Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

75 удаа уучлаарай Гомбоо!

За элбэрэлт, энэрэлт, эрхэлдэг, элдэвлэдэг, үзэсгэлэнтэй, үзүүштэй сайхан эмэгтэй шавь нарынхаа амрыг эрэн мэндчильяаа. Таа нар минь үгүй сэн бол энэ дэлхий байхуу ер нь.

Ингээд яриандаа оры доо хэдүүлээ. Надаа бол үнэндээ хүн муулах үнэхээр сонин биш байна л даа. Гэхдээ зүгээр байхад зүү шидээд байгаа нэг хүнийг таануус мэджаага биз дээ тээ. Зүү нь ирээд духан дээр нь зоогдчлоо. Ядаж сугалж авы даа энэ чинь. Би боджээнэ ер нь. Энэ сайхан сургууль соёлынхоо нэр хүндийг ч бодсон Гомбоотой эвлэрье гэж. Ном ч гарчлаа.
За ингээд эхлий даа: (Даруу байдлаар, тогтуун уншаарай. Ялангуяa нэрий нь хэлчээд бяцxан пауз авхым шүү)

Гомбоо, би ууг нь нэг сайхан танилцуулга (танилц-уулга гэж Бороо сайхан хэлсээн тээ) хийчий, хэн нь хэн юм гэдгийг мэдэж аваг гэсэндээ тийм зураг бүхий хичээл хийсиймаа. Гэтэл чамайгий чинь ийм гомдомтгойм гэж санасангүй. Уучлаарай.
Гомбоо, би чиний хүсэлтийг биелүүлж, үүнээс хойш бүсгүй олон шавь нартайгаа халуунаар мэндлэхээ болихоор шийдлээ.
Гомбоо минь, чиний "эмээ бандааш"-г зүгээр "бандааш" гэсэнд уучлаарай. Үүнээс хойш үргэлж эмээ хэмээн тодотгож байх болноо.....
Гомбоо минь дээ, нэгэнт чамаас уучлал гуйж байгаа болохоор бас нэг нөхөр ёсны зөвлөгөө өгьюүү гэж саналаа. Чи өөрийнхөө нөгөө юу-г "болдоггүй бор" гэжээ. За үнэхээр болдоггүй юм бол одоо тэгж хэлэхээс яахав, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг хойно. Гэхдээ ийм хар залуугаарaa болохоо больцон юмтай байх ямар олиг байх вээ. Ингээд чамд өгөх миний зөвлөгөө бол көмдөөр сайн идээ миний хөгшин. Пенисэнд ёстой сайн эд дээ. Гэхдээ их идүүл бөөрөнд бас муу гэсэн шүү. Тааруулж идээрэй.
Бас чиний намайг удаа дараалан өдөөн хатгаж байсныг чинь мартуул мартана гэж амалжийнаа.


За ингээд чиний гэдэсгүй зураг зуркуу бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн хүсэлтийг биелүүлж гэдсий чинь авч тавьжаагаад зурсан зурагаа үзүүльеэ. Хүн авчиж магад гээд чиний эд юмсын хажууд тавьлаа. Дараа нь олкуу байж магад гээд гэдэс гэсэн дарцаг хатгаций шүү бас. Түүнчлэн чиний ялсныг илэрхийлж зүүн гараар чинь виктори гэсэн тэмдэг үзүүлж байгаагаар фантаазаллаа. Чамд таалагдна байхаа гэдэгт итгэж байна.



Ийнхүү эрхэм олон шавь нартаа хайртай шүү гэдгээ ахин дахин хэлэхийн ялдамд Гомбоог дэмжээд байгаа тэр хэн мэнүүсээ, таануус Гомбоотойгоо жаргаарай гээд, харин Артгааг дэмжиж байгаа ухаалаг даруу хөөрхөн шавь нартаа хайртай шүү гэж хэльяа.

ps: Гэхдээм байнаа, ицсийцст: Авгай болгоод байгаарай чи. Одоогоор би өвгөн ч болж амжаагүй явжийшүү. Би авгайм бол чиний хажууд Бушxүүгийн эмгэн мийсийн мийсийн мийс за. Зэвүүн амьтан бээ яадаг!

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат