Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Бөө болгох нь

за хүмүүсийг дуудах алдараар нь доромжилдог бүдүүлэг заваан соёлгүй хүн бишээ би. тэхээр би нэрний гаргалгаа гэсэн лээкц оркуу нь дэээ. Өөр юм бичнээ. Хүмүүсийг бөө болгох талаар амьдрал дээрх туршлагаас.

Энэ удаа өөрснөө бөө болох биш хүнийг бөө болгох бас нэг бизнэс санаархуу юм бичнээ. Эхлээд бөө хүн бол бүүр амар л даа. Бөө болоогүй хүмүүс байвал бөө болох хэрэгтэй болох боломжгүй бол эрх, хэнгэрэг, гавалын яс энээ тэрээ нэлээд юм цуглуулж нэг дээл олж аваад тэрүүндээ зүүгээд үс сахлаа ургуулах хэрэгтэй. За шарын шашин, христосын, лалын бүх шашны эд зүйлс олоод холиод зүүчихсэн ч болно. Гол нь их л дүвчин сүрлэг байх хэрэгтэй. Зиа тэгээл гадуур яваад байгаа тодорхойлно шүү дээ. Гол бай бол хүүхэдтэй хамаатан садан олонтой хүүхэн голдуу хүмүүс байвал сайн. Тэд л их амархан онхолдоно.

Давхиж очоол дараах асуултуудыг асуух хэрэгтэй:
- за хүүхэд чинь өвдөснүү саяхан? /хүүхэд нь ядаж хамрын ханиад хүрсэн байх ёстой/
- хамаатнуудаас чинь нэг нь нэг л бүтэл муутай амьдараад байнаа даа? /ийм нийгэмд бүх хамаатан нь бүтэлтэй байдаг хүн байхгүй/
- хань тань асуудалтай байгаамаа даа? /хаягдсан юмуу, нууц амрагын эсвэл бизнэс нь бүтэлгүй байх эдгээрийн аль нэг байх нь жам /
- Одооны амьдарлаа улам сайхан болгомоор байна уу? /бүх хүнд байдаг хүсэл/

ийм яриа болсоны дараа таны гол таакчиг эхэлнээ. -Чи бөө удамтай хүн байна. таны аура гэрэл харуулж байна. Би сая мэдэрлээ. Та бөө болохгүй бол таны бөө удмын сүнс, тэнгэрүүд таныг бөө болгохыг хүсээд ах дүү, амраг садныг чинь сайн явуулахгүй байна. Тиймээс та хурдхан бөө болж ах дүүгээ сайхан амьдруулхаас гадна бусдын амьдралд тусал. Та бол бусдын амьдралд туслахаар төрсөн хүн. Таныг тэнгэрээс тэгэж явуулсан гэж наах хэрэгтэй. За даа баргын хүн умрааад бөө болий гэх бий вий. Тэгэнгүүт нь үнээ хэлэх хэрэгтэй. гадуур сая таван зуугаас гурван саяын хооронд байна уу даа. Бусдыхаа үнийг унгаад алаваа. шударга өрсөлдий шүү.

Одоо бөө болгох үлдлээ. энийг бол сүржигнээд л гарах хэрэгтэй. Нэг агуй олоод архи сүү холиод уулгачих, хонь алуулаад бүхлээр нь чануулчих. Тэгээл өөрөө хажууд нь орилоод амнаасаа хөөс сахруулаад унчих хэрэгтэй. 3 өдөр ингэээд одоо чиний онгод буусан байх ёстой. Чамд одоо би хэрэггүй өвөг дээдсийн сүнс, тэнгэр бурхад чамд өөрөө бүгдийг хэлж өгнө. Би зөвхөн гүүр боллоо гэж мэгээл. 2 сая төгрөг авжээж 3 хоног бөөлхөөсөө залхуураад 30 хан минут дэвхцээд орхичхвоо. за тэгэнгүүт дараа тэр хүн чинь алдартай бөө болцон явжээвэл би ямар агуу вэ гэж андуураад байваа. тэр чинь чамаас авяастай л хүн байж шүү дээ.

за одоо дооктор пропээсэр хүн ч итгээд бөө болж л байна. заавал хөвсгөлийх биш аль ч аймагт бөө болж болдог л болсон. Бүүр өмхий хужаа бөө болцон явхыг алийг тэр гэхвээ болчоод байна шүү дээ. Бөө болоод ажил хийхгүй сайхан амьдараад байгаа хорвоод бүгдээрээ бөө болгоод бусдад туслаад явхад яахав дээ.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат