Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Тун чиг хариуцлагтай мэдэгдэл

сайн байцгаана ууу. Сүүлийн үед өөрийгөө сайхан зантай хэмээсэн нэг этгээд надруу дайрч давшлах нь хэрээс хэтрэх боллоо. Эхний үед энэ этгээдийг шударгаар блогоо бичин, эрдэм номын их ажилаа гуйвалтгүйгээр түгээн дэлгэрүүлэх нь хэмээн ихэд найдаж итгэж байж билээ. шэвч хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэгчээр доторх эрээнээ нуухын тулд намайг эрээн болгохын тулд эрээн бандааштай зурсан байхын. Мөн энэ этгээдийн эмэгтэй шавь нартайгаа ихэд нарийвчлан мэнд мэддэг байдлыг сайхан зангийн илрэл хэмээн бодож байсан маань талаар болон энэ нь эмэгтэй хүний толгой эргүүлэх гэсэн атгаг бодол байсан нь илэрч байна. Тухайлбал намайг баас, тамхи, архи тэргүүтэнтэй байгаа зураг тавьсан бол өөрийгөө үзэг цэцэг тэргүүтэнтэй зурсан байхын.

Хүний гадаад байдалд ихэд ач холбогдол өгдөг нь харагдаж байгаа бөгөөд эрхэм шавь нар маань өнгөнд хууртахгүй өвөг дээдсийн хувцасаар нь угтаж ухаанаар нь үднэ гэдгийг мэднэ гэдэгт итгэлтэй байна. Тэр зураган дээр өөрөө зангиа, госчоом тэргүүтэнтэй гарсан байтлаа би ганц эрээн бандагтай гаржээ. Ядхад миний эмгэн эрээн бандагны шуумагыг хийсгэж ирээд золтой нөгөө болдогүй борыг харуулах шахсан нь их л үзэл сурталгүй балиар заваан атгаг санаатай байгаа нь илэрхий. Мөн энэ этгээд алтан шаахай өмсөвч алцан майг нь арилахгүй гэдэг үгийг мэдэдгүй нэгэн болтой.

Мөн миний гэдэс их л нарийвчлалтай гарсан байтал өөрийх нь асар том чих хэвийн бүүр сайхан гарсан байхын. Энэ социалист реилист чиг хандлагыг баримталдаг нь илт бөгөөд хүний байгаа бодит байдлаасаа ихэд зугтаан өөрийгөө дөвийлгөх дуртай сагсуу нэгэн болох нь харагдаж байна.
Шударгаар блогоо бичхийн оронд иймэрхүү башир арга хэрэглэн өөрийгөө дөвийлгөн эрхэм эмэгтэй шавь нарыг маань өөртөө татахыг санаархагч этгээдэд хандаж хэлхэд энэхүү бусармаг явдалаа залруулж намайг гэдэсгүйгээр зурахгүй болбоос тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдэж байна.

Тэмцлийн хурц хэлбэр нь Артагаа авгайг бичлэг бичэнгүүт дараалан 10 бичлэг хийж бичлэгийг нь эхний хуудаснаас зайлуулах, өөрийх нь үнэн нүүр царайг гаргасан зургуудыг олонд дэлгэх, артагаагын эсрэг ариун шударга фронт байгуулж өөрийгөө тэргүүнээр тавих, хөдөлгөөнийхөө гишүүдээр пиав авхуулж уух, сайхан зан хуурамч, сайхан сэтгэл бүхнээс илүү хэмээн өөрийн нэр утасны дугаар бүхий зурагт хуудас хэвлүүлж оюутан охид ихтэй сургуулиудаар тараах зэрэг болноо.
Мэдэгдэл гаргасан Гаампаа багшийн хэвлэлийн төлөөлөгч Гаампаа

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат