Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

эмнэлгийн тухай

зөөө нэг блог бичий. Эмлэгт гэвтэжээснүү таануус. Гэвтжээсэн бол бараг мэдэх байлгүй дээ. Гэвтэж үзээгүй гарууд нь уншина биз. Өөрийхөө эмлэгт гэвтэж байсан хар прааагтиг дээр тулгуурлаал бичнэ шүү дээ. Эхлэээд сайхан эмнэлгүүдээр явааад шинжилгээнүүдийг нь өгчдийн. Өглөө босоод өлөн байх ёстой. Зааа мань шиг угаас гэрт идэх юм байдагүй хүнд өлөн байх шиг амар юм байхгүй гараал гүйчинэ. Барианы шилэнд шээгээл аваад явна шүү тэрнээс шээсээ гавчааал өдөржин шинжилгээ хүлээгээд мэдрэлтээд байваа таануус. Шинжилгээнүүдээ өгчөөд эмчид үзүүлэхдээ эмчийн асуусан болгоныг тийн гээл бай. Өвддөгүү жигтэйхэн бүүр өөр дээрээ нэмээл шинж тэмдэг хэлсээр байгаад үхтэрээ гуйна гэвтэж эмчлүүлэхгүй бол үхлээ хатлаа гээл. Зиа ингэж ингэж ор хүлээж хүлээж гэвтэнэ шүү дээ.

Эмлэгтээ анх оруутаа жорлон, гал тогоо, гадаа хаалга, ойрхон түц, архины дэлгүүр, баар, автуусны буудлууд хаана байдгыг хараад авчина. Юмыг яаж мэдэх вэээ хүнд юу ч тохиолдож болно. Зиа тэгээл 2 том аягатай, нэг сойзтой гэвтэхэд болно доо. Тэгээл цуг гэвтэж байгаа улсаа нэг хараад авчина. Ямар ямар өвчтэй ямархуу гарууд байна аан. 10 хоног тэжээх улс чинь чухам эд шүү дээ. Харж байгаал хамгийн их эргэлт ирж магадгүй их иддэг байрын гартай танилцаал хамаг өвчний түүхийг яриулаал зовлонг нь ойлгоод авчина. За ер нь бүгдтэй нь тэгчүүл найдвартай. Зиа хүмүүс тамхи татах шинжтэй эвгүй гарвал дагаж гараал хөө нэг тамхилаач гээл зогсож бай. дараа хүмүүс нуугдаж гардаг болно тэр үед нь гадаа отох энээ тэрээ гээл янзан бүрийн аргаар тамхилах бүрийг алдахгүй тамхилж байх хэрэгтэй. Нэг алдчуул дараа хэзээ ч тамхилаа билээ тэднүүс гэцүүшдээ.

Зиа эргэлт ирнэээ. Тортой юмных нь хажууд очоод энэ пичээн их гоё байх гэж боддын, хээ мөн сайхан хуушуур байнаа урждараас хойш хуушуур идмээр санагдаад байсын гээл бүх торонд байгаа юмнуудыг нэг бүрчлэн хэлээд хаяхад өгөхгүй ганцаараа иддэг хүн байхгүй шүү дээ. сүүлдээ ер нь өхгүй болох хандлага гараад ирдийн. Тэгэнгүүт за ид л биздээ гээл шууд өөрөө очоол идэж бай дуугүй сууж байж хоосон хоновоо. Хоосон хонохоор нойр хүрдгүүм шүү. Зиэ тэгээд эмнэлгийн хоолноос ахиухан идхийн тулд аягаа томхон байлга. сувилагч нартай сайхан буу халжээ. Хоолоо авах бүрдээ чи ууг нь их хөөрхөн хүүхэн юмаа, наад халаад чинь ямар гоё зохио вэ, залуус чамруу хуйлардаг шүү, ийм сайхан зантай авгай авхысан гээл магтаж бай. Хоолыг ч овоолоол аягалж өгийшдээ цаадах чинь.

Тамхи, хоол болчлоо. Архи, пиав. Орой хүнд зөнгөр гаруудтай хөзөр тоглож бай. Тэднүүс чинь уучиж магадгүй гарууд шүү дээ. Тэгээд оюутан юмуу 10 жилийн нэг хүүтэй сайн танилц. Хүмүүс хөзөр тоглож байгаал за ганц юманд явхийсан гээл шогшронгуут нөгөө 10 жилийн хүүхдээ дуудаал архины мөнгө архагуудаас аваал архинд гүйлэгчих. Тэхээр чи тэр архийг гуяалсан юм шиг л болоод явчина. Зиа хүмүүс согтоол халаад сайхан ааштай болоод ирүүт нэг дараа төлбөрт барьдаг зөнгөр гарын утсыг нь гуйж аваал ярьж гарна. Бүх таньдаг хүнлүүгээ. Эмлэгт байхад эргэхгүйнэээ, ингээд үхчихвэл уулзахгүй үхэхнээ, тэхэд би бол өдөржин дэргэд чинь байх байсын гэж мэгээл ганц нэг хоолойгоо цахиртуулсан ч яадын.

За өглөө босоод шартчаад байжаахад эхний эргэлт ирнээ. нээх олон юм яриад хэрэггүй эргэлтийг аваал мөрөө бууруулаад өөр давхарлуу яв. Тэндээ тавтайхан идэж уучаад торыг нь буцаагаад өгчих. Тэхгүү бол өрөөний чинь гарууд, өчдөр архим уудаг гарууд эднүүс албатай юм шиг хоолноос чинь идэлцэх гээд, өгөхгүй бол муу хэлхээсээ сийхгүй гарууд шүү. Ямар тэднүүсийг тэжээх гэж эмлэгт гэвтсэн биш лай л байна. Эргэлтүүдээ сайн зохицуулна шүү. Бүүр барахгүй бол сувилагч, эмчдээ ганц нэг чихэр михэр өгүүл өгхийн.

Зиа хамгын гол нь хүүхний асуудал. зиа энийг өөрснөө зохицуулна биз ичиж орхилоо би. тэр ооо, саван, алчуур эднүүсийг гуйгаад явчина гэдгийг хэлүүлэх юу байхав дээ.

Өөө тийн эмчлүүлийшд. Бусад хүмүүсийн эм тариаг нэг бүрчлэн үзэж бай. Юу илүү юу дутуу байна. Илүү байвал чамайг хайнга үзэж таамгаар эмчилгээ бичсэн байх, дутуу байвал чамайг үл ойшоосон байна гэсэн үг. Тэхээр эм тарианыхаа илүү дутууг өдөр бүр үзэж, заргалдаж тэнцүүлж авжээ. Тэхдээ эрэгтэй тасгынхаа эм тариаг шүү. Эмэгтэй тасгыхантай барьцаж эм тариа шахуулж байж хоолой эднүүс нь шингэрээд балрах юм болов. Эмэгтэйх нь бол хоолой нь бүдүүрээд салтаанд нь.... заи азаи. Тэгээд бүх эмчилгээг бас хийлгэнэ шүү эмлэгийн захиргаанд гомдол гаргасан ч яадын. Бас хэний бөгсөнд хэдэн санж тарианы зүү зоож байна минийхэд хэдэн санж зоож байн гэдгийг ч харах хэрэгтэй. Бүх хоногоо дуустал гэвтэж байгаарай. эмч нар жоохон дургүй болдог л юм. тэглээ гээд эрүүл мэнд юм чинь лайшд.

Зиа ингээл дараа жилийн гэвтэлт даанчиг хол байна даа гэээл шар торондоо таавчиг аяга 2-оо хийгээл гаржаагаам даа.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат