Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

Автуусанд юм идэх нь.

Зээ миний хөөрхөн хүүхдүүд наашаа ойрт ойрт. Багшаад нь бачим учир гарсаар байгаа хэдий ч барбагшийгаа хамгийн бачим учир гэж тооцсоор ирсийм шүү дагтан. Ингээд хайртай олон шавь нартаа зориулаад энэ удаагийн лээхцээ хүргэе ээ. Сайхан зантай Артгаа багшаа нь ернь дувт л амьдралд хэрэг болох, парахтийчний юм хэлсээр ирсэн билээ.

Автуусанд юм идэх нь.
Оршлын оронд.
(Энэ оршил эмэгтэймүү эрэгтэймүү, хамаагүй оронд нь орж болжээнүү гүү юүү).

Ердөө ганцxан сикүүндийн дараа гэхэд энэ хажуугийн ишгаав миний толгой дээрээс нураад унах ч юм билүү хэн мэдхэв дээ ер нь. Тиймээ, амьдрал бол хөдөлгөөн. Тус тусдаа салангид үй түмэн биесийн эмх замбараагүй хөдөлгөөн гэдэг бол амьдрал. Салангид учраас хөдөлгөөнүүдийн тарааектор зөрөлдөж таарна. Ингээд л миний толгой дээрээс ишгаав нурах, исүүл би босч явах гээд хальтирч унах тохиолууд гардаг байх нь. Үгүй дээ гэхэд цонхоор хэн нэгний хараал тавих дууг хэзээ ч юм сонсох доо л сонсож таараа. Чухам хөдөлгөөнүүд зөрөлдсөнөөс л дайн байлдаан, нөхөрлөл, хайр дурлал, зодоон цохион үүсээд байгаам. Тэр битгий хэл компьютэр хүртэл вируустчиж байхад бид бол элдэв хөдөлгөөний л нэг бяцxан хэсэг бөгөөд өөрийн мэдэлгүй элдэв хөдөлгөөнүүдэд ноёлогдож амьдардаг байх нээ. Хүүхдүүд минь надад итгэ. Багшаа нь яаг үнэн хэлжийнэ.
За ингээд өмнөтгөл дууслаа одоо гол хэсэгтээ оры доо. Бүх юм бидний санаснаар болдоггүй учир заримдаа яг автуусаар явангаа юм идэх тохиол гарнаа. Өлсөөдээнаа гээ л цүнкээ ухна, боодолтой юм гаргаж ирнэ, амтлаг үнэр ханхийнэ. За буузнаас бол нэлээн хөгийн үнэр гардийшүү ккк. Үзсэн хүн хэлжээнэ. Юу ярьжээлаа даа энэ одоо. Аа тэгээд задлаад эхний хазалт явагдлаа. Томоос том ангайхгүй бол амныхаа эргэн тойрон юмаа наагаад баларна. Гарын дор салфээтэг байхгүй бол гараараа арчна, гараа хувцсандаа арчна. За том хаздым байж яахав. Гэтэл хазахдаа бас шууд тасар таткуу бол цаадах чинь сунаад, юм хум доошоо унаж энтэр, хувсы чинь заваартуулж, хүмүүсийн нүдэнд болхи хөгийн харагдчлаа даа.... гэж бодогдно. Үнэндээ хүн бүхэн иддэг учраас ихэнх нь тоохгүй. За зажиллаа, зажлахдаа цонхоор харнаа. Тэхкүү бол хүн рүү харж зажлалтай ч биш. Зажлаа л вайна, зажлаа л вайна. Толгойгоо хөдөлгөмөөр чум шиг. Уух юмаа мартцан бол залгих гэж хөөрхөн бүлтийнэ дээ. Нэг их урагшаа болжээж залгих нь бээшд. А мартаагүй бол ч яах вэ. Амархан залгигдна. А тэхдээ санаатай залгихгүй бол буруу хоолойгоороо ай! Хамаг юмаа цацан нус нулимстайгаа холилдхыг хэн хүсxэв дээ. Манай цэцэрлэгийн нэг хүүхдийн хамраар гоймон цухуйжээж билээ. Заза заваан юм ярьчлаа, гоймон гээд. Соорий.
Урдаас хөөрхөн охин хараад сууцан байхад бол ер нь юм идэхээ больсон нь дээр ээ. Ер нь л буруу хоолой баталгаатай. Бас өөрийгөө ямар харагджаагаа бол гэхээс хөшөөд таг болчно. Аягүй бол эрүүн доорх булчирхай татчуул төвөг. Зүгээр нэг эмээ мэмээ бол амар. Тэгээ л автуусанд шинээр орж ирсэн хүн бүхэн чам руу харна. Угаасаа чиний иджаагаа юм жолоочид хүртэл үнэртжаагаа. Гай болоод тэгээд хэн нэг нь нохой дагуулаад ороод ирүүл нохой нь чам рууу гөлрөөд таг. Шүлс нь дусаа л. Хүүшээ! Битий тэгж хараадээ, би өөрөө өлсж үххкээдийн. Гэж дотроо бодчоо л цаашаа зажлаад байхаас өөр яахуу дээ ямар хуваалцалтай биш. Энэ бүх дарамтнаас ангид байх арга байна уу. Ажлаа сайн зохицуулаад ядаж гудамжны сандал дээр идэх. Исүүл гудамжаар алхаж явахдаа. За яалт ч гүү автуусанд идэхээр болчуул ном сонин уншиж болжээнэ. Ногоон модоо ч тарьж болжээнэ. За хүрэн баавгай туусандаа ч яахууу. Энэ маамуу нааш ир хөөрхөн дуу тээ.
Заза багшаа нь өлсчлөө гэнт. Энэ өөрийгөө өлсөх зовлонд унагаж байдаг би ямар үйлтэй хүн бэ. Тэгэнгүүт одоо юм идэж өөрийгөө аврахжээнэ. Тэгээд унтлаа одоо. Хэдүүлээ маргааш уулзацгаая.

Өлссөн чигсн сайхан зантай л байсаар байгаа Артгаа багшаа нь ёслов.

ps: Аа нээрээ хагасайны хариулт тасалдсаан. Гомбооноо багш чинь хийх байсан боловч дээд сургуулин сэртификаат хөөцөлдөж гүйгээд амжаагүй байх. Ирэх хагасайнд багшаа нь хийнээ.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат