Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

өнөөдөр будилаантай өдөр болохнээ

За хүүхдүүдээ өнөөдөр будилаантай өдөр болохнээ. Хуваарьт бус юм бичxээс. Лээхц мээхц бишээ. Зүгээр сайхан ярий.

Өдөр болгон гоё байдагаа ер нь. Зарим өдөр ч жоохон явдалтай л даа. Бүтэх бүткүү олон асуудал гараа л. Бүр бүх юм бүткүү ч байх нь бий. Тэглээ чигсн маргааш гэдэг өөр өдөр эхэлдэг тээ. Хүн нэг удаа паахталж болно. Бүр хоёр удаа ч болно. Гэтэл тэр нь гуруун удаа паахталснаас хамаагүй дээр. Хөөцөлдсөн ажил бүткүү л вайг. Гайл вайна, таньдаг хүн хайжаагаа л маргааш ахиад орийшд. Дурласан охин чинь тоохгүүм шиг байнуу. Тэгвэл өөр олон сайхан охид гудмаар дүүрэн гунхжийн түхүү. Мөнгөө хаяцан уу. Өө яахав, бүр их мөнгө авч явсан бол яана тээ, тайвшир. Сайн найзаа дуудаад ганц хоёр лийтр пиав цааш нь харуулж хорвоогийн юмыг хамж шимэн бурж суух сайхан шүү дээ. Ингээд өдөр бүр сайхан байдий шүү, чамд тохиолдсон өнөөдрийн бүтэлгүйтэл чинь маргаашийн их амжилтын эхлэл шүү л гэе даа.

Бас бүр илүү аз тохиосон байгаа залуустаа баяр хүргий. Шалгалтандаа тэнцсэн бол эрчээ алдкуу урагшаа зүтгэ, дурлалт охин чинь зөвшөөрсөн бол түүнийгээ эрдэнэ мэт хайрла, хүссэн ажилдаа орсон бол юу чаддагаа харуул, вийз чинь гарцан бол бүх найзтайгаа халуун дотно салах ёс хийж эргэн уулзах ерөөлөө тавь, харж явсан сайхан залуу чинь чамайг урьсан бол хамгийн гоё даашинзаа сонго. Залуу нас нэг л олддог, бүхнийг амтлаад, аз жаргалаар инээмсэглэцгээе. Залуу насны эрч хүч, авьяас чадвар гэж юу байдгийг харуулж бүх чадлаа дайчилцгаая. Эрдэм номыг шамдан суралцаж хэний ч хүүгийн өмнө дорд үзэгдэхгүй мэргэшэе. Нэг сайхан мэргэжил эзэмшээд, тэрэндээ тэргүүлэх чадвартан болоорой. Эргэж харамсахгүйн тулд, хүнээс зовж, өөрөөсөө ичихгүй байхын тулд алхам болондоо ариун цагаан мөр татуулхыг хичээе. Залуу хүн шударга үнэнч, цог золбоотой, бадарч асч байвал тэр нь сайхан.

Өнөөдөр их сайхан өдөр болноо. Зун цаг ч хаяанд ирлээ. Цэцэг дэлгэрч, шувууд жиргэнэ. Манай сургууль улам өргөжнө, залуусын шуугиан тэнгэрт хүрнээ. Та нар минь үгүйсэн бол Гаамп бид 2 үлийгээ хийнэ энд. Хоорондоо балдуушаа ярихав. Дугтарвал дуу нэг дугарвал хүч нэг, шуугисан олон та нартаа хайртай шүү. Цагаар хичээл ордог 2 эмэгтэй багшдаа бас баярлалаа гэхийн ялдамд хайраа хальт илчлээ л авчий.

За ингээд өнөөдрийг өмчлөн төрсөн Гаамп багшаадаа төрсөн өдрийн баярын халуун мэндийг хүргэеээ!

Тийгээд: Гаампаа чи очиж очиж чөтгөрийн аруун гуруунд төрчдөг ямар сонин хүн бэ гэж гайхы. Нодлингийх шигээ годройтож унуул гэртээ л унаарай гэж захий. Бас тааралдсан болгоноо үнсэх гэхээ болиорой нодлин цагдаа үнссэн шүү гэж сануулы. Энэ жил заавал 2 цагдаа үнсэнэ гэвээ гэж анхааруулы, эцэст нь энэ жил чиний 37-ны жил оржаагаамуу 49-нийх юмуу гэж асуугаад түг түмэн гүрүүшигтэй пиав чам руу ирэг гэж ерөөеөө.

Гаамп 97 наслах болтугай, УРАА !!!!

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат