Найзуудаа, Барбагш блогийг маань устгажээ. Хэн нэгэн хүн нэвтэрч ороод, хийсэн бүхнийг маань зүгээр л оргүй хоосон болгоод хаяж. Бас суусархүү хаяг руу маань ороод инбоокс дахь бүх мэйлүүдийг устгасан байна.
Xудалч хүү уралдаан маань одоо байхгүй, хүмүүсийн сэтгэл гаргаж ирүүлсэн бүх бичлэг, дэмжлэг бас цуг устсан. Тэмцээнээ зогсоохоос өөр аргагүй боллоо. Тэмцээн явуулах талбар ч байхгүй боллоо. Хэн ингэснийг бид хайхгүй, сонирхох ч гүй. Гэхдээ яах гэж ингэв ээ? Яасан их завтай, ууртай хүн бэ гэж баахан гайхаж балмагдав.
Одоо аль болох хурдан хугацаанд, өөр талбар дээр бид дахин гарч ирнэ. Сургуулиа сэргээж та нартайгаа ахиад цуг байх болно. Хуучин бичлэгүүдээ олох байхаа. Харин та нарын маань 3000 шахам сэтгэгдлүүд л эргэж олдохгүйгээр алга боллоо. Цуг байсан, дэмжиж байсан та нартаа маш их баярлалаа.
Барбагш сургууль маань удахгүй улам их далайцтайгаар эргэж нээгдэнэ ээ. Удахгүй эргээд уулзахын ерөөл тавья!
0 comments:
Post a Comment