнтай хэлүүл гимнаастиг амттай болдог гэдэгийг сануулая. Баруун гарны үзүүрийг зүүн хөлний үзүүрт, зүүн гараа баруун хөлөндөө хүргэнэ. Энэ нь сунгалтын дасгал бөгөөд гэдэс гүзээ тань тулаад байвал зовох юмгүй сууж байгаад хүргэчих. Гараа хөлдөө хүргэх нь чухал болхоос суууж хүргэнүү, чигээрээ зогсож байгаад хүргэнүү хэнд ч падлиий байхгүй.

Зиа дараа нь гарч гүйнээ. Гимнаастигийн өмнө ч гүйж болно дараа нь ч гүйж болно. Гол нь гимнаастигаа хийж, гүйж л байх ёстой. юүүдэнтэй түжүүрэк юмууу цамц байвал толгойдоо углаад гүйвэл бооксчин ч юмуу бөх ч юмууу гэмээр сүртэй харагддышүү. Тэгээл гудамжаа тойроод гүйж байхад хажуугаар чинь эмээ, өвөө нар сүүндээ, 6-настай бацаанууд хичээлдээ явжаагаа нэрийдлээр алхангаа гүйцэж түрүүлээд байж магад. Асуудал гүйхдээ болхоос тэдэнтэй уралдаж байгаа биш гэдгийг голлон анхаарах хэрэгтэй.

Эрүүл хоол хэрэглэх хэрэгтэй. Хоол чинь ханиадтай, хорт хавдартай, цусан суулгатай байж болкуу бөгөөд энэ бүхнийг шинжлүүлэх гээд идэх бүртэээ эмнэлэг гүйгээд байж болкуу. Гол нь сайхан эрүүл байнаа гэж бодоол идэх хэрэгтэй. өдөржин эрүүл хоол идээд ядарч магадгүй тул дараа нь гатуухан юм хүртэж хоолоо шингээгээд оройхон хэрд гудамжны буландаа гарч агаар амьсгалангаа сайхан охид хүүхнүүд харах хэрэгтэй. Сэтгэл баясаж, нүд сэргэмээр юм харнаа гэдэг эрүүл амьдархын эх үүсвэр шүү дээ. Тэр хавиийхаа эмээ өвөө нартай мар мар гэж сэтгэлээ гүйцэд сэргээж авах нь чухал.

Зиа эрүүл хүн унтахдаа яаж унтах вэ. Суниаж унтанаа. Нэг суниагаад цаашаа сунаиж чадахгүй бол чаддаг болтолоо амар, дахиад нэг суниа, дахиад нэг амар. Чадкуу бол унтах хэрэгтэй. Унтахдаа эрүүл мэт пооз авж унтана шүү дээ. Таван хошуу болоод тал бүр тийшээ хүртээлтэйгээр. Зиа энэ бүгдийг хэдий хугацаанд үргэлжлүүлэх вэ гэвэл танай автуусны буудлыхан энэ сайхан эрүүл хүүшүү гэж ярилцаад эхэлтэл ингэж хэвших хэрэгтэй шүү. Эрүүл байхдаа биш хүмүүст эрүүл харагдахдаа гол нь шүү дээ. Танай тэндхийхэн энэ нэг согтуу толгой гээл байвал ямар элэнцэгнийхэн нь эрүүл байхав дээ. Би ч сүүлийн арваад жил ингээд байхад манайхан согтуу толгой гэсээр л байна.

Дээрх бүгдийг хэрэгжүүлэхгүйгээр эрүүл харагдах ганц арга байна. Согтохыгоо нууж сурах арга. сСогтохоор өөрийн мэдэлгүй дарвалзаад, далжийгаад, хүн амьтан үнсэж, үлгэж, далжийгаад нууна гэдэг гөө мөн гэцүү шүү. Эрүүл харагдах гэж байгаа нь энэ гээд ямар уухаа болилтой биш. Тэхдээ би чаднаа чадийшд.

Артаг багшын тухай бүтнсайны хичээл

Энэ хагасайнд Артаг гэж ааш муутай хүн асуулт хариулт хийх ёстой байтал таслаа хаяж. Би нөхөж орхоос. Ицсийцэст ийм балиар заваан, үзэл сурталгүй, коммунист чиг хандлаггүй, ёс зүйгүй, сонин чихтэй, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлаггүй, танхай, хулигаан, эмэгтэй хүнийг хүндэлдэгүй, сахилаггүй нөхдүүдээс болж манай улсын хөгжлийн хурд хүчтэйгээр удааширч байна. Нөхдөө иймэрхүү нөхдийг бүх нийтээр жигшин зэвүүцэж үр хойчдоо сургамж болгох нь зүйтэй гэсэн саналтай байнаа, батлахуу нөхдөө.

Батлах гэснээс манай Артаг чинь уунаа бас. Уухаараа вино, шампаасаг, пиав гэээд голкуу уудышд. Бүүр олдкууу бол исгэлэн л бол болоо гээд тараг, хоормог ч гэсэн уучдын. Тэгээ уухаарааа давьтаргүй гэж ооойгүй. Улс орны, банк санхүүгийн, даяаршлын, дэлхийн дулаарлын, гала хамтлагын, нийгмийн халамжийн, ганц юм гуяалий, ерөнхийлөгчийн сонгуулийн, охидын тухай гэээд ярихгүй юм байхгүүү. Тэгсэнэээ хажууд суугаа эр хүнээ бол нудраад, ёвроод авдаг, эм бол илээд барилаад, базлаад авдаг гэжугаа. Би яахвэээ ядарсан нэг амьтан уухаараа бүлтэлзээл, хэн цочоох бол, гайгүй гэрлүүгээ явхысан, хүн амьтанд ёвруулчих вийдээ, ээж аавдаа тус болхысон, энэ ядарсан нийгмээ засхысан гэээл бодоол суудын. Би бол яахавдээ ядарсан хүн шүү дээ.

Сониноос манай Артагаа бас хүүхэмсэг жигтэйхэн. Юм ярихаар л өөдөөс хүүхэн охин яриад байна. Тэрний мөөм тийм, тэрний тааз тийм, тэрний ам тийм, тэрний хумс тийм, тэрний давхар эрүү тийм гээл ярихгүй юм байхгүй. Тэгсэнээ муугаа мэдкүү байжааснаа мисс зисс хүүхэнтэй үсэржаалаа гээл нэр ус заагаал яриал байна. Үгүй төрхөөс нь өмнө өнгөрцөн Монро-г таньдаг байсан гээд барин тавин халаад байгаа хүнийг яахвээ. Бүүр ярих хүүхэнээ дуусчаад эмээ нарын тухай ч болов яриьчий нойр хүрдэгүй гэнэ шүү дээ. Одоо тэгээл манай эмэгтэй шавь нар чинь гээл яриагаа эхлэхийн. Гучин тав, Харлий, ТЛГ, Ганаа, Мөнхбаатар гээд эрэгтэй шавь нар байна шүү дээ гэхээр "тэр ямар хамаатайн манай тэр эм шавь дажгүй байхаа тээ" гээл аягүү чивэлтэй яриагаа эхлэнэ шүү дээ. Би яахавдээ ядарсан хүн аль наашаа гэсэн бүрийг аргадаж, өөдөөс инээхээр нь л баярлаад дагаад явжээдэг хүн. Ямар артаг шиг хүнийг гөх бөгсөөр нь ялгах биш эм л бол хамаагүй аргадаал дагаал явжэээдэг хүн. Би яахавдээ ядарсан хүншдээ.

Нээрээ манай энэ Артагаа шуналтай гэж нүгэлтэй. Сав л хийвэл мөнгө яринаа. Энэ шавь нараасаа мөнгө авхысан, мөнгө биш юмаа гэхэд зэс авхысан, бүүр ядахдаа гууль авхысан гэнэ. Тэгсэнээ мөнгөтэй бол тэгэж уугаал, ингэж уугаал, ингэж наргиал, тэр хүүхэн мүүхэн гээл ярина. Би бүүр санаа зовчдын. Би яахавдээ ядарсан хүн. Мөнгө байтугай тэр гууль нь ч байхгүй олдуул идчээл олдкуу бол гүрийчээл юм хум голж мэдкүү хүн шүү дээ. Би яахавдээ ядарсан хүн.

Манай Артагаагын чих гэж гачин шүү дээ. Хүний чих чинь нэг тийм....ёооё хагасайны асуулт хариултыг оролжоогоо гэсэн чинь яриандаа халаад хадуурчиж. Энэ өнгөрсөн хугацаанд энэ хагасайнд хариулчихаар асуулт ирсэнгүй. Цаашдаа уншигчид минь хагасайны асуулт хариултаар зориулж ийм асуулт тавьжаанаа гээд байвал бидэнд амар байшүү дээ.

Dr_TLG "Banjigiin orchin News-iin orchin 2 ih yalgaatai yumaa tee bi ter yalgaag ih mederlee bagsh ter talaar yu gemeer baina?" гэсэн асуултыг хариулаад өгөөчэээ гэээл гуйгаад яваад байсан байхын. за хариулий даа. Та ялгааг нь мэдэрсэн бол ихээ ялгаатай байна гэсэн үг шүү дээ. Ялгаагүй бол та болоод би хэн ч мэдрэхгүй шүү дээ. ер нь адилхан юм гэж хаа байхав дээ. Ялгаатай нь их сайн байна гэж хариулий даа

Хүүхэд хэрхэн олддог вэ?

За эрхэм шавь нарынхаа амрыг эрий. Хүүхэд хэрхэн олддогийг энэ удаа би санаа зовмоор дэлгэрэнгүйгээр бичxээр шийдлээ. Аа нээрээ байжий. Гаампаа чи энийг уншжийнуу. Хагасайны асуулт хариулт хаа вайнаа? Чиний ээлж байсан шүү дээ! Чамайг донгодсон ч багадна. Артаг миний бие чамайг янцгаана одоо! Иииииииий.................хохохнхн! Сүүл рүү гээ жоохон үүрсчих шиг боллоо доо, за яахуу. Ууг нь чамайг баллуул баллахаар л вайна, бүтнсээний хээрийн сургуулийг сайн хийсэн учир орхихоор шийдлээ. Өчидгрийн тэр хичээл бол хээрийн сургууль байсиймаа шавь нар минь. Угаасаа сайхан, ер нь их сайхан хүнийг ухвар мөчид, атаархуу зарим этгээд хэрхэн газар доогуур оруулж дөнгөдгийг харуулсан сайхан хичээл боллоо. (за хараа виз согтуу толгой минь! Бантангий чинь цэвэрлжийн)

Ингээд өчигдрийн муухай балмад хичээлээр хайран сайхан инээрэг, сайхан зангаа гээсэн шавь нартаа зориулаад өнөөдөр нэг тийм уянгын, нэг тийм гэгээлэг, нэг тийм... сэтгэл хөвсөлзүүлсэн сайхан юм ярьж өгий Артгаа багшаа нь. За ойрт ойрт хүүхдүүд минь.

Хүүхэд олох... Энэ бол та биднээс үл шантрах чанар, махруу байдлыг ихээхэн шаарддаг биеийн хүчний хөдөлмөр юм шүү дээ. Энд онолсоодайх юм юу байхудээ. Шууд л жишээ авы. Жишээ болгож би өөрийнхөө олдож байсан түүхийг тайлагнахын зэрэгцээ өөрийхөө хүүхдийг ч мөн хэрхэн олж байв гэдгээ энд нуух хаах юмгүйгээр гаргаж тавихаар шийдлээ.

Миний олдсон явдал бол барагцаалбал түрүүчийн зууны 80-аад оны дундуур болсон билээ. Харин эхнэр бид 2 хүүхдээ хэзээ олсноо сайн санаж байна. Бүтэн нэг жил хагас өнгөрч дээ тэрнээс хойш. Тэхэд зуны сайхан орой зуслан дээр байсийм.

Харин эцэг эх хоёры маань хувьд гэвүүл намайг дөнгөж олчоод хэрхэн санаа нь амарсан байдалтайгаар инээмсэглэж байсныг би хараагүй ч гэсэн тэгсэн байж таараа гэж бодды. Яагаад хараагүү вээ гэвүүл харахын аргагүй харанхуй байсан билээ тэхэд. Одоо бодоход тэднийгээ хэчнээн их зовоож олдоо вэ би. Хүн ер нь өөрсдөө насанд хүрчээд, өөрийхөө хүүхдийг олох гэж зүдэрчаах үедээ л эцэг эхийнхээ тухайн үед гаргасан бүх хичээл зүтгэл, сэтгэл, хайрыг мэдэрхийм даа.

Эхнэр бид хоёрын хувьд вол санаа их зовсоон. Байдгаараа хөлөрч бие бие рүү гээ асуусан харцаар харж "байдгүй юүү" гэсэн үг л солилцохоос хэтэркүү. Цаг явсаар, хүүхэд бас сайн олдож өхгүү л вайлаа. Энэ ер нь биднийг зовоох хүүхдүү гүү юүү гэж тухайн үед бодогджээснийг одоо нуугаад яахав.

Тэгсэн харин, золиг чинь хойд хашааны хүүхэдтэй нийлээд хойтлын хойд айлд суужээдэг вайгаа. Уур хэчнээн хүрсэн ч хүүхдээ олчлоо шүү дээ гэж бодохоор санаа амарч, амьдралыг улам их хайрладаг юм билээ. Муусайн хужаа нар аваа явцым бишиздээ гэж хүртэл бодогджээв шүү.

Харин миний хувьд вол би багадаа байрныхаа хэдэн нусгайтай нийлээд өөр байр луу оройжин тэнэж билээ. Гэнт Артааньяааан! Гэсэн ээжийн муухай дуу гарахыг сонсоо л "еээ, би чинь цэцэрлэгээ тараад хариагүү явжийшд!" гэсэн бодол толгойд зурсгээ л ороод ирсэн. Үхтлээ айгаа л хамаг амьдрал нүдний өмнүүр зурайсаан: ....өмнөх долооногт болсон хүүхдийн баярын зургийн уралдаанд түрүүлсэн явдал, тэрхүү өдөр тайзан дээр гараад шүлэг унших байсан хэрнээ андуураад түрүүчийн хүүхдийн дууг давтаж дуулсан явдал*, за тэгээ л Андрээ багшийн охин улаахан уруулт Мөнхзул, дандаа зоддог Маам багш, зургийн уралдааны шагнал -ногоон арал гэдэг ном, өмсөхөөсөө ичдэг эмэгтэй хүүхдийн улаан сандаал, байрны нохой -шаариг, рээкс мээкс гээ л бүгдээрээ нүдний урдуу жирэлзээ л өнгөрсөн. Тэгээ л ааваасаа гол нь айгаа л, юүү... гээ л хүрээд ирсэн чинь ээж нэг дугтарч цамцны товч таслаа л хөтлөөд явж билээ. Урд нь ороод явсан чинь ардаас дагз руу бас чичиж энтр. Миний толгой аягүй муухай урагшаа болсоон тэхэд. Гэртээ ирээд ааваас айж, аав ч худлаа суран бүсээ барьж энтр. Яагаачгүү л дээ тэхдээ. Ороолгосон бол би шууд бүснээс нь барьж аваа л үзэх байсийн. Мэджаахгуу юу аав намайг, шазруун хүүхэд гэдгийг. Аягүү уянгын бичлэг болжаагаа виздээ, нэг тийм гэгээн?

Тэгсэн чинь уржнан манай хүү бас алга болоод. Зуслангаар нэг баахан хайж орилж явсы шд. Тэгсэн чинь гэнт айлын хашаанаас юүү.. гэцэн гарч ирдэг вайгаа. Юуны чинь юүү гэж гээ л тас алгадаа л, ухрангуут нь элэгдээ л, тонгойгуут нь тохойдоо л хаямаар байлаа. Би яг дийлнэ гэдгээ мэджээсэн л даа. Тэхдээ тэгээгүээ. Тэгээд хөмсгөө зангидаад хары гэсэн чинь харанхуй болцон байдаг. Гэрт орж гэрэл асаажаагаад яг тэгж харна даа гэжээсэн чинь замдаа мартаад, тэгээ өнгөрсөн л дөө. Мартаагүй бол аймар зангидкуу юу. Би боддым. Хэт нь хүү маань надаас хол сургууль соёл, ажил хөдөлмөр, хүүхэн шуухан гээд явахаар болуул нэг сүртэйхэн шиг зангидсан хөмсөгтэй зураг өгч явуулы гэж. Санасан дээрээ одоо ч авчдийм билүү. Хамаг хөмсөг унаж галцраад байхын.

Тэгээд тэр олдсон хүү маань гэртээ ороо л гутлаа тайлангуут л шалан дээр элс шархийтэл асгарсан. Толгой молгой нь цул элс. Угааж авсийшд тэгээд хүүхдээ, ямар хаялтай виш.


За нэг ийм л явдал болсым даа. Хүүхэд олох ер нь сайхан. Хүүхдүүд ч бас бие биенээ олох их зүгээр байдийн тээ. Дүүгий даагий гэж нэг хөөрхөн тоглоом байжлээ. Заза тэр яахуу. Шавь нар минь хүүхэд сайн олышүү. Монголын үрс маш олон болох болтугай!!!


* Тэр нээрээ үүнн тэнэг юм болсоон. Би "наашаа тааняа гроомкоо плаачит" гэдэг шүлэг унших байсан мөртлөө миний өмнө гарсан Адилиш гэдэг хүүхдийн дуулсан "хөдө-өөгийн са-айхан таалын дээргэд хө-өөрхий бо-оотго.." гэдэг дууг дуулаа наасы шд. Ёстой шараа! Бараг аруу төгстлөө тэрийг бодохоор дотор муухай оргидог байсаа.

Хагасайн, асуулт хариулт. Хагасайны мээнд!!!

Эсэн бусын хөгтэй явдал зөндөөн тохиолджаагаа чигсн хагасайныхаа асуулт хариултыг орохоор багш нь иржээ шд ямрав?
Хээ, анх удаа асуултаар лээхц эхэллээ. Зиа бас ийм юм байдаг л юм байна. Таануус нээрээ солиотой согтуу бичлэгнүүдээ бэлджээн үү. Яарах юм байхгүй ээ, 3.32-н болтол ахиад аруу хоног вайна. Сайн бэлд. Эхний гуруун байранд ороод алдар хүндийнхээ замыг засна гэдэг чинь сайхан хэрэг шүү дээ. Одоогоор ирсэн бичлэгийнхээ тоог хэлкүээ, цөөрчдөг гэсэн, алга болчих ч юм билүү, хийсээд.

За асуулт хариултдаа оры доо. Эхлээд Мөнхбаатар тавьжээ. ,,,!? уучлаарай, эвгүй юм хэлчих шиг боллоо.
1. Эхний хоёр асуултыг эрэгтэй шавь Мөнхбаатар тавьжээ.
а) Ингэхэд хоёр багш маань нэг нэгнийгээ яаж олоо вэ?
Хариулы. За чи ч эвгүү юм асуулаа даа. Ёстой гайтай юм болсон. Тэр өдрийг би дурскуугаар шийдсэн.
b) Бас багш нар маань шавь биднийгээ яаж олоо вэ?
Хариулы. Таанрыг өрөвтас ацарч өгсөн.

2. Дараа нь энхрий хайрт Каат шавь маань, Хашааны цаанаас юүү... гээд гарч ирэхгүй, олдохгүй бол яах вэ? Хайсан хүүхэд нь олдохгүй бол эцэг эх нь яах вэ? гэсэн байна.
Хариулы. Тэр олдкуу байгаа хүүхдийнхээ тухай эхлээд сайн ярилц. Яахавдээ л нэг хүүхэд байвуул хайран цагаа дэмий эрэлд үрээд яахав. Гайгүйцэр юм байвуул цагдаа цэрэгт л хэлхээс биш дээ.

3. Дараагийн шавь, dao, хүүхдийг олсны дараах үйл явдлууд жоохон дутуум шиг санагдлаа дэлэгрүүлж болохгүй юу? гэжээ.
Түс тас хариулы. Жоохон битий хэл маш өчүүхэн ч дэлгэрүүлж болкуу заааа! Гарчгий нь хараачээ!

4. Гэтэл хайрт эмэгтэй шавь Кат маань дахин хоёрын хоёр асуулт тавьсан байхийм:
а) Шадар гуруун цэрэг гээд нэг ном байдагдаа, тэрний д'Артанъяан гэдэг нь та мөнүү, эсвэл таны амьдаамуу?
Хариулы. Каатаа чи яагаад намайг номны бичгэн дээр байгаа нэг муу үг байна гэж бодоо вэ. Чи д'Артанъяан гэх 8 тэмдэгтийг хараад энэ та мөнүү гэж асууж байна. Наадах чинь харсаар хэдхэн үсэг байна за. Би биш байна за. Би энд, чамд асуултад хариулаад суужийн түхүү!
b) Гамп багшаас бас асууяа, өчигдрийн тэр Форест Гамп гэсэн хүн нь багш та мөнүү, мөн биш болбоосуу, амьдаа нь юмуу?
За энүүнд ч Гаамп өөрөө хариулхым байнаа. Гэхдээ яахуу илүү хушуулчихад, өчигдөр чи тэрэнтэй тааралдсиймуу?

5. Бас нэг сайхан шавь Фраэүлэйн хэмээх хэл хугалам нэртэй охин асуусан нь. Шал өөр асуулт байнаа багшаа, а)дэлхий 7 тивтэймүү, b)эсвэл 7 болциймуу, c)дээр үед 5 байгаагүй билүү, d)эсвэл би сүүлийн 2г нь зааж байх үед тасарчихсийн болуу, тодруулж өгнө үү.
Хариулы. хариулы ч гэж дээ хариу асууя. Фраэүлэйнээ энэ чинь тооны хичээл биш шүү дээ, яасан олон тоо бичдийн бээ, цөөрүүлэх арга байнуу? За одоо жинхэн хариулы. Чи надаас дөрүүн юм асуулаа шүү дээ, мэджийнүү тэрийгээ. За эхнээс нь. a)Миний мэдэхийн дэлхий 5-6 тивтэй билээ. b)Эсвэл 7 болоогүй байхаа.c) Дээр үед 5 гэж тооцдог байсан үнээн. d) Биеэ сайн хар, аль нэг газар чинь залгаас байнуу гүү юүү. Байвал чи үнэхээр сүүлийн хоёрыг заажаахад нь тасарсийм байнаа. Залгаж өгсөн ачтанаа олж танкюүү гэж хэлээрэй.

Тооны хичээл гэснээс тооны хичээл удкуу орноо. За эрхэм шавь нар минь сайн сууцгааж байгаарай. Удкуу уулзий. Гаамп багш удкуу эргээд ирнэ. Амралт нь дуусжаагаа. Амжилт хүсий бүгдээрэнд нь.

Дайсан этгээдээс биеэ хамгаалах нь.

Үзэгчдийн хүсэлтээр охидуудтайгаа мэндлий даа. Үзэсгэлэн гоо охид минь сайн байцгаануу? Гү таа нар чинь хаанаас гараад ирээвээ. Аа үгүй ээ гарч ирэх гэдэг үг даанч тохирохгүй нь. Таа нар чинь хаанаас буугаад ирээвээ? Хэзээ буугаад ирчвэээ. Сонин юу вээн, би.... аа энэ болохоо больчлоо. Сайнуу охидуудаа, та нар шүү, гоё шүү, үүүүүүүү!!!
Хөвгүүд сайн л биз бодуул, надаа хамаа алга. Хичээлээ оры. Өнөөдөр энхрий хөөрхөн эмэгтэй шавь нартаа урьд нь хэлжээсэн хичээлээ дахин хэлхээр шийдлээ. Гадуур ч ер нь нөхцөл хүнд вайна. Урьдах лээхцээ дахин найруулж, орчин үеийн шаардлагад нийцүүллээ.

Дайсан этгээдээс биеэ хамгаалах нь.

Эмэгтэйчүүд чинь эмзэг шүү дээ. Амьдралд юу ч тохиолдоо билээ тээ. Хэдэн юм хэлий л даа яахуу. Жишээ нь гэнт нэг хүн таныг заамдаад алнаа гээдээвэл шууд бөлдөгдөөрэй нэгдгүэрт нь. Хоёрдгуарт нь нүд рүү чичүүл их зүгээр. Сох хатгах хэрэгтэй, сох!
3. Тэгсний дараа тэр этгээд өөрийн эрхгүй тонгойно. Тэгэнгүүт ард нь гараад тонгойгоод хар даа. Урд чинь тонтойсон 2 махлаг юм байна уу. Айдаа тэр чинь сайн хэрэг. Одоо ацдаа хая муу хогийг! Алгаа нийлүүлжаагаад урагш нь огцом явуулах. Ард нь гарахдаа тойрч гүйнэ гэвэл цаг алднаа. Тийм болхоор модон морин дээгүүр харайх шиг болоо л ард нь үсэрч буувал илүү сүртэй байдий шүү. Буунгуутаа эргэж харж энтэр. Жаакий чааны толгойд ч ийм юм орох болуу даа.
4. Ацдуулж ухаан нь балартаад газар унасных нь дараа эрүүг нь заах хэрэгтэй.
5. Хэлий нь бахиар хавчаад бариулы нь скоочдоо хая.
6. Барианы шил хагалаад бяцxан хэлтэрхийнүүдий нь бандаашинд нь хий.
Одоо яахуу дээ тэгээд цагдаа дуудаад энд нэг ингэцэн хэвтжаахын гээд, иргэний үүргээ биелүүлсэн шагналаа авахаа бодкуу юу.

Гэтэл хэдэн өдрийн дараа нөгөө этгээд чинь төмөр баг, төмөр бандааш зүүгээд гарч ирээд, ахиад чамайг заамдаад алнаа гээдээвэл яах вээ? Яг ийм асуулт надаа их ирсэн л дээ. Энэ том асуудал шүү, жижиг асуудал хэрхэвч биш. Тог цохидог бяцxан найзаа хэрэглэх үү гэж бас их асуусан. Үгүй дээ, тэр энд хэрэг болкуу. Тэр чинь чамаас хавьгүй бяртай тул чамаас тэрий чинь булаагаад авчна. Тэгээд нэг гараараа чамайг өргөөд биеийн чинь хаа дуртай газар тогонд цохиулаад унана. Тэр апраад үе үе бззз бззз... гэж дугарахтай зэрэгцээд чиний яая, яаая л даа, ёооё гэм.... гэсэн дуу гарах нь вайна.
За ингүүлкүүн тулд эхлээд дайсан чам руу довтлох нь тодорхой болмогц хаягдал төмөр цуглуулагчид руу утасдаж их хэмжээний матриал энд байнаа гээд хэлчүүл гоё. Тэгээд түүн рүү хараад уруулаа шилэмдэн долоож, жоохон бүжиг хийж, тайчих маяг оруулж энтэр. Тэхээр тэр төмөр бандааш өмссөндөө харамсан ёолох болно. Яг тэр харцаараа харсан хэвээр, тайван, сээгсий байдлаар алхаж очоод төмөр бандаашнаас нь аажуухан барьмагцаа гэнэт "намайг тайван орхи!" гэж орилон галзуу юм шиг сэгсэрэх хэрэгтэй!
Тэхдээ л ицсийцст юманд хязгаар байх тул тэр хэвийн байдалд орж чам руу эргэж улангасан дайрах болно. Чи бүр нүцгэлсэн ч нэмэргүй ээ одоо. Юүүпгээ сөхөөд шууд зугтаа. Юүүпэггүү нь гялс юүүпэг сольж өмсөөд сөхөөд зугтаана. Заза жоок вайлаа, юу гэж тийм дампуу юм байхав. Тэгээд зугтаажаахдаа xаягдал төмөр цуглуулагчид руу ярьж таанрын матриалыг энд хүн булаагаад зугтаажийн гэг. Тэд бараг ирж байгаа одоо. Тэгээд цаадхы чинь гүүжаахад нь караанаар өргөөд авчна. Агаар дээр гүүгээд эхлэхээр нь харж жоохон кайф авуул аваарай. Гоё байгааздээ. Харин таануус дараа нь гэртээ, тэр өдөөдгийг толинд харж сургуулилна виз.
За ингээд амжилт хүсий. Ирэх пүрэв гаригт хүсэн хүлээсэн Гаамп багш чинь ирж ажилдаа орох вайх. Бас уралдаандаа үзээд алдаарай. Уралдаан ер нь сайхан шүү дээ.

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат