Ерөнхийд нь ажаад байхнээ эрэгтэйг нь бөө, эмэгтэйг нь удган гээдийх шиг байгаам. А гэлээ гээд бөөлөх үйл явцыг нь бол хоёуланг нь бөөлөх гээд байгаам, удгалах гэхгүй байх шиг байгаамшүүдэээ. Сүүлийн үед эхнэр нөхөр, найз бүсгүй, хархүү нар бүгд л бөөлөөд байдаг болчиж. Энэ юу хэлээд байна вэ гэвэл хүн бүхэн бөө, удган шүү л гэх гээд байна.
Өнөөдрийн хичээл бөө нарт зориулна. Удганууддаа дараа бүхэл бүтэн хичээл зориулах тул тэвчээртэй байдымшоо.
Бөө нар минь удганууд яагаад бөөлөөд байна вэ?
Бөө та бүтэн биеэ огоороод, бүлээн дарсанд шунаад, бүрий харуйгаар тэнээд бүсгүй ханиа гомдоогоод эхлэхийн цагт удган бүсгүйн тэвчээр алдарч онгодын хур орж ирж байгаам. Удгануудын онгод ондоо ондоо, уйлж ордог онгод, уурлаж хашгичдаг онгод, унтаад сэрдгүү онгод, урж мааждаг онгод, улайрч дайрдаг онгод, урвайж унжийдаг онгод, ухаангүй загнадаг онгод, учир ойлгодоггүй онгод гээд л их байдым.
Уйлдаг, унжийдаг, урвайдаг, унтаад сэрдгүү онгодтой удгануудыг бол аргалахад амархан л даа. Сайн ханатал нь уйлуулж, унжийлгаж, урвайлгаж, унтуулчихсан байхад болоо явчды. А харин догшин онгодтой удгануудтай харьцахад л учир их байгаам. Өнөөдрийн хичээл ч энэ чиглэлрүү гүнзгий орно.
Удганчай, бөөчай онгод ороол бөөлөөд ирэхэд нь алга хавсраал залбираад байдым шүү. Бөөлжугаа удганы урдаас бөөлүүл онгод улам ихээр ороод хэдэн цагаар үргэлжилнэ, үүний эцэст харилцан бөөлөгч хоёр ямарваа нэгэн сайн үр дүнд хүрэлгүй ядраад унаад өгч байгаам. Онгодоо гаргалгүй уначиж байна гэсүг л дээ, сэргээл онгод хэвээрээ үргэлжлүүлэн бөөлнө, иймэрхүү байдалтайгаар онгодыг жаахан ч гэсэн удаачихвал онгодын тасархай үлдчихээд, цаг агаар эвгүйтвэл бөөлчих гээд байдаг гэмтэй. За даалгавар:
- Онгод хэдэн янз вэ?
- Онгод бүрийг бууруулах арга зүйг боловсруулах.
Энэ лекцийн конспээктийг өөрийн багш Галавсайтай хамтран боловсруулсым байгаам. Иймд дараагийн удгануудад зориулсан хичээлийг удган судлалын дооктор Галавсайг урьж хийлгэх саналтай байна.
0 comments:
Post a Comment