За хүүхдүүд шимээгүй суугаарай, би та нарын тэр сайхан сэтгэлт Гамп багш чэн биш шүү. Гамп багш чэн өнөөдөр бачим учир гараад намайг хичээл ор гэж гуйсий. А харин хичээлийн сэдвийг сайхан зант Артаг багш чинь оноож өгсөн билээ. /Ю багш пөг пөг пөг алхсанаа самбрын өмнө очин бичиж эхэлнэ/
За өнөөдрийн сэдэв бол Нусны алчуур хэрхэн хэрэглэх болон биедээ яаж авч явах вэ? Хүүхдүүд минь энэ маш чухал хичээл. Гоо сайхан ертөнцийг аварна. А харин нусны алчуур гоо сайхныг аварна гэж би үг зохиочиж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Нусны алчуур ертөнцийг аварчиж байна гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн хичээлийн тулгуур дохио нь энэ байлаа. За дэлгэрүүлий.
Нусны алчуур гэгч хэн бэ? Юу вэ? хэдэн онд? заза, чухам үнэндээ монголууд их тоо баримт, фаактын араас хөөцөлддөг. Яг хэдэн онд хэн гэдэг нөхөр хаана, бүр яг аль улсын аль хот, мужид хамгийн анх нусны алчуур хэрэглэж эхэлсэн юм бол? Анхны нусны алчуур ямар хэмжээтэй, ямар өнгөтэй байдаг юм бол гээл. Тэгээл манай улс нусны алчуурыг анх гаргасан, үгүй тэднийх анх гаргасан гээд л. Энэ бүхэн хүүхдүүд минь чаас үнэндээ тийм чиг чухал асуудал биш шүү. Манай сургууль ч бас ийм зарчмаар сургалтаа явуулдгийг мэднэ биз. Тэгэхээр шалгатанд за нусны алчуур хэдэн онд бий болсон бэ? мэ? вэ? гэх мэтийн маанаг шахам асуултууд ирэхгүй гэсэн үг.
Юм бүхэнд ганц зөв, ганц буруу тодорхойлолт өгнө гэж хэзээ ч байхгүй. Юу гэх гээд байна вэ гэхээр.
- Ой хүрээгүй Балданжамцын хувьд нусны алчуур бол тав тухыг олгогч байж болно. Балиар шүлс гоожоод байдаг, балаймшиг ээж хүлчихээд байдаг тэр үед нусны алчуур гэж Авралын од /томоор биччихлээ Гамп багшийн хайртай хүмүүсийн нэгийг Авралын од гэдий/ шүү дээ.
- За гуруун настай Гунгаасүрэнгийн хувьд нусны алчуур гэж харин там даа. Сайхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, шүлсээрээ наадаж, шөлтэй аягаа толгой дээрээ хөмөрч, уураа хүрэхээр тургиж, улс амьтан руу пульмоотолж байхад л нэг муухай ширүүн алчуур шудраал авна. Яааая даааа байз гэмэээр л юм болно доо.
- Цэцэрлэгийн охин Цэрэнгүнжийн хувьд нусны алчуур бол зугаа шүү дээ. Нусны алчуур байхад тоглоомын хэрэг нэг их байхгүй. Завь, цамц, мөнгөний сав, бөмбөг, туулай ер нь тэгээл хүссэн бүхнээ хийнэ дээ.
- Бага ангийн хүү Балчингаравийн хувьд нусны алчуур гэж лайны хөө. Миний нус гарахгүй, нулимс урсахгүй, шүлс гоожихгүй байхад л заавал нусны алчуур авч яв гэнэ. Тэгээл тэнэгиймшиг шалгаал, байхгүй бол загнаал. Лайтай. Ээжээр дөнгөж угааж индүүдүүлээд аваад явж байхад шалгахгүй хирнээ, шороотой гутгаад өнгө нь мэдэгдэхгүй үрчийсэн юм болцных нь дараа гэнэт шалгаж ирваатнааа тэдүүс чэн. Заавал нусны алчуур шалгажаахаар хугардгүй, хагардаггүй, хиртдэггүй товч ч юмуу нэг тийм юм шалгадаг болчмоорий.
- Ахлах ангийн Арьяажавын хувьд нусны алчуур чэн бөөн бөөн таакчик даа. Хэд хэдийг өнгө өнгөөр нь янзын сайхан индүүдэж эвхээд аваад явна. Нөгөө ангийн Норжмааг өдөж уйлуулчихаад Ирланд шоотой нусны алчуураа гаргаж нулимсыг нь арчин уучлал эрнэ. Доод ангийн Долгоржаргалыг дэгээдэж унагаад, өвдөг нь шалбаруут улаан алчуураа цуу татан өвдгийг нь боож өгч халамжилна. Эсмээн ангийн Эрдэнэчимэгийг жижкэн дүүгээ салхилуулж байхад нь микий маауустай алчуур гарган дүүгийн нусыг арчиж коок авна. гээл дуускүй зүгээррр лайтай...
За сайхан зантай Артагаа багш, сайхан сэтгэлтэй Гамп багш нарын ундарч байдаг ухаанаас нь ургасан ургамалууд минь нусны алчуурын талаар өөр өөрсдийн ойлголтоо биччихээрэй дээ.
Даалгавар: нусны алчуур хэрэглэгч бүрийн нас, хүйс, физиологийн болон сэтгэл зүйн өвөрмөц зан төлөвөөс хамааран янзүрээр тодорхойлогдож болж байгаагийн адилаар тэр бүх хэрэглэгчид хэрхэн хэрэглэж, яаж биедээ авч явж байгаагийн талаар курсийн ажил бичицгээнэ үү?
Курсын ажлыг cyycapxvv@yahoo.com хаягаар авах бөгөөд, А дүнг авсан шавь нарын бичлэгийг нэгтгэн нээлттэй хичээл явуулах болно.
Гүнээ хүндэтгэн доор мэхийн ёслов.
Цагийн багш Юки
Цагтаа цалгиж,
Цалингаа буухаар наргиж яваагүй ч ... стооооооп
0 comments:
Post a Comment