Оноцон үгс

  • Артгаа: Бөгс бол хүний ардаас харагдах нүүр юм.
  • Гомбоо: Сур сур бас дахин сур. Сураар чөдөр, ногт, хазаар... өмдний тэлээ ч хийж болно.
  • Юки: Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр
  • Citrus: Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ

нэрний пэнг шүү

Нэг ийм юм байдаг гэнэ хужаа нарт.Зян Земин гэдэг нь ус гэсэн үг гэнээ. Монголоор бол Туул, Мөрөн, Тэнгис юмуу даа. Сая нэг Тэнгис гэж нэртэй хүн юм сурсан ч ухаан суудагүй гэдгийг Ганбууш гэж хүнийд хоносноороо харууллаа даа хөөрхий. Сэтгүүлчид ярилцлага хийх гэж байгаа хүнийхээ тухай судалгаа хийдэгүймүүү хийсэн ч байгаа байдал нь тэр юмууу. Хүн бүдүүлэг тэнэг байж болно тэр ч бас хэтэрсээн.

Тэгээд хадуурах яахав. Ус буюу Зян Земинтэй өрсөлдөж байсан таваариш нь гал гэж нэртэй гэнэ. Манайхаар Галбаатар, Галхүү, Очмаа эднүүс юмуу даа. Тэгээл гал усны тэмцэл ус нь ялж гэнэ. Ус гуайг төр барих жилүүдэд 4 жил дараалаад үер болж байсан гэнэ. Одооны ерөнхий сайд Вэн Зяа Боа гэж нөхөр дулаан цатгалан гэж нэртэй гэнээ. Ирэх жилүүдэд дулаан цатгалан байхын гэнэ дээ. Энэ одоо билэгдэл, учир шалтгаан, юу юу ч гэдэг билээ. Хүмүүс бол пэнгшүү гэдийн. Пэнг шүү гэхээр Үйлдвэрчний эвлэлийн дарга нөхөр санаанд ороод манайд шаал өөр болцон л доо.

Манай улсыг дээрх жишгээр үзий лдээ. Одоо Элбэгдорж ерөнхийлөгч, Баяр ерөнхий сайдтай. Их л элбэг дэлбэг баяр баясаглантай амьдрахнээ. Ирээдүйдээ итгэлтэй байж болох нь. Энх тунх байхын үл тоомсорлон элбэг дэлбэгийг сонгон Энхбаярыгаа унгаасан нь манайхан ямархуу дутуу хомс байсныг харуулж байна. Манайхан өмнө нь дандаа Амаржаргал, Энхболд, Энхсайхан, Энхбаяр, Наранцацралт, Бямбасүрэн /аврагч сахиус/ гэсэн амар тайваны билэгдэл болсон нэртэй улсуудаар ерөнхий сайдууд хийлгэж явсаны хүчинд юутай ч сайхан цөмйин дайн майнд дэгдээчихгүй, гариг эрхсийн дайнд хутгалдчихгүй явсан байх юм. 7/1 бол яахавдээ энх тайван байхын төлөө л нэрнийхээ дагуу хийсэн юмшүү дээ. Тэхдээ мань Элбэгдорж 2 ч удаа ерөнхий сайд болсон ч элбэг болоогүй. Энэ жоохон алдаа гарсан байх.

Манай сангын сайдаар Улаан, Цагаан нэртэй хүмүүс байж тэр үед ч манай улсын сан хөмрөг ч мөн улаан цагаанаараа эргэлдэж байсан байх гэж боддын. Дараа нь Алтанхуяг нэртэй хүн болсоноор жоохон мөнгөжсөнүү яасан. тэхдээ хуяг гэж нэрийг нь бодхоор Батлан хамгаалын сайд баймаар гэж боддын. Одоо Баярцогт сайд баяр жогтоогоор үрэн таран хийхиймүү аривжуулхымуу. Батлан хамгаалыхн сайд Шаравдорж /билиг сайт чулуун ноён/ байж болох хэдийч Дорлигжав /сайночирт аврагч/ эрүүл мэндийн сайд байвал илүү сайн баймаар. тэгээд элдэв нэртэй сайдууд их байнаа. Байгаль орчны сайд нь гансүх байхдаа ч юучив модны хулгай энээ тэрээтэй үед. Хүнс хөдөө аж ахуйн сайд нь Бадамжунай /лянхуа цэцэг гарах орон/ энэ байгаль орчинд илүү баймаар юм. тэхдээ цэцэг эднүүс гээд хөдөөтэй холбогдож л байна л даа. Эрдэс баялагын сайд нь зоригтой хүн байхад яахав өнөө үед.

Манай Гүндалай гишүүнийг далайд талийх шахсан, Бат-Үүл гишүүний цагаан толгой эднүүст еөөөр гайхах юм алга. Харин Сайхансамбуу ч дээ нээх сайхан биш л юм билээ. пэнг шүү будилуулсан золиг чамайг.

Ингэхээр цааш цаашдаа хүүхэд шуухаддаа Батлан хамгаалхын сайд болгы гэвэл Нагаанбуу, Сүхтөмөр, Сангын сайд бол Доолоржав, Мөнгөлдэй, энээ тэрээ нэр хайрлавал сайд болох магадлал нэлээд өсөж байна. Харин ерөнхий сайд блогий гэвэл хэцүү юм байна. Ард түмэн энхийг хүсэж байнауу эд баялагыг хүсэж байна уу гэдэг эргэлзээтэй.

0 comments:

Post a Comment

Хичээлийн хуваарь

Монголика - товчилсон үгс

Журнаалын ирц

testelj bna.

Сургуулийн бистүүл

Дундын чат