Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Хаая оол!

Гүү нээрээ юу юу ч болоод өнгөрөв дөө. Нэг иймэрхүү л, жоохон царай муутайдуу л суужийн даа. Бүр аймар хэрзийсэн юм байсны нь манай атмаан найз Зараа сэвхийтэл өөд нь татчаадаагаа нь энэ. Зараа, мань чамайг урьд нь зараа шиг арзайсан үстэй гэж төсөөлдөг байсны минь соорий шоо! Одоо чамайг киноон дээр гардаг манай талын лаг хаакар гэж төсөөлдөг болсон. Бүхээгтэй машины ард бөөн утаснууд дунд бохь зажлаад сууцан, хажууд нь том хөхтэй лаг хүүхэн мүүхэн...

Нүдээ ань... Нэг өглөө л гэртээ ороод ирэхэд хар санаат өөдгүй этгээд бүх юмыг чинь үнсэн товрого болгосон байна гэж төсөөл дөө. Харин одоо бол интэрьер дизайнаа гүйцээгээ л болох нь вайна. Зараа гялайлаа. Хүнд найз нөхдөөс илүү эрхэм юм гэж үгүй билээ.

Түүнчлэн бүх бичлэгүүд Юки найзад байсныг авлаа. Юкийгээ би урьд нь Эмилийн охин дүү Ида шиг гэж төсөөлдөг байсан бол одоо Тэрэза эх шиг гэж хардаг боллоо. Хэтэрхий хөгшдүүлцэн бол соорий шоо. Түгүүл яахуу Ида хэвээрээ үлднэ виз. Юкидээ бас аймар гялайлаа. Итгэлтэй хамтран зүтгэгч алтнаас илүү үнэтэй.

Бас адилхан гонсойж, гайхаж суусан, мээсэнжэрт хамт байсан бүх найзууддаа үргэлж хамт шүү гэж хэльяаа. Амралтын өдрүүд таараад заримтай нь холбоо барьж амжаагүй л байна.

Бүх хуучин бичлэгүүд нэг ч сэтэгдэлгүй нэг тийм сонин... болох нь вайна. Мидкүү хүн орж ирээд харуул нэг ч хүүхэдгүй мартагдсан сургууль гэж бодох нь лав. Маргаадраас нэг тайлбар хажуудаа зүүчнээ. Сэнтэгийн гэж битий ад үзээрэй.

Харин уралдаанд оролцогчидын явуулсан бичлэгүүд драфтад байсан нь даший шоог болсон.

Гол асуудал! Уралдаанаа яах вээ манайхаан? Нийтлэгдсэн 7 бичлэг бол вайна. Харин бусад бичлэгүүд байхгүй. Инбооксод ч байхгүй. Ахиж бүгдээрээ явуулна гэдэг ч хэцүү дээ тээ. Тэхээр энэ 7-гоо ахин нийтлээд уралдаанаа зогсоох уу яах вээ? Санал вайна уу? За юм нэгээр дуусах биш дээ тээ?

За тэгээд эргээд бүгдээрээ хамтдаа инээд хөөр, хөгжил баясал дүүрэн урагшаа алхах болноо залуусаа. Үргэлж зочилж, дэмжиж ирсэн та нартайгаа ахиад эндээ цуг байх болсондоо баярлаад барахгүй байна.

За түр бака.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат