Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

9 сарын нэгэн

9 сарын нэгэнд шинэ хичээлийн нээлт хийхгэсэн чинь амжсангүй. Багш улс хэзээний ажил ихтэй байх ёстой гэж бодоод албаар нэг өдөр нээлт хойшлууллаа. Ууг нь есөн сарыбн нэгэн догдолмоор өдөр шүү тээ.

Бацаан байхан яадаг байваа урьд өдөр нь хамаг юмаа угаагаад, цамцаа голоор нь нугалаад эвкэж индүүдээд. Одоо голоороо нуглаас гархаар угаасан индүүдсэн гэж бусдад мэдэгдэх ёстойм байлгүү. Толгойгоо хөлтэйгөө цуг угаагаад, үсээ тайруулаад үлдсэнийг нь өглөө гэрээс гарахдаа хажуу тийш нь болгохоор үлдээгээд, бандааш майкаа солиод, хөл гарын хумсаа нэг бүрчлэн аваад, гарын ар хацарны сайрыг халуун усаар сайтар үрж угаагаад вазалин хэмээх тос турхэнэ. Өмдөө ягийтал индүүдлэгэ гаргаад өлгөөд маарлаар бүтээгээд униндаа өлгөнө, гутлыг сайтар тослон дотор нь цоорхой бус за цоорхой байвал нөхүүлсэн оймсоо хийгээд зэрэгцүүлэн тавина. Самыг шүд нэг бүрчлэн шүдэнзний модоор цэвэрлэнэ. Нусны алчуурыг угаагаад индүүдээд индүүдэхдээ дөрвөлжиж эвхэх бүрдээ индүүгээр сайтар дарж өгөөд үнэртэй ус олдуул дээрээс нь ганц нэгийг дусаагаад гүйцээ. За сам нусны алчуур 2-ыг индүүдсэн цамцны кармаанд хийн орхино.

Дэвтэрнүүддээ шинэ гялгар уутан хавтас хийгээд, хуудас бүр дээр 5 см зайтай 2 ойрхон улаан шугамаар палиа татаал. Балаар татуул их гоё болно. Гэвч бал олдкуу бол харандаагаар палийлагсан ч болно. Ном бүрийг хавтаслаад уягаар хавчуурга хйиж орхино. Шинэ цүнхгүй бол хуучин цүнхээ чийгтэй алчуураар арчаад дотор нь хамгийн гайгүй шинэвтэр номноос 3 шинэ дэвтэртэй хийнээ. угаасаа эхний өдөр хичээлсээд байх юм орохгүй. Тэгээд баллуур, өнгийн цаас, харандаа үзүүрлэгч, үзүүрлээгүй харандаа, бал, гортиг, цавуу тэргүүтнийг нэг бүрчлэн шалгана. Харандаагаа үзүүрлэж болкуу ангийхний дэргэд шинэ харандаа гаргах нь чухал. Хуучин байвал ангийхнаа хархаас өмнө харандаа үзүүрлэгчээр үзүүрлэж буй дүр эсэгэнэ.

За тэгээл гол ажил болох догдлох гэдэг ажил үлдэнэ шүү дээ. Гэрэл унтраал хүмүүс унтахаар догдолж эхлэнэ. Ангийхан ямар болоо бол. Гутал сургууль орох хооронд шороо болчихгүй байгаа, шинэ дэвтэр дээр яаж бичнээ, зуны даалгаврын 3 шуудай өвч түүгээгүй очингуут алах байхдаа, шинэ гутал холгож алах вий дээ, хотоос шинэ охин шилжиж ирээсэй, тэнэг мөөгий барилдий гэж байгаад хувцас баллаад хаячинаа одоо гэж гэж нэг юм унтана. Зиа тэгээл өглөө мөлчийсөн гөлчийсөн өөрийгөө ч танихааргүй амьтан гараад явж өгнөө. Эмээгээ дагуулж явхаар нээх сонин дээл мээлтэй ичээд байдаг, авж өгсөн цэцэг нь зарим нь үхцэн тэгээд энд тэндхийн цэцгийн мандлаас туушиндсан байрын цэцэгнүүд тул ичсэндээ том том үгээр загнаад авж явахгүй. Ганцаараа гараал исгэрээд очино. Энэ нь ч амар дуртай газраа сургуулийн булан тохойгоор хүн амьтан харж үймүүлж байгаад орход эрх чөлөөтэй.

Урьд өдөр хийсэн бэлтгэл, сэтгэл догдлоо, баяр хөөр, дараагын 9 сарын нэгэн болтол хийгдэхгүй бүүр сургууль гэдэг там болно доо хөөрхий. Эргээд хөөтэй хар юм болно доо хөөрхий. Ийм гөлийсөнг гөлчийсөн хүн жээнтэлмэн царайлж охин мохинд цахиа өгнө биз. Авах чгүй гэдгийг нь мэдсээр байж хариугаа боджоогоод хэлээрээ энээ тэрээ гэж донгиотоно. Одоо бодход нэг сарьсан багваахай шиг сайртай хамраа ухсан хачин юмнаас хэн захиа авхав дээ. Тэгээл юүкэв чи авкуу бол энд нь ураад хаячий гээл хөлөөрөө дэвсээд дуусдагсан.

Шинэ хичээлийн жилийн нээлтэд зориулж Гаампаа багшын хэлсэн үг.

Эрхэм хүндэт нөхөдөө, ноёд хатагтай нараа, ах эгч, аав ээж нараа, нусаа гоожуулсан бацаан нараа, идяа муу дураак минээ. /Баярын марш явж хүмүүс алга таших/ Энэ өдөр хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгий. Өнгөрсөн жил манай сургууль олон арван сурагчдаар хүрээгээ тэлж, спорт урлагын тэмцээн уралдаан явуулсан бол өндөр амжилттай оролцох байсан баялаг түүхтэй жилийг үдлээ. Багш нарыгаа алдаж оноход, сургуулиа нурхад, сэргэхэд үргэлж хамтдаа байсан та бүхэндээ үнэхээр баярлаж байдаг бөгөөд та бүхэн дээр энэхүү сургууль оршин тогтнож байдаг билээ. /энэ хэсэгт хүмүүс алга ташиж нулимс дуслуулах/ Бид бүхэн ургэлж шинийг сэдэж та бүхний боловсролд хамаг нэрвэээ барж хичээн ажилдаг билээ. /Хүмүүс тэхгүй яадын гэсэн царай гаргах/ Ирэх хичээлийн жилдээ Гаампаа багш нь шинлэх ухаан, танин мэдэхүй, түүх уран зохиол, хими, физик, компүүртэрийн чиглэлийн хичээлүүдийг нь дагнан чанарын өндөр түвшинд орох бөгөөд энэ нийт үзэх хичээлийн 100 гариу хувийг хамарч байна. Артгаа багшаа нь завсарлагаанаар алиалж марзагнаж пиав миав ууж хүүхэн шуухан эргүүлсэн тухайгаа худлаа зохиож ярьж чөлөөт цагаараа сургуулийн цэвэр цэмцгэр байдалд анхаарал тавьж ажилланаа. /Хүмүүс хохинээ Артгаа багш гэсэн царай гаргах бөгөөд зарим нэг нь Зүйтэй зүйтэй ГАампаа багшыг дэмжиж байна хэмээн орилолдон иргэний хөдөлгөөн байгуулсан харагдана./ Зиа ингээд 2009-2010 оны шинэ хичээлийн жил нээснийг мэдэгдэе. /Хүмүүс Гаампаа багшаас гарын үсэг авах гэж зүтгэн Артгаа багшыг түлхэж унагаан дээгүүр нь гишгэн дайрах дүр зураг харагдана/.

Зиа ингээд уртаас урт хичээл оров шүү дээ.Өө мартаснаас манай идвэхтэй, онц сурлагтануудын нэг гэдгээ бичлэг бүр дээр коомэнтэлжу байдагаараа байнга харуулж бусдыг үлгэрлэн манлайлж явдаг Даавкаадаа нийт сурагчид багш нарын өмнөөс мөн өөрийхөө өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэеэээ. Зиа тэгээд төрсөн өдрөөрөө согтохгүй бол болдогүйм шүү гэдэг юм захий даа базарваань.

Манай сургууль бүх сурагчидынхаа төрсөн өдрийн мэндийг хүргэж байнаа. Сурагчид минь тухай бүр хэлээд яваарай. Эмгэнэлтэй ч юм баяртай ч юм тохиолдсон бид хамтдаа шүү. Эмгэнэлтэй гэдгээ бодит жишээ аваад тайлбарлахад "Артгаа багшаа таныг ийм царай муутай төрсөнд гүнээ харамсаж байгаа тул эмгэнэл илэрхийлж байна" гэж мэж болийшдээ.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат